| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00072/И |
| Дугаар | 302/ШШ2025/00589 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 302/ШШ2025/00589
| 20250709 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт Р.С
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ц сумын Алтайн оргил нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор, Ц сумын Алтайн оргил нэгдэл болон Ц сумын С ХК-д1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Р.С нь Б аймгийн Ц сумын Алтайн оргил нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор, Ц сумын Алтайн оргил нэгдэл болон Ц сумын С ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хүсэлт гаргагч Р.С нь Б аймгийн Ц сумын уугуул иргэн. Одоо Ц суманд амьдарч байгаа. Энэ жил 61 нас хүрч байгаа. Р.С ийн Б аймгийн Ц сумын Алтай оргилд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Р.С ийн ХААТР маягт дээр 1987 онд Ц сумны Алтайн оргилд малчнаар ажиллаж байсан тухай тэмдэглэл хийгдсэн байна. 1987 оны 06 дугаар сард цэргээс ирсэн байгаа.
1.2.Мөн хүсэлт гаргагч Р.С нь Б аймгийн Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нормчноор ажил эрхэлж байсан. Архивд Б аймгийн Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангийн материал болон бусад тушаал шийдвэрүүд нь байдаггүй юм байна.
1.3.Дараа нь Б аймгийн Ц сумын Алтай оргил нэгдэлд хувьчлагдаж тараад, С ХК-д болж байгуулагдахад Р.С тус компанид малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. 1994 онд төрсөн хүүхдийн ХААТР дээр С ХК-д малчнаар ажиллаж байсан талаарх тэмдэглэл үйлдэгдсэн байгаа. Урьд нь шүүхээс цэргийн алба хаасан байдлыг тогтоогдсон байгаа. Шүүхийн шийдвэрийг баримтаар гаргаж өгсөн.
1.4.Хүсэлт гаргагч Р.С нь Ц сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажилд орсон гарсан тушаал байхгүй, мөн тус сумын Худалдаа бэлтгэл ангид нормчноор ажилд орсон гарсан тушаал архивд байхгүй, Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.
1.5. Иймд хүсэлт гаргагч Р.С ийн Б аймгийн Ц сумын Алтайн оргил нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор, Ц сумын Алтайн оргил нэгдэл болон Ц сумын С ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт: Хүсэлт гаргагчийн хүсэлттэй холбоотой баримыг харвал 1988 онд ажилласан гэж байна. Тухайн хүсэлт гаргагчийн ажилласан хоног нь 250 хоногт хүрэхгүй байна. Тийм учраас тухайн жил бүтэн ажилласан гэж үзэх боломжтой. Хүсэлт гаргагч 1990 онд гэр бүл болсон байна. Гэр бүл болсон ХААТР маягтад малчин гэж тусгагдаагүй. Аймгийн архиваас Р.С тэй холбогдох нотлох баримт гараагүй, архивд шилжээгүй гэдэг албан бичиг ирүүлсэн байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Ц сумын худалдаа бэлтгэл ангийн 1988 оны Цалингийн карт №57, Б аймгийн Ц сумын 5-р багийн С ББХКомпаний гишүүдийн 1991-1994 оны хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт, 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн IIА№100 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү С.Т-ы Г№058 дугаартай Төрсний гэрчилгээ, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин С.Е-ы Төрсний гэрчилгээ, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00104 дугаартай шийдвэр, Ж.Э, Х.М, С.П нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Жд олгосон итгэмжлэлөгсөн байна.
5. Шүүхийн журмаар Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай лавлагаа, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 264 дугаартай лавлагаа, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 394 дугаартай лавлагаа, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №12/161 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Р.С болон түүний эхнэр, 1987-1994 оны хооронд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12/743 дугаартай лавлагаа, Б аймгийн Нийгмийн Даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай лавлагаа, Ж.Э, Х.М, С.П нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:Хүсэлт гаргагч өндөр насны тэтгэвэрт гаргах гээд ажилласан жилээ тогтоолгохоор нийгмийн даатгалд хандахад түүний Ц сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажилд орсон гарсан тушаал байхгүй, мөн тус сумын Худалдаа бэлтгэл ангид нормчноор ажилд орсон гарсан тушаал архивд байхгүй, Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд хүсэлт гаргагч Р.С ийн Б аймгийн Ц сумын Алтайн оргил нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор, Ц сумын Алтайн оргил нэгдэл болон Ц сумын С ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
8. Хүсэлт гаргагч Р.С ньИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. Хүсэлт гаргагч Р.С ийнБ аймгийн Ц сумын Алтайн оргил нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор, Ц сумын Алтайн оргил нэгдэл болон Ц сумын С ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
9.1. Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 184 дугаартай, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 264 дугаартай албан бичгүүдээр хуулбарлан хүргүүлсэн Б аймгийн Ц сумын 5-р багийн С ББХКомпаний гишүүдийн 1991-1994 оны хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтын нэрсийн жагсаалтын 147-д Р.С ийн нэр бичигдсэн байна, Мөн нэрсийн товьёгт 57-д Серик гэж, Ц сумын Худалдаа бэлтгэл ангийн 1988 оны Цалингийн карт №57-д Серик гэж тус тус бичигдсэн байна.
9.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/161 дугаар албан бичгээр хүргүүлсэн Р.С ийн 1988 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №129 буюу ХААТР-1 (А) маягтын 14-д ажилладаг байгууллага гэдэгт: Ц сумын Алтайн оргил нэгдэл; ажилд орсон гэдэгт: 1986 он; эрхэлдэг ажил гэдэгт: хоньчин гэж бүртгэсэн байна.
9.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/161 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Р.С ийн 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү С.А-ийн 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн Төрснийг бүртгэх анкет №063 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн нэр: Р.С.; ажилладаг байгууллага гэдэгт: С ХК малчин гэж бичигдсэн байна.
9.4. Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 264 дугаартай “Иргэн С-т холбогдох Ц сумын Худалдаа бэлтгэл ангин 1988 оны цалингийн баримтыг хуулбарлан хүргүүлэв. Ц сумын Худалдаа бэлтгэл ангийн 1987 оны цалингийн баримтыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй, 1987-1990 онуудын тушаал болон 1989, 1990 оны цалингийн баримтыг архивт шилжүүлээгүй болно. Худалдаа бэлтгэлийн ангид Серик гэдэг ганц хүний нэр байх ба тэр нь овоггүй байх тул Р.С. үү гэдгийг мэдэх боломжгүй байна” гэх боловч хамт ажиллаж байсан Ж.Э, Х.М, С.П нарын “... Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүсэлт гаргагч Серик өөр Серик нэртэй хүн ажиллаж байгаагүй “гэж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
9.5. Мөн Б аймгийн Ц сумын 6 дугаар багийн иргэн Ж.Э, Ц сумын 1 дүгээр багийн иргэн Х.М, Ө сумын 8 дугаар багийн иргэн С.П нарын “Миний бие Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан хугацаанд хүсэлт гаргагч Р.С нь тус ангид 1988 оноос 1992 он дуустал ачигчаар ажиллаж байсан нь үнэн. Хавтаст хэргийн 22 дугаар хуудаст авагдсан нэрсийн жагсаалтад байгаа хүмүүс тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс юм. Тус бүртгэлийн 1. Ө манай дарга байсан хүн, 2.Т ахлан нягтлан, 3-6 хүртэл нягтлан бодогч нар, 7.З барааны мэргэжилтэн, 8.А барааны нярав, ...56 дугаарт хүсэлт гаргагч Р.С ийн нэр байна. Тус ангид хүсэлт гаргагч С өөр С нэртэй хүн ажиллаж байгаагүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд гэрчийн мэдүүлгүүдийг өгсөн байна.
9.6. Б аймгийн Нийгмийн Даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус газрын архивд Ц сумын Алтайн оргил нэгдэл нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан лавлагаа зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
10. Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00104 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч Р.С ийн 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоосон байна.
11. Б аймгийн Нийгмийн Даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус газрын архивд Ц сумын С ХК нь 1991, 1992, 1993, 1994 онд шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар нийгмийн даатгалын газарт ирүүлж тооцоо хийгээгүй гэх лавлагаа хүргүүлсэн боловч Ц сумын С ХК нь 1991, 1992, 1993, 1994 онд шимтгэл төлөлтийн тайлан тооцоо хийгээгүй үйл баримтад хүсэлт гаргагч Р.С ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.
12. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Р.С ийнБ аймгийн Ц сумын Алтайн оргил нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор, Ц сумын Алтайн оргил нэгдэл болон Ц сумын С ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Р.С нь Б аймгийн Ц сумын Алтайн оргил нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор, Ц сумын Алтайн оргил нэгдэл болон Ц сумын С ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.С ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б