| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00615/И |
| Дугаар | 302/ШШ2025/00667 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 302/ШШ2025/00667
| 20250804 | 302/ШШ2025/00667 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, О овогт М.Р
Хариуцагч: Б аймгийн Засаг даргын Тамгын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Т/
Нэхэмжлэлийн шаардлага: Тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ныөдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Р Б аймгийн Засаг даргын Тамгын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Т/-т холбогдуулан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухайнэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны А/08 дугаар тушаалын цахим үйлчилгээний ажилтан /диспетчер/-ийн орон тоог цөөрүүлсэн хэсэг, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн М.Р-ийг албан тушаалаас чөлөөлж, гэрээт ажилтнаар ажиллуулах тухай Б/40 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн цахим үйлчилгээний ажилтан /диспетчер/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч М.Р шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие М.Р нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны А/08 дугаар тушаалын цахим үйлчилгээний ажилтан /диспетчер/-ийн орон тоог цөөрүүлсэн хэсэг, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “М.Р-ийг албан тушаалаас чөлөөлж, гэрээт ажилтнаар ажиллуулах тухай” Б/40 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн цахим үйлчилгээний ажилтан /диспетчер/-ийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.Тухайн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/60 тоот тушаалаар 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “М.Р-ийг албан тушаалаас чөлөөлж, гэрээт ажилтнаар ажиллуулах тухай” Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгосон.Үүнтэй холбоотойгоор миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна.Иймд миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч М.Р хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Т/-тхолбогдуулан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухайшаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Р нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6. Нэхэмжлэгч М.Р нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О овогт М.Р хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Т/-д холбогдуулан гаргасан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухайнэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч М.Р нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б