Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 374

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Хохирогч З.Б,

Шүүгдэгч Г.Гнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин Г.ГГанчулуунд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805021050384 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа “Сондор” нэртэй ломбард ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, .............тоотод оршин суудаг, /Иргэний үнэмлэхний хаяг: Дорноговь аймгийн Сайншанд 3 баг, 27 байр 14 тоот/ урьд ял шийтгэгдэж байгаагүй Боржигин Г.ГГ/РД:....../

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Гнь 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Баялаг хотхоны 60/2 дугаар байрны 6 тоотод хамтран амьдрагч З.Бийг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд үнэн зөвөөр бичигдсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Б мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 06-ны орой хамтран амьдрагч Г10 жилийн ангийнхантайгаа уулзахаар явсан. Тэгээд шөнө 3 цагийн үед нэлээд хэд залгаад аваагүй ба өөрөө буцаагаад залгасан. Тэгээд ирж байна гэхээр нь нуугдаад гараад машиндаа суусан. Учир нь архи уусан болохоор маргалдана гэж бодоод машинд суусан. Өглөө 6 цагийн үед гэртээ орсон чинь Гбосоод ирэхээр нь би хувцасаа аваад зайл чи гэж хэлсэн. Тэгтэл намайг өшиглөөд чи өөрөө хаачаад ирж байгаа юм гээд 9 -10 цаг хүртэл маргалдсан. Би миний хүчээр чи амьдарч байгаа биз дээ 3 цагт ирээ биз дээ гэх мэтчилэн хорон үгээр хэлсэн.

Тэгээд 9 цагийн үед унтаад 12 цаг гэж босоод орой 18 цаг болтол ванн гал тогооны өрөөнд байсан. Манай хүн нам унтсан байсан болохоор нь гараад явсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч З.Б мэдүүлэхдээ:  “...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 21 цагийн үед хамтран амьдрагч Г10 жилийнхэнтэй уулзан гээд гараад явсан. 03 цаг 40 минутын үед утасруу нь залгахад утсаа авахгүй байсан 04 цагийн үед утсаа аваад очиж байна гээд нилээн согтуу ярихаар нь орж ирээд хэрүүл хийгээд унана гэж бодоод гараад машиндаа сууж байтал Ггэрлүүгээ орохоосоо өмнө ирж машины хаалга татаж үзээд гэрлүүгээ орсон. Удалгүй эргэж гарч ирээд дахиж машины хаалга татаж үзээд гэрлүүгээ орчихсон. Би 06 цагийн үед одоо унтчихсан байх гэж бодоод Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг хотхоны 60-2-06 тоот гэрлүүгээ ортол Гбосоод өмдөө өмсөхөөр нь би хувцасаа аваад зайлаарай гэж хэлээд хувцасаа өлгөх гээд арагшаа хартал орон дээр сууж байснаа босч ирээд миний бөгсрүү өшиглөхөд би газар унасан. Тэгээд намайг янхан минь хаачаад ирэв гэхэд машин дотороо сууж байгаад орж ирлээ чи машины хаалга татаж үзээд гэрлүүгээ орсон биздээ гэтэл чи машин дотроо нэг залуутай сууж байсан биздээ хамт орж ирэхгүй яасан юм гээд нүцгэн хөлөөрөө бөгс салтааруу өшиглөөд нурууруу гараараа цохиод байхаар нь би гуталын тавиур дээрээс өсгийтэй хавар намарын түрүүтэй гуталыг аваад дал руу нь 2-3 удаа цохитол эргүүлж бөгс гэдэсрүү өшиглөөд үснээс зулгаагаад унталгын өрөөрүү чирч оруулаад орон дээр дарж унагахаар нь би аллаа гээд хашигартал миний амыг дараад орноос унагаад миний өмсөж явсан үргэлж ултай хавар намарын гуталны нэгийг нь тайлаад баруун талын гуяруу цохиод байхаар нь өвдөж байнашдээ гэтэл дээрээ биеээрээ дараад хэвчихсэн би босгох гэж зөндөө ноцолдоод дийлээгүй. Тэгтэл одоо чамайг алчий гээд гал тогооны өрөөрүү орж шаргалж өнгийн иштэй жижиг хутга авчраад миний урдаас харж суугаад хаана хэнтэй байснаа хэл гээд байсан. би тухайн үед айгаад юм хэлэхгүй суугаад байсан чинь босч ирээд зүүн гараараа үснээс хойш нь зулгаагаад хутгатай гараа хоолойн дээр тулгаад хэл гээд орилж байгаад орон дээр дахиж суугаад хутгаа хажуу талдаа тавихаар нь босоод ариун цэврийн өрөөрүү орох гэтэл хойноос майкнаас татаад урчихсан. Тэгээд одоо унтъя гээд хамт унтсан. Гхурхираад унтаад байхаар нь би том өрөөрүү орж буйдан дээр хэвттэл араас орж ирээд шахаж хэвтсэн тэгээд намайг босгохгүй байсан. дахиад унтаад өгөхөөр нь би унтлагын өрөөндөө ороод хэсэг унтсан байсан. унтаж байгаад сэртэл Гсэрчихсэн тамхи татаад сууж байсан. намайг босоод нойлын өрөөрүү орох гэтэл хайчих гэж байгаа юм гэхээр нь нойлын өрөө орий гээд орсон. Тэгээд ванндаа ус тосоод хэсэг хэвтэж байтал Гхаалга нүдээд орж ирээд намайг хараад бие засчихаад гарсан. Би ваннтай уснаас гараад утсаа цэнэглэгчтэй нь цуг аваад буцаж ороод цэнэглэж байгаад орой 18 цагийн үед гэрийнхээ хувцасыг өмсөөд гэрээсээ шууд гарч зугатаагаад найз Долгорсүрэнгийн гэрт очиж хоносон.... ” гэжээ. /хх 21-22 хуу/

Гэрч Р.Долгорсүрэн мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр найз Бь надруу яриад нөхөр нь ангийнхантайгаа уулзахаар явсан гэж байсан. Шөнийн 03 цагийн үед надруу Годоо болтол гэртээ ирээгүй байна найз нь одоо унтаагүй юм чинь өглөө уул руу алхана гэж худлаа байх гээд мессеж явуулсан байсны би өглөө уншсан. 2018 оны 4 дүгээр сарын 07-ний өдөр 19 цагийн үед надруу яриад чи гэртээ байна уу танайд хүн байхгүй биздээ би очлоо шүү гэсэн. Тэгээд удалгүй 30 минутын дараа гэрийн шаахаатайгаа орж ирсэн ба найзыгаа хардаа гээд хүзүү нүүрээ харуулаад уйлаад байхаар нь яасан юу болсон гээд асуутал хэсэг ярьж чадахгүй уйлаад байсан. би нилээн тайвшруулаад дахиад юу болсон талаар асуутал шөнийн 4 цагийн үед Гсогтуу яриад ирж байна гэхээр нь найз нь дахиад зодох байх гэж айгаад ирэхээс нь өмнө гэрээсээ гараад машиндаа ороод хэвтэж байтал Гэхлэж машины хаалгыг татаж үзээд гэрлүүгээ орсон. Удалгүй гарч ирээд машиныхаа хаалга татаж байгаад орчихсон. Үүрээр 6 цагийн үед унтсан байх гэж бодоод ортол унтаж байснаа босож ирээд үгийн зөрүүгүй шууд толгойруу гараараа цохиод үснээс зулгааж чирээд гутлаар дээрээс цохиод бөөр бөгсрүү өшиглөөд гар хөлнөөс базаж зодоод орон дээр унагаад хоолойн дээр хутга тулгасан гээд биеэ үзүүлтэл гар хөл бие нь тэр чигтээ хөхөрчихсөн уруул нь хөхөрөөд хавдчихсан нүүрээр нь дүүрэн хумсаар маажсан бололтой шархнууд байсан. хүзүү нь эргэж болохгүй байна гээд биеэрээ эргээд байсан...” /хх 23-24 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4641 дугаар дүгнэлт: “1.2. З.Бийн биед хүзүү, зүүн бугалга, тохой, баруун өгзөг, гуя, өвдөг, зүүн ташаа, гуя, өвдөгт цус хуралт, баруун гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, уруул, эрүү, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 27 хуу/

Хохирогчийн гомдол саналгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх баримт /хх 35, 47/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41, 44/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Гнь 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Баялаг хотхоны 60/2 дугаар байрны 6 тоотод хамтран амьдрагч З.Бийг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 35,47/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

Хохирогч З.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганчулуунтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 35,47/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Гнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Гнь гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч З.Бийн мэдүүлэг /хх 21-22/,  шинжээчийн 4641 тоот дүгнэлт /хх 27/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Г.Ганчулууныг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Ганчулуунд 800,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.