| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00585/И |
| Дугаар | 103/ШШ2025/00687 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2025/00687
| 202******* оны 08 сарын 29 өдөр | Дугаар 10*******/ШШ202*******/00687
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:******* аймгийн ******* сум, ******* дугаар баг, ******* оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******1 дүгээр байрны *******0 тоотод оршин суух, овогт холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч:Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б. нь иргэн Д. холбогдуулж 202******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдрийн тоот компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 0202 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
*******.Нэхэмжлэгч Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б. миний бие 202******* оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр Д. гэх хүнээс Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо, гудамж, тоот хаягт бүртгэлтэй " /РД:4**************14*******1/ ХХК-ийг, №ХХ12/22/ дугаартай эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хамт 9,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Улмаар худалдах худалдан авах гэрээ байгуулах гэтэл Д. эгчийн зүгээс мөнгөө Хаан банкны /*******7*******0*******9**************27/ тоот дансанд шилжүүлчих, гэрээгээ харин бэлэглэлийн гэрээгээр байгуулчихъя гэж санал болгосон. Ингээд миний зүгээс тухайн дансанд 9,000,000 төгрөгийг шилжүүлж, 202******* оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр тоот компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 0202 тоот Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан.
Гэтэл №ХХ12/22/ дугаартай эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөрчилтэй хэмээн үзэж түдгэлзүүлсэн байсныг надад хэлэлгүйгээр бэлэглэлийн гэрээгээр халхавчлан шилжүүлсэн байсан.
Үүнийг би 202******* оны 0******* дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн №XX12/22/ дугаартай эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай албан бичигтэй танилцах үедээ олж мэдсэн.
Иймд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрхийн зөрчилтэй о" ХХК-ийн эрх, хувьцааг бусдад шилжүүлэхдээ бодит хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бусад тооцож, энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүсэн хохирол 9,000,000 төгрөгийг Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу хариуцагч Д.аас гаргуулж өгнө үү гэжээ.
*******.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч маань 202******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдөр хариуцагч аас эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон байдаг. Гэтэл нь 9,000,000 төгрөгөө миний Хаан банкны дансанд хийчих, гэрээгээ бэлэглэлийн гэрээгээр хийе гэсэн байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч 202******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдөр 0202 тоот хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. компанийн нэрээр эмийн сангийн үйл ажиллагаа явуулахаар болж тусгай зөвшөөрлийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодруулахад компанийн тусгай зөвшөөрлийг 202******* оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эрхийг түдгэлзүүлсэн байдаг.
Б. 202******* оны 4 дүгээр сарын 0*******-ны өдөр тусгай зөвшөөрлийг сэргээх, эзэмшигч солих хүсэлтийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт удаа дараа гаргасан боловч шаардлагатай баримт бичиг дутуу буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ эрхийг бусдад шилжүүлэх, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхийг хориглосон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд хүлээн аваагүй.
Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.*******-т заасан тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно. гэж заасны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
Талуудын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;гэх заалт зөрчсөн байх тул 202******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдөр байгуулсан хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, тус хэлцлээр шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг хариуцагч аас гаргуулж өгнө үү гэв.
*******.Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д. нь "Уян жолоо" ХХК-ийн 100 хувийн хувьцааг 202******* оны 2 дугаар сарын *******-ны өдөр нэхэмжлэгч Б.т шилжүүлсэн. Бид бэлэглэлийн гэрээг хууль зүйн мэдлэггүйн үүднээс илүү амар гэж ойлгож байгуулсан нь үнэн. Хэдийгээр бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэдий ч тухайн бэлэглэлийн гэрээгээр халхавчлагдсан талуудын жинхэнэ хүсэл зориг болох худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм. Тус гэрээний дагуу би компанийн хувьцааг аливаа доголдолгүйгээр шилжүүлж, нэхэмжлэгч төлбөрийг шилжүүлснээр тус гэрээний үүргүүд бүрэн биелэгдэж, үүрэг дуусгавар болсон.
Нэхэмжлэгчийн дурдсан эмийн сангийн тусгай зөвшөөрөл нь компанийн байршлын өөрчлөлттэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шийдвэрээр 202******* оны 04 дүгээр сарын 27-ныг хүртэл түр түдгэлзсэн байсан.
Үүнийг би компанийн эрх шилжүүлэхдээ нэхэмжлэгчид байршил солигдсонтой холбоотойгоор тусгай зөвшөөрөл сэргээлгэх хүсэлтээ 0*******-р сарын 2*******-ны дотор гаргахыг анхааруулж хэлсэн. Нэхэмжлэгч ч тус хугацаанд над руу холбогдож тусгай зөвшөөрөл сэргээлгэхтэй холбоотой зөвлөгөө авч байсан. Иймд, түүний зөрчилтэй учраас тусгай зөвшөөрөл түдгэлзсэн байсныг нуун дарагдуулсан, 0******* дугаар сард мэдсэн зэрэг тайлбарууд нь үндэслэлгүй.
Миний зүгээс түр хугацаанд түдгэлзүүлсэн, хүсэлт өгөөд сэргээлгэх боломжтой тусгай зөвшөөрөл бүхий аливаа доголдолгүй компанийг нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд үүнээс хойших бүхий л компанийн үүрэг хариуцлага бүрэн нэхэмжлэгчид шилжсэн.
Гэвч нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг тогтоосон хугацаанд гаргаагүй буюу 202******* оны 4 дүгээр сард хугацаа хэтрүүлэн хүсэлт гаргасны улмаас тусгай зөвшөөрөл хүчингүй болсон болохыг холбогдох НЭМД-ийн мэргэжилтэн надад амаар тайлбарласан. Би тухайн компанийн хувьцаа эзэмшигч биш болсон тул надад холбогдох мэдээллийг гарган өгөх боломжгүй байгаа талаараа мөн хэлсэн.
Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл хүчингүй болсон нь миний бус нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Иймд би энэхүү асуудалд хариуцлага хүлээх үндэслэлгүй. Би хариуцагчийн өмнө хүлээсэн бүхий л үүргээ үнэнч шударгаар биелүүлсэн.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг ирүүлжээ.
4.Хариуцагчийн байр суурийг илэрхийлж түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.******* дахь хэсэгт зааснаар буюу халхавчилсан хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байсан боловч одоо болохоор Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч угтаа эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг компанийн 100 хувийн хувьцааг худалдаж авсан буюу халхавчилж худалдаж авсан харилцаа байна. Ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл шилжсэн харилцаа байхгүй, тусгай зөвшөөрөл компанийн нэр дээр байсан, одоо ч байгаа учраас хууль зөрчсөн хэлцэл биш гэж үзэж байна гэв.
*******.Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрхийн зөрчилтэй эрх, хувьцааг бусдад шилжүүлэхдээ бодит хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж нэхэмжлэлдээ дурдсан ч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эм эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт эмийн сангийн тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно гэж заасан учир Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж тайлбарлав.
6.Харин хариуцагч тал дурдсан эмийн сангийн тусгай зөвшөөрөл түдгэлзсэн байсныг компанийн эрх шилжүүлэхдээ байршил солигдсонтой холбоотойгоор тусгай зөвшөөрөл сэргээлгэх хүсэлтээ 0*******-р сарын 2*******-ны дотор гаргахыг анхааруулж хэлсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн буруугаас болж эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэв.
7. ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь хариуцагч Д. байсан бөгөөд 202******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдрийн тоот компанийн хувьцаа бэлэглэлийн, 0202 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Б.т шилжүүлсэн, ийнхүү Б. нь 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь зохигчдын гаргасан тайлбар, компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна.
8. Талуудын хооронд байгуулсан дээр гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх талаар шүүх дараах дүгнэлтийг хийв.
Зохигчид 202******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдрийн тоот компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 0202 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд 9,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн үнэ утгаар шилжүүлсэн байна.
/-хх-8-9, 16 дугаар хуудас/
Хэдийгээр талууд компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хэдий бэлэглэлийн гэрээгээр халхавчилж 2,*******00,000 төгрөгийн 100 ширхэг хувьцаатай, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ХХК-нийг 9 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.
Энэ талаар зохигчид шүүхэд өгсөн тайлбартаа тус тус дурдсан бөгөөд хариуцагч талаас гэрээний үнэ 9,000,000 төгрөгийг хувьцааны үнэ хэмээн, нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрлийн үнэ хэмээн тус тус зөрүүтэй тайлбарлаж байх тул тухайн үед талуудын хүсэл зориг юу байсан, 9,000,000 төгрөгийг хувьцааны үнэнд төлсөн үү эсхүл тусгай зөвшөөрлийн үнэнд төлсөн үү гэдгийг шүүх тогтоох нь зүйтэй.
Талуудын шүүхэд ирүүлсэн тайлбар, 202*******.02.0*******-ны өдөр нэхэмжлэгч талаас 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний утган дээр тусгай зөвшөөрлийн үнэ гэж бичигдсэн байгаа байдал, шүүх хуралдааны мэтгэлцээнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор дээрх компанийг худалдан авсан, энэ үйл ажиллагааг эрхлэхийн тулд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар холбогдох байгууллагад хандсан, тодорхой шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл цуцлагдсан үндэслэлээр шүүхэд хандсан нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч талд төлбөр болгон шилжүүлсэн 9,000,000 төгрөг нь компанийн хувьцааны үнэ биш эмийн сангийн тусгай зөвшөөрлийн үнэнд шилжүүлсэн төлбөр, худалдан авагч, худалдагчийн тухайн үеийн хүсэл зориг нь компани худалдах худалдан авах хэлбэрээр эм худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах хүсэл зориг байсан байна гэж дүгнэв.
Эм эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран хуулийн этгээдэд дангаар болон хавсарсан байдлаар энэ хуулийн 7.7-д заасан тусгай зөвшөөрлийн комиссын шийдвэрийг үндэслэн дараах чиглэлээр Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасан хугацаагаар олгоно,
6.1.1.эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох тусгай зөвшөөрөл;
6.1.2.эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл;
6.1.*******.эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл, 6.2 дахь хэсэгт энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.*******-т заасан тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.*******-р зүйлийн 19 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 18-д зааснаас бусад зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно гэж тус тус хуульчилсан байна.
Иймд компани зарах нэрийдлээр эм худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг бусдад худалдан борлуулсан талуудын тохиролцоо нь Эм эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэв.
Зөвшөөрлийн тухай хуулиар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршдог бөгөөд эх худалдан борлуулах үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндтэй холбоотой, хуульд тодорхой болзол шалгуурыг хангасан этгээд Төр өөрөө энэ зөвшөөрлийг олгодог учраас худалдан борлуулах, бэлэглэх, бусдад шилжүүлэхийг хуулиар хориглосон байна.
Талуудын хэлцэл нэгэнт хууль зөрчсөн хэлцэл учраас тусгай зөвшөөрөл тухайн үедээ түдгэлзээтэй байсан эсэх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үүрэг бүхий этгээд хугацаа хэтрүүлсэн эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд хуулиар хориглосон зүйлс талуудын хэлцлийн обьект болох учиргүй.
9.Иймд Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******-д энэ хуулийн *******6.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн 9 сая төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй байна.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******8,9*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 1*******8,9*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******9 дүгээр зүйлийн 7*******9.1, 11******* дугаар зүйлийн 11*******.2.*******, 7*******9.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.1, *******6.******* дахь хэсэгт зааснаар 202******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдрийн тоот компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 202******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдрийн 0202 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож хариуцагч овогт аас 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* овогт ******* т олгосугай.
2. Иргэнй хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 202*******.06.16-ны өдрийн 1*******71 тоот захирамж нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэйг дурьдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******8,9*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1*******8,9*******0 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7*******11 дүгээр зүйлийн 7*******11.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА