| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00470/И |
| Дугаар | 103/ШШ2025/00688 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2025/00688
| *******0*******5 оны 0 сарын *******9 өдөр | Дугаар 03/ШШ*******0*******5/00******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:*******-Уул аймгийн******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар хороолол, ******* ******* *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* - нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн дүгээр хороо, хотхон дугаар гудамж Амины орон сууц *******-************** тоотод оршин суух, нар овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 4 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.- нь хариуцагч Э. холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ү.- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э. нь Ү.-Эрдэнэ надаас зээлсэн мөнгийг *******0*******4 оны 5 дугаар сарын 3-ний өдөр зээлийн төлбөр барагдуулахаар тооцоо нийлж 40,000,000 төгрөгийг *******0*******4 оны 9 дүгээр сарын 0-ний өдөр төлөхөөр тохиролцсон юм.
Гэрээний хугацаанд гэрээнд заагдсан төлбөрийг төлөөгүй байгаа. Миний бие тус шүүхэд *******0*******4 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5..9 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан.
Тэгээд Э.*******-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулж хаягийг нь олсон. Иймд тус шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Хариуцагч нь тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг *******0*******4 оны 9 дүгээр сарын 0-ний өдөр Ү.-Эрдэнэ миний Хаан банкны 5077*******059 тоот дансанд саадгүй шилжүүлэхээр гэрээ байгуулсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Э. 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.- хариуцагч *******0*******4 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг төлөхөөр *******43 тоот гэрээ байгуулсан. Хариуцагч төлбөрөө *******0*******4 оны 9 дүгээр сарын 0-ний өдөр төлөх байсан, гэрээний хугацаанд хариуцагч төлөөгүй, хөдлөх эд хөрөнгөөр барагдуулах асуудал яригдсан ч гэсэн тухайн хөрөнгийг 40,000,000 төгрөгт тооцох боломжгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
*******0*******4 оны 9 дүгээр сарын 0*******-нд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Ингээд*******-Уул аймгийн шүүхэд эрэн сурвалжлжуулах хүсэлт гаргаж байгаад хаягийг тодорхой болгоод *******0*******5 оны 4 дүгээр сарын **************-нд шуудангаар Багануур дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч тал үндсэн үүрэг үүсгэсэн зээлийн гэрээ нь хаана байна вэ гээд байх шиг байна, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний *******.-д *******0*******4.05.3-ний өдрийн бичгээр хийсэн зээлийн гэрээг үндэслэж тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан талаар бичигдсэн. бол нэхэмжлэгч -эс мөнгө зээлсэн, бичгээр үйлдсэн зээлийн гэрээгээр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.
Гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 9 зүйлийг 9. дэх хэсгийг үндэслэж талуудын чөлөөт байдлыг үндэслэж гэрээ байгуулсан. Тухайн үед талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байсан, үүнийг үндэслэж тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д хууль мэдэхгүй байх, буруу ойлгосон нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байгаа.
Гэрээний талууд насанд хүрсэн, эрх зүйн чадвар, чадамжтай хүмүүс хүсэл зоригоо илэрхийлж энэ гэрээг байгуулсан бөгөөд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал энэ гэрээнд байхгүй. энэ хугацаанд удаа дараа бид нартай холбоотой байсан, холбогдоод юу гэдэг вэ гэхээр жаахан хүлээж байгаач, шүүхэд хандахаа жаахан хүлээгээч, одоо ажил дуусах гээд байна гэж хэлдэг байсан.
Өнөөдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр зүйл яриад байгаа хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдөө өгсөн авснаа зөвшөөрөөд гэрээ байгуулсан. Хэрвээ энэ гэрээг хүчин төгөгдөр бус гэж үзээд байгаа юм бол тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож байж дараагийн асуудал яригдана. Тэгэхээр өнөөдрийг хүртэл энэ гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж нэг ч удаа яриагүй, тийм учраас хүчин төгөлдөр гэрээний дагуу шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа тооцоо нь ямар үүргийн тооцоо нийлсэн баримт гэдэг нь тодорхойгүй, үүрэг үүсээгүй тооцоо байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэний хуулийн 7 дугаар зүйлд үүрэг үүсгэх үндэслэлийг заасан байдаг, 7.-д энэ хуулийн наймдугаар зүйлд заасан үндэслэлээр үүрэг үүснэ гээд дугаар зүйлд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл; иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр; хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр; оюуны үнэт зүйл бүтээх; гэм хор учруулах; үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших; иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох; иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл гэсэн үндсэн найман үндэслэлээр үүрэг үүснэ гэж заасан.
Манай тохиолдолд нэхэмжлэгчийн үндэслэл болгож байгаа баримт нь *******0*******4 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн 0 цаг 3******* минутад*******-Уул аймгийн тойргийн нотариатч Д. хийсэн гэрээ байна. Миний ойлгож байгаагаар бол Д. гэдэг нотариат нь одоо шүүх хуралдаанд оролцож байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ижилхэн нэртэй хүн байгаа бөгөөд миний хувьд нэг хүн байна гэж бодож байна.
Тэгээд нотариатын баталсан тооцоо нийлж барагдуулах гэрээний дүгээр зүйлийн .-д талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хааж төлбөр төлөгч тал хэлэлцэн тохирсон төлбөрийг төлбөр авагчид төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг зохицуулахад оршино гэж заасан байгаа юм.
Гэрээний 3.-д төлбөр төлөгч тал нь үндсэн гэрээний нийт төлбөр болох 40,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар төлбөр авагчтай гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж байна гэжээ.
Тэгэхээр төлбөр барагдуулах гэрээний ерөнхий зүйлийн .-д нь гэрээнээс үүссэн шаардлагыг тооцоо нийцэх замаар хааж гэж байгаа, 3.-д нь үндсэн гэрээний төлбөрийг барагдуулна гэсэн агуулгатай байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдөр хийж байгаа тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний үндсэн гэрээ нь хаана байгаа юм. Үүрэг үүсгээд байгаа харилцаа нь хаана байгаа юм, энэ хүнээс 40,000,000 төгрөгийг яаж авсан юм, 40,000,000 төгрөгийн үүрэг үнэхээр үүссэн юм уу, үүсээгүй юм уу, ажил гүйцэтгэх гэрээ байж байгаад тэр ажлаа гүйцэтгээгүй учраас төлбөр төлөх үүрэг үүссэн юм уу, үүсээгүй юм уу гэдэг нь баримтаар нотлогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тооцоо нийлэх замаар хааж байж өнөөдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний шаардах эрх нь нээгдэхээр гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 40,000,000 төгрөгийн үүрэг нь зээлийн харилцаа байсан гэж тайлбарлах гээд байна, тэгвэл Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгчийн шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж байгаа. Тэгэхээр зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа юм бол үндсэн үүрэг үүссэн харилцаа хаана нотлогдож байгаа юм бэ?
Би өмнө нь *******0*******5.0*******.*******0-ны өдөр шүүхэд өгсөн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын тооцоо нийлсэн үүрэг үүссэн үндэслэл тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маш тодорхой бичсэн.
Нэхэмжлэгч намайг тайлбар өгснөөс хойш өнөөдрийг хүртэл шүүхэд баримтаа гаргаж өгөх хугацаа нь хангалттай байсан байх гэж бодож байна, тийм ч учраас өнөөдөр хурал дээр баримт гаргаж өгөхгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж байгаа гэж ойлгож байна. Тэгээд үүрэг үүссэн харилцаа үүсээгүй юм байна, нотариатаар Д. гэдэг хүний баталсан нотариатын гэрээгээр баримт үйлдэж, түүгээрээ шаардах эрхээ хэрэгжүүлнэ гэвэл үндэслэлгүй, хуульд зааснаар үүссэн үүргийг нотлох баримт нь байхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.
*******.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,*******-Уул аймгийн Цагдаагийн газрын албан бичиг, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ,*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар, /хх-ийн 3-0-р тал/ хариуцагчаас хариу тайлбарыг тус тус ирүүлсэн.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн хэлтээс хариуцагчийн эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, Хаан, Хас, Төрийн банкны хариуцагчийн харилцах дансны лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.- нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
.Нэхэмжлэгч Ү.- нь хариуцагч Э. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
*******.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Э. зээлүүлсэн 40,000,000 төгрөгийн төлбөрийг *******0*******4 оны 9 дүгээр сарын 0-ний өдөр барагдуулахаар *******0*******4 оны 5 дугаар сарын 3-ний өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй учир хариуцагчаас 40,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцоо нийлсэн баримт нь ямар үүргийн тооцоо нийлсэн баримт болох нь тодорхойгүй, үндсэн үүрэг үүсгэсэн зээлийн гэрээ байхгүй, дан тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр шаардах эрх үүсэх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Нэхэмжлэгч талаас 40,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн баримт болон бичгээр байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй бөгөөд*******-Уул аймгийн тойргийн нотариатч Д. баталсан *******0*******4.05.3-ний өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ нь хариуцагч Э. 40,000,000 төгрөг гаргуулах шаардах эрхийг үүсгэх эсэх талаар шүүх дараах дүгнэлтийг хийв.
5.Хариуцагч нь Э., нэхэмжлэгч Ү.- нар *******0*******4 оны 5 дугаар сарын 3-ний өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах 0*******43 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд гэрээний . дэх хэсэгт энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хааж төлбөр төлөгч тал хэлэлцэн тохирсон төлбөрийг төлбөр авагчид төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино, *******. дэх хэсэгт үндсэн гэрээний огноо- *******0*******4-05-3- зээлийн төлбөр, үндсэн төлбөрийн хэмжээ- 40,000,000 төгрөг, нийт төлбөрийн хэмжээ 40,000,000 төгрөг , мөн гэрээний 3.******* дахь хэсэгт төлбөр төлөх хугацаа *******0*******4 оны 9 дүгээр сарын 0-ний өдөр буюу 3/ гурван/ сарын хугацааны дотор төлнө, 3.4 дэх хэсэгт төлбөр төлөгч үл маргах журмаар төлбөрийг төлж барагдуулна, *******.******* дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зуран, нотариатаар гэрчлүүлсэнээр хүчин төгөлдөр болно гэж тус тус заажээ.
5.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39. дэх хэсэгт иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ, ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, 9 дүгээр зүйлийн 9. дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заажээ.
*******.Талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний үндсэн зээлийн огноо нэр хэсэгт Зээлийн гэрээ гэж бичигдсэн байх бөгөөд зохигчид зээлийн гэрээний төлбөрийг төлүүлэхээр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь 40,000,000 төгрөгийг *******0*******4.09.0-ний өдөр төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан *******0*******4 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах 0*******43 дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч талаас 40,000,000 төгрөгийн үүрэг үүсгэсэн үндсэн зээлийн гэрээ байхгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагчийн 40,000,000 төгрөгийг *******0*******4.09.0-ний өдөр төлнө гэсэн хүсэл зоригийг няцаасан баримт хариуцагч талаас ирүүлээгүй, тухайн үеийн зохигчдын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл байхгүй байна.
.Дээрх гэрээгээр хариуцагч нь 40,000,000 төгрөгийг тогтоосон хугацаанд үл маргах журмаар нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн байх бөгөөд энэ тохиролцоо нь талуудын хэн алины хүсэл зоригийг илэрхийлэл байсан, гэрээний эрх чөлөө, иргэний эрх үүргийг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, үүрэг гүйцэтгүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх иргэний эрх зүйн зарчмын үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
9.Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг баталсан нотариатч Д. нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ү.- нь *******0*******4.09.*******0-нд хариуцагч Э. 40,000,000 төгрөгийг гаргуулахаар Багануур дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тус шүүхийн *******0*******4.09.30-ны өдрийн *******59 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 0 дугаар хуудас/
Улмаар*******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4.*******.*******4-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч Э. эрэн сурвалжлах шийдвэрийг гаргаж уг шүүх хуралдаанд Д. итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцжээ.
0.Дээрх баримтаас харахад нотариатч Д. нь *******0*******4.05.3-ний өдөр талуудын тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг баталж гэрчилсэн бөгөөд нэхэмжлэгч эхлээд өөрөө Багануур дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, дараа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д. томилж *******0*******4.*******.*******4-ний өдрийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан байна. /хх-ийн 7-9 дүгээр хуудас/
.Нотариатын тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3..5 дахь хэсэгт нотариатч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг батлахаас татгалзахаар хуульчилсан бөгөөд өөрийнхөө гэрчилсэн гэрээний үүргийг шаардаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохыг хориглосон заалт Нотариатын тухай хуульд байхгүй, түүнчлэн нэхэмжлэгч Ү.- Д.д өгсөн төлөөлөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэв.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 357,950 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******., *******, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9., ******* дүгээр зүйлийн *******. дэх хэсэгт зааснаар хариуцагч нар овогт зээлийн гэрээний үүргийн биелэлт 40,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* -д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.******* дахь хэсэгт зааснаар *******0*******5.0*******.*******0-ны өдрийн ************** тоот хүсэлт шийдвэрлэх захирамж нь энэ шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоног өнгөрсний дараа ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА