| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00510/И |
| Дугаар | 302/ШШ2025/00773 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 302/ШШ2025/00773
| 20250904 | 302/ШШ2025/00773 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт К.Р
Хариуцагч: Б аймгийн Боловсролын газар /дарга Б.А/
Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмж 7,466,000 /долоон сая дөрвөн зуун жаран зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К.Р нь Б аймгийн Боловсролын газар /дарга Б.А/-т холбогдуулан тэтгэмж 7,466,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ... Иймд хариуцагч Б аймгийн Боловсролын газрын санхүүгээс Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дагуу олгогдох тэтгэмжид 7,446,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч К.Р шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие К.Р /РД: / нь Б аймгийн Боловсролын газар /дарга Б.А/-т холбогдуулан тус газрын санхүүгээс Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дагуу олгогдох тэтгэмжид 7,466,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байсан. Миний бие дээрх тэтгэмж авахад хугацаа нь хүрэхгүй шаардлага хангахгүй талаар мэдсэн. Иймд би Б аймгийн Боловсролын газар /дарга Б.А/-т холбогдуулан гаргасан тус газрын санхүүгээс Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дагуу олгогдох тэтгэмжид 7,466,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй татгалзаж байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч К.Р нь хариуцагч Б аймгийн Боловсролын газар /дарга Б.А/-т холбогдуулан тэтгэмж 7,466,000 төгрөг гаргуулах тухайшаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К.Р нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К.Р гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б овогт К.Р хариуцагч Б аймгийн Боловсролын газар /дарга Б.А/-т холбогдуулан гаргасан тэтгэмж 7,466,000 /долоон сая дөрвөн зуун жаран зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б