| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00818/И |
| Дугаар | 103/ШШ2025/00709 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2025/00709
| 2025 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 10/ШШ2025/00709 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:*******-******* дүүргийн ******* дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди гудамж, *******/1 байр, ******* ******* товер оффис, ******* давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, 2 дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,142,707.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,142,707.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:Зээлдэгч Д. нь 202 оны 9 дүгээр сарын 0-ны өдөр 9001-5846 тоот цахим зээлийн гэрээг байгуулан 4,00,000 төгрөгийн зээлийг авч эргэн төлөлтөөр 2,42,169 төгрөгийг төлсөн бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс гэрээг зөрчиж эхэлсэн. Зээлдэгч нь 2025 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,860,848.11 төгрөг, зээлийн хүү 1,*******8,086 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 95,27.49 төгрөг нийт 4,114,207.60 төгрөгийг төлөөгүй учир уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,114,207.60 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,142,707.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,2 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 40,616.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40,616.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА