| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0257/Э |
| Дугаар | 269 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 269
2018 03 28 269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Г.С.д, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хотгойд овогт Г.лд С.дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0010 30381 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хотгойд овогт Г.лд С.д, Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Г.С.д нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Баян-Эрдэнэ” гэх нэртэй хүнсний дэлгүүр дотор иргэн Ц.Г.т.ртэй намайг доромжлоо гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С.д мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ц.Г.т.рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн үед хадам аавын дэлгүүр болох “Баян-Эрдэнэ” нэртэй дэлгүүрт эхнэрийн хамт ажиллаж байхад Г.С.д орж ирээд дэлгүүрээс 1 шил архи зээлэх гээд гуйгаад байхаар нь...Г.С.дэд өгөөд явуулах гэхэд намайг хэл амаар доромжлоод, элдвээр хэлээд байсан. Тэгээд би дэлгүүрээс гаргах гээд үүдэн дээр цуг очиход Г.С.д нь гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэр үед Г.С.д архи уусан байдалтай согтуу байсан болохоор би элдвийн юм ярилгүй гаргаж явуулаад эхнэр бид хоёр дэлгүүрээ хаагаад амарсан. Маргааш өглөө эхнэр бид хоёр дахин дэлгүүртээ ажиллаж байхад 11 цагийн үед Г.С.д нэг найзынхаа хамт орж ирээд өчигдөр би чамайг цохисон уучлаарай гээд байсан. Тэр үед би зүгээрээ гээд орхисон. Түүний дараа ахиад 1 шил архи зээлээч гээд байсан. Тэгэхээр нь би 1 шил архи өгсөн. Г.С.дийн найз хоёулаа явъя гээд гарах гэж байтал Г.С.д миний хамар руу толгойгоороо мөргөсөн. Тэгээд найз нь Г.С.дийг дагуулаад гараад явсан. Тухайн үед Г.С.д архи зээлээр авах гээд байсан. Тухайн үед би архийг нь өгсөн боловч ямар шалтгаанаар намайг мөргөж гэмтээснийг нь хэлж мэдэхгүй байна ...Манай дэлгүүр камерын бичлэгтэй. Бичлэгт тодорхой бичигдсэн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),
“...Тухайн үед миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон боловч миний биед гэмтэл учраагүй...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Г.С.д миний хамар руу нэг удаа мөргөж дээрх гэмтлүүдийг учруулсан...Надад хамраа янзлуулсны төлбөр 150.000 төгрөгний баримт байгаа. Өөр бусад баримт нь байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14)
2. Гэрч Ч.Лхам (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн үед...Г.С.д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэг найзын хамт орж ирээд...манай нөхөртэй уулзаад гар барьж байхыг харсан...Манай нөхөр Г.С.дийг хариж амар гэж...хэлэхэд Г.С.д нь “чи ямар том юм бэ” гээд агсам тавиад...манай нөхрийг хэл амаар доромжлоод байсан. ...Гэтэл Г.С.д толгойгоороо манай нөхөр Ц.Г.т.рийн хамар руу мөргөсөн. Тэр үед манай нөхрийн хамраас цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
3. Гэрч Х.Лх.аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр...Г.С.д бид хоёр 0.5 литрийн “Тайга” нэртэй архи хувааж уугаад... “Баян-Эрдэнэ” гэх 8 нэрийн дэлгүүр орсон. Уг дэлгүүрт халамцуу бололтой нэг залууг Г.С.дийг таниад юм яриад байсан...тэгээд Г.С.д бид хоёр дэлгүүрээс гарах гээд хаалга руу явж байтал нөгөө халамцуу залуу нэг юм хэлсэн. Тэгтэл Г.С.д гарахаа болиод нөгөө залуу дээр очоод...нүүр рүү мөргөчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 1867 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгт 1.5х0.2 см хэмжээтэй өнгөц шархтай, хамрын нуруунд 3.0х2.5 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хаван хавдартай, өвчин эмзэглэлтэй.
2018.01.23-ны Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн ...онош: Тархи доргилт. Хамар ясны далд хугарал гэжээ.
2018.01.25-ны Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-ийн дүрс оношлогооны...рентген зурагт... “хамар ясанд сэлтэрсэн хугаралтай” гэжээ...ДҮГНЭЛТ:
1. Ц.Г.т.рийн биед хамар ясны далд хугарал, зүүн хөмсөгт өнгөц шарх, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),
- Шинжээчийн эмч Т.С.нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамрын хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн хөмсөгний өнгөц шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Хурц үзүүртэй зүйлээс бусад бүх зүйл хамаарна. Үүнд гар, хөлөөрөө цохих, мөргөх гэх мэд зүйл орно...нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна...учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтлүүд...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),
5. Шүүгдэгч Г.С.дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой “Баян-Эрдэнэ” дэлгүүр ортол Ц.Г.т.р халамцуу байсан. Ц.Г.т.р ...надад аяганд архи хийж өгөхөөр нь би уугаагүй. Тэгээд удалгүй Ц.Г.т.р эхнэртэйгээ маргалдаад эхнэрээ газар унагаачихаар нь би очоод эхнэрийг нь өмөөртөл над руу агсараад байхаар нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон...2018 оны 1 дүгээр сарын 23-ны...өглөө Ц.Г.т.р дэлгүүрт зогсож байхаар нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой болсон үйл явдлыг яриад уучлалт гуйчихаад дэлгүүрээс найзынхаа хамт гарч явах үед Ц.Г.т.р миний араас намайг доромжилсон үг хэлэхээр нь би буцаж дэлгүүрт ороод Ц.Г.т.р дээр очоод ...шууд мөргөсөн...шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтлүүдийг би мөргөж учруулсан гэмтэл тул хүлээн зөвшөөрч байна. ...тухайн үед би найзтайгаа 0.5 литрийн “Тайга” нэртэй 1 шил архи хувааж уусан байсан...Ц.Г.т.р намайг дэлгүүрээс гарах үед миний араас намайг доромжилсон үг хэлэхээр нь би буцаж ороод нэг удаа мөргөчихсөн...Би Ц.Г.т.рөөс уучлалт гуйгаад 600.000 төгрөг өгье гэж хэлсэн боловч Ц.Г.т.рийн ах нь гэх хүн над руу утсаар залгаад надаас 1.500.00-2.500.000 төгрөг нэхсэн тул би хохирлыг өгөөгүй. Эмчилгээний бодит зардлыг би төлөхөд бэлэн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),
6. Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33), хохирлын баримт (хавтаст хэргийн 35),
- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 37, 41), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 42, 43), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 45, 47, 48), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 84) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав: Шүүхээс шүүгдэгч Г.С.дэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.С.дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Г.С.д нь .... тоот хашаанд байрлах “....” хүнсний дэлгүүр дотор, 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн Ц.Г.т.р нүүрэн тус газар нь мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Ц.Г.т.рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.С.д миний хамар руу толгойгоороо мөргөсөн. ...Г.С.д архи зээлээр...архи ...өгсөн боловч ямар нэгэн шалтгаанаар намайг мөргөж гэмтээснийг нь хэлж мэдэхгүй байна...Миний хамар хугарсан биед хөнгөн гэмтэл учирсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),
“...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Г.С.д миний хамар руу нэг удаа мөргөж дээрх гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14)
-Гэрч Ч.Лхам (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.С.д... агсам тавиад...манай нөхрийг хэл амаар доромжилж байгаад...толгойгоороо манай нөхрийн ...хамар руу мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
- Гэрч Х.Лх.аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.С.д гарахаа болиод нөгөө залуу дээр очоод...нүүр рүү мөргөчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 1867 дугаар шинжээчийн дүгнэлтэнд “...1. Ц.Г.т.рийн биед хамар ясны далд хугарал, зүүн хөмсөгт өнгөц шарх, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),
- Шүүгдэгч Г.С.дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 23-ны...өглөө ...Ц.Г.т.р миний араас намайг доромжилсон үг хэлэхээр нь би буцаж дэлгүүрт ороод Ц.Г.т.р дээр очоод...шууд мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.С.дийн хохирогчийг мөргөсөн үйлдлээс Ц.Г.т.рт учирсан болох нь гэрч, шинжээч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.С.дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.С.дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс манай үйлчлүүлэгч Г.С.д нь бусдад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан талаар маргах зүйл байхгүй, өөрийнхөө хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзээд торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.С.д нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.С.д нь “Нарантуул” зах дээр хувиараа шатны эд зүйл зардаг тодорхой хэмжээний орлого олдог болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгчийн
III. Бусад асуудлаар
Хохирогч Ц.Г.т.р нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримттай 150.000 төгрөг нэхэмжилснээс (хавтаст хэргийн 35) Г.С.д нь хохирогчид 150.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 84) байна. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1808 0057 30245 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: