Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/00135

 

 

 

       2025            02            14     

                             302/ШШ2025/00135

 

    

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө суманд үйл ажиллагаа явуулах, О А ХХК /захирал Т.А/

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,053,400 /нэг сая тавин гурван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/ нь О АХХК /захирал Т.А/-д холбогдуулан дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,053,400 /нэг сая тавин гурван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. О А ХХК нь 2005 оны 01 дүгээр сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж 1,053,400 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компанийн захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд О А ХХК-ийн дутуу төлсөн шимтгэл болох 1,053,400 төгрөгийг төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/ шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “О А ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 1,053,400 төгрөгийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/ нь хариуцагч О А ХХК /захирал Т.А/-д холбогдуулан дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,053,400 /нэг сая тавин гурван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О А ХХК /захирал Т.А нь нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/-ын нэхэмжилсэн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,053,400 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/-ын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

5. Иймд нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/-ын дутуу төлсөн шимтгэл 1,053,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О А ХХК /захирал Т.А/ биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

7. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,053,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29,832 төгрөгийн тал нь болох 14,916 төгрөгийг хариуцагч О АХХК /захирал Т.А/-иас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.

8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Хариуцагч О А ХХК /захирал Т.А нь Нийгмийн даатгалын газар /дарга М.А/-ын нэхэмжилсэн Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,053,400 /нэг сая тавин гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар /дарга М.А/ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О А ХХК /захирал Т.А/-иас 14,916 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б