Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/00143

 

 

 

          2025            02            18     

                             302/ШШ2025/00143

 

    

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Ю-ийн гудамж-28, МПМ цогцолборт үйл ажиллагаа явуулах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, М овогт Б-ын К

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 551,838 /таван зуун тавин нэгэн мянга найман зуун гучин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Б.К-д холбогдуулан зээлээр гэрээний үүрэгт 551,838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.К нь “М ББСБ”-тай 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 140000916831 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99421187 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.К нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 320,000 төгрөгийг сарын 3,2%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

1.2. М ББСБ-ийн зүгээс Б.К-ээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ийн өдрийн байдлаар Б.К-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 320,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 560 хоногийн зээлийн хүү 194,385 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,453 төгрөг нийт 551,838 төгрөг байна.

1.3. Б.К нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “М ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 551,838 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ

 

2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “М ББСБ ХХК нь хариуцагч Б.К-ээс зээлийн гэрээний үүрэгт 551,838 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 551,838 төгрөгийг М ББСБ-ийн Хаан банк дахь 000000000 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.К-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 551,838 /таван зуун тавин нэгэн мянга найман зуун гучин найман/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК хариуцагч Б.К-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 551,838 /таван зуун тавин нэгэн мянга найман зуун гучин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 17,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б