| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00042/И |
| Дугаар | 302/ШШ2025/00150 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/00150
| 2025 02 19 | 302/ШШ2025/00150 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Д сумын 0 дүгээр багт оршин суух, Х сары овогт Б-ийн С,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Д сумын 0 дүгээр багт оршин суух, Ж с овогт М-н У
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Д сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай захирамжаар А-ийн Д-г өвөг эцэг М.У, эмэг эх Б.С нарт үрчлүүлсэн үрчлэлтийн А.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д-г төрүүлсэн эцэг У.А-, эх Х.Г нарын асрамжид шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчид М.У, Б.С,
Үрчлүүлсэн эцэг У.А,
Үрчлүүлсэн эх Х.Г,
Үрчлэгдсэн хүүхэд У.Д
Орчуулагч М.Нурасыл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М.У, Б.С нар нь Б аймгийн Д сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай захирамжаар А-ийн Д-г өвөг эцэг М.У, эмэг эх Б.Снарт үрчлүүлсэн үрчлэлтийн А.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д-г төрүүлсэн эцэг У.А, эх Х.Г нарын асрамжид шилжүүлэх тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нараас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б аймгийн Д сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 00 дугаартай захирамжаар М.У, Б.С нар нь У-ы А, Х-ийн Г нарын дундаас төрсөн охин Д-г хууль ёсоор үрчилж авсан. Түүнээс хойш Д нь М.У, Б.С нарын асрамжид өсөж бойжиж байсан. Гэтэл сүүлийн үед М.У, Б.С нарын нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа. Иймээс охин Д-ийн цаашдын эрүүл саруул орчинд өсөж хүмүүжих, сурч боловсрох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх үүднээс Д-г төрүүлсэн эцэг У.А, төрүүлсэн эх Х.Г нарын асрамжид шилжүүлж үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага гарч байна.
1.2. Иймд Б аймгийн Д сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай захирамжаар А-ийн Д-г өвөг эцэг М.У, эмэг эх Б.С нарт үрчлүүлсэн үрчлэлтийн А.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д-г төрүүлсэн эцэг У.А, эх Х.Г нарын асрамжид шилжүүлж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нараас Б аймгийн Д сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай захирамж, Д-гийн төрсний болон үрчилсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.У, Б.С нарын гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Д сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Б аймгийн Д сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, У.А, Х.Г нарын гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Я.Сьездэд олгосон итгэмжлэл, өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3. Шүүхийн журмаар Б аймгийн Д сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай захирамж, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00/0000 дугаартай албан бичгээр хүргүүлсэн М.У, Б.С, У.Аялбек, Х.Г, У.Д нарын ХААТР маягтууд, А.Д-гийн төрсний, үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн журналын хуулбар, У.А, Х.Г нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс хүсэлт гаргагч М.У, Б.С нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Хүсэлт гаргагч М.У, Б.С нар хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч М.У, Б.С бид нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа. Иймээс охин Д-гийн цаашдын эрүүл саруул орчинд өсөж хүмүүжих, сурч боловсрох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх үүднээс Д-г төрүүлсэн эцэг У.А, төрүүлсэн эх Х.Г нарын асрамжид шилжүүлж үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
6. Хүсэлт гаргагч М.У, Б.С нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.6-д хэрэв хүсэлт гаргагчид өөр өөр газар оршин суугаа бол тэдний сонгосон газрын шүүхэд, эсхүл үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргана гэж хуульчилсан байна.
7. Хүсэлт гаргагч М.У, Б.С нар нь Б аймгийн Д сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай захирамжаар А-ийн Д-г өвөг эцэг М.У, эмэг эх Б.Снарт үрчлүүлсэн үрчлэлтийн А.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д-г төрүүлсэн эцэг У.А, эх Х.Г нарын асрамжид шилжүүлэх тухай хүсэлтийг хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:
7.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Д сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай захирамж, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10/000 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас ХААТР-12 /А/ маягт, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон CVL000000000000000 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаанд Үрчлэхийн өмнө хүүхдийн: Ж сарик овогт А-ийн Д-г Ж сарик овогт М-н У, Х сары овогт Б-ын С нарт 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 09-рт бүртгэсэн гэх байх ба энэхүү нотлох баримтуудаар Д-г өвөг эцэг М.У, эмэг эх А.А нарт үрчлүүлсэн байна.
7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00/0000 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд Ж с овогт У А, Х назар овогт Х-гийн Г нар нь гэр бүл болсныг 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 00 т бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
7.3. М-н У, Б-ын С нар нь 1973 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 1973 оны 09 дүгээр сарын 26-ны иргэний гэр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 00-рт бүргэж, гэрчилгээ олгосон байна.
7.4. Охин Ж с овогт А-ийн Д /РД:Б000000000/ нь У.А /РД:Б00000000/, Х.Г /РД:Б0000000/ нарын гэр бүлд 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон CVL00000000000 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
7.5. Охин А.Д нь Б аймгийн Д сумын 9 дүгээр багт аав, ээж дүүгийн хамт амьдардаг болох нь тус багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолтоор, эрүүл саруул бойжиж байгаа болох нь Д сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор, Б сумын Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид сурч байгаа болох нь тус сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
7.6. Охин А.Д-ийн төрүүлсэн эцэг У.А, төрүүлсэн эх Х.Г нарын шүүх хуралдаанд “Д-г 2009 онд эцэг, эхдээ үрчлүүлсэн. Эцэг, эхэд маань туслах хүн хэрэгтэй болохоор нь Д-г үрчлүүлсэн. Эцэг, эхийн маань эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа. Мөн үрчилж авсан М.У, Б.С нар өндөр настай, амьд сэрүүг байгаа дээрээ Д-гийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, хүүхдийг та нарт буцааж өгье гэж хүсэлт гаргасныг дэмжиж байгаа. Охин маань 16 нас хүрсэн. Иргэний үнэмлэх авах эцгийн овгоор овлогдох хүсэлттэй байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй ” гэх тайлбар, үрчлэгдсэн хүүхэд А.Д-гийн шүүх хуралдаанд “Хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна” гэх тайлбаруудыг тус тус гаргажээ.
7.7. Хүсэлт гаргагч М.У, Б.С ... өндөр настай, эрүүл мэндийн байдалтай холбоотой үрчлэлтийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан гэх, мөн үрчлүүлэгч болон үрчлэгдсэн хүүхдийн хүсэлтийг харгалзан Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулан гэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасан шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д ... шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана гэж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-т шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх ... шилжүүлэхээр шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байна.
9. Хүсэлт гаргагч М.У, Б.С нарын гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б аймгийн Д сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 79 дугаартай захирамжаар А-ийн Д-г өвөг эцэг М.У, эмэг эх Б.С нарт үрчлүүлсэн үрчлэлтийн А.Д-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин Д-г төрүүлсэн эцэг У.А, эх Х.Г нарын асран хамгаалалтад шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Д сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай захирамжаар А-ийн Д-г өвөг эцэг М.У, эмэг эх Б.С нарт үрчлүүлсэн үрчлэлтийн А.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, охин Д-г төрүүлсэн эцэг У.А, эх Х.Г нарын асран хамгаалалтад шилжүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.У, Б.С нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б