| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00017/И |
| Дугаар | 302/ШШ2025/00151 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/00151
| 2025 02 19 | 302/ШШ2025/00151 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Төрийн банк Б салбар
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.А-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-д шүүх хуралдааны товыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Төрийн банк Б салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.А-ийг эрэн сурвалжлуулахыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн Б.Ань Төрийн банктай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан 4,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэйгээр, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувийн 24 сарын хугацаатай зээлж авсан. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 000000000-01 тоот нэмэлт гэрээ хийж зээлжих эрхийг 5,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж зээлийн хугацааг 6 сараар сунгаж нэмэлт гэрээ байгуулсан.
1.2. Иргэн Д.А нь тухайн үед Б аймгийн Но сумын 9 дүгээр баг Ц тосгонд Төрийн банкны тооцооны төвд теллерээр ажиллаж байсан. Зээлдэгч Д.А нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлбөрөө төлөөгүй ба төлүүлэх арга хэмжээ авахаар хайж олж чадахгүй байгаа юм.
1.3. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.А-ийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас зээлийн гэрээ, кредит карт эзэмших гэрээ, Д.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ц тосгоны захирагчийн албаны тодорхойлолт, кредит дансны хуулга, С.Х-д олгосон итгэмжлэл, Д.Р-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг гаргаж өгсөн байна.
3. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/103 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.А-ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Хүсэлт гаргагч Төрийн банк Б салбар нь хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Иргэн Д.А нь Төрийн банктай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Зээлдэгчийн хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.А-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. Зээлдэгч Д.А нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк Б аймгийн Ц тооцооны төв салбартай 00000000000-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээл авсан болох нь Төрийн банк Б аймгийн Ц тооцооны төв салбарын 00000000000000-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр тогтоогдож байна.
6.2. Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтод “Тус багийн оршин суугч Д.А нь Өлгий сумын 00 дугаар баг, Жана ауыл, 00 дугаар гудамж 0 тоотод албан ёсны бүртгэлтэй бөгөөд одоо тухайн хаягт амьдардаггүй болохыг тодорхойлов” гэжээ.
6.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/103 дугаартай албан бичгээр хүргүүлсэн CVL00000000000000000 дугаартай А овогт Д-ийн А /РД:Ф00000000/-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд байнга оршин суугаа газрын хаяг: Б аймгийн Өлгий сумын 00 дугаар баг, Ж ауыл 00 гудамж 00 тоот гэж бичигдсэн боловч энэхүү хаягийн бүртгэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.А нь энэ хаягтаа оршин суудаггүй болох нь Б аймгийн Ө сумын 00 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.
7. Хүсэлт гаргагч Төрийн банк Б салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1,155.2-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.А-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
9. Иймд дээрх баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.А-ийг шүүхийн журмаар эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагаа явуулахыг Б аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг тус тус баримтлан Төрийн банкны Б салбарын хүсэлтээр, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А овогт Д-ийн А /РД:Ф000000000/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Д.Амангүлийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагаа явуулахыг Б аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Төрийн банк Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б