| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00104/И |
| Дугаар | 302/ШШ2025/00156 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/00156
| 2025 02 19 | 302/ШШ2025/00156 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, М цогцолборт үйл ажиллагаа явуулах, М ББСБ ХХК
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суух, Б овогт Е-ын А
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 978,997 /есөн зуун далан найман мянга есөн зуун ерэн долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Е.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 978,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Е.Ат нь “М ББСБ”-тай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 00000000000 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 00000000000 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Е.А нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 560,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
1.2. М ББСБ-ын зүгээс Е.А-аас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн байдлаар Е.А-ын үндсэн зээлийн үлдэгдэл 560,000 төгрөг, 2023 оны 04 сарын 24-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 608 хоногийн зээлийн хүү 352,176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,821 төгрөг нийт 978,997 төгрөг
1.3. Е.А нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “М ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 978,997 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
2.Хариуцагч Е.А хариу тайлбартаа “Хариуцагч Е.А би М ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 978,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би уг зээлийн гэрээний үүрэгт 978,997 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Е.А-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 978,997 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Е.Ат нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 978,997 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,046 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000 дугаартай данснаас 14,023 төгрөг, мөн хариуцагч Е.А-аас 14,023 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б овогт Е-ын А нь зээлийн гэрээний үүрэгт 978,997 /есөн зуун далан найман мянга есөн зуун ерэн долоон/ төгрөгийг нэхэмжлэгч М ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000 дугаартай данснаас 14,023 төгрөг, мөн хариуцагч Е.А-аас 14,023 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б