| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00054/И |
| Дугаар | 302/ШШ2025/00183 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 302/ШШ2025/00183
| 2025 02 26 | 302/ШШ2025/00183 |
|
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баймгийн Ө сумын 0 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар /захирал М.Ж/
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, Х-ын Х
Нэхэмжлэлийн шаардлага: цахилгааны төлбөрийн үлдэгдэл 707,766 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Хариуцагч Х.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар /захирал М.Ж/ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Х.Х-ын цахилгааны төлбөрийн үлдэгдэл 707,766 төгрөг төлөгдөөгүй тул төлбөрийг барагдуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Х.Х-аас цахилгааны төлбөрийн үлдэгдэл 707,766 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Х.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Би түрээсэлж авсан хүн болон нэхэмжлэгчтэй ямар ч гэрээ байгуулаагүй. Түрээсэлж авсан хүнтэй аман гэрээ хийсэн. Тэр хүнээс мөнгө нэхэмжлээд очих үед надад мөнгө өгөөгүй. Өгөхгүй гэж байгаа учраас Д дуудаж бичлэг хийсэн байдаг. Тэрнээс хойш өгнө гэсээр одоо хүртэл өгөөгүй. ЦШСГ-ын хаягийг өгсөн. Ж гэдэг эмийн сан нээгдсэн байгаа. Эмийн сангийн эзэн нь түрээсийн төлбөр болон цахилгаан, бохир, усны мөнгийг энэ хүн төлөх ёстой гэж хэлсэн боловч ЦШСГ нь надаас нэхэмжилж байна. Би хариуцагч биш. ЦШСГ болон миний бие хохирогч болж байгаа. Миний хувьд хүний өмнөөс төлбөр төлөх боломжгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим гэрчилгээ-нд нэр аймгийн цахилгаан шугам сүлжээний газар , хэлбэр аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, регистрийн дугаар 0000000, хувийн хэргийн дугаар 00000000, улсын бүртгэлд бүртгүүлсэн огноо 2007.10.18, Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн эцэг /эх/-ийн нэр: М, өөрийн нэр: Ж, регистр: Б0000000, албан тушаал: дарга, 2024.02.23 гэж бүртгэгджээ.
4.2.Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын /дарга Ж.К/ хангагч талыг төлөөлж Е.Н, А.Д, хэрэглэгч талыг төлөөлж А аптека эзэн Х.Х нар 2022 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 2 жилийн хугацаатай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байна.
Энэхүү гэрээний 5 дахь заалтаар хэрэглэгч нь авсан цахилгааны үнийг тухайн сарын 25-ны дотор заавал төлж байх үүрэгтэй гэсэн байна.
4.3. Дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч буюу хангагч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар, хариуцагч буюу хэрэглэгч Х.Х нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 2 жилийн хугацаатай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ бичгээр байгуулагдсан нь тогтоогдож байх тул талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
4.4.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь хариуцагч Х.Х-аас төлөгдөөгүй цахилгааны эрчим хүчний төлбөрийг шаардах эрхтэй ба 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Х.Х нь 707,766 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
5. Хариуцагч Х.Х нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, харин цахилгааны төлбөрийн үлдэгдлийг тухайн үед түрээсэлж эмийн сан ажиллуулж байсан Ж эмийн сан төлөх ёстой гэж, түүнээс шаардаж аваарай, түрээслэгчийн авч хэрэглэсэн цахилгааны төлбөрийг би хариуцан төлөхгүй, би хариуцагч биш, цахилгаан шугам сүлжээний газартай цахилгаан эрчим хүч ашиглах гэрээ байгуулж байгаагүй гэж маргасан боловч хариуцагч Х.Х нь үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй үгүйсгэж маргасан болно.
5.1. Хариуцагч Х.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын нэхэмжлэлийн шаардлагыг хууль ёсны нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй.
6.Иймд хэрэгт авагдсан Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар болон Х.Х нарын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны хугацаанд хамаарах А түрээслэгч Ж эмийн сан хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг үндэслэн хариуцагч Х.Х-аас цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 707,766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт олгох нь зүйтэй байна.
7.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг ойлгоно гэсэн байна.
Нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газар болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим гэрчилгээгээр нотлогдож байна.
8. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан шаардлага болох 707,766 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 21,536 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Х.Хумараас цахилгаан эрчим хүчний үлдэгдэл төлбөр 707,766 /долоон зуун долоон мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 21,536 /хорин нэгэн мянга таван зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН