Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 248

 

2017         

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч С.Одгариг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Э-гийн Б-эд холбогдох эрүүгийн 1810001370238 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...” ХХК-нд зургийн инженер, “...” ХХК-нв зөвлөн инженер, “...” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо ......... тоотод бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо 1-р хороолол .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт Э-гийн Б- /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Э.А-г бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:                                               

Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1810001370238 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Э.А- 2018.01.11-ний өдөр  мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлэхдээ “...  Би Э.Б-тэй 2014 онд танилцаж гэр бүл болсон. Бид хоёрын дундаас төрсөн хүү Энхсайхан одоо 2 настай. Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд найз Цогтбаяртай уулзаад 23 цаг 50 минутын орчимд гэртээ ирэхэд лифтний хаалга нээгдтэл нөхөр Э.Б- зогсож байсан. Э.Б- “Янхан минь, чи буудал хэсэж байгаад ирээ биз дээ” гээд чанга дуугаар орилоод миний өмсөж байсан куртикны энгэрээс нэг гараараа бариад нөгөө гараараа миний зүүн шанаа орчимд нэг удаа цохисон. Манай дүү Халиун гэрийн хаалгыг нээгээд “Та хоёр болиоч” гэж хэлээд миний куртикнээс гараараа татаад гэрт оруулсан. Гэрт ороод Б- намайг түлхэж унагаасан. Намайг босоход дахин миний зүүн хацар орчимд гараараа хоёр удаа цохиж, баруун хацарт нэг удаа цохисон. Баруун хацар руу цохих үед би газарт унасан. Намайг босоод буйдан дээр суухад миний энгэрээс зуураад буйдангийн хойд талын хана руу миний толгойг нэг удаа түлхэж цохисон. Тэр үед дүү Халиун болиулах гэж хичнээн оролдсон боловч чадаагүй. Би Халиунд “цагдаа дууд” гэж хэлтэл Э.Б- “Би чамайг өнөөдөр бага зодлоо шүү янхан минь” гэж хэлээд гэрийн хаалгаар гараад хаалгыг түлхүүрээр түгжээд явсан. Ойролцоогоор 15-20 минутын дараа цагдаа нар ирсэн. ... Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-9, 34-35-р хуудас/,

2018.02.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... Нөхөр Б- намайг удаа дараа зодож байгаагүй. Харин маргалдах үедээ хоёр биенийгээ түлхэх, татах зэргээр муудалцаж байсан. Нөхөр Б- үе үе намайг хардаж, хэрүүл маргаан гаргадаг байсан. Урьд нь миний нүүр, толгой руу цохиж зодож байгаагүй. ... Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ө.Х- мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө намайг 2 дүүгийн хамт байхад 23 цагийн үед Б- ах өөрөө түлхүүрээр онгойлгоод гэрт орж ирээд утсан дээрээ газрын зураг шиг зүйл харуулаад “танай эгч чинь янхан ш дээ, банзалдаад яваад байдаг” гэх мэтээр доромжлоод байхаар нь “та болиоч ээ, миний эгч тийм хүн биш” гэхэд Б- ах “би хүүгээ аваад явлаа” гээд хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээд байхаар нь “та болиоч ээ” гээд болиулаад дүүгийнхээ хувцсыг буцаагаад тайлсан. Б- ах 23 цаг 50 минутын орчимд гэрээс гарч явахаар нь эгч рүүгээ яриад “Б- ах дүүг аваад явна гээд байна, дараа таарах юм бол таныг ална гээд байна” гэж хэлсэн. Эгч удалгүй гэртээ ирсэн. Б- ах эгчтэй орцонд таараад хоорондоо зодолдоод байхаар нь “та хоёр гэртээ орооч” гэхэд гэрт орж ирээд Ариунаа эгчийг том өрөөнд оруулаад толгой руу нь гараараа цохиод байсан. Би болиулах гэтэл түлхээд ойртуулахгүй байсан. Ариунаа эгч намайг “цагдаа дууд” гэхээр нь би нөгөө өрөөнд ороод цагдаа дуудаад буцаад гараад ирэхэд Б- ах Ариунаа эгчийн хоолойг боогоод хананд шахсан байсан. Би “та болиоч ээ, таныг одоо цагдаа ирээд аваад явна” гэж хэлэхэд Ариунаа эгчийг түлхэж унагаагаад гараад зугатаагаад явсан. Ариунаа эгч босохгүй болохоор нь би Б-ийн гар утас руу залгаад “эгчийг та яасан юм бэ, эгч босохгүй байна” гэхэд “надад ямар хамаатай юм, эгч чинь үхүүл үхнэ биз” гэсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч Г.С- мөрдөн байцаалтын ажиллагаанд “... 2017 оны 12 дугаар сарын сүүлээр манай охин Ариунаа “ээж Б- намайг зодчихлоо” гээд гар, хөл нь хөхөрсөн ирсэн. Би Б- рүү яриад “та хоёр зодолдоод байдаг юм бол чи зүгээр явчих” гэхэд тэр хоёр тусдаа амьдрах болсон. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Б- манай охиныг зодсон талаар маргааш өглөө нь мэдээд Б- рүү “чи яагаад манай охиныг зодож байгаа юм бэ” гэхэд өөдөөс орилоод надтай хэрэлдээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1123 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.А-ийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн сарвуу, гуянд цус хуралт, хамрын таславчийн хуучин мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хуучин бусад гэмтлүүд шинэ байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн ззрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/,

 

Шинжээч  Ө.Сарангэрэл 2018.05.01-ний өдөр мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Хохирогч Э.А-гийн биед хуучин байсан хамрын таславчийн мурийлт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин хохирогч Э.А-д учирсан бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/,

 

         Шүүгдэгч Э.Б- 2018.04.24-ний өдөр мөрдөн байцаалтын ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “...” группын оффис дээр зургийн ажилтай байсан тул шөнөжин ажиллаж хоносон. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө үргэлжпүүлээд ажиллаж байхад эхнэр Ариунаа над руу яриад “чи ажил дээрээ хоноогүй, өөр хүүхэнтэй хоносон, Өөр хүүхэн жаргаалаа. Өнөө орой би өөр залуутай жаргана. Өөр хүнтэй унтаж хэвтэнэ” гээд байхаар нь “би ажил ихтэй хоносон” гээд учирлаж хэлэхэд дахин дахин залгаж хэрүүл хийгээд байхаар нь би утсаа салгачихсан. Тэр орой 18 цагт ажлаасаа тараад найз Идэрийнд хонохоор очсон байхад найз Дүгэрээ “танай эхнэр чинь 10 дугаар хороололд хүнтэй баар руу орж байхыг нь харсан” гэж ярихаар нь итгээгүй. Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны үеэр эхнэр Ариунаатай маргахад хадам ээж “чи охинтой минь амьдарч чадахгүй бол зайлаарай” гээд намайг хөөсөн учраас би найзындаа хонож байсан. Манай эхнэр Ариунаа нь өөрсдийн маргаанаа ээждээ бүгдийг нь ярьчихдаг. Хадам ээж бидний амьдралд их оролцдог байсан. Эхнэр Ариунааг NEWS.MN сайтанд ажилд ороход нь өөрийнхөө барьж байсан “Iphone 5” маркийн гар утсаа өгсөн байсан. Ариунаад өгсөн гар утас байршил тогтоогчтой байсан. Би өөрийнхөө утсаар Ариунаад өгсөн утасныхаа байршилийг шалгаж үзэхэд тэр орой 10 дугаар хороололд зааж байсан. Ажилтай явж байж магадгүй гэж бодоод байж байтал 22 цаг өнгөрөхөд утасны байршил нөгөө газраа л байгаад байсан. Ариунаа руу залгахаар утсаа авахгүй байсан. Тэгээд би 10-р хороолол руу яваад бүх баар, караоке, пабаар орж үзсэн боловч Ариунаа олдоогүй. Ариунааг утсаа хаячихсан байж магадгүй, гэртээ байгаа байх гэж бодоод гэртээ очиход Ариунаа байхгүй, хүүг маань харж байсан хүүхэд унтаад өгчихсөн, хүү маань харанхуй өрөөнд ганцаараа сууж байсан. Би хүүхэд харж байсан Ариунаагийн дүү Халиунааг сэрээгээд “Аниа чинь 10 дугаар хороололд уугаад сууж байна, Дуудаж ирүүлээ, Баагий ах хүүхдээ авч явах гээд байна гэж хэл, гадуур ахиад хонох гээд байна” гэсэн. Халиунаа Ариунаа руугаа яриад миний хэлснийг хэлэхэд өөдөөс нь “цагдаа дууд, ээжийг дууд” гэж хэлэхээр нь би Халиунаад “ах нь одоо явлаа, Хүүгээ авч явахгүй ээ, Аниаг чинь ирүүлэх гэж ингэж дуудуулсан юм шүү” гэж хэлсэн. Өөрийн утсаараа Ариунаагийн утасны байршилийг харахад гэр рүүгээ ирж байгаа байршил зааж байсан. Би гэрээсээ гартал орцны үүдэнд Ариунаатай тааралдахад архи уучихсан, нилээн согтуу байсан. Ариунаа над руу “хүүг минь яасан, чи заваараа биз дээ. Би хүнтэй заваараад унтсан” гэж хэлэхээр нь миний уур хүрч Ариунааг барьж аваад хоорондоо маргаж зууралдацгаасан. Ариунаа намайг үсдэж маажаад, толгой руу цохихоор нь би түүний зүүн хацар, шанаа руу нь хоёр удаа алгадахад Ариунаа зөрүүлээд намайг үсдэж, маажаад, бие рүү цохиод хоёулаа зууралдсаар байгаад гэртээ орсон. Ариунаа намайг үсдээд тавихгүй болохоор гарыг нь тавиулах гээд хүчтэй дугтараад түлхэхэд арагшаа саваад ойчсон. Ариунаа босож ирээд дахиад над руу дайрч өшиглөөд, нүүр рүү цохиход миний хамарнаас цус гарсан. Би түлхэхэд Ариунаа дахин арагшаагаа ойчсон. Ариунаа босож ирээд дахиад над руу дайрахаар нь бид зууралдсан чигтээ хоёулаа буйдан руу уначихсан. Ариунаа надтай зууралдаад байхаар нь Халиунаад “би явлаа. Чи аниагаа аваад үлдээ” гээд гараад явсан. ... Би 2017 оны 12 дугаар сард Ариунаатай гэр бүлийн үл ойлголцолоос болж маргаж муудалцаж, түлхэлцэж байснаас биш зодолдож цохисон зүйл байхгүй. Ариунаа над руу дайраад цохих гэхээр нь би түлхээд өөрөөсөө холдуулж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 49-57-р хуудас/,

Хохирогч Э.А-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25-р хуудас/,

Шүүгдэгч Э.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39-р хуудас/,

- Техник технологийн дээд сургуулийн Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 40, 46-р хуудас/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/,

- “Буманшагай” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/,

- эмчийн магадлагаа /хх-ийн 43-45-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Э.Б-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

          Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрчим” хотхоны 10 дугаар байрны 50 тоотод хохирогч Э.А-г зодож “...тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн сарвуу, гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Э.А-гийн “...  Би Э.Б-тэй 2014 онд танилцаж гэр бүл болсон. Бид хоёрын дундаас төрсөн хүү Энхсайхан одоо 2 настай. Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд найз Цогтбаяртай уулзаад 23 цаг 50 минутын орчимд гэртээ ирэхэд лифтний хаалга нээгдтэл нөхөр Э.Б- зогсож байсан. Э.Б- “Янхан минь, чи буудал хэсэж байгаад ирээ биз дээ” гээд чанга дуугаар орилоод миний өмсөж байсан куртикны энгэрээс нэг гараараа бариад нөгөө гараараа миний зүүн шанаа орчимд нэг удаа цохисон. Манай дүү Халиун гэрийн хаалгыг нээгээд “Та хоёр болиоч” гэж хэлээд миний куртикнээс гараараа татаад гэрт оруулсан. Гэрт ороод Б- намайг түлхэж унагаасан. Намайг босоход дахин миний зүүн хацар орчимд гараараа хоёр удаа цохиж, баруун хацарт нэг удаа цохисон. Баруун хацар руу цохих үед би газарт унасан. Намайг босоод буйдан дээр суухад миний энгэрээс зуураад буйдангийн хойд талын хана руу миний толгойг нэг удаа түлхэж цохисон. Тэр үед дүү Халиун болиулах гэж  оролдсон боловч чадаагүй. Би Халиунд “цагдаа дууд” гэж хэлтэл Э.Б-  “Би чамайг өнөөдөр бага зодлоо шүү янхан минь” гэж хэлээд гэрийн хаалгаар гараад хаалгыг түлхүүрээр түгжээд явсан. Ойролцоогоор 15-20 минутын дараа цагдаа нар ирсэн. ... Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-9, 34-35-р хуудас/,

2018.02.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... Нөхөр Б- намайг удаа дараа зодож байгаагүй. Харин маргалдах үедээ хоёр биенийгээ түлхэх, татах зэргээр муудалцаж байсан. Нөхөр Б- үе үе намайг хардаж, хэрүүл маргаан гаргадаг байсан. Урьд нь миний нүүр, толгой руу цохиж зодож байгаагүй. ... Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ө.Х-ы: ... 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө намайг 2 дүүгийн хамт байхад 23 цагийн үед Б- ах өөрөө түлхүүрээр онгойлгоод гэрт орж ирээд утсан дээрээ газрын зураг шиг зүйл харуулаад “танай эгч чинь янхан ш дээ, банзалдаад яваад байдаг” гэх мэтээр доромжлоод байхаар нь “та болиоч ээ, миний эгч тийм хүн биш” гэхэд Б- ах “би хүүгээ аваад явлаа” гээд хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээд байхаар нь “та болиоч ээ” гээд болиулаад дүүгийнхээ хувцсыг буцаагаад тайлсан. Б- ах 23 цаг 50 минутын орчимд гэрээс гарч явахаар нь эгч рүүгээ яриад “Б- ах дүүг аваад явна гээд байна, дараа таарах юм бол таныг ална гээд байна” гэж хэлсэн. Эгч удалгүй гэртээ ирсэн. Б- ах эгчтэй орцонд таараад хоорондоо зодолдоод байхаар нь “та хоёр гэртээ орооч” гэхэд гэрт орж ирээд Ариунаа эгчийг том өрөөнд оруулаад толгой руу нь гараараа цохиод байсан. Би болиулах гэтэл түлхээд ойртуулахгүй байсан. Ариунаа эгч намайг “цагдаа дууд” гэхээр нь би нөгөө өрөөнд ороод цагдаа дуудаад буцаад гараад ирэхэд Б- ах Ариунаа эгчийн хоолойг боогоод хананд шахсан байсан. Би “та болиоч ээ, таныг одоо цагдаа ирээд аваад явна” гэж хэлэхэд Ариунаа эгчийг түлхэж унагаагаад гараад зугатаагаад явсан. Ариунаа эгч босохгүй болохоор нь би Б-ийн гар утас руу залгаад “эгчийг та яасан юм бэ, эгч босохгүй байна” гэхэд “надад ямар хамаатай юм, эгч чинь үхүүл үхнэ биз” гэсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч Г.С-ын “... 2017 оны 12 дугаар сарын сүүлээр манай охин Ариунаа “ээж Б- намайг зодчихлоо” гээд манай гэрт гар, хөл нь хөхөрсөн ирсэн. Би Б- рүү яриад “та хоёр зодолдоод байдаг юм бол чи зүгээр явчих” гэхэд тэр хоёр тусдаа амьдрах болсон. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Б- манай охиныг зодсон талаар маргааш өглөө нь мэдээд Б- рүү “чи яагаад манай охиныг зодож байгаа юм бэ” гэхэд өөдөөс орилоод надтай хэрэлдээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1123 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.А-гийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн сарвуу, гуянд цус хуралт, хамрын таславчийн хуучин мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хуучин бусад гэмтлүүд шинэ байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн ззрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/,

 

Шинжээч  Ө.Сарангэрэлийн “ ... Хохирогч Э.А-гийн биед хуучин байсан хамрын таславчийн мурийлт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин хохирогч Э.А-д учирсан бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/ нотлогдож байна.

 

       Өөрөөр хэлбэл: Хохирогч Э.А-гийн биед учирсан “тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн сарвуу, гуянд цус хуралт”  бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч Э.Б- цохиж учруулсан ба шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагаварын хооронд шалтгаант холбоотой.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгариг “... Шүүгдэгч Э.Б- нь хохирогчийг байнга зодсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж эрх зүйн байдлыг дордуулсан  тул Э.Б-эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэж мэтгэлцэв.

 

        Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “… хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.Б-, хохирогч Э.А- нар нь 2014 оноос 2017 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй болох нь тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж заасан байна.

 

          Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй шүүгдэгч Э.Б-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

         Иймд шүүгдэгч Э.Б-эд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэх зүйлчлэх өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

.

         Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлаж шүүгдэгч Э.Б-эд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн  байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Э.Б-ийн хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Э.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.