| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2025/00009/И |
| Дугаар | 302/ШШ2025/00202 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2025/00202
| 2025 03 12 | 302/ШШ2025/00202 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суух, Б овогт З-гийн С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, И к овогт Я С
Хүсэлтийн шаардлага: Х аймгийн Ө сумын Ч-ы сангийн аж ахуйн 0 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесарчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч З.С нь Х аймгийн Ө сумын Ч-ы сангийн аж ахуйн 0 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесарчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн З.С нь Х аймгийн Ө сумын Ч-ы сангийн аж ахуйн 1 дүгээр бригадын тракторчнаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болно. Гэвч тухайн хугацаанд ажиллаж байсан байдлыг нотлох баримт болох томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивт байхгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж, хохирч байна.
1.2. Иймд хүсэлт гаргагч З.С-ийн Х аймгийн Ө сумын Ч-ы сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесарчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н тайлбартаа: Иргэн З.С нь Х аймгийн Ө сумын Ч-ы сангийн аж ахуйд 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 160 дугаар тушаалаар 08 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажилд орсон боловч 1981 онд ажиллаж байсан тухай нотлох баримт олдоогүй байна. 2024 оны 04-р сарын 26 өдрийн шүүхийн шийдвэр С нэгдэлд 1994 оны 1 сарын 1-нээс 04-р сарын 1 нь хүртэл хүсэлт гаргасан байсан. Өмнөх шийдвэрт 1984 оны 1 сарын 1-ээс гэдгийг тогтоолгож байсан С нэгдэлд ажиллаж байсныг тогтоолгосон гэсэн боловч тэр хэсгийг тогтоолгоогүй байсан. Цэргийн баталгааны шинэчлэгдсэн бүртгэлд 1982 онд Х-д, 1984 онд 1 сарын 1-ний оны бүртгэлд Б гэж тамга дарагдсан байна. 1981, 1984 онд тэндээ ажиллаж байсан гэдэг нотлох баримт байхгүй. Түүнийг 1982 оны 2 дугаар сарын 05-ны өдөр тушаалд байгаа курс 45 тэр үеэс эхэлж ажиллаж байсан болов уу гэж бодож байна гэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Х аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/0000 дугаартай, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/199 дугаартай лавлагаа, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ00000000 дугаартай шийдвэр, С.Д, С.Д нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, З.С-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Я.С-эд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс С.Н-т олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/000 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч З.С болон түүний эхнэрийн ХААТР маягтууд, Х аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08/152 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Иргэн З.С нь Х аймгийн Ө сумын Ч-ы сангийн аж ахуйн 1 дүгээр бригадын тракторчнаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болно. Гэвч тухайн хугацаанд ажиллаж байсан байдлыг нотлох баримт болох томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивт байхгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж, хохирч байна. Иймд хүсэлт гаргагч З.С-ийн Х аймгийн Ө-т сумын Ч-ы сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесарчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
7. Хүсэлт гаргагч З.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Хүсэлт гаргагч З.С нь Х аймгийн Өсумын Ч-ы сангийн аж ахуйн 0 дүгээр бригадад 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал слесарчин, тракторын жолоочоор ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1. Ч сангийн аж ахуйн даргын 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай “Курс байгуулж хичээлүүлэх тухай” тушаалд “... хэрэгцээ хангамж тогтвор суурьшилыг сайжруулах зорилгоор тус САА-н дэргэд 45 хүний бүрэлдэхүүнтэй тракторчдын 45 хоногийн түр курсыг 1982 оны 02 дугаар сарын 01-нээс 3-р сарын 18 хүртэл хугацаагаар хичээлүүлсүгэй. Суралцагчдыг МАА-н үйлдвэрлэлийн цаг үеийн хүн хүч шаардагдах бүрийн нэгдсэн зохион байгуулалттайгаар бригад болгон ажиллуулж байхыг сангийн орлогч дарга Ц-д даалгасугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 24 дүгээрт “З-ийн С” гэж бичигдсэн байдал,
8.2. Ч сангийн аж ахуйн даргын 1983 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 160 дугаартай “Ажилд авах тухай” тушаалд “... З овогт С-ийг мөн бригадад 8 дугаар сарын 1-нээс слесарьчнаар тус тус авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
8.3. Ч сангийн аж ахуйн даргын 1983 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 173 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд “Ч сангийн аж ахуйн ажилчин, албан хаагчдын 1983 оны ээлжийн амралтын хуваарийн дагуу 9,10-р сард амрах хүмүүсийн амралтыг хавсралт ёсоор олгосугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтад “С 1-р бригадын тракторчин” гэж тус тус бичигдсэн байна.
8.4. Х аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/355 дугаартай 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08/152 дугаартай архивын лавлагаагаар ирүүлсэн Х аймгийн Ө сумын Ч-ы сангийн аж ахуйн цалин хөлсний түүвэрт хүсэлт гаргагч З.С-ийн 1983 оны 4,5 дугаар саруудад ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
9. Хүсэлт гаргагч З.С нь Х аймгийн Ө сумын Ч-ы сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесарчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.1. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч З.С нь Х аймгийн Ө сумын Ч-ы сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесарчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Х аймгийн Ө сумын Ч-ы сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесарчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.2. Х аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/355 дугаартай албан бичигт “Х аймгийн Ө сумын Ч сангийн аж ахуйн 1984 оны санхүүгийн баримт шилжиж ирээгүй бөгөөд 1980-1981, 1984 онуудын удирдлагын, 1980-1982 онуудын санхүүгийн баримтад З.С-д холбогдох баримт гараагүй болно” гэжээ.
9.3. Хүсэлт гаргагч З.С нь Б аймгийн Б сумын С нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нормчноор, тус сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж хүсэлт гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 100000000000000 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч З.С-ийн Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл манаачаар ажилласныг тогтоож, үлдсэн тус аймгийн Б сумын Снэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Хүсэлт гарагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 000000 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Д, С.Д нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна.
11. Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч З.С-ийн Х аймгийн Ө сумын Ч сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал слесарчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн Ө сумын Ч сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесарчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт З-гийн С нь Х аймгийн Ө сумын Ч сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал слесарчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч З.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН