| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00110/И |
| Дугаар | 302/ШШ2025/00204 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2025/00204
| 2025 03 13 | 302/ШШ2025/00204 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 0 дүгээр хороо, 1-7 тоотод оршин суух, Ш овогт Ш-ы А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургууль /захирлын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч Б.Н/
Нэхэмжлэлийн шаардлага: Тээвэрлэлтийн зардал 6,300,000 /зургаан сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.А нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль /захирлын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч Б.Н/-т холбогдуулан Тээвэрлэлтийн зардал 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ш. А би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирал Х.К-тэй тохироод тус сургуулийн эд хогшлыг У хотоос Б аймаг хүртэл тээвэрлэж өгөхөөр болсон юм. Сургуулийн эд хогшил нь 9 портер гарсан тул тээвэрлэхэд 1 портер эд хогшлын үнийг 700,000 /долоон зун мянган/ төгрөгөөр тохирч 700,000х9=6,300,000 төргөг гарсан ба уг сургуулийн эд хогшлыг Б аймагт хүргэж ирээд Х. К-ээс хөлсөө асуухад янз бүрийн шалтаг хэлж хөлсөө төлөхгүй холбоо тогтоох гэж залгахад утсаа авахгүй байгаа юм.
1.2. Иймд Тээвэрлэлтийн зардал 6,300,000 /зургаан сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль /захирлын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч Б.Н хариу тайлбартаа “Тус сургуулийн эд хогшлыг У хотоос Б аймаг хүртэл тээвэрлэж ирсэн тээвэрлэлтийн мөнгө болох 6,300,000 төгрөгийг төлж өгөх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Ш.А нь Б аймгийн Өсумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль /захирлын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч Б.Н/-т холбогдуулан гаргасан Тээвэрлэлтийн зардал 6,300,000 /зургаан сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль /захирлын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч Б.Н/ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Тээвэрлэлтийн зардал 6,300,000 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,750 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000 дугаартай данснаас 57,875 төгрөг, мөн хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль /захирлын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч Б.Н/-ээс 57,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Ат олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль /захирлын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч Б.Н/ нь Тээвэрлэлтийн зардал 6,300,000 /зургаан сая гурван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ш.А-т төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000 дугаартай данснаас 57,875 төгрөг, мөн хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль /захирлын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч Б.Н/-ээс 57,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.А-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН