| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00150/И |
| Дугаар | 302/ШШ2025/00258 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 302/ШШ2025/00258
| 2025 03 24 | 302/ШШ2025/00258 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А/
Хариуцагч: Б аймгийн Б суманд үйл ажиллагаа явуулах, А ХХК /захирал Х.А/
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 43,631,229 /дөчин гурван сая зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуун хорин есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь А ХХК /захирал Х.А/-д холбогдуулан Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 43,631,229 /дөчин гурван сая зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуун хорин есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. А ХХК нь 2019 оны 02 дугаар сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан.
1.2. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж 43,631,229 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.
1.3. Иймд А ХХК-иас Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 43,631,229 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А ХХК /захирал Х.А/ хариу тайлбартаа “А ХХК нь Б аймгийн нийгмийн даатгалын газрын тус шүүхэд холбогдуулан гаргасан дутуу төлсөн шимтгэл болох 43,631,229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг дутуу төлсөн шимтгэл болох 43,631,229 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь А ХХК /захирал Х.А/-д холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 43,631,229 /дөчин гурван сая зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуун хорин есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХХК-ийн захирал Х.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 43,631,229 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 43,631,229 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 376,106 төгрөгийн тал болох 188,053 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А ХХК /захирал Х.А/ нь Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 43,631,229 /дөчин гурван сая зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуун хорин есөн/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 188,053 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН