| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00007/И |
| Дугаар | 302/ШШ2025/00268 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 302/ШШ2025/00268
| 2024 03 26 | 302/ШШ2025/00268 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн С сумын 0 дүгээр багт оршин суух, У овогт Ш-ийн Д
Хүсэлтийн шаардлага: 1.Г аймгийн А сумын Хилийн цэргийн 0000 дүгээр ангид 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг,
2.С аймгийн О-ын Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа Улаан дээлийн услалтын систем /Б-ын ТАА болон А ХК/-д 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тус тус тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Ш.Д
Гэрч Х.С, Н.Д, Ш.С, Ж.Б
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М-д з2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.Д нь Г аймгийн А сумын Хилийн цэргийн 0000 дүгээр ангид 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг, С аймгийн О-ын Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа Улаан дээлийн услалтын систем /Б-ын ТАА болон А ХК/-д 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тус тус тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би одоо 59 настай, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайнч мэргэжилтэй. 1. НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 364 дүгээр тушаалаар Б аймгийн цэргийн хэлтсээс хугацаат цэргийн албанд татагдаж Г аймгийн А сумын хилийн 0000 дүгээр ангийн Тээвэр аж ахуйн ротын тээврийн салаанд байлдагч цолтой 3 жил хугацаат цэргийн албыг бүрэн хаасан. 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар халагдсан билээ. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхээр цэргийн баталгаа алга болсон ба архиваас лавлагаа авахад цэргээс халагдсан лавлагаа гарахгүй байна.
1.2. Би 1984 онд С аймгийн Ц ТМС төгсөж О-ын сангийн аж ахуйд хуваарилагдан очиж 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сар хүртэл трактор-комбайнчаар ажиллаж байсан ба С аймгийн төв архиваас лавлагаа авахад ажилд орсон тушаал маань байгаа гарсан тушаал маань байхгүй. Мөн 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Улаан дэлийн услалтын систем болон Б-ын ТАА-д ажиллаж байсан ба ажилд орсон тушаал байгаа ба ажлаас чөлөөлөгдсөн тухай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архиваас тушаал нь гаргахгүй байгаа.
1.3. Иймд миний Г аймгийн А сумын Хилийн цэргийн 0000 дүгээр ангид 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг, С аймгийн О-ын Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа Улаан дээлийн услалтын систем /Б-ын ТАА болон А ХК/-д 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тус тус тракторчинаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ С аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 360 дугаартай архивын магадалгаа, БНМАУ С аймгийн О-ын сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 000 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05/4965 дугаартай лавлагаа, 00000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, БНМАУ Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 000 дугаартай тушаалын хуулбар, мөн 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай тушаал түүний хавсралтын хуулбар, Б аймгийн Б-ын тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаартай тушаал, “Түр ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ж.Б, Ш.С, Н.Д, Х.С, Ү.Е нарын тодорхойлолтууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Х.М-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/107 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.Д болон түүний эхнэр, 1980-1992 онуудад төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаартай лавлагаа, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08/00 дугаартай, 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 08/561 дугаартай албан бичгүүд, С аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай албан бичгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:
6.1. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж баримтуудаа бүрдүүлэхэд миний цэргийн алба хаасан лавлагаа нь гарахгүй болохоор нь шүүхэд хандсан. Мөн би 1984 онд С аймгийн Ц ТМС төгсөж О-ын сангийн аж ахуйд хуваарлагдан очиж 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сар хүртэл трактор-комбайнчаар ажиллаж байсан ба С аймгийн төв архиваас лавлагаа авахад ажилд орсон тушаал маань байхгүй, мөн 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ний өдөр хүртэл Улаан дэлийн услалтын систем болон Б-ын ТАА-д ажиллаж байсан ба ажилд орсон тушаал байгаа ба ажлаас чөлөөлөгдсөн тухай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архиваас тушаал нь гаргахгүй байгаа.
6.2.Иймд миний Г аймгийн А сумын Хилийн цэргийн 0000 дүгээр ангид 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг, С аймгийн О-ын Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа У дээлийн услалтын систем /Б-ын ТАА болон А ХК/ -д 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тус тус тракторчинаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.
7. Хүсэлт гаргагч Ш.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14, 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар цэргийн албан хаасан байдал болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Хүсэлт гаргагч Ш.Д нь Г аймгийн А сумын Хилийн цэргийн 0000 дүгээр ангид 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00/0000 дугаартай “Ш-ын Д нь Б аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000 дүгээр тушаалаар хилийн 0000 дүгээр ангид цэрэгт татагджээ. Хилийн 0214 дүгээр ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Ш-ын Д-ийн цэргээс халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно. Харин мөн ангийн захирагчийн 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Социалист уралдааны дүнгийн тухай” б/000 дугаар тушаалд: “Тээвэр аж ахуйн ротын байлдагч Ш.Д-д тушаалаар баяр хүргэх” гэжээ.
8.2. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08/88 дугаартай, мөн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08/561 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ш-ын Д нь Б аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0124 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦЕГ-ын 0124 дүгээр ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Ш-ын Д-ы цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гаргахгүй болно гэжээ.
8.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 12/107 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ш.Д-гийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт 011, ХААТР-1 /А/ маягтад “... 16. Цэргийн алба хаасан байдал: “Хаасан” гэж бичигдсэн байна.
8.4. Б аймгийн Ө сумын иргэн Ш.С, Ж.Б нарын “ Хилийн цэргийн 0000 дүгээр ангид 1985 -1988 он хүртэл цэргийн алба хаасан. Ш.Д нь Тээвэр аж ахуйн ротод байсан.” гэх, иргэн Ж.Б “ би 1987 онд цэрэгт очиход Ш.Д нь тус ангид 3 дахь оны цэрэг байсан. 1988 онд цэргээс халагдсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд оролцсон гэрч Ш.С ... Г аймгийн А сумын хилийн цэргийн 0000 ангид 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цэргийн алба хаасан, 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдөрт халагдаж байсан. Г аймгийн А сумын хилийн цэргийн 000 ангид Тээвэр аж ахуйн Ротын тээврийг салаанд засварчин хийдэг байсан. Бид хоёр нэг тушаалаар цэрэгт татагдаж, хамт нэг тушаалаар цэргээс халагдсан гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Б ... миний бие Г аймгийн А сумын хилийн цэргийн 0000 ангид 1987-1989 оны хооронд цэргийн алба хааж байсан. Ш.Д нь Г аймгийн А сумын хилийн цэргийн 000 ангид 1985-1888 онд цэргийн алба хааж байсан. Анх тэнд шинэ цэрэг болж би очиход Ш.Д хуучин цэрэг байсан тул мэдэж байгаа гэж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар дээрх үйл баримт тус тус нотлогдож байна.
9. Хүсэлт гаргагч Ш.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
10. Хүсэлт гаргагч Ш.Д нь С аймгийн О Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа Улаан дээлийн услалтын систем /Б-ын ТАА болон А ХК/-д 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тус тус тракторчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч хүсэлт гаргагч Ш.Д нь С аймгийн О Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа У дээлийн услалтын системд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус тракторчинаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
10.1. С аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 360 дугаартай архивын магадалгаанд С аймгийн О САА-н даргын 1985, 1986 оны тушаалыг тус тус шүүн үзэхэд Ш овогтой Д-д холбогдох ажлаас чөлөөлсөн тухай архивын баримт олдоогүй болно гэжээ.
10.2. БНМАУ С аймгийн О-ын сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын 1. Ц ТМС төгссөн ... Ш овогтой Д нарыг 07 дугаар сарын 02-ноос эхлэн трактор-комбайнчнаар томилсугай, тушаалд заасан өдрөөс эхлэн ... Ш.Д нарыг норм үнэлгээг баримтлан цалинжуулахыг ерөнхий ня-бо ... зөвшөөрсүгэй гэж бичигдсэн байдал,
10.3. Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 147 дугаартай “Түр ажилд томилох тухай” тушаалд ... “тракторчингаар Ш.Д-ыг 8 дугаар сарын 1-ээс ...түр авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
10.4. Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 69 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Тус конторын харьяа У, М-ын услалтын системд байгаа ажиллагсдыг 5 дугаар сарын 01-ээс эхлэн хавсралтын дагуу ажлаас нь чөлөөлж шинээр зохион байгуулагдаж буй Тэжээлийн аж ахуйн үйлдвэрт шилжүүлсүгэй” гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 33 дугаарт “Ш.Д тракторчин 19 хоног” гэж бичигдсэн байдал,
10.5. Б аймгийн Б тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 79 дугаартай “Амралт олгох тухай” тушаалд “... Д нарт УААБУК-ын даргын 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 69 тоот тушаалыг үндэслэж амралтын мөнгийг бодож олгохыг ерөнхий ня-бо /Д/-д зөвшөөрсүгэй” гэж бичигдсэн байдал,
10.6. Б аймгийн Ө сумын иргэн Х.С, Н.Д нарын “хүсэлт гаргагч Ш.Д нь Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа Улаан дээлийн услалтын системд ажиллаж байсан нь үнэн” гэх гэрчийн мэдүүлгээр,
10.7. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/107 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.Д-ы гэрлэсний бүртгэлийн анкетад “бүртгэсэн он, сар, өдөр: 1988.12.12, нөхрийн овог, нэр: Ш-ийн Д, ажилладаг байгууллага: Улаан дээлийн услалтын систем, эрхэлдэг ажил: тракторчин” гэж бичигдсэн байдал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
11. Хүсэлт гаргагч Ш.Д-ы Б аймгийн Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа Улаан дээлийн услалтын систем /Б-ын ТАА болон А- ХК/-д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тракторчинаар ажиллаж байсан тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна
11.1. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай албан бичигт Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1990-1992 онуудын тушаалуудыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй, Б-ын тэжээлийн аж ахуйн даргын 1988, 1990-1992, А компанийн 1992 оны тушаалыг архивд шилжүүлээгүй болно гэжээ.
11.2 Б аймгийн Ө сумын иргэн Х.С, Н.Д нар “Хүсэлт гаргагч Ш.Д нь 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1988 оны 08 дугаар сараас Б аймгийн Б-ын ТАА болон А ХК-д 1992 оныг дуустал тракторчинаар ажилласан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/107 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.Д-ы 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүхэд Д.Н-ын төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад “... 11. Эцгийн овог, нэр: Ш Д, ажилладаг байгууллага: Услалтын систем, эрхэлдэг ажил: тракторчин” гэж, 1991 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр төрсөн хүүхэд Д.Б-ийн төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад “... 11. Эцгийн овог, нэр: Ш Д, ажилладаг байгууллага: Услалтын систем, эрхэлдэг ажил: тракторчин” гэж тус тус бүртгэгдсэн боловч энэ нь бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагч Ш.Д-ыг Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа Улаан дээлийн услалтын систем /Б-ын ТАА болон А-ХК/-д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тракторчинаар ажилласан гэж тогтоох боломжгүй бөгөөд бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
11.3. Учир нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 69 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Тус конторын харьяа У, М-ын услалтын системд байгаа ажиллагсдыг 5 дугаар сарын 01-ээс эхлэн хавсралтын дагуу ажлаас нь чөлөөлж шинээр зохион байгуулагдаж буй Тэжээлийн аж ахуйн үйлдвэрт шилжүүлсүгэй” гэж бичигдсэн байх тул хүсэлт гаргагч Ш.Д нь Б-ын ТАА болон А ХК -д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тракторчинаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
11.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Д нь Б аймгийн Б-ын ТАА болон А ХК-д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б аймгийн Б-ын ТАА болон А ХК-д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээсэн 095437 дугаартай С аймгийн Ц дахь техник мэргэжлийн дунд сургуулийн захирал гэх Хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд эхний нүүр хэсэгт овог: Ш, нэр: Д-н гэж бичигдэж, тамга дарагдсан байх ба уг дэвтрийн 3-4 дугаар хуудаст дугааргүй, 1984.07.05. О САА-д трактор комбайнчаар авч ажиллуулав. 1985.06.02. /засвартай/, Цэрэгт явах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв. Даргын 1985 оны гэсэн сар өдөр засвартай, бичсэнийг балласан, ногоон өнгийн балаар бичигдсэн засвартай, мөн 10-11 дүгээр хуудаст 1992.05.12 Өөрийн хүсэлтийн дагуу К улсад нүүх болсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв. А ХК-ийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 18 тоот тушаалаар гэж бичигдсэн боловч Б аймгийн Б-ын тэжээлийн аж ахуйн тамга дарагдсан байх тул энэхүү бичилтүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
13. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай “Арга хэмжээ авах тухай” тушаал нь хүсэлт гаргагч Ш.Д-д хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
14. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Ш.Д нь Гаймгийн А сумын Хилийн цэргийн 000 дүгээр ангид 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг мөн С аймгийн О-ын Сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа Улаан дээлийн услалтын системд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл тус тус тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Б аймгийн Б-ын ТАА болон А ХК-д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-д заасныг тус тус баримтлан У овогт Ш-ын Д нь Г аймгийн А сумын Хилийн цэргийн 0000 дүгээр ангид 1985 оны 06 дугаар сарын 10-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг мөн С аймгийн О-ын С аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Б аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын харьяа Улаан дээлийн услалтын системд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл тус тус тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 / зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН