Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 302/ШШ2025/00306

 

 

 

 

      2025             04            09     

                         302/ШШ2025/00306

 

 

 

Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 0 дүгээр багт оршин суух, М м овогт С-н А

Хариуцагч: Б аймгийн Б сумын 0 дугаар багт бүртгэлтэй, У хот, Б дүүрэг, 00 дүгээр хороо, булагчин 00-0000 тоотод түр оршин суух, И овогт Ж-гийн С

Нэхэмжлэлийн шаардлага: 4,125,000 /дөрвөн сая нэг зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч С.А нь Ж.С-д холбогдуулан 4,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн Ж.С 2019 онд надад сэлбийтэй 90 толгой эсгийн гэрийн модыг бүрэн гаргаж өгөхөөр 80 сая төгрөгөөр  тохиролцож надаас урьдчилгаа мөнгө болох 5,125,000 төгрөг авсан боловч удаа дараа худлаа ярьж намайг сэтгэл санаа болон эд хөрөнгөөр хохироосон болно. 2022 онд тоон бүргэдтэй үнэ 800,000 төгрөг, хоёр багана 200,000 төгрөгөөр тохиролцож хийж өгсөн. Дараа нь удаа дараа очсон боловч захиалсан эд хөрөнгөө авч чадаагүй юм. Иймд урьдчилгаанд өгсөн мөнгөний үлдэгдэл 4,125,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ж.С тайлбартаа: Ж.С миний бие С.А-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,125,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах графикийн дагуу төлж барагдуулах саналтай байна. 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг 2025 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 525,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн С.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хариуцагч Ж.С-ийн тайлбартай танилцлаа. Би хариуцагчийн шүүхэд өгсөн 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг 2025 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 525,000 төгрөгөөр төлөхөөр гаргасан графикийг хүлээн зөвшөөрч байна. Иймд зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.С-д холбогдох 4,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж явцад хариуцагч Ж.С нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,125,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг 2025 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 525,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С.А-д төлж өгөхөөр болж эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

6. Нэхэмжлэгч С.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 тоот данснаас 40,475 төгрөг, мөн хариуцагч Ж.С-ээс 40,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгох нь зүйтэй байна.

7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Хариуцагч И овогт Ж-ийн С нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,125,000 /дөрвөн сая нэг зуун хорин таван мянган/ төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг 2025 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 525,000 төгрөг тус тус нэхэмжлэгч М м овогт С А-д төлж өгөхөөр болж эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 тоот данснаас 40,475 төгрөг, мөн хариуцагч Ж.С-эс 40,475 төгрөг тус тус гаргуулан С.А-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН