| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00803/И |
| Дугаар | 103/ШШ2025/00710 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2025/00710
2025 09 04 *******0*******/ШШ2025/007*******0
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******А байрны *******5 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт *******,456,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б. холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт *******,456,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б. нь төгсөлтийн гэрэл зургийн цомог хийлгэх гэрээ байгуулан *******,456,000 төгрөгийг ангийн сурагч Г. аав данснаас Хаан банкны дансанд шилжүүлсэн. Тухайн үед хийж өгнө гэж хэлсээр байсан боловч сүүлдээ дуусгах боломжгүй болсон мөнгөн дүнгээ тохиролцож буцаан өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд *******,456,000 төгрөгийг Б. гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* нэхэмжилсэн *******,456,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.“******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт *******,456,000 төгрөг иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8,6 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******9,*******2******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******9,*******2******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА