| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00856/И |
| Дугаар | 103/ШШ2025/00718 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/00718
| *******0*******5 оны 09 сарын 09 өдөр | Дугаар *******03/ШШ*******0*******5/007*******8 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, *******0 дугаар байрны ******* тоотод байрлах, ******* хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, *******7 дугаар байрны *******3 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 467,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 9 дүгээр сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хөгжил СӨХ нь хариуцагч С. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 467,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* хөгжил СӨХ нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С. нь манай СӨХ-ны харьяа *******7 дугаар байрны *******3 тоотод оршин суудаг. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр *******0*******3 оны төлбөр *******40,900 төгрөг, *******0*******4 оны төлбөр *******84,*******00 төгрөг, *******0*******5 оны *******-8 дугаар сарын *******4*******,800 төгрөг нийт 467,900 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг биеэр, холбогдох дугаараар, мэдэгдэх хуудас өгөх мөн сар болгон бүртгэлтэй дугаарт мессеж мэдэгдэл илгээх зэргээр олон удаа нэхэмжилсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. СӨХ-ны төлбөрөө төлөхийг олон удаа сануулсан боловч СӨХ-ны Эрхзүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******3.*******, *******3.3, Иргэний хуулийн *******49.*******-д заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч С.гаас энэхүү хуримтлагдсан СӨХ-ны төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******4,687 төгрөгийг нэмэн гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* хөгжил СӨХ-ны нэхэмжилсэн 467,900 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй болно гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 467,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******4,687 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7,343.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,343.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА