| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00453/И |
| Дугаар | 319/ШШ2025/00424 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 319/ШШ2025/00424
2025 06 18 319/ШШ2025/00424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн *******ын *******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... ******* овогтой ******* миний бие 1969 оны 10 дугаар 5-ны өдөр ******* аймгийн ******* суманд Н.*******ын 6 дахь хүү болж төрсөн. 1979 онд ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1987 онд 8-р анги төгссөн.
1987 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр ******* аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэл-ийн даргын 1987 оны 06 сарын 17-ны өдрийн 59 тоот тушаалаар ******* сумын Тахилт баг хоньчингоор ажилд орж ажилласан.
1987 оны 06 сараас ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1988 оны 10 сарын 16-нд хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 187 дугаар ангид цэргийн алба хааж Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 сарын 11-ны өдрийн 12 дугаар тушаалаар цэргийн албаа хааж халагдаж ирсэн юм. 1991 оны 08 сарын 30-нд тус сумын Ботгон бригадын малчин *******ын *******тэй гэр бүл болж одоо хүртэл мал маллан амьдарч байна. Гэр бүл болсноос хойш 1990 оны 10 дугаар сараас эхлэн 1996 оны 02 сарыг дуустал Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч зарим бичиг баримт олдохгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан болно.
Иймд Б.******* намайг ******* аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1987 оны 06 сарын 17-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ыг дуустал цэргийн албанд явах хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* овогтой ******* нь 1969 оны 10 дугаар 5-ны өдөр ******* аймгийн ******* суманд Н.*******ын 6 дахь хүү болж төрсөн. 1979 онд ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1987 онд 8-р анги төгссөн. 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр ******* аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1987 оны 06 сарын 17-ны өдрийн 59 тоот тушаалаар ******* сумын Тахилт багт хоньчноор ажилд орсон. Эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 187 дугаар ангид цэргийн алба хааж Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 сарын 11-ны өдрийн 12 дугаар тушаалаар цэргийн албаа хааж халагдаж ирсэн. 1991 оны 08 сарын 30-нд тус сумын Ботгон бригадын малчин *******ын *******тэй гэр бүл болсон. Иймд ******* аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1987 оны 06 сарын 17-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.
3. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэн Ж., Б. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 390 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай нэгдлийн даргын тушаал, мөн ******* аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадын 1988, 1990 оны 70 дугаар дансны архивын хуулбар, ******* бригадын 1994 оны 70 дугаар дансны архивын баталгаат хуулбар, бүртгэлийн 0152 дугаартай итгэмжлэл, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэргийг зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
3. Шүүхээс ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 29/550 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******гийн нэр дээрх ХААТР-1, 15, 21 маягтын баталгаат хуулбар, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаартай албан бичгээр ирүүлсэн Цэргийн албанд татагдагчдын анкетын архивын хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.*******гийн шүүхэд гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3. Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-ыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
3.1. Хүсэлт гаргагч Б.*******гийн нэр дээрх Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвэрт 1987.06.17, МАА-н тахилтын богийн хэсэгт хоньчиноор, нэгдлийн даргын 1987.06.17-ны 59 тоот тушаалаар, гэх бичвэртэй ******* аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн тамга дарагдсан байдал. Мөн тус хөдөлмөрийн дэвтрийн 1987 онд ажилласан хоног, авсан хөлс гэх хэсэгт 08-12 дугаар саруудад хүсэлт гаргагчид цалин бодож олгогдож, гарын үсэг, тэмдэг дарагдсан байдал, 1988 онд ажилласан хоног, авсан хөлс гэх хэсэгт 01-10 дугаар саруудад хүсэлт гаргагчид цалин бодож олгогдож, гарын үсэг, тэмдэг дарагдсан байдал, 1988 онд ажилласан хоног, авсан хөлс гэх хэсэгт 11-12 сард цэрэгт гэж бичигдсэн байдал, мөн 1990 онд ажилласан хоног, авсан хөлс гэх хэсэгт 11-12 дугаар саруудад хүсэлт гаргагчид цалин бодож олгогдож, гарын үсэг, тэмдэг дарагдсан байдал,
3.2. Уг хөдөлмөрийн дэвтэр дээрх он, сар нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, ажилд томилсон нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч Б.*******гийн ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт гэж үзэв.
3.3. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хүсэлт гаргагч Б.*******гийн ажилд томилсон, чөлөөлсөн бичилтийг дараах ажил олгогчийн шийдвэртэй харьцуулан дүгнэлээ. Үүнд:
- ******* аймгийн засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 390 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...Нэг: Ерөнхий боловсролын сургуулийн 8-р анги төгсөгчдөөс ХАА-н үйлдвэрлэл дээр хувиарлагдсан сурагчдыг 1987 оны 06-р сарын 17-ны өдрөөс эхлэн дор дурдсан ажилд томилон ажиллуулсугай., д/Тахилтын хэсэгт гээд 4.*******ын *******г-хоньчингоор гэж нэгдлийн даргын тушаалын архивын баталгаат хуулбар,
- Мөн тус албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын Тахилт бригадын 1988, 1990 оны 70 дугаар дансны хуулганы архивын баталгаат хуулбар, хүсэлт гаргагчийн нэр дээрх 1994 оны ******* сумын Улаан хүрээ багийн 70 дугаар дансны хуулгад 01-09 дүгээр сард цалин бодож олгогдсон байдал цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна гэж үзлээ.
4. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4.1. *******ын ******* нь 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд Завхан Улиастай хотын 1 дүгээр 10 жилийн сургуулийн 1 дүгээр ангид 1977 онд элсэн орж, 1987 онд 8 дугаар ангийг төгссөн болох ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 29/550 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******гийн нэр дээрх Боловсролын төвшин гэх хэсэгт бага, он гэх хэсэгт 1980 гэх бичвэртэй ХААТР-1, 7, 15 маягтын баталгаат хуулбар маягтуудын баталгаат хуулбар,
4.2. ******* аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабаас 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаартай албан бичгээр ирүүлсэн Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет-ын цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хаана, хэдэн оноос ямар ажил хийж байсан гэх хэсэгт ******* 10 жилд 8 дугаар ангийн сурагч, хаана ямар сургууль, курс гэх хэсэгт 1987 онд VIII анги төгссөн гэх бичвэртэй архивын баталгаат хуулбар,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
6. Иргэн Ж., Б. нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх тул нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.
7. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б.*******г 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Орон нутгийн судлах музейд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******г ******* аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС