Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/1096

 

***, *** нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ, Ч.Батзориг,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ө.Цэрэндэжид, Д.Батсүх

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ***ын өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын хамтран гаргасан, шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Д.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн ***, *** нарт холбогдох 2302000300069 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. *** овгийн ***гийн ***, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад албаны ажилтан судлаач мэргэжилтэй, *** ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, “***” *** тоотод оршин суух хаягтай, Тусгаар тогтнолын одон, Алтангадас одонгоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, /РД:***/,

2. *** овгийн ***гийн ***, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягтай, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй /РД:***/,

Шүүгдэгч *** нь Монгол Улсын *** даргаар ажиллаж байсан ***той гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү ***ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг, мөн эхнэр ***н төрсөн дүү ***ийн нягтлан бодогчоор нь ажиллаж байсан “***” ХХК, мөн түүний эхнэр ***н төрсөн дүү ***, төрсөн дүү ***ын эхнэр ***гийн төрсөн дүү *** нарын үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшдэг “***” ХХК-уудын *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах “***” рүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заасан “Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дахь заалт “ил тод байх” 7.1.7 дахь заалт “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэх, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2 дахь заалт “өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалт “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...” гэснийг, Авто замын тухай хуулийн 4.1.28 дахь хэсэгт заасан “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, *** дүүргийн *** дугаар хороо, Тээвэрчдийн гудамжинд байрлах ***анд байрлах ажлын байрандаа 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар “Авто замын ангилал шилжүүлэх тухай” тушаал гаргаж, *** аймгийн *** сумын нутагт байрлах ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр *** дугаар “Эзэмших эрх олгох тухай” тушаал гарган, *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс *** аймгийн *** сум чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг “***” ХХК-д олгож, “***” ХХК болон “***” ХХК-уудад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч *** нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү ***ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг, мөн эхнэр ***н төрсөн дүү ***ийн нягтлан бодогчоор нь ажиллаж байсан “***” ХХК, эхнэр ***н төрсөн дүү ***, төрсөн дүү ***ын эхнэр ***гийн төрсөн дүү *** нарын үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшдэг “***” ХХК-уудын *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах “***” рүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заасан “Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дахь заалт “ил тод байх” 7.1.7 дахь заалт “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэх, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2 дахь заалт “өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалт “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...” гэснийг тус тус зөрчиж, өөрийн улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан, ***аар ажиллаж байсан ***тай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар “Авто замын ангилал шилжүүлэх тухай” тушаал гаргаж, *** аймгийн *** сумын нутагт байрлах ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр *** дугаар “Эзэмших эрх олгох тухай” тушаал гарган, *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс *** аймгийн *** сум чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг “***” ХХК-д олгож, “***” ХХК болон “***” ХХК-уудад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: ***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, *** буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг гүйцэтгэж хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд, шүүгдэгч ***ыг “шүүгдэгч ***гийн үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, *** буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***од нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, хэрэгт хураагдсан буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн 4 ширхэг Сиди, дансны гүйлгээний мэдээллийг агуулсан 3 ширхэг Сиди, ***өөс ирүүлсэн 1 ширхэг Сиди зэргийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс ***ыг “...*** нь нийтийн албан тушаалтан ***ын нөлөөллийн улмаас түүний хамаарал бүхий харилцаатай ... “***” ХХК, ... “***” ХХК-иудын ашиг сонирхлын үүднээс ... давуу байдал бий болгосон гэмт үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангажээ” гэж, “мөн...*** нь хууль бус тушаал шийдвэр гаргаснаар бусдад давуу байдал бий болгосон үр дагаврыг үүсгэсэн үйлдлийг гэмт хэргийн гүйцэтгэгчээр, *** нь ийнхүү шийдвэр гаргахад зориудаар хүргэсэн үйлдлийг гэмт хэргийн хатгагчаар тус тус хамтран оролцсон...” гэж дүгнэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулсан явдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг маш ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд хуульчийн хувьд шударга шүүхийн хараат бус байдал юуны өмнө бодогдож байна. Хоорондоо танил биш, 2 өөр намын гишүүд, ажил төрлийн хувьд ямар нэг холбоо байхгүй, хэзээ ч уулзаж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй 2 хүнийг хатгагч болон гүйцэтгэгч гэж “тогтоогоод” ял өгнө гэдэг бол илт хууль бус, удахгүй болох ***-ын сонгуульд хоёуланг нь нэр дэвшүүлэхгүй байх зорилгоор гаргасан улс төрийн захиалгыг биелүүлсэн арчаагүй үйлдэл гэж хардахад хүргэлээ. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд дараах үндэслэлүүдээр тогтоогдож байгаа болно. Үүнд: Нэг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж хуульчилсан байна. Хатгагч гэдэг нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөхдөө хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, хахуульдах, өш хонзон, атаа жөтөөг нь дэвэргэх, ямар нэгэн хариуцлага хүлээхгүй мултарч болно гэж итгүүлэх, тушаах, үүрэг өгөх, цаашилбал, заналхийлэх хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг боломжит бүх аргыг хэрэглэнэ гэж тайлбарласан байна. Мөн “Гэмт хэргийг үйлдэхэд хатгасан” гэх үйлдлийг дүгнэхдээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хамтран оролцох, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн үйлдэл, эс үйлдэхүйн байдлыг хэргийн нотлох баримтад үндэслэн тогтоох учиртай. Гэмт хэрэгт хамтран оролцох гэж нэг гэмт хэргийг хоорондоо үүрэг хуваарилах ба хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа, хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн үйл ажиллагааны нэгдэл гэж ойлгоно. Гэтэл шүүхээс ***ыг гэмт хэрэг санаатай үйлдэхэд шүүгдэгч ***тай ямар үйлдэл, оролцоогоор нэгдэж хамтран оролцсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэхүү үйлдэл нь шууд болон шууд бус ямар нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, уг үйлдэл нь гэмт хэргийн объектив тал, субьектив талын шинжүүдийг хэрхэн хангаж байгаа талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ***ыг гэмт хэрэг үйлдэхэд ***г хэрхэн яаж ятгаж татан оруулсан, ямар байдлаар түүнтэй урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл ямар үйлдлээрээ санаатай нэгдсэн, өдөөн түлхсэн, хөлсөлсөн, түүнд тодорхой гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол санаа төрүүлэхийн тулд идэвхтэй чухам ямар үйл ажиллагаа явуулсан үйл баримт хавтаст хэрэгт огт байхгүй. Мөн *** нь “***” ХХК, “***” ХХК-д түүний хамаарал бүхий төрөл садангийн хүмүүс ажилладаг байсан талаар огт маргаагүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд илэрхийлж ирсэн. Монгол Улсын холбогдох хуулиудаар төрийн албан хаагчийн хамаарал бүхий этгээдүүд цалин аваад ямар нэг компанид ажиллаж байгаа нь тухайн аж ахуйн нэгжийг хамаарал бүхий болгодоггүй. Хуулийн тодорхой заалтыг илт буруу мушгин гуйвуулж хамаатуулж хэрэглэсэн нь аргагүй 1937 оны хэлмэгдүүлэлттэй жишин үзэхэд хүргэлээ. Эдгээр иргэд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэж заасны дагуу иргэний баталгаатай эдлэх эрхээ эдлэн аж ахуйн нэгж байгуулан ажил, алба эрхэлж, цалин хөлс авч байсан нөхцөл байдал л тогтоогдсон байдаг. Гэтэл улсын яллагч болон шүүхээс ***г ***ын нөлөөллийн улмаас дээрх нэр бүхий компаниудын эрх ашгийн төлөө *** ***д нөлөөлж, давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гэж хэт нэг талыг барьж, төсөөлж, таамаглал, эх сурвалжгүй, хийсвэр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч ***, *** хоёрын харилцан хамаарал, нөлөөлөл, үйлдлийг шүүх дүгнэх учиртай бие биеэ танихгүй, харилцаа холбооны хэрэгслээр холбогдоогүй, уулзаж байгаагүй нөхцөл байдлыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар тогтоон гэм бурууг дүгнэн илэрхийлэх ёстой. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хоёр: ***г гэмт хэрэг үйлдэхэд ***ын эрх мэдэл, албан тушаалын ямар давуу байдлаа урвуулан ашигласан, нөлөөлсөн гэх үйлдэлд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3.1.4, 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4.1.1-д заасныг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар *** нь тухайн үед *** даргаар ажиллаж байсан нь “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэж үзсэн байна. ***ыг “нийтийн албан тушаалтан” буюу “төрийн улс төрийн албан тушаалтан” гэж үзсэн нь “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэсэн ангилалд хамааруулах үндэслэл болохгүй бөгөөд энэ хоёр ангилал нь тус тусдаа ойлголт юм. Өөрөөр хэлбэл прокуророос “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн тайлбарт бичсэнээр ойлгоно гэж байгаа боловч энэ тайлбарт ***ын хашиж байсан албан тушаал хамаарахгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн тайлбарт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэг нь “Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно” гэж заасан. Гэтэл *** нь дээрх нэр бүхий этгээдийн аль нь ч биш, энэ ангилалд хамааруулах хууль зүйн үндэслэл болохгүй байна. ***ыг “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэж дүгнэн, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, ...үйлдсэн бол гэж хүндрүүлсэн зүйл заалтаар яллагдах үндэслэл болж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Дээрх байдлаас нэгтгэн дүгнэхэд, шүүгдэгч ***ын ***тай хамтран санаатай гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдалд нөлөөлөхүйц нөхцөл байдалд Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдсөн дүгнэлт хийж, хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу ***од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгсэлд энэ гэмт хэргийн гүйцэтгэгчийг хатгасан гэх үйлдлийг хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар дэмжиж, нотолж, тогтоосон бэ. Хавтаст хэрэгт энэ талаар баримт огт байхгүй. Прокурорын зүгээс энэ нөхцөл байдлыг дэмжсэн, тогтоосон баримтууд байхгүй. Яллагдагч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй бөгөөд түүнийг нотлох үүрэг нь шүүх, прокурорт байдаг. Анх прокуророос “улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж” гэж яллах дүгнэлт үйлдсэн. Сүүлдээ шүүхийн шийдвэр нь “улс төрд нөлөө бүхий этгээдийн гүйцэтгэгчийн үйлдэлд хамжигч” гэж заавал наах маягаар хандсан. Шүүхийн шийдвэрийг нэг талаас нь уншиж үзэхэд улс төрд нөлөө бүхий байдал нь *** гэх хүн нөлөөлсөн байж таарна гэсэн дүгнэлтийг хийсэнд харамсаж байна. Шүүгдэгч ***ын эхнэрийн дүү ***, мөн шүүгдэгч ***ын төрсөн дүү *** нар нь “***” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан гэж үздэг боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд *** нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан гэх баримт байхгүй. Шүүгдэгч ***ын дүү нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж үзвэл шүүх үүнийг нотлох ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байлаа гээд “***” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхгүй. Нийслэлийн прокурорын газраас “***” ХХК болон “***” ХХК-иуд нь шүүгдэгч ***той хамааралгүй гэдгийг тогтоосон нь 24 дүгээр хавтаст хэргийн 54-56 дахь талд авагдсан. “***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ***той хамаарал бүхий этгээд биш гэж үзсэн прокурорын үгүйсгэсэн дүгнэлтийг шүүх юу гэж үзсэн бэ. Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хууль зүйн үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ***од эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан тухай прокурорын тогтоол байдаг. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ хооронд ямар учраас прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бэ. 6 хоногийн хооронд үүнийг дэмжсэн гэрчийн мэдүүлгүүдэд юу авагдсан талаар үзэхэд ажиллагаа хийгдээгүй байдаг. 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ***од холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхдээ “үйлдлээрээ нэгдэн” гэж дүгнэсэн бөгөөд 09 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолоо өөрчилж, урьдчилан тохирсон гэж үзсэн. Урьдчилан тохирсон гэж үзсэн бол үйлдлийг нотолсон байхыг шаарддаг. Шүүх хуралдаанд албан тушаалтнууд болох ***, *** нарыг гэрчээр асуусан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан уу гэдэг эргэлзээг өмгөөлөгч нарын зүгээс тавьсан. 1937 оны хэлмэгдүүлэлт шиг шууд зааж хүнийг явуулдаг. Миний үйлчлүүлэгч ***ыг хатгагч гэж үзсэн бол үйлдэл, оролцоог шүүх, прокуророос нарийн тогтоох ёстой. Үүнийг прокуророос тогтоогоогүй. Шүүгдэгч *** улс төрд нөлөө бүхий этгээд байсан, энд нөлөөлсөн байж таарна гэж таамгаар хүнийг эрүүгийн хэрэгт буруутгасан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэх асуудал тодорхой болж байна. Шүүгдэгч *** нь улс төрд нөлөө бүхий этгээд биш гэж анхнаасаа маргасан. Улс төрд нөлөө бүхий этгээдийн жагсаалтад Монгол Улсын *** дарга гэсэн албан тушаал байдаггүй. Шүүх хуралдаанд прокурор энэ талаар няцааж чадаагүй. Шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагад татаж байгаа бол прокуророос бүрэн дүүрэн, хуульд заасан журмын дагуу, хуульд заасан нотолгооны хэрэгслээр нотолж, шүүх түүнийг нь дүгнэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Улс төрд нөлөө бүхий гэдэг үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн бөгөөд энэ хэргийг шалгаж, шийдвэрлэж байгаа хүмүүст энэ нөлөөлөл нь гол урдаа барьдаг хэрэгсэл болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасны дагуу энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй бол гэмт хэрэгт тооцохгүй. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч ***ыг 1000 хувь цагаатгах боломжтой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ***ын үйлдэл, оролцоо, хатгасан эс үйлдэхүй, үйлдлийг тогтоож өгнө үү. Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***г Улсын их хурлын гишүүд байсны хувьд мэднэ, 2 өөр намын хүмүүс бөгөөд харилцаа, холбоо байхгүй, гар утсаар холбогдож байгаагүй. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нарын зүгээс ***ны бүх камерын бичлэгт үзлэг хийсэн. Шүүгдэгч *** бөө, удган биш л бол хатгасан үйлдэл нь байх ёстой. Дараагийн асуудал бол шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүний гаргаж буй хандлагын талаар уг хүсэлтэд тодорхой тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны бодит байдлыг тусгана. Гэтэл шүүгч “3 аймгийн Засаг даргын бичгийг нөхөөд хийчихсэн ч юм билүү” гэж өөрийнхөө итгэл үнэмшлийг шууд илэрхийлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар, өөрчлөлт оруулах асуудлыг тухайн хүсэлтийг хүлээн авсан шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл засварыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгч *** нь *** аймгаас цахимаар оролцсон. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх нь тухайн шүүгчдийн дундаас бүрдэнэ. Гэтэл *** аймгийн шүүгч оролцсон нь процесс ажиллагааны ноцтой зөрчил болсон. 1 жилийн дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахаар бол Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод аймгийн 3 бүрэлдэхүүн цахимаар хэрэг шийдвэрлэх нь байна. Давж заалдах шатны шүүхээс энэ асуудалд дүгнэлт хийж өгнө үү. Энэ гэмт хэрэгт гол буруутгагдаж байгаа үндэслэл нь гэрч ***, *** нарын мэдүүлэг байдаг. Төрийн нарийн бичгийн дарга *** нь шүүх хуралдаанд “би 2 жилийн дараа энэ асуудлыг мэдсэн, бичиг нь байгаа” гэж мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгч “би улс төрд нөлөө бүхий этгээд биш, яагаад шүүгдэгчийн ширээнд суучихав аа” гэж надаас асуудаг. Прокуророос тайлбарлаж чадахгүй гэж хэлсэн. Шүүгдэгч *** нь улс төрд нөлөө бүхий этгээд, түүний үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон үйл баримт 29 хавтаст хэрэгт авагдсан баримтуудад байхгүй. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй. ***, *** нар байгаа юм байна, ийм л юм байна гэсээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ асуудалд давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Д.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хатгагчаар томьёолж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хатгагч гэдэг асуудлыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбаруудыг анхан шатны шүүх харгалзан үзэхгүйгээр, хатгагч гэсэн нэр томьёог ямар тохиолдолд ашиглах талаар хууль зүйн шинжлэх ухааны үндсэн дээр дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч ***ыг хатгагч гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолд хатгагч гэдгийг “гэмт хэрэг үйлдэхэд бусдыг элдэв аргаар өдөөн түлхсэн, зоригжуулсан, идэвхтэй үйлдэл хийсэн этгээдийг ойлгоно” гэж тайлбарласан. Анхан шатны шүүхээс идэвхтэй үйлдэл гэж юуг хэлэх талаар тайлбар хийгээгүй. Шүүх нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар идэвхтэй үйлдэл буюу ямар нэгэн аргаар тухайн этгээдийг зоригжуулж хийсэн үйлдлийг тогтоох ёстой. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үйл баримт огт тогтоогдоогүй. Яллах дүгнэлтэд *** гэх хүний өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзсэн. *** нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинэчилсэн мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэгтээ “би тухайн үед өөр гэмт хэрэгт шалгагдаад сэтгэл зүйн хувьд асуудалтай байсан, одоо бодоход тэр асуудлыг санахгүй байна” гэж мэдүүлсэн. Прокурорын нотолбол зохих байдлыг тогтоосон гэж үзэж буй гэрчийн мэдүүлэг нь эргэлзээтэй болсон тул үүнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Шүүгдэгч *** нь шүүгдэгч *** гэх хүнтэй уулзсан эсэх үйл баримтыг прокурор, мөрдөгчийн зүгээс хэд хэдэн удаа үзлэг, тэмдэглэл хийх, гэрчүүдийг асуух байдлаар шалгахад уулзаагүй болох нь тогтоогддог. ***ын өгсөн “би *** сайдтай уулзахад *** яриад байна гэдэг асуудлыг хэлсэн” гэсэн мэдүүлэг нь эргэлзээтэй болсон. Шүүгдэгч ***тай гар утсаар холбогдож ярьсан уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох боломжтой. Шүүгдэгч ***, *** нарын гар утас, тухайн үед миний үйлчлүүлэгчийн эрхэлж байсан албан тушаал ойлгомжтой байсан тул энэ 2 хүний гар утасны ярианы тэмдэглэл, лавлагааг үүрэн холбооны компаниудаас авах боломжтой байсан боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Учир нь, тийм үйл баримт байхгүй тул үүнийг тогтоох боломжгүй. Идэвхтэй үйлдэл гэж юуг хэлэх вэ. Энэ хэрэгт нэг удаагийн үйлдлийг ч тогтоож чадаагүй. Ах, дүү, хамаатан, садан нь тухайн компанид ажиллаж байсан гэдэг таамгаар хүнийг яллаж болох уу. “*** ХХК болон “***” ХХК-иудтай шүүгдэгч *** хамааралтай юу гэдэг асуудлыг тогтоох ёстой. Хамаарал бүхий этгээд гэдгийг яаж тогтоох вэ. Хуулийн этгээдтэй хамааралтай байх, ах, дүү нартайгаа хамааралтай байх нь тусдаа асуудал бөгөөд үүний зааг ялгааг мөрдөгч, прокурор, шүүх хэрхэн, яаж гаргаж ирсэн бэ. Яллах дүгнэлтэд дүү нь тухайн компанид ажилладаг, эхнэрийнх нь ах нь тухайн компанийн хувьцаа эзэмшигч байсан гэдэг агуулгын хүрээнд оруулж ирсэн. Ингэснээр тухайн компанитай хамаарал бүхий этгээд болох эсэхийг Эрүүгийн хуульд яаж тодорхойлж, томьёолох нь байхгүй. Хуулийн этгээдтэй ямар тохиолдолд хамааралтай байхыг Иргэний хуулиас харна. Өмгөөлөгчийн зүгээс тухайн компанийн дийлэнх хувьцааг өөрийн субъектээр дамжуулж хамаарал бүхий юм уу, нийтлэг ашиг сонирхолтой гэдгээр дамжуулж дийлэнх олонх хувьцааг эзэмшиж байна уу, эсхүл эцсийн өмчлөгч, эцсийн эзэмшигч болж байгаа этгээд тухайн хуулийн этгээдийн хамаарал бүхий этгээд байна гэж маргаж мэтгэлцсэн. Анхан шатны шүүх үүнд тайлбар хийгээгүй. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хууль болон бусад хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Хуулийн этгээдтэй хамаарал бүхий эсэх асуудлыг Компанийн тухай хуулиар зохицуулна. Уг хуульд зааснаар хамаарал бүхий этгээд, ашиг сонирхол нэгтэй, нэгдмэл этгээд гэсэн 2 ойлголт байдаг. Шүүгдэгч *** нь өөрийн дүүтэй нэгдмэл сонирхолтой байж болно. Гэхдээ хамааралтай гэдэг нь субъектийн хувьд харагдаж байгаа боловч нэгдмэл сонирхолтой этгээд мөн эсэх нь үгүйсгэгдэнэ. Тухайн компанид ямар нэгэн байдлаар үүсгэн байгуулагч болж үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш нэг болон түүнээс доош хувьцаа эзэмшиж байсан түүх байхгүй. Нөгөөтээгүүр, “***” ХХК болон “***” ХХК-иудаас шүүгдэгч ***од “бид нар ийм бизнес эрхлэх гэж байна, дэмжлэг, туслалцаа үзүүлээч” гэж хөгжлийн банканд гаргадаг шиг элдэв янзын компаниуд Улсын Их Хурлын гишүүн болон хуулиар томьёолсон төрийн өндөр дээд албан тушаалтанд хандаж байсан, түүнтэй холбоотой бичиг ирж байсан талаар баримт огт байхгүй. Иймд миний үйлчлүүлэгчийг дээрх 2 компанитай хамаарал бүхий этгээд гэдгийг яаж тогтоосон нь ойлгомжгүй байна. Энэ талаар шалгасан боловч үйл баримт тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад нотолбол зохих байдлыг заасан. Тухайн гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн талаар тогтоох ёстой. Шүүгдэгч ***гийн хувьд тухайн гэмт хэргийг түүний гаргаж буй тушаалуудтай нь холбож тайлбарладаг. Тухайн иргэн, аж ахуйн нэгж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдолд санаатай, эсхүл санамсаргүйгээр ямар нэгэн үйлдэл хийж байж гэмт хэрэг болно. Хатгагч гэх нэр томьёог өөрийнх нь гаргаагүй захирамжтай холбож буруутгаж байгаа бол идэвхтэй үйлдэл, ятгасан, зоригжуулсан байхыг шаардана. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэзээ, хаана, яаж үйлдсэн нь байхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хангалттай шалгаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн боловч миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг нотолж чадахгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэж, миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнийг цагаатгаж өгнө үү гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” нийт шүүгчдийн хуралдааны тогтоол байдаг. Уг тайлбарын 2.2.1.2-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг нотлох, үгүйсгэх аль нэг шийдвэрийг гаргахын тулд үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийх боломжийг олгох үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нотолгооны стандартыг нарийвчлан тогтоодог нь эрүүгийн эрх зүйн онол болон олон улсын түвшинд тогтсон ойлголт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт мөн. Үүний тулд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр шүүх аль нэг талд шийдвэр гаргахыг шаардана. Эдгээрийг нэг бүрчлэн судалсан боловч эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг тус хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан” гэж заасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад уг тайлбарын дээрх хэсэгтэй яг нийцэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар ч нотлох баримтгүйгээр ялласанд гомдолтой байна. Ямар нэгэн байдлаар уулзаж, ярилцаж, ятгасан тохиолдол байхгүй. Ингэж нотлох баримтгүйгээр, “чи улс төрд нөлөө бүхий хүн тул” гэж үзсэн. Би улс төрд нөлөө бүхий хүн биш, тийм албан тушаал хашиж байгаагүй. Манай хамаатан, садны хүмүүс ямар нэгэн бизнес хийж, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа. Тэр талаар би ямар ч тушаал гаргадаг сайд, дарга нарт хэзээ ч хандаж байгаагүй. Эрдэнэс *** авахаар санаархсан хүмүүс зохион байгуулалттай гүтгэлгийг фейсбүүк, сошиал медиагаар явуулсан. Тэр гүтгэлэг нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газраас зарласан “нүүрсний хэрэг” гэх хэрэгт миний нэр орж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, өнөөдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. *** сайдын гаргасан *** ***н замыг би “баригдах ёстой, засмал зам байх ёстой” гэж үздэг. Монгол Улсын их хурлаас баталсан янз бүрийн зорилтуудад бүгд байгаа. Түүнийг ганц сайд *** хувийн компаниар бариулах тушаал гаргасан биш юм. Өмнөх бүх сайд нар тухайн ажиллагааг хийж байсан. Тушаал гарах явц нь *** сайд дээр таарсан байсан. Монгол Улсад Монгол Улсын компаниар зам бариулах нь эх оронч ажиллагаа бөгөөд үүнийг бариулахгүй байх нь Хятад улсын нүүрс импортолдог компаниудын зорилго юм. Тэдгээрийн зохион байгуулалттай гүтгэлгийг эрүүгийн хэрэг болгож, шүүхээс яллаж байгаад би маш их харамсаж байна. *** бид хоёр хэзээ ч ярьж байгаагүй. Анхан шатны шүүх хуралдааны үед танилцаж, би энэ талаар нь мэдэж авсан. Шүүх хуралдаанд оролцсоноор тэр үеийн процессуудыг мэдэж авсан. Миний хамаатан над дээр ирж “зам авах гэсэн юм, *** руу ярьж өгөөч” гэсэн үйл баримт болоогүй. Тэр хүмүүсийн юу хийж явж байгааг би сонирхдоггүй. Анхан шатны шүүхийн алдааг залруулна гэж итгэж байна. ...” гэв.

Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдолдоо: “...Нэг. Авто замын ангилал шилжүүлсэн үйлдлийн тухайд. *** чиглэлийн ***, *** чиглэлийн *** дугаартай улсын чанартай авто зам нь ачаалал хэтэрснээс болж эвдрэл гэмтэл их гарч, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах, аваар осол гарах нөхцөл бүрдсэн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдсэн талаар иргэд, орон нутгаас болон авто замын мэргэжлийн байгууллага болох “***” ТӨҮГ болон автозамын компаниудаас удаа дараа санаа, гомдол гарч байсан, түүнчлэн энэ зөрчлийг арилгахын тулд ***-***ын чиглэлийн орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх тухай саналыг мэргэжлийн байгууллагаас гаргаж байсан нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал: ***-***ын чиглэлийн орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай болгох асуудал ***г ***аар томилогдохоос өмнө яригдаж, зам тээврийн мэргэжлийн байгууллага болох “***” ТӨҮГ-аас “...дээрх чиглэлийн улсын чанартай авто замыг хүнд даацын тээврийн улмаас үүсэх эвдрэлээс хамгаалах зорилгоор ***аас *** дайруулан *** аймаг хүртэл хөрсөн замыг улсын чанартай авто замын чиглэлд хамруулж ***, ***н ханган нийлүүлэх ачааг тус чиглэлээр тээвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх...” саналыг ***анд ирүүлсэн байдаг. Энэ хүрээнд тухайн үеийн *** ***аас ***-***ын чиглэлийн орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай болгох тухай “***” ТӨҮГ-аас гаргасан саналыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу саналаа ирүүлэхийг ***, ***, *** аймгийн засаг дарга нарт мэдэгдэж, тэдгээр аймгийн Засаг дарга нар бүгд замын чиглэлийг өөрчлөхийг дэмжсэн саналыг ***анд ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх “..***, *** аймгуудын Засаг дарга нараас нүүрс тээвэрлэлт гүйцэтгэх чиглэл тогтоохтой холбоотой замын маршрутын талаар саналаа илэрхийлснээс өөрөөр авто замын ангилал шилжүүлэх эсэх талаар санал илэрхийлэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, *** аймгийн ***, *** аймгийн ***, ***, ***, *** аймгийн *** гэсэн таван сумдын нутаг дэвсгэрийн зам болох орон нутгийн чанартай замыг улсын чанартай зам болгох талаар *** нь харьяа аймгийн Засаг дарга нартай зөвшилцөөгүй буюу судалгааны хэмжээнд санал солилцох нөхцөл байдалтай байжээ...” хэмээн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад нийцээгүй дүгнэлт хийжээ. Тухайлбал: *** аймгийн Засаг дарга 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/96 дугаартай албан бичгээрээ “...Орон нутгийн чанартай замыг улсын чанартай болгон ангиллыг өөрчлөх саналыг дэмжиж байна...” гэсэн саналыг ***анд ирүүлсэн байдаг ба тухайн үед тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан *** 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Миний бие албан бичигтэй танилцлаа. Чиг үүргийн яамнаас сайд өөрөө тодорхой хууль, дүрэм журмын дагуу орон нутгийн ангилалтай байсан замыг улсын чанартай болгон өөрчлөх талаар албан бичиг ирүүлсэн учраас дэмжсэн санал байгаа. Түүнээс “***” ХХК-тай холбоотойгоор ангилал өөрчлөх саналыг дэмжсэн зүйл байхгүй. Мөн орон нутгийн чанартай авто замыг засварлаж, үйлчилгээ явуулах авто зам засвар ашиглалтын компани байдаггүй учраас улсын чанартай болгоод улс өөрөө арчлалт, засвараа хариуцаад явбал дээр гэж уг саналыг дэмжсэн...” хэмээн маш тодорхой мэдүүлсэн байдаг. *** аймгийн Засаг дарга 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1/241 дугаартай албан бичгээрээ “...*** аймгийн *** сумаас *** аймгийн чиглэлд ***н нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэлт гүйцэтгэх чиглэл тогтоох тухай албан тооттой танилцаад замын маршрутын саналыг хавсралтаар хүргүүлж байна...” гэсэн саналыг ***анд ирүүлсэн байдаг ба тус албан бичгийн агуулгаас үзэхэд авто замын ангилал шилжүүлэхийг зөвшөөрч харин замын маршрутын хувьд тусгайлан саналаа гаргасан байна. Түүнчлэн *** аймгийн Засаг дарга замын ангилал шилжүүлэхийг эсэргүүцсэн, татгалзсан санал гараагүй учир авто замын асуудал эрхэлсэн чиг үүргийн яам, сайдын хувьд Авто замын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллах бүрэн эрхтэй байна. *** аймгийн Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/241 дугаартай албан бичгээр агуулгын хувьд тус замыг улсын чанартай авто замын ангилал шилжүүлэхийг татгалзаагүй бөгөөд харин “...нүүрс тээвэрлэлтийн замыг ... хатуу хучилттай барьж байгуулах шаардлагатай ба замын чиглэлийг тогтоохтой холбоотой техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, байгаль орчны нөлөөлөх байдлыг нарийвчилсан үнэлгээ зэрэг баримт бичгүүдийг гаргаснаар орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай болгон ангилал өөрчлөх асуудлыг судалж, хамтарч ажиллах...” саналыг ***анд ирүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс хийсэн. “...***, *** аймгуудын Засаг дарга нараас нүүрс тээвэрлэлт гүйцэтгэх чиглэл тогтоохтой холбоотой замын маршрутын талаар саналаа илэрхийлснээс өөрөөр авто замын ангилал шилжүүлэх эсэх талаар санал илэрхийлэгдээгүй байна. ...орон нутгийн чанартай замыг улсын чанартай зам болгох талаар *** нь харьяа аймгийн Засаг дарга нартай зөвшилцөөгүй буюу судалгааны хэмжээнд санал солилцох нөхцөл байдалтай байжээ...” гэх хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн. *** чиглэлийн ***, *** чиглэлийн *** дугаартай улсын чанартай авто зам нь ачаалал хэтэрснээс болж эвдрэл гэмтэл их гарч, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах, аваар осол гарах нөхцөл бүрдсэн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдсэн талаар иргэд, орон нутгаас удаа дараа санал, гомдол гарч байсан. Ийм нөхцөл байдал үүсээд байгааг хэрхэн шийдвэрлэх талаар миний үйлчлүүлэгчийг сайдаар томилогдохоос өмнө “***” ТӨҮГ-аас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/760 дугаартай албан бичгээр ***анд мэдэгдэж байсан нь баримтаар тогтоогдсон. ***гоос Улаанбаатарын чиглэлд мидлингийн тээвэрлэлт явуулж эхэлснээр нэг талдаа буюу *** аймгийн ***, *** чиглэлд явдаг байсан хүнд даацын тээвэр хоёр талдаа буюу Улаанбаатар чиглэлд болж, энэ замын эвдрэлийг нэмэгдүүлэхэд үлэмж хэмжээний нөлөө үзүүлсэн болохыг өмгөөлөх талаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан баримтуудаараа хангалттай нотолж чадсан. Энэ үйл баримт нь миний үйлчлүүлэгчийг буруутгах болсон *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто зам ангилалд шилжүүлэх тухай ЗТХС-ын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай тушаалыг гаргах нэг чухал үндэслэл болсон талаар ***гийн удаа дараагийн мэдүүлэг, өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулсан “Дүгнэлт”-ийн 1.1 дэх хэсэгт дэлгэрэнгүй танилцуулсан. Миний үйлчлүүлэгч ***гийн болон өмгөөлөгчийн дүгнэлтийн энэ хэсгийг ямар баримтаар хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар шийтгэх тогтоолд ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Зам, тээврийн асуудал эрхэлсэн яамны хувьд ***ь-УБ, УБ-*** чиглэсэн авто замын шинэ урсгал нээх асуудлын талаар “***” ТӨҮГ-ын саналын хүрээнд зохих шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлага миний үйлчлүүлэгчийг ЗТХсайдаар ажиллах байх цаг хугацаатай давхацсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үед ЗТХсайдаар хэн ажиллаж байснаас үл хамаарч энэ шийдвэр гарах л байсан. *** аймгийн *** сумын нутагт орших ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн төв *** сум /***/ хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх шийдвэр нь ямар нэгэн тооцоо судалгаагүй, хэн нэгэн албан тушаалтны нөлөө, ямар нэгэн хувь хүн, хуулийн этгээдийн эрх ашгийг хангах зорилгоор гараагүй, ***ны холбогдох нэгж, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийн өгсөн мэдээлэл, танилцуулга, ***гийн Өмнө ЗТХсайдаар ажиллаж байсан ***ын үед хийгдэж байсан судалгаа, орон нутгаас авсан санал зэрэгт үндэслэсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт бидний шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. ***-***ын чиглэлийн авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх тухай ЗТХсайдын шийдвэр нь стратегийн ямар ач холбогдолтой байсан талаарх үндэслэлүүдийн талаар миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ товч бөгөөд маш тодорхой тайлбарласан. Монгол төрийн авто замын бодлогыг хариуцан ажиллаж байгаа сайд нийтийн эрх ашиг, төр, засгийн бодлого шийдвэрийн харилцан уялдааг хэрхэн яаж зөв ханган ажиллах ёстойг харуулсан тод жишээ бол ***гийн энэ шийдвэр юм. Аливаа асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийг гаргахаас өмнө Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь хэсэгт заасан үүргийн дагуу холбогдох мэргэжлийн газар, хэлтсээс зохих судалгааг хийж, тухайн судалгаагаа үндэслэн газар, хэлтсийн дарга нар саналаа бичгээр гарган танилцуулсны дараа сайд хамгийн сүүлд гарын үсэг зурж албажуулдаг нийлэг журам Монгол Улсын бүх яамдад үйлчилдэг. *** аймгийн *** сумын нутагт орших ***н нүүрсний уурхайгаас, *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх асуудлаар гарсан ЗТХсайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай тушаалыг гаргах ажиллагаа дээрх журмын дагуу явагдаж тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга нар хуулиар хүлээсэн ажил, үүргийн дагуу санал өгч, эдгээрээс нэг ч албан тушаалтан ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй болох нь ***ын 2019 оны *** дүгээр тушаалын төсөлд санал авах хуудсаар нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүх “...шүүгдэгч ***гаас тухайн шийдвэрийг гаргахад санал гаргасан түүний удирдлагад ажиллаж, тухайн ажил хариуцаж байсан ***ны Төрийн нарийн бичгийн дарга ***, ***ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга *** болон бусад этгээдүүдээс тавьсан хууль, эрх зүйн нөхцөл шаардлагыг үл хайхарч, тэдгээрээс албан тушаалын дээгүүр эрх, нөлөөтэй байдлаа ашиглан сайдын тушаал гаргасан...” хэмжээн дээр дурдсан нотлох баримтуудад нийцээгүй илтэд үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Авто замын ангилал шилжүүлсэн нь нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр болох талаар. ***-*** чиглэлийн орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай автозамын ангилалд шилжүүлсэн нь миний үйлчлүүлэгчийн мэдүүлэгт дурдсанчлан стратегийн хувьд чухал ач холбогдолтой зам болж чадсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Үүний нэг тод жишээ бол дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой Монгол Улсын хилийн бүх гарцууд хаагдаж, нүүрсний экспорт “0” зогсолт хийсэн тэр үед нүүрсний болон бусад бүх тээвэрлэлтийг энэ замаар төмөр замын *** өртөө хүртэл хийж, тэндээсээ чингэлэг тээврээр *** боомт руу гаргаж байсан ба энэ талаар ганцхан нүүрс биш ***, ***, ***ын чиглэлд ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагаа явагдаж байсан нь нийтэд илэрхий болсон үйл баримт харуулж байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт бидний шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар энэ замаар ганцхан “***” ХХК нүүрсний тээвэрлэлт хийгээгүй маш олон компани, хувь хүн тээвэрлэлт хийсэн болох нь нотлогдож байгаа. ***-*** чиглэлийн авто замыг улсын чанартай авто замын ангилал болгон өөрчилсөн шийдвэр нь хэн нэг хувь хүн, хувийн компанийн эрх ашигт биш харин нийтийн эрх ашиг, төрийн бодлого, шийдвэрт нийцсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх “... “***” ХХК нь нүүрс тээвэрлэн “***” ХХК-ийн ***т хүргүүлэн ажлаа явуулах боломжийг хангаж, үүний улмаас тэдгээр нь эдийн засгийн ашиг, орлого олох гэсэн нэгдмэл ашиг сонирхолтой хуулийн этгээдүүдийн эрх ашгийн төлөө, тэдгээрт давуу байдал бий болгосон гэж дүгнэхээр байна...” хэмээн энэ замаар ганцхан тэдгээр компани тээвэрлэлт хийсэн мэтээр илтэд үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн байна. Автозамын ангилал шилжүүлэх тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар. Анхан шатны шүүх үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа ***ын 2019 оны *** дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар “...орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто зам болгон ангиллыг өөрчлөхөд тавигдах нөхцөл, шаардлагыг хангаагүй байхад шийдвэр гаргаж, тухайн орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Автозамын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг” гэж, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг тухайн шатны Засаг дарга авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно” гэж заасныг баримтлаагүй, зөрчсөн...” гэж хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн байна. Автозамын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь заалтын тухайд. Автозамын тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хуульд хэрэглэгдэх нэр томьёоны тодорхойлолттой холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 4.1.28 дахь заалтад “улсын чанартай авто зам” гэж ямар замыг хэлэхийг тодорхойлсон. Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд "Хуулийн төслийн бүтэц”-тэй холбоотой харилцааг зохицуулсан ба тус зүйлийн 28.3 дахь хэсэгт хуулийн төслийн бүтцийг байрлуулах дарааллыг тогтоосон байна. Энэ дарааллын дагуу тус 28 дугаар зүйлийн 28.3.3-д “нэр томьёоны тайлбар”-ыг, 28.3.4-т “тусгайлсан хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн тусгай “анги”, эсхүл агуулгаар нь бүлэг хэсэг болгосон эрх зүйн хэм хэмжээ”-г тусгасан байхаар заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг “..Автозамын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг;” гэж... заасныг баримтлаагүй, зөрчсөн...” хэмээн Автозамын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалт болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон бодит нөхцөл байдлыг харьцуулан үзэлгүйгээр тухайн хуулийн заалтыг хэт явцуугаар тайлбарлаж дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Үүнд: Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь заалт нь нэр томьёоны тайлбар бөгөөд энэ нь замын ангилалд тавигдах нөхцөл шаардлагыг тодорхойлон зохицуулсан хэм хэмжээ тогтоосон зохицуулалт биш юм. Авто замын ангиллыг тогтоохдоо Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24-т заасан “орон нутгийн чанартай авто зам”, 4.1.25-д заасан “олон улсын чанартай авто зам 4.1.26-д заасан “тусгай зориулалтын авто зам", 4.1.28-д заасан “улсын чанартай авто зам“-ыг нэр томьёоны тайлбарын хүрээнд биш агуулгаар нь тайлбарлан хэрэглэдэг байна. Авто замын тухай хуульд заасан дээрх нэр томьёоны тайлбараар болон тус хуулиар аймгийн төвийг хооронд нь холбоогүй боловч хоёр буюу хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч байгаа болон тухайн чиглэлийн замын улс орны хөгжил, эдийн засагт үзүүлэх ач холбогдол бүхий замыг ямар ангилалд хамааруулан үзэхийг тодорхой хуульчлаагүй. Тиймээс зам, тээврийн асуудал эрхэлсэн яам энэ тохиолдлыг агуулгаар нь авч үзэж ангиллыг тогтоодог талаарх миний үйлчлүүлэгчийн мэдүүлэгт дурдсан тайлбарыг ***ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт “...Эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлыг харж байж нэг ангиллаас нөгөө ангилал руу шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж байгаа. Сая үзүүлсэн тушаал байгаа мөнгө байхгүй учир улсын чанартай зам болгох гэдэг. ...Хамгийн сүүлд ***ыг ***тай холбосон замыг улсын чанартай авто зам болгож авсан. ...Хуулиараа ***ыг ***тай холбох нь улсын чанартай авто замын тодорхойлолтод хамаарахгүй ч ач холбогдлоор авч байгаа...” гэж тодорхой мэдүүлсэн. Жишээлбэл, ***-***-*** чиглэлийн *** дугаартай пийт 90,3 км зам нь ЗТХС-ын 2019 оны *** дугаартай тушаалаар тогтоосон ***-***ын чиглэлийн замтай яг адилхан нөхцөл байдалд хамаарах зам юм. ***, гэрч *** нарын дээрх мэдүүлэг нь ЗТХС-ын 2019 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар нотлогдож байгаа ба тус тушаалаар ***-***ын чиглэлийн замтай адилхан нөхцөлтэй олон замуудыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлсэн нь тогтоогдож байгаа. Прокурор болон анхан шатны шүүхээс ***ын 2019 оны *** дүгээр тушаалаар улсын чанартай авто замын ангилалд шилжүүлсэн замын эхлэл төгсгөлийг зөвхөн тушаалд заасан *** аймгийн *** сум, *** аймгийн төв *** сумын цэгээр явцууруулан тайлбарлаад байгаа. Гэтэл: ***-***ын чиглэлийн зам нь ***гээс ***той холбогдсоноор *** аймгийн төв ***, *** аймгийн төв *** сум хоорондоо энэ авто замаар холбогдож байгаа, *** аймгаас АНЗ авто замын сүлжээний, А01 дугаартай чиглэлийн *** дугаартай улс хооронд авто замаар нийслэл Улаанбаатар хоттой, тус сүлжээний А02 чиглэлийн ***, АОЗ чиглэлийн *** дугаартай авто замуудаар *** аймгийн төв ***, ***ийн хилийн боомттой тус тус холбогдож байгаа, ***-*** чиглэлийн зам нь ***-*** чиглэлийн хилийн боомтын замтай хоорондоо холбогдож байгаа. Энэ үйл баримтыг гэрч ***, *** нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгсөн байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Автозамын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн заалтын тухайд Миний үйлчлүүлэгчид “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”, “Прокурорын яллах дүгнэлт” үйлдэхдээ Автозамын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүх ч прокурорын энэхүү буруу тайлбарыг үндэслэн миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Автозамын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт хоёр диспозиц нөхцөлийг заасан зохицуулалттай. Үүнд: Нэг дэх диспозиц нөхцөлийг “...Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...” гэж тодорхойлсон нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хамаарах зохицуулалт юм. Энэ тохиолдолд авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ангилал өөрчлөгдөж байгаа орон нутгийн Засаг дарга нартай заавал зөвшилцөх шаардлагыг хуулиар тогтоогоогүй. Харин авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн тус хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ орон нутгийн чанартай ангиллын авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэхдээ аймгийн Засаг дарга нараас санал авч шийдвэр гаргахдаа харгалзан үздэг практик тогтоосон байх ба ЗТХС-ын 2019 оны *** тушаалыг гаргахдаа энэ ажиллагааг хийгдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хоёр дахь диспозиц нөхцөлийг “...нийслэл, орон нутгийн чанартай авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг тухайн шатны Засаг дарга авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно...” гэж тодорхойлсон нь тухайн шатны Засаг дарга нарт хамаарах зохицуулалт. Хуулийн энэхүү зохицуулалтаар эсрэгээрээ аймаг, нийслэлийн засаг дарга орон нутгийн чанартай авто замын чиглэлийг өөрчлөх бол авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн байх шаардлагыг тогтоосон байгааг анхан шатны шүүх буруугаар тайлбарлан хэрэглэжээ. Иймд ***, *** аймгуудын Засаг дарга нараас нүүрс тээвэрлэлт гүйцэтгэх чиглэл тогтоохтой холбоотой замын маршрутын талаар саналаа илэрхийлснээс өөрөөр авто замын ангилал шилжүүлэх талаар санал илэрхийлэгдээгүй байна. ...орон нутгийн чанартай замыг улсын чанартай зам болгох талаар *** нь харьяа аймгийн Засаг дарга нартай зөвшилцөөгүй буюу судалгааны хэмжээнд санал солилцох нөхцөл байдалтай байжээ...” гэх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Автозамын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 хэсэгт нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Бусад хууль зүйн үндэслэлийн талаар Авлигын эсрэг хуульд “...“давуу байдал” гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг...” ойлгохоор тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагаагаар бүрдүүлсэн 23 хавтас 5,700 орчим хуудас нотлох баримтууд дотор “***” ХХК болон “***” ХХК-уудад ямар давуу байдал, хэрхэн бий болсныг нотолсон, тодорхойлсон нэг ч баримт байхгүйн зэрэгцээ эдгээр компанийн удирдлагуудаас өгсөн гэрчийн мэдүүлэгт тэдгээр компанид ямар нэгэн давуу байдал үүсээгүй, санхүүгийн хувьд их хэмжээний алдагдалд орсон талаар тодорхой мэдүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бодит байдал дээр ***-*** чиглэлийн улсын чанартай автозамыг “***” ХХК-д түр эзэмшүүлснээр тус компанид ямар ч давуу байдал бий болох боломжгүй байсан нь тогтоогдож байгаа. Учир нь, тус компани эхлээд хатуу хучилттай зам барьсны дараа л замын хураамж авч, энэ хураамжаар зам барьсан зардлаа нөхөн авах боломж үүсэхээр санал хүсэлт тавьж, холбогдох ажиллагааг эхлүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл 1-рт замаа баригдаж, ашиглаж эхлэхээс нааш тус компани эдийн засгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, 2-рт зам баригдсан тохиолдолд энэ нь Монгол Улсын эдийн засаг, хөгжилд эерэг нөлөө үзүүлж, улсад давуу байдал эхлээд бий болох байжээ гэсэн үг. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа ***ын 2019 оны *** дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана...” гэсэн зохицуулалтын хүрээнд хуулиар тогтоосон шаардлагуудад нийцсэн шийдвэр байсан. Тухайлбал: ***-*** чиглэлийн авто замыг улсын чанартай авто зам болгох асуудал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14 дэх заалтын ”авто замын асуудал”-д хамаардаг тул энэ асуудлаар гаргасан шийдвэр нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар ... тушаал гаргаж, биелэлтийг хангана...” гэсэн шаардлагад нийцсэн; Уг тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, ...-т нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана...” гэсэн шаардлагыг дараах байдлаар хангаж байгаа: 2.1.1. ***ын “эрх хэмжээ”-нд хамаарах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд баримтлах “хууль дээдлэх зарчим”-ыг тодорхойлсон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, “авто замын ангиллыг шилжүүлэх” эрхийг тодорхойлсон Автозамын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн шийдвэр гаргасан. 2.1.2. Монгол Улсын хөгжил, түүнийг тодорхойлсон ***, Засгийн газрын бодлого. хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 5.1.1,5.1.3 дахь заалт, Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.1.9 дэх заалтад нийцүүлэн гаргасан тушаал юм. 2.1.3. Тус тушаал нь нийтийн эрх ашиг болон хүний эрхийг хангахтай холбоотой асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн, Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 5.1.3 дахь заалт, Автотээврийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтад бүрнээ нийцэж байгаа. 2.1.4. ЗТХСайдын хувьд хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.1.1, 10.1.9, 10.1.11, 10.1.12 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.1.4, 6.1.9 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 21.1.1,21.1.7 дахь заалт, 6-д тус тус нийцсэн тушаал гаргасан. ***-аас 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол батлагдсан ба энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “‘Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг батлан хэрэгжүүлсэн. ***-ын 2018 оны 02 дугаар тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж тус хуралдааны 8 дугаар тэмдэглэлээр сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн тээвэрлэлтийг “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн шаардлага” MNS6278:2011 стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэхээр даацын хэмжээг хатуу тогтоосон байсан. *** нь ***-*** чиглэлийн авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх шийдвэрийг гаргахдаа ***, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ ..., Улсын Их Хурлын тогтоол, ..., Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана...” гэсэн шаардлагыг хангаж байгаа. ***-*** чиглэлийн улсын чанартай авто замыг “***” ХХК-д түр эзэмшүүлэх шийдвэрийн тухайд. ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто зам ангилалд шилжүүлснээр тус чиглэлд хүнд даацын тээвэрлэлт хийх олон хувь хүн, хуулийн этгээд байсны нэг нь л “***” ХХК, тус компанийн нүүрс угаах үйлдвэрийн түүхий эд болох нүүрсний тээвэрлэлтийг хариуцаж байсан “***” ХХК болох нь эрх бүхий байгууллагуудын хийсэн шалгалтын тайлан, мэдээллүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Түүнчлэн энэ зам орон нутгийн ангилалтай байх үед ч хүнд даацын тээвэрлэлт хийгддэг байсан нь мөн дээрх баримтуудаар тогтоогддог. Авто замын ангилал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн чиглэлийн замыг хүнд даацын тээвэрлэлтийн стандартад нийцсэн хатуу хучилттай зам болгох асуудлыг хэзээ нэгэн цагт шийдвэрлэх нь тодорхой байжээ. Замын ангилал өөрчлөгдсөний дараа “***” ХХК-аас хөрөнгө босгох, замыг хатуу хучилттай болгох ажлыг “барих, ашиглах шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээгээр гүйцэтгэх саналыг ЗТХЯаманд албан ёсоор гаргасан байна. *** чиглэсэн улсын чанартай автозамын шинэ урсгал нээгээд байсан тэр үед хувийн хэвшил хөрөнгө босгож, хатуу хучилттай даацын зам тавиад тээвэр хийх санал ирүүлснийг яамны холбогдох мэргэжлийн газар, агентлаг судлан үзээд улсын төсөв хүндрэлтэй байгаа цаг үед төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулж болох хамгийн боломжийн хувилбар гэж үзсэнийг буруутгах нь хэт өрөөсгөл асуудал болно. Авто замын асуудал эрхэлсэн ямар ч сайдын хувьд энэ бол алтан боломж бөгөөд ***аар ажиллаж байгаа ямар ч хүн ийм л шийдвэр гаргах ёстой. “***” ХХК болон “***” ХХК-ийн тухайд замыг хатуу хучилттай болгох хөрөнгө оруулалтыг олсон болохоо танилцуулсан байна. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд тухайн замын эзэмших эрх авах, тухайн замыг хатуу хучилтай зам болгох техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан боловсруулах, зураг, төсөв гаргах, үр ашгаа тооцох, инженер техникийн тооцоолол гаргах, хөрөнгө оруулалт татахад шаардлагатай байна гэсэн хүсэлт гаргаж байжээ. Нөгөө талаас тус хатуу хучилттай замыг “барих, ашиглах, шилжүүлэх” нөхцөлтэй Концессоор барих санал тавьж, концессын жагсаалтад оруулж өгөх хүсэлтийг тавьсан нь тодорхой хугацааны дараа улсын өмчид үнэгүй шилжих, улсын төсөвт ямар нэгэн дарамтгүйгээр шийдвэрлэх давуу талтай байдгийг харгалзан салбарын яамны мэргэжлийн газар, хэлтсийн санал, танилцуулгыг үндэслэн тус замыг түр эзэмших эрхийг “***” ХХК-д олгох шийдвэрийг гаргасан нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа. *** аймгийн *** сумын нутагт орших ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн *** сум хүртэлх улсын чанартай авто замыг түр эзэмших эрхийг “***” ХХК-д шилжүүлснээр 1-рт тухайн замын арчлалт хамгаалалтыг хариуцах эзэнтэй болсон, 2-рт хатуу хучилттай авто зам барихаас өмнө болон барьсны дараах замын арчлалт хамгаалалтын зардлыг улсын төсөвт дарамтгүйгээр шийдвэрлэж чадсан, 3-рт улсын төсөвт дарамтгүйгээр тусгай зориулалтын замтай болох боломж бий болсон байжээ. “***” ХХК нь тухайн авто замыг түр эзэмших эрхийг авснаасаа хойш хатуу хучилттай болгох, концессын гэрээг байгуулахтай холбоотой асуудлаар ЗТХЯамны холбогдох нэгж, албан тушаалтнуудтай харилцаж, тодорхой ажиллагаанууд хийгдэж байсан болох нь “***” ХХК болон “Ар си эс сп” ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Магадлал, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн ***ын гэрчээр өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа. Концессын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "...Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн санаачилгаар концессын гэрээ байгуулах төслийн саналаа зардал, ашгийн тооцооны хамт төрийн өмчийн концессын зүйлийн хувьд концессын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд...” гаргах боломжийг хуулиар олгосон байдаг. “***” ХХК-аас гаргасан уг санал нь автозам барих санал тул салбарын яам буюу ЗТХЯ-нд гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ. Учир нь, хуулийн дээрх хэсэгт заасан “зардал, ашгийн тооцоо”-г гаргахын тул техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг ЗТХЯ-аас олгосон ажлын даалгавар зэрэг маш олон баримтыг үндэслэн тогтоодог. Түүнчлэн Концессын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газар тухайн зүйлийг концессын зүйлийн жагсаалтад тусгаж, хуульд заасны дагуу уралдаант шалгаруулалт явуулдаг. “***” ХХК-ийн дээрх хүсэлтийн дагуу тухайн концессыг эзэмших хууль зүйн боломжтой байсан. Тухайлбал: Концессын тухай хуульд заасан тухайн асуудлаар зарлагдсан уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлт өөр оролцогчоос ирүүлээгүй бол анх санаачилга гаргасан этгээдийг хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогч гэж үзэж дүгнэлт гарган Засгийн газарт хүргүүлдэг. Уралдаант шалгаруулалтад хэд хэдэн оролцогч оролцсон бол төслийн саналыг үнэлж, дүгнэлт гаргахдаа анх санаачилга гаргасан этгээдэд давуу байдал олгодог ба энэ талаар уралдаант шалгаруулалтын баримт бичигт урьдчилан заахаар хуульд зохицуулсан. Дээр дурдсан процесс ажиллагаа дуусаагүй байхад анхан шатны шүүх “...тэрээр авто зам барих ажлын туршлагагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, болзол, шалгуургүйгээр тус компанид ***-*** чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг олгосон...” гэх дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон. Харин авто замын ашиглалтын явцад зарим аймаг, сумын Засаг дарга, иргэдээс авто тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлтүүдийг удаа дараа ирүүлж байсан ба эдгээр гомдол, хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор ЗТХСайд ажлын хэсэг томилон газар дээр нь шалгалт хийж, замын нөхцөл байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой санал, дүгнэлт гаргаж, танилцуулахыг үүрэг болгосон байна. Авто замын тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар авто замыг эзэмшигч нь авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллах үүрэгтэй байдаг. Гэтэл “***” ХХК нь хуульд заасан авто замын ашиглалтад хяналт тавих үүрээ бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс тухайн зам дээр осол, зөрчил удаа дараа гарсан, холбогдох хууль тогтоомж зөрчигдөж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар ЗТХСайдын томилсон ажлын хэсгийн танилцуулга, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсоныг Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Ингээд сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн ажлын хэсгийн санал, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, холбогдох газрын дарга нарын гаргасан саналыг үндэслэн ***ын 2020 оны А/82 дугаар тушаалаар ***-*** чиглэлийн улсын чанартай авто замыг “***” ХХК-д эзэмшүүлэх тухай 2019 оны *** дугаар тушаалыг цуцалжээ. Миний үйлчлүүлэгч энэ шийдвэрийг гаргасан нь тэрээр 2019 оны *** дугаар тушаалыг гаргахдаа “***” ХХК болон ‘***” ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн гаргасан гэх үйл баримтыг үгүйсгэх хангалттай үндэслэл болно. ***-*** чиглэлийн улсын чанартай авто замыг “***” ХХК-д түр эзэмшүүлэх тухай тушаалыг цуцалсан ЗТХСайдын 2020 оны А/82 дугаар тушаалыг эс зөвшөөрч тус компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ЗТХСайдыг тушаалыг хуульд нийцээгүй байна гэж үзсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. “***” ХХК-д авто зам түр эзэмших эрх олгосон хууль зүйн үндэслэлийн талаар ЗТХСайдын 2019 оны *** дугаар тушаалаар Автозамын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “***-*** чиглэлийн улсын чанартай авто зам”-ыг түр хугацаагаар эзэмшүүлэхээр гарсан шийдвэр. Тодруулбал, энэ тушаалаар “авто замын өмчлөх эрх”-ийг болон “авто замын зурвас газрыг эзэмшүүлэх” асуудлыг огт шийдвэрлээгүй. Гэтэл анхан шатны шүүх '..Автозамын тухай ... хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна.” гэж, тус зүйлийн 17.3-д “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг баримтлаагүй, зөрчсөн ... ***, ***, *** аймгуудын сумуудыг дамжсан орон нутгийн чанартай авто замын эзэмшигч нь тухайн аймгуудын Засаг дарга байх ба тухайн эзэмшлийн замын ангиллыг өөрчилж, эзэмшлийг шилжүүлэх тохиолдолд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байхыг хуульд тодорхой шийдвэр гаргаагүй буюу авто замын ангиллыг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдээгүй байсан байна..." хэмээн хэргийн үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон нь шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана...” гэж заасан бөгөөд *** нь ***-*** чиглэлийн 407 км улсын чанартай замыг түр эзэмших эрхийг “***” ХХК-д олгох тухай ***ын 2019 оны *** дугаар тушаалыг гаргахдаа тус хуулийн шаардлагад нийцүүлэн гаргажээ. Үүнд: ***-*** чиглэлийн автозамыг түр эзэмших эрх олгох асуудал нь Монгол Улсын Засгийн газрын тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14 дэх заалтын “авто замын асуудал”-д хамаардаг тул энэ асуудлаар гаргасан шийдвэр нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар... тушаал гаргаж, биелэлтийг хангана...” гэсэн шаардлагад нийцсэн. Миний үйлчлүүлэгчийн гаргасан 2019 оны *** дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “..Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, ...-т нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана...” гэсэн шаардлагыг дараах байдлаар хангаж байгаа: 2.1.1. ***ын “эрх хэмжээ”-нд хамаарах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд баримтлах “хууль дээдлэх зарчим”-ыг тодорхойлсон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн, “авто замын эзэмшигч” хэн байх вэ гэдгийг тодорхойлсон Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн зохицуулалт”-д нийцсэн байна; 2.1.2. Монгол Улсын хөгжил, түүнийг тодорхойлсон ***, Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1, 5.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1. 6.2 дахь хэсэгт тус тус нийцжээ; 2.1.3. Нийтийн эрх ашиг болон хүний эрхийг хангахтай холбоотой асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн, Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.3 дахь заалт, Автотээврийн тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.1.7 дахь заалтын зохицуулалтад түүний гаргасан тушаал бүрнээ нийцнэ; 2.1.4. ***ын хувьд хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.1, 10.1.9, 10.1.11 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Автотээврийн тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.1 дэх хэсгийн 21.1.1, 21.1.7 дахь заалтад тус тус нийцсэн байна. ***-*** чиглэлийн улсын чанартай авто замыг “***” ХХК-д түр хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийн зорилго нь тус компанид давуу байдал олгох бус харин авто замын талаар болон Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, тэдгээрийн хүрээнд гарсан ***, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилготой байсан нь дээр дурдсан бодит болон хууль зүйн үндэслэлээс тодорхой харагдаж байна. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа зарим үндэслэл болон хэрэгт цугларсан зарим нотлох баримтын талаар. Анхан шатны шүүх “...*** ХК-иас 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 03/107 дугаар “тээвэрлэлтийн маршрут батлуулах тухай” албан бичгийг *** Б. ***д хүргүүлжээ. *** *** нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны *** дүгээр тушаал гаргаж *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлсэн...” хэмээн ***ын 2019 оны *** дүгээр тушаалыг “***” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн гаргасан мэтээр илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэгдүгээрт, “***” ХХК-ийн зүгээс “тээвэрлэлтийн маршрут батлуулах тухай” асуудлаар ***анд 2018 оны сүүлээс эхлэн удаа дараа хандаж байсан ба тэдний нэг нь *** дугаартай тушаал гарахаас нэг хоногийн өмнө буюу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ирсэн “...нүүрс тээвэрлэлтийн маршрут батлуулах ...” тухай 03/107 дугаартай албан бичиг юм. Тус компани нь ЗТХЯ-нд гаргасан удаа дараагийн хүсэлтдээ “авто замын ангилал өөрчлүүлэх тухай” асуудлыг огт тавьж байгаагүй, харин “тээвэрлэлтийн маршрут батлуулах тухай” асуудлаар хандаж байсан нь тус компаниас ирүүлж байсан хүсэлтүүдээр хангалттай тогтоогдож байна. Хоёрдугаарт, ***ын *** дугаартай тушаал нь “***” ТӨҮГ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн санал, энэ саналын хүрээнд *** сайдаас гурван аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг, тэдгээрийн хариу, 2019 оны 2 дугаар сард ЗТХЯ, Мэргэжлийн хяналтын газар болон өөр бусад газрын хийсэн шалгалтын хүрээнд гарсан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, 2019 оны 4 дүгээр сард ЗТХЯ-аас томилогдсон ажлын хэсгээс гаргасан саналаар тогтоогдсон нөхцөл байдал, түүнчлэн мидлингийн болон бусад тээвэрлэлтийг шийдвэрлэх зорилгоор гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Хэрэгт цугларсан зарим нотлох баримтын талаар. Прокурорын яллах дүгнэлтэд заасан нэр бүхий гэрчийн мэдүүлгээс гэрч ***, ***, Д.***, *** нар миний үйлчлүүлэгчийг буруутгасан агуулга бүхий мэдүүлэг өгснийг ***гийн эсрэг нотлох баримт болгон заасан байдаг ба анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон гэрч ***, ***, С.*** нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан үзэлгүйгээр зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Гэрч ***, ***, Д.***, *** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын бодит байдалд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад нийцээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. ***г буруутгах үндэслэл болсон ***ын 2019 оны ***, *** дугаартай тушаалаар шийдвэрлэсэн асуудал нь тэдгээр нэр бүхий гэрчүүдийн тухайн үед хашиж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг шууд хамааралтай асуудлууд байсан ба тэд эдгээр чиг үүргийн хүрээнд холбогдох асуудлуудыг судлан танилцуулж. тушаалын төслийг боловсруулан батлахад гар бие оролцсон албан тушаалтнууд болох нь шүүхийн хэлэлцүүлэгт бидний шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, Эдгээр гэрчүүд нь бүгд албан тушаалын чиг үүргийн хувьд ***-*** чиглэлийн замыг улсын чанартай авто зам болгох асуудлаар “***" ТӨҮГ-аас тавьсан саналтай танилцаж, энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх асуудлаар судалгаа хийж, ЗТХСайдын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/22 дугаартай албан бичгийг боловсруулах, албажуулах, хүргүүлэх, хариуг хүлээн авах ажлыг хариуцан гүйцэтгэсэн хүмүүс. Гэрч ***ын тухайд *** чиглэлийн ***, *** чиглэлийн *** дугаартай улсын чанартай авто зам дээр үүссэн нөхцөл байдлыг шалгасан шалгалтын үр дүнгийн талаар танилцуулах, ЗТХСайдын 2019 оны *** тушаалыг хэрэгжүүлэх талаар *** аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хариу хүргэх зэргээр албан тушаалын чиг үүргийн дагуу тодорхой үйлдлүүд хийж байсан атлаа “...ангилал өөрчлөх асуудлыг зөвшөөрөөгүй...” хэмээн худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон. ЗТХСайдын тушаалын төслийг болон тус яамнаас гадагш явуулж байгаа албан бичгийн төслийг эхлээд холбогдох газар, хэлтсийн хариуцсан мэргэжилтэн судалж, газар, хэлтсийн дарга нараар хянуулж, тэд баталгаажуулсны дараа тухайн тушаал, албан бичиг дээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд албажуулдаг нийтлэг журам Монгол Улсын бүх яамдад үйлчилдэг. ***ын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн *** дүгээр тушаалын төсөлд санал авах хуудаст Төрийн нарийн бичгийн дарга *** гарын үсэг зураагүй байдаг. Түүний мэдүүлсэнчлэн тэрээр тухайн шийдвэрийг мэдүүлэгтээ дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй бол дэмжихгүй байгаагаа болон холбогдох үндэслэлээ тайлбарлаж гарын үсэг зурах үүрэгтэй байсан. Гэрч *** нь мэдүүлэхдээ “...авто замын тухай хуульд заасан улсын чанартай авто зам гэдэг тодорхойлолтод нийцээгүй, тухайн орон нутгийн Засаг даргатай зөвшилцөнө гэсэн шаардлагыг хангаагүй тул би зөвшөөрөөгүй..." гэсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар няцаагдсан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “ ...***гоос явж байсан зам 3 аймаг руу дамжиж байсан учир тэр аймгууд руу зөвшилцөх бичиг явуулж байсан талаар мэдэж байгаа... 2019 онд ирсэн бичиг хариуцаж байсан албан тушаалтан нар луу явуулсан. Ирээгүй гэсэн учир итгэж гарын үсэг зураагүй. ...Ирсэн гэдгийг шүүх хурал болж ирэхэд жилийн өмнө ийм хариу ирсэн гэдгийг саяхан мэдсэн. 2019 онд аймгуудаас ирсэн бичиг байсан. ...орон нутагтай зөвшилцсөн бол би гарын үсэг зурах байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгсөн. Гэрч *** нь ***г “...“***” ХХК-ийн болон “***” ХХК-ийн төлөөлөл гэх хүмүүстэй...” удаа дараа уулзаж байсан гэх агуулгатай, гэрч *** нь Монгол Улсын Их хурлын дарга, Монгол Улсын *** дарга асан ***ын шахалтаар дээрх тушаалуудыг гаргасан гэх агуулгатай мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгч *** нь “***” ХХК-ийн болон “***” ХХК-ийн удирдлагуудтай уулзсан цаг хугацаа, болон давтамжийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *** “...2019 оны 3, 4 дүгээр сарын орчмоос “***” ХХК *** аймгийн *** сумаас *** чиглэлийн 407 км замыг нүүрс тээвэрт ашиглах хүсэлтийг яаманд удаа дараа тавьсан байдаг. Тухайн үед сар өдрийг нь санахгүй байна ... сайд *** намайг өрөөндөө дуудсан яваад орох үед “***” ХХК-ийн төлөөлөл гэх нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн сууж байсан ... хэсэг хугацааны дараа 5 дугаар сарын орчим *** сайд өрөөндөө дуудахаар нь яваад ортол мөн л өмнө нь ирсэн ... эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан...” гэж, гэрч *** “...2019 оны 4 дүгээр сарын орчим өрөөндөө ажлаа хийгээд байж байтал *** сайд ороондоо дуудсан. Өрөөнд нь яваад ортол “***” ХХК-ийн захирал гэх ***, *** гэх эрэгтэй эмэгтэй хоёр сууж байсан...” гэж мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.***гийн “...2019 оны 6 дугаар сард зам эзэмших асуудлаар нэг удаа уулзаж байсан...” гэсэн, *** “..хугацааг санахгүй байна. Хэд хэдэн удаа уулзсан, сайдын өрөөнд байнга сууж байсан гэх мэт зүйлийг яриагүй... Олон удаа уулзсан өрөөнд сууж байсан гэж хэлээгүй...” гэсэн, гэрч *** “...би яг он, сар, хугацааг сайн санахгүй байна. *** сайдтай С.*** болон ажлын хэсгийнхэнтэй хамт замын асуудлаар нэг удаа уулзсан. 2019 оны 7 сарын 1-нд...” гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэн, няцаагдсан. Зам,тээврийн хөгжлийн сайдын 2019 оны ***,*** дугаар тушаалыг Монгол Улсын Их хурлын дарга, Монгол Улсын *** дарга асан *** гэдэг хүний нөлөөнд орж гаргасан гэх асуудлаар *** мөрдөн шалгах ажиллагааны явцад “...“***” ХХК-ийн 2 хүн гараад явсан. Гараад явсны дараа *** сайд *** яриад байгаа юм. ...” гэж мэдүүлсэн байдаг ба харин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Та мэдүүлэг дээрээ *** яриад байгаа юм гэж танд хандаж байгаа мэтээр хэлсэн байна. Танд тэгж хэлсэн үү...” гэсэн улсын яллагч Б.Энх-Эрдэнийн асуултад "...Үгүй. Тухайн үед сошиалаар *** даргын хамаарал бүхий компани гэж яригдсан учир өөрийнхөө бодлыг байцаагчид хэлсэн...” гэж өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн. Анхан шатны шүүх “...2019 оны 04, 05 дугаар сард “***” ХХК-ийг төлөөлж захирал А.***, С.*** /компанийн ТУЗ-ийн гишүүн/ нар шүүгдэгч ***тай уулзаж, ***гаас тухайн компанийн нүүрс тээвэрлэлтийг явуулах арга замын талаар ***ны Төрийн нарийн бичгийн дарга ***, ***ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга *** нартай ярилцаж, тэдгээрээс орон нутгийн чанартай, шороон хөрстэй замд тээвэрлэлт хийх боломжгүй талаар хэлж байсан болох нь гэрч ***, ***, гэрч ***, гэрч С.*** нарын мэдүүлэг, бусад бичгийн баримтаар тогтоогддог...” хэмээн шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч ***, ***, С.*** нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудтай илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн. Ийнхүү дүгнэхдээ гэрч ***, *** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгүүдийг үндэслэл болгосон нь ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад нийцээгүй байна. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж буй үндэслэлийн талаар. Миний үйлчлүүлэгчийг ЭХТА-ийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт буруутгаж байгаа. ЭХТА-ын 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг тус зүйлийн 1 дэх хэсэгт хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тодорхойлсон ба субьектив шинжийг шууд санаатай үйлдэл байхаар, объектив шинжийг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх”, “өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан. Тухайн гэмт хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан шаардлагын дагуу нотолсон байх шаардлагатай. Миний үйлчлүүлэгчид холбогдуулан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”, түүнийг үндэслэн үйлдсэн Яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолоор *** нь ЗТХСайдаар ажиллаж байхдаа "...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дүгээр “...ангилал шилжүүлэх тухай” тушаал, 2019 оны 7 дугаар сарын 01-ний *** дугаар “Эзэмших эрх түр шилжүүлэх тухай” тушаалуудыг гаргахдаа “***” ХХК болон “***” ХХК-д давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг мэдэж байсан, түүнийг зориуд хүсэж үйлдсэнийг буюу тухайн гэмт хэргийг үйлдэх сэдэлт, зорилготой байсан” гэдэг нь нотлогдоогүй, үйл баримтыг ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа талаар шийтгэх тогтоолд ямар ч дүгнэлт хийгдээгүй. Тодруулбал, *** нь ЗТХСайдын 2019 оны ***, *** дугаар тушаалуудыг гаргахдаа хуулиар олгогдсон бүрэн эрх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэр бүхий компаниудын биш харин нийтийн эрх ашигт нийцүүлэн гаргасан болох нь тогтоогдсон үйл баримтын талаар энэхүү гомдлынхоо 1-3 дахь хэсэгт тодорхой тайлбарласан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч нар миний үйлчлүүлэгч *** нь түүнийг буруутгаж байгаа хоёр тушаалыг гаргасан үйлдэлд ЭХТА-ийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу тогтоогдсон эсэхийг нотолж чадаагүй. Анхан шатны шүүх миний үйлүүлэгчийг ЭХЕА-ийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан ЭХТА-ийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон гэж буруутгасан. ЭХЕА-ийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцогчийг тодорхойлох үндсэн шинжийг “гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн байх”-ыг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох”-оор тус тус хуульчилсан. Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэрэгт журамласан ЭХЕА-ийн холбогдох зүйл хэсгээс үзэхэд шүүх миний үйлчлүүлэгчийг “***той урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдсэн” гэж үзжээ. Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэгт хамтран оролцсоныг тогтоохдоо ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож байгаа этгээд бүр ямар гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэж, түүнийг хүсэж үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон санаатай үйлдэл байгааг тогтоож, нотолсон байх шаардлагатай. Анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн тухайд ***, *** нар нь “... “*** ХХК” болон “***” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор *** аймгийн *** сумаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай автозам ангилалд шилжүүлэх, улмаар тус улсын чанартай авто замыг “***” ХХК-д түр хугацаагаар эзэмших эрхийг олгох...” асуудлаар урьдчилан үгсэн тохиролцсон үйл баримтыг ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу нотолж, тогтоосон нэг ч баримт байхгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд ч энэ үйл баримтын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар *** нь ЗТХСайдаар ажиллаж байхдаа "...“*** ХХК” болон “***” ХХК-д давуу бий байдал бий болгох зорилгоор *** аймгийн *** сумаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто зам ангилалд шилжүүлэх, улмаар тус улсын чанартай авто замыг “***” ХХК-д түр хугацаагаар эзэмших эрхийг олгох зорилгоор 2019 оны *** дүгээр “...ангилал шилжүүлэх тухай” тушаал, 2019 оны *** дугаар "Эзэмших эрх түр шилжүүлэх тухай тушаал”-ыг гаргахаар урьдчилан үгсэн тохиролцсон гэж буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгөхийг хүсье.” гэжээ.

Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд 4 үндсэн агуулгаар гомдол гаргасан. Нэгдүгээрт, авто замын ангилалд шилжүүлэх тушаал гаргах болсон бодит нөхцөл байдал нь юу байсан бэ. Энд дурдагдаж буй бодит нөхцөл байдлыг тодорхойлох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго байсан эсэхийг, энэ шаардлага, стандартын дагуу нотлох ажиллагаа хийгдсэн эсэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. *** чиглэлийн ***, *** чиглэлийн *** дугаартай улсын чанартай авто зам нь ачаалал хэтэрснээс болж эвдрэл гэмтэл их гарч, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах, аваар осол гарах нөхцөл бүрдсэн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдсэн талаар иргэд, олон нийтийн байгууллага, төрийн захиргааны байгууллага, авто замын компаниудаас замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу ***анд удаа дараа хандаж байсан. Мөн “***” төрийн өмчит үйлдвэрийн газраас зөрчлийг арилгуулахаар ***-***ын чиглэлийн орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх тухай саналыг гаргасан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Ийм байхад шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Тухайлбал, ***-***ын чиглэлийн орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай болгох асуудал нь зөвхөн шүүгдэгч ***г *** байх үед яригдаагүй. Шүүгдэгч ***г томилогдохоос өмнө яригдаж, ***өөс энэ чиглэлийн улсын чанартай авто замыг хүнд даацын тээврийн улмаас үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор ***аас ***г дайруулан *** аймаг хүртэл хөрсөн замыг улсын чанартай авто замын чиглэлд хамруулж, ***, ***н ханган нийлүүлэх ачааг тус чиглэлээр тээвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх саналыг ***анд хүргүүлсэн баримт 22 дугаар хавтаст хэргийн 25 дахь талд авагдсан. Энэ хүрээнд тухайн үед ***аар ажиллаж байсан ***аас ***-***ын чиглэлийн орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай болгох тухай саналыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу саналаа ирүүлэхийг ***, ***, *** аймгийн Засаг дарга нарт мэдэгдэж, тэдгээр аймгийн Засаг дарга нар бүгд замын чиглэлийг өөрчлөхийг дэмжсэн саналыг яаманд ирүүлсэн баримт хэрэгт авагдсан. Давж заалдах гомдолдоо баримт бүрийн ард ишлэж дурдсан байгаа. Энэ үйл баримтын талаар анхан шатны шүүх “***, *** аймгуудын Засаг дарга нараас нүүрс тээвэрлэлт гүйцэтгэх чиглэл тогтоохтой холбоотой замын маршрутын талаар саналаа илэрхийлснээс өөрөөр авто замын ангилал шилжүүлэх эсэх талаар санал илэрхийлэгдээгүй байна, өөрөөр хэлбэл, *** аймгийн ***, *** аймгийн ***, ***, ***, *** аймгийн *** гэсэн таван сумын нутаг дэвсгэрийн зам болох орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто зам болгох талаар *** нь харьяа аймгийн Засаг дарга нартай зөвшилцөөгүй буюу судалгааны хэмжээнд санал солилцох нөхцөл байдалтай байжээ” гэж үйл баримтыг илтэд буруугаар дүгнэсэн. *** аймгийн Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/96 дугаар албан бичгээрээ “орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай болгон ангиллыг өөрчлөх саналыг дэмжиж байна” гэсэн саналыг ***анд ирүүлсэн байдаг ба тухайн үед тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан *** гэх хүн мөн мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгээрээ үүнийгээ баталгаажуулсан. Давж заалдах гомдолдоо баримтын хуудасны дугаарыг ишлэн заасан.  *** аймгийн Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/241 дүгээр албан бичгээрээ “*** аймгийн *** сумаас *** аймгийн чиглэлд ***н нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэлт гүйцэтгэх чиглэл тогтоох тухай албан тооттой танилцаад замын маршрутын саналыг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн саналыг хүргүүлсэн. Энд татгалзсан санал илэрхийлэгдээгүй бөгөөд харин зөвшөөрч, замын маршрутын хувьд саналаа ирүүлсэн. “Санал” гэдэг үгийг давтан ярьж байгаагийн хууль зүйн үндэслэлээ дараагийн хэсэгт тайлбарлана. *** аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/241 дүгээр албан бичгийн агуулгаас үзэхэд татгалзаагүй бөгөөд “нүүрс тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай барьж байгуулах шаардлагатай ба замын чиглэлийг тогтоохтой холбоотой техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөлөх байдлыг нарийвчилсан үнэлгээ зэрэг баримт бичгүүдийг гаргаснаар орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай болгон ангилал өөрчлөх асуудлыг судалж, хамтарч ажиллана” гэсэн. Өөрөөр хэлбэл, зөвшөөрсөн санал илэрхийлэгдсэн. ***, *** чиглэлийн улсын чанартай авто замын ачаалал хэтэрсэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар шүүгдэгч ***г сайдаар томилогдохоос өмнө мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан. Тухайлбал, ***өөс ирүүлсэн 2018 оны 1/760 дугаар албан бичгээс харагддаг. ***гоос Улаанбаатарын чиглэлд мидлингийн тээвэрлэлт явуулж эхэлснээр нэг талдаа буюу *** аймгийн ***, *** чиглэлд явдаг байсан хүнд даацын тээвэр хоёр талдаа болсон. ***гоос Улаанбаатар болсон. Хоёр талын хүнд даацын тээвэрлэлтийн улмаас ***, *** чиглэлийн зам асар их эвдрэлд орсон талаарх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ чигээрээ явсаар байвал тэнд байгаа хатуу хучилттай авто зам ор тас байхгүй болох хэмжээний тээвэрлэлт хийгдсэн. Ковид цар тахлын үед Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор тэндээс шахмал түлшний асар их тээвэрлэлт хийгдсэн нь нийтэд илэрхий үйл баримт юм. Энэ үйл баримт нь миний үйлчлүүлэгчийг буруутгах болсон *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх тухай Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны *** дүгээр тушаалыг гаргах нэг чухал үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл, энэ тушаалыг гаргах болсон сэдэлт, зорилго нь юу байсан гэдгийг дээрх үйл баримтууд харуулж байна. Энэ талаараа шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгүүдийг бичгээр гаргаж, холбогдох баримтуудыг хавсаргаж хүргүүлж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт мөн энэ талаараа мэдүүлсэн. Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтийн 1.1 дэх хэсэгт үйл баримтын талаар дэлгэрэнгүй танилцуулагдсан. Анхан шатны шүүх шүүгдэгч ***гийн мэдүүлгийн энэ хэсэг болон өмгөөлөгчийн дүгнэлтийн талаар энд дурдсан хэсгийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй, ийм баримтыг гаргаж тайлбарлаагүй. Энэ зорилго, сэдэлт нь шүүгдэгч ***гийн мэдүүлсэн нь бодитой байсан гэдгийг харуулж байна. Зам, тээврийн асуудал эрхэлсэн яамны хувьд ***, Улаанбаатар-*** чиглэсэн авто замын шинэ урсгал нээх асуудал байнга яригдаж байсан. Энэ нь ***ийн албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдоно. Үйл баримт нь шүүгдэгч ***г томилогдохоос өмнө яригдаж байсан бөгөөд хэрэгжих цаг хугацаа нь шүүгдэгч *** сайдаар ажиллаж байсан цаг хугацаатай давхацсан. Тухайн үед сайдаар хэн ажиллаж байснаас үл хамаарч энэ асуудал шийдэгдэх л байсан. Өнөөгийн нөхцөл байдалд нийтэд илэрхий байгаа үйл баримт тогтоогддог. *** нь ***аар ажиллаж байх үедээ төсвийн тодотгол дээр хэлж байсан. Энэ замыг хатуу хучилттай болгох мөнгийг дэлхийн банкнаас зээл авч барья гэж ярьсан. Гэтэл тухайн үед улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр, зээл авахгүйгээр, зээлийн хүү төлөхгүйгээр барьж, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр хийж өгье гэсэн хувийн компани байсан. Энэ боломжийг ашигладаггүй сайд байж болохгүй. Нийтийн эрх ашиг, төрийн эрх ашгийн үүднээс энэ ажил хийгдэх ёстой. Одоо энэ зам нь хэрэгтэй байсан, түүгээр байнга тээвэрлэлт явуулна гэдгийг илэрхийлж байгаа бөгөөд тээвэрлэлт ч явж байгаа. Хэрэгцээ, шаардлага нь байгаа тул тэр замаар улсын чанартай тээвэрлэлт, эсхүл хүнд даацын тээвэрлэлт өмнө нь ч явж байсан, одоо ч явж байна. Шүүгдэгч *** сайд байх үедээ тухайн замыг улсын чанартай болгож байгаа нь замбараагүй, олон урсгал гаргаж явдаг, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг нөхцөл байдлыг таслан зогсоох гэсэн алхам байсан. Дараа нь тухайн замыг хатуу хучилттай болгох зорилт нь хэрэгжээд явж байсан. Энэ замыг авто замын ангилалд шилжүүлэх нь улс, эх орны хувьд стратегийн чухал ач холбогдолтой зам байсан. Аливаа асуудал эрхэлсэн сайд шийдвэр гаргахаасаа өмнө Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.2 дахь заалтад заасан үүргийн дагуу холбогдох мэргэжлийн газар, хэлтсээс зохих судалгааг хийж, тухайн судалгаагаа үндэслэн газар, хэлтсийн дарга нар саналаа бичгээр гарган танилцуулсны дараа сайд хамгийн сүүлд гарын үсэг зурж албажуулдаг нийтлэг журам байдаг. Энэ шийдвэрийг гаргахад энэ журам үйлчилсэн. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга нар хуулиар хүлээсэн ажил, үүргийн дагуу санал өгч, эдгээрээс нэг ч албан тушаалтан ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй болох нь санал авах хуудсаар тогтоогдсон. Гэтэл энэ тогтоогдсон үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “***гаас тухайн шийдвэрийг гаргахад санал гаргасан түүний удирдлагад ажиллаж, тухайн ажил хариуцаж байсан ***ны Төрийн нарийн бичгийн дарга ***, ***ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга *** болон бусад этгээдүүдээс тавьсан хууль, эрх зүйн нөхцөл шаардлагыг үл хайхарч, тэдгээрээс албан тушаалын дээгүүр эрх, нөлөөтэй байдлаа ашиглан сайдын тушаал гаргасан” гэсэн дүгнэлт хийсэн. Энд дурдагдаж байгаа 2 гэрчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийн гол үндэслэл болж байсан баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт тухайн гэрчүүдийн өгсөн өөрсдийнх нь мэдүүлгээр няцаагдсан. Тэр хууль зүйн үндэслэлийн талаар давж заалдах гомдолдоо тусгайлан дурдсан. Авто замын ангилал шилжүүлсэн нь нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр байсан. Цар тахлын үед Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд гол зүйл нь ***, ***гоос хийгдсэн нүүрсний экспорт байсан. Тухайн үед ***, *** зэрэг бүх боомт хаагдаж, зөвхөн ***ийн боомтоор тээвэрлэлт хийгдэж байсан. Үүнээс тухайн зам улсын чанартай авто зам байх байсан шаардлагыг харж байна. Авто замын ангилал шилжүүлэх тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүх “орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто зам болгон ангиллыг өөрчлөхөд тавигдах нөхцөл, шаардлагыг хангаагүй байхад шийдвэр гаргаж, тухайн орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлж шийдвэрлэсэн байна, тодруулбал, Авто замын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.28 дахь заалтад “улсын чанартай авто зам гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг ойлгоно” гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг тухайн шатны Засаг дарга авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно” гэж заасныг баримтлаагүй, зөрчсөн” гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хуульд хэрэглэгдэх нэр томьёоны тодорхойлолттой холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 4.1.28 дахь заалтад улсын чанартай авто замыг тодорхойлсон. Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Хуулийн төслийн бүтэц”-тэй холбоотой харилцааг зохицуулсан ба тус зүйлийн 28.3 дахь хэсэгт хуулийн төслийн бүтцийг байрлуулах дарааллыг тогтоож, энэ дарааллын дагуу тус зүйлийн 28.3.3 дахь заалтад “нэр томьёоны тайлбар”-ыг, 28.3.4 дэх заалтад “тусгайлсан хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн тусгай “анги”, эсхүл агуулгаар нь бүлэг, хэсэг болгосон эрх зүйн хэм хэмжээ”-г тусгасан байхаар заасан. Иймд Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.28 дахь заалт нь тусгайлсан хэм хэмжээг зохицуулсан зохицуулалт биш юм. Хуулийн нэр томьёоны тайлбарыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.24 дэх заалтад заасан “орон нутгийн чанартай авто зам”, 4.1.25 дахь заалтад заасан “олон улсын чанартай авто зам”,  4.1.26 дахь заалтад заасан “тусгай зориулалтын авто зам”, 4.1.28 дахь заалтад заасан “улсын чанартай авто зам“-ыг нэр томьёоны тайлбарын хүрээнд биш агуулгаар нь тайлбарлаж хэрэглэдэг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Авто замын тухай хуульд заасан дээрх нэр томьёоны тайлбараар болон тус хуулиар аймгийн төвийг хооронд нь холбоогүй боловч хоёр буюу хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч байгаа болон тухайн чиглэлийн замын улс орны хөгжил, эдийн засагт үзүүлэх ач холбогдол бүхий замыг ямар ангилалд хамааруулан үзэхийг тодорхой хуульчлаагүй. Яамны практик ямар байдаг талаар гэрч *** мэдүүлэгтээ “ангиллыг тогтоохдоо эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлыг харж байж нэг ангиллаас нөгөө ангилал руу шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж байгаа, хамгийн сүүлд ***ыг ***тай холбосон замыг улсын чанартай авто зам болгож авсан, хуулиараа ***ыг ***тай холбох нь улсын чанартай авто замын тодорхойлолтод хамаарахгүй ч ач холбогдлоор авч байгаа” гэж тодорхой мэдүүлсэн. Жишээлбэл, ***-***-*** чиглэлийн *** дугаартай 90,3 километр зам нь миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа ***ын 2019 оны *** дүгээр тушаалаар тогтоосон ***-***ын чиглэлийн замтай яг адилхан нөхцөл байдалд хамаарах 2 сумыг хооронд нь, аймгийн төвтэй холбосон зам юм. Прокурор болон анхан шатны шүүхээс ***ын 2019 оны *** дүгээр тушаалаар улсын чанартай авто замын ангилалд шилжүүлсэн замын эхлэл төгсгөлийг зөвхөн тушаалд заасан *** аймгийн *** сум, *** аймгийн *** сумын цэгээр явцууруулан тайлбарласан. Энэ зам нь ***гээс ***той шууд холбогдсоноор *** аймгийн төв ***, *** аймгийн төв *** сум хоорондоо энэ авто замаар холбогдоно. *** аймгаас АН3 авто замын сүлжээгээр явж Улаанбаатар хот руу холбогдоно. Энэ замын төгсгөлийн цэгүүдээр авч үзвэл аймгийн төвүүдийг холбож байна гэж үзэхээр буюу гэрч ***ын мэдүүлсэн, бидний тайлбарлаж байгаатай дүйцэж байна. А02 чиглэлийн ***, А03 чиглэлийн *** дугаартай авто замуудаар *** аймгийн ***, ***ийн хилийн боомттой тус тус холбогдоно. Мөн ***-*** чиглэлийн зам нь ***-*** чиглэлийн хилийн боомтын замтай хоорондоо холбогдоно. Үүнийг хэт явцуу байдлаар тайлбарлаж, миний үйлчлүүлэгчийг ямар нэгэн аргаар буруутгах зүйл хайсны үр дагавар нь энэ гэж харж байна. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх бодитой дүгнэж чадаагүй. Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн заалтыг прокурор анхнаасаа буруу тайлбарлан хэрэглэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх яг энэ байдлаар нь дүгнэсэн. Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт хоёр диспозиц нөхцөлийг заасан. Эхнийх нь “олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг өөрчлөх эрхийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон” гэх диспозиц нөхцөл, дараагийнх нь “нийслэл, орон нутгийн чанартай авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг тухайн шатны Засаг дарга авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно” гэх диспозиц нөхцөл байдаг. Хоёр дахь диспозиц нөхцөлд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрх олгосон заалт бөгөөд энэ эрхээ эдлэхдээ төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө гэдгийг Засаг дарга нарт үүрэг болгосон. Түүнээс биш, яаманд Засаг дарга нартай зөвшилцөж шийдвэр гаргах зохицуулалт байхгүй. Ийм ялгаатай хоёр диспозиц нөхцөл байдаг. Эхний буюу яамных дээр Засаг дарга нартай зөвшилцөж байж тогтоох хуульчилсан үүрэг байхгүй хэдий ч орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж саналыг авдаг практикийг яам өөрөө тогтоосон. Санал авах ажиллагаа хийгдэж, санал нь бодитой, хэрэгжих боломжтой байвал түүнийг нь авч хэрэглэнэ, боломжгүй бол яам өөрийнхөө бодлогын хүрээнд шууд шийдвэр гаргах эрх хэмжээний зохицуулалт юм. Гэтэл үүнийг анхан шатны шүүх буруугаар тайлбарлаж, сайдыг зөвшилцөх ёстой байсан мэт агуулгаар тайлбарласан нь буруу байна. Бусад хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлая. “***” ХХК болон “***” ХХК-д давуу байдал олгосон гэж буруутгасан. Авлигын эсрэг хуульд давуу байдал гэж юуг ойлгох талаар тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагаагаар бүрдүүлсэн 23 хавтас 7500 орчим хуудас нотлох баримтууд дотор “***” ХХК болон “***” ХХК-иудад ямар давуу байдал, хэрхэн бий болсныг нотолсон нэг ч баримт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт компанийн захирлаар ажиллаж байсан С.*** гэх хүний гэрчээр өгсөн мэдүүлгээс үзэхэд ямар нэгэн эдийн засгийн болон бусад давуу байдал олж аваагүй, харин тухайн улсын чанартай авто замын арчлалт, хамгаалалтад чамгүй их хэмжээний мөнгө зарцуулсан байдаг. Энэ авто замаар ганцхан энэ компаниудын тээвэрлэлт хийгдээгүй талаарх баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Бүх тээвэрлэлтүүд энэ замаар хийгдсэн. Бид олдсон баримтуудын хүрээнд 30-40 компанийн тээвэрлэлт хийгдсэн талаарх баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. “***” ХХК-д эзэмшүүлснээр нэгдүгээрт, хатуу хучилттай зам баригдаж, замын хураамж авч, энэ хураамжаар зам барьсан зардлаа нөхөн авах боломж үүсэхээр санал хүсэлт тавьж, холбогдох ажиллагааг эхлүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Монгол Улсын эдийн засаг, хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эхлээд улсад давуу байдал бий болох байсан. *** дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэсэн зохицуулалтын хүрээнд хуулиар тогтоосон шаардлагуудад нийцсэн шийдвэр байсан. Ямар холбогдох хуульд хэрхэн, яаж нийцэж байгаа талаар давж заалдах гомдлын 1 дэх агуулгын 1, 2 дахь дэд хэсэгт, мөн Улсын Их Хурал, Засгийн газрын ямар шийдвэрүүд байсан талаар 3 дахь хэсэгт огноо, дугаар, заалтуудтай нь тодорхой бичсэн байгаа. Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгчийг ***-*** чиглэлийн улсын чанартай авто замыг “***” ХХК-д түр эзэмшүүлэх шийдвэрийн тухайд буруутгасан. ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлснээр тус чиглэлд хүнд даацын тээвэрлэлт хийх олон хувь хүн, хуулийн этгээд байсны нэг нь л “***” ХХК, тус компанийн “***”-ийн түүхий эд болох нүүрсний тээвэрлэлтийг хариуцаж байсан “***” ХХК болох нь эрх бүхий байгууллагуудын хийсэн шалгалтын тайлан, мэдээллүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Авто замын ангилал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн чиглэлийн замыг хүнд даацын тээвэрлэлтийн стандартад нийцсэн хатуу хучилттай зам болгох асуудлыг хэзээ нэгэн цагт шийдвэрлэх нь тодорхой байсан. Энэ нь 2019 оны үед болсон зүйл бөгөөд одоо 5 жилийн дараа хүүтэй зээл авч үүнийг хийх талаар ярьж байна. Замын ангилал өөрчлөгдсөний дараа “***” ХХК-иас хөрөнгө босгох, замыг хатуу хучилттай болгох ажлыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээгээр гүйцэтгэх саналыг ***анд албан ёсоор гаргасан. *** чиглэсэн улсын чанартай авто замын шинэ урсгал нээгээд байсан тэр үед хувийн хэвшил өөрөө хөрөнгө босгож, хатуу хучилттай даацын зам тавьж, тээвэр хийх санал ирүүлснийг яамны холбогдох мэргэжлийн газар, агентлаг судалж үзээд улсын төсөв хүндрэлтэй байгаа цаг үед төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулж болох хамгийн боломжийн хувилбар гэж үзсэнийг буруутгах нь хэт өрөөсгөл асуудал болно. Энэ нь тушаалыг гаргахад дагалдах санал авах хуудаст хүмүүс зөвшөөрч, мэргэжилтнүүд саналаа өгсөн нөхцөл байдлаар нотлогдоно. Мөн энэ тайлбарыг сайдад танилцуулсан. Хэн ч аль ч утгаар бодсон энэ нь манай засаг, төр, бидэнд маш ашигтай хувилбар байсан. Энэ хувилбарыг ямар ч сайд хүлээж авах байсан, ийм шийдвэрийг гаргах үүрэгтэй байсан гэж үзэж байна. “***” ХХК болон “***” ХХК-ийн тухайд замыг хатуу хучилттай болгох хөрөнгө оруулалтыг олсон болохоо танилцуулсан бөгөөд “энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд тухайн замын эзэмших эрх авах, тухайн замыг хатуу хучилтай зам болгох техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан боловсруулах, зураг, төсөл гаргах, үр ашгаа тооцох, инженер, техникийн тооцоолол гаргах, хөрөнгө оруулалт татахад шаардлагатай байх тул эзэмших эрх олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Нөгөө талаас тус хатуу хучилттай замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концессоор барих санал тавьж, концессын жагсаалтад оруулж өгөхийг хүссэн нь тодорхой хугацааны дараа улсын өмчид үнэгүй шилжих, улсын төсөвт ямар нэгэн дарамтгүйгээр шийдвэрлэх давуу талтай байдгийг харгалзан энэ шийдвэрийг гаргасан. ***н нүүрсний уурхайгаас *** аймаг хүртэлх улсын чанартай авто замыг түр эзэмших эрхийг “***” ХХК-д шилжүүлснээр нэг талдаа тухайн компанид үүрэг бий болгосон. Нөгөө талдаа шүүгдэгч *** улсын төсөвт дарамтгүйгээр юм хийх сэтгэлээр хандсан. Нэгдүгээрт, тухайн замын арчлалт хамгаалалтыг хариуцах эзэнтэй болсон, бөгөөд улсын төсвөөс арчлалттай холбоотой нэг ч зардал гарахгүй. Энэ замыг улсын чанартай авто зам болгохыг дэмжиж байна гэж *** аймгийн Засаг даргын өгсөн санал, түүнтэйгээ холбогдуулан өгсөн мэдүүлэгтээ “орон нутгийн авто замыг засаж, арчлах төсөв байдаггүй тул улсад шилжүүлчихвэл улсын төсвийн хөрөнгөөр арчлалт, хамгаалалт хийгдэж, байгаль орчны сөрөг нөлөөлөл багасах ач холбогдолтой” гэж мэдүүлсэн. Хоёрдугаарт, төсвөөс мөнгө гарахгүй ач холбогдолтой. Гуравдугаарт, улсын төсөвт дарамтгүйгээр тусгай зориулалтын авто замтай болох боломж байсныг ашигласан. Үүнийг гэмт хэрэг гэж үзэж, буруутгавал Монгол Улс хэзээ, яаж хөгжих вэ. Хэн төрийн төлөө ингэж ажиллах вэ. Сүүлийн үед төрийн байгууллагууд, төрийн захиргааны албан тушаалтнууд хариуцлагаас зугтдаг болж, төрийн ажил гацаж эхэлсэн. Үүний тод жишээ байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад прокурорын зүгээс концессоор хийж гүйцэтгэнэ гэсэн бол концессын гэрээ байх ёстой гэж буруутгадаг. Эхлээд яаманд хүсэлтээ гаргаж, урьдчилсан нөхцөлүүд нь хангагдаж, яамны дэмжлэгтэйгээр концессын жагсаалтад орж, Концессын тухай хуулийн харилцаанд орно. Урьдчилсан бэлтгэл ажлууд хийгдээд явж байгаа. Концессын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн санаачилгаар концессын гэрээ байгуулах төслийн саналаа зардал, ашгийн тооцооны хамт төрийн өмчийн концессын зүйлийн хувьд концессын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргах боломжийг олгосон. Асуудал эрхэлсэн буюу мэргэжлийн яамаар нь шийдвэрлүүлэх гэж байгаа харилцаа юм. Мөн Концессын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газар тухайн зүйлийг концессын зүйлийн жагсаалтад тусгаж, хуульд заасны дагуу уралдаант шалгаруулалт явуулдаг. Шүүх хуралдаанд уралдаант шалгаруулалтгүйгээр “***” ХХК-д олгосон гэсэн агуулгатай мэтгэлцээн болсон. Гэтэл нэгдүгээрт, уралдаант шалгаруулалт руу очих хугацаа нь болоогүй, хоёрдугаарт, дараах хууль зүйн үндэслэлүүд байсан. “***” ХХК концессын гэрээгээр тухайн замыг барьж өгөх хүсэлт гаргаснаар концесс эзэмших хууль зүйн боломж, давуу байдал хуулиар үүссэн. Концессын тухай хуульд заасан тухайн асуудлаар зарлагдсан уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлт өөр оролцогчоос ирүүлээгүй бол анх санаачилга гаргасан этгээдийг хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогч гэж үзэж дүгнэлт гаргана. Хууль зүйн үндэслэлийг хавсралтад тодорхой тайлбарласан. Уралдаант шалгаруулалтад хэд хэдэн оролцогч оролцсон бол төслийн саналыг үнэлж, дүгнэлт гаргахдаа анх санаачилга гаргасан этгээдэд давуу байдал олгодог ба энэ талаар уралдаант шалгаруулалтын баримт бичигт урьдчилан заахаар хуульд зохицуулсан. Өөрөөр хэлбэл, “***” ХХК-д давуу байдал хуулиар боломж олгогдсоныг шүүгдэгч *** давуу байдал олгосон мэтээр тайлбарлаж байгаа нь буруу байна. Дээр дурдсан процесс ажиллагаа дуусаагүй байхад анхан шатны шүүх хууль болон хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, гэмт хэрэг болгосон. Авто замын ашиглалтын явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн зэрэг олон хэл ам гарсан. Энэ зам дээр байнга ийм асуудал гардаг бөгөөд улсын чанартай байхад ч, орон нутгийн чанартай байхад ч гарч байсан. Арчлалт, хамгаалалт муудсан, нэг урсгалаар явдаг нь байхгүй болсонтой холбоотой болох нь шалгалтын дүгнэлтүүдээр тогтоогддог. Мөн замаа хурдан барь гэж шахаж эхэлсэн байдаг. Гэтэл тэр замаар хийх тээвэрлэлтийг зогсоох ямар ч боломжгүй байсан. “***” ХХК-ийн хувьд Авто замын тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар арчлалт, хамгаалалт хийх, аюулгүй байдлыг хангах үүрэг л үүссэн. Зам дээр асуудал гарч, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байна гэхээр нь шүүгдэгч *** сайдаар ажиллаж байх үедээ 2020 оны А/82 дугаар тушаалаар “***” ХХК-д эзэмшүүлэх тухай шийдвэрийг эхлээд замаа бариад, дараа нь эзэмшүүлэх байдлаар цуцалсан. Гэтэл тухайн цуцалсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй талаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тухайн замыг түр эзэмшүүлсэн хууль зүйн үндэслэлийн талаар давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан. Гуравдугаарт, миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа зарим үндэслэл болон хэрэгт цугларсан зарим нотлох баримтуудын талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн. 2019 оны *** дүгээр тушаалаар замын ангилал өөрчилсөн гэсэн үндэслэлээр буруутгасан. Анхан шатны шүүхээс “***” ХХК-ийн эрх ашигт нийцүүлж “***” ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “тээвэрлэлтийн маршрут батлуулах тухай” албан бичгийг үндэслэж тушаал гаргасан мэтээр дүгнэсэн. Нэгдүгээрт, “***” ХХК-ийн зүгээс “тээвэрлэлтийн маршрут батлуулах тухай” асуудлаар хандсан. Энэ хүсэлт нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирсэн бөгөөд сайдын тушаал маргааш нь гарсан. Ганцхан өдрийн дотор тэр олон газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээр судлуулж, санал авч, гарын үсэг зуруулдаг зүйл биш бөгөөд сайдын тушаал тэгж гардаггүй. Харин ингэж гарсан бол журам зөрчигдөнө. Өөрөөр хэлбэл, санал авах ямар ч боломжгүй хугацаа байсан. Иймд цаг хугацааны хувьд анхаарч үзнэ үү. Хоёрдугаарт, *** дүгээр тушаал нь *** сайдын үеэс эхлэн санал авах ажиллагаа хийгдэж, тухайн үед ***өөс албан бичиг ирж, түүнд суурилж хийгдсэн судалгааны үндсэн дээр гарсан нь тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан зарим нотлох баримтуудад анхаарч өгнө үү. Прокурорын яллах дүгнэлтэд заасан нэр бүхий гэрчийн мэдүүлгээс гэрч ***, ***, Д.***, *** нар миний үйлчлүүлэгчийг буруутгасан агуулга бүхий мэдүүлэг өгснийг шүүгдэгч ***гийн эсрэг нотлох баримт болгон заасан бөгөөд анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон гэрч ***, ***, С.*** нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан үзэлгүйгээр, зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Анхан шатны шүүх зөвхөн *** гэх хүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг үндэслэсэн. *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгч байсан мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгснийг тусгаагүй. Эдгээр хүмүүсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын бодит байдалд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад нийцээгүй. Шүүгдэгч ***г буруутгах үндэслэл болсон ***ын ***, *** дугаар тушаалуудаар шийдвэрлэсэн асуудал нь дурдагдаж буй нэр бүхий гэрчүүдийн тухайн үед хашиж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт нь шууд хамааралтай асуудлууд байсан ба эдгээр чиг үүргийн хүрээнд холбогдох асуудлыг судлан танилцуулж, тушаалын төслийг боловсруулан батлахад гар бие оролцсон албан тушаалтнууд болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эдгээр гэрчүүд нь бүгд албан тушаалын чиг үүргийн хувьд ***-*** чиглэлийн замыг улсын чанартай авто зам болгох асуудлаар ***өөс ирүүлсэн албан бичгийг судалж, үүний үндсэн дээр ***ын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/22 дугаар албан бичгийг боловсруулах, албажуулах, хүргүүлэх, хариуг хүлээн авах ажлыг хариуцаж гүйцэтгэсэн хүмүүс юм. Эдгээр албан бичгүүд нь 3 аймагт санал авахаар гаргасан албан бичгүүд юм. Давж заалдах гомдолдоо албан бичгийн хуудасны дугаарыг бичсэн болно. Гэрч ***ын тухайд *** чиглэлийн, *** чиглэлийн улсын чанартай авто зам дээр үүссэн нөхцөл байдлыг шалгасан шалгалтын үр дүнгийн талаар танилцуулах, ***ын *** дүгээр тушаалыг хэрэгжүүлэх талаар *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад хариу хүргэх зэргээр албан тушаалын чиг үүргийн дагуу тодорхой үйлдлүүд хийж байсан атлаа “ангилал өөрчлөх асуудлыг зөвшөөрөөгүй” гэж худал мэдүүлэг өгсөн. Миний дурдсан 2 баримт нь гэрч *** өөрөө үзэж, хянаж байсан энэ үйл баримтыг мэдэх хэмжээний баримтууд юм. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь няцаагдах нэг үндэслэл болсон. Сайдын тушаалын төслийг болон тус яамнаас гадагш явуулж байгаа албан бичгийн төслийг эхлээд холбогдох газар, хэлтсийн хариуцсан мэргэжилтэн судалж, газар, хэлтсийн дарга нараар хянуулж, тэд баталгаажуулсны дараа тухайн тушаал, албан бичиг дээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд албажуулдаг нийтлэг журам байдаг. *** дүгээр тушаалын төсөлд санал авах хуудаст Төрийн нарийн бичгийн дарга *** гарын үсэг зураагүй. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “тухайн шийдвэрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Засаг дарга нараас зөвшөөрөл аваагүй, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.1.28 дахь заалтад заасантай нийцээгүй гэдэг үндэслэлээр би зураагүй” гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нь би уншиж сонсгосон. Агуулгаар нь ойлгож замын ангиллыг өөрчилнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд оруулсан хэд хэдэн тохиолдлыг өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтдээ тодорхой дурдсан бөгөөд түүний нэг нь ***-***ын зам юм. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ зам нь 3 аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж өнгөрдөг, гэхдээ замын холболтоор бол улсын чанартай хэвтээ тэнхлэгийн стратегийн ач холбогдол бүхий зам гэдгийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Энэ мэдүүлгээр тухайн зам нь зайлшгүй улсын чанартай авто зам байна гэдгийг харуулж байна. Гэрч ***ын үгүйсгэдэг байсан өөр нэг зүйл нь 3 аймгийн Засаг даргаас саналыг нь аваагүй гэдэг юм. Гэрч *** 3 аймгийн Засаг даргаас саналыг нь аваагүй гэдэг талаар шүүхийн хэлэлцүүлэгт “бичиг нь ирсэн байсан байна, би сая л харлаа, саяхан л мэдлээ, энэ бичиг байсан гэдгийг тухайн үед мэдэж байсан бол саналын хуудаст гарын үсэг зурах байсан” гэж мэдүүлсэн. Энэ зөрүүтэй нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Гэрч *** нь “*** “***” ХХК болон “***” ХХК-ийн төлөөлөл гэх хүмүүстэй удаа дараа уулзаж байсан” гэх агуулгатай мэдүүлгийг, гэрч *** нь “Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын *** дарга асан ***ын шахалтаар дээрх тушаалуудыг гаргасан” гэх агуулгатай мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн. Миний үйлчлүүлэгч *** нь “***” ХХК болон “***” ХХК-ийн удирдлагуудтай уулзсан цаг хугацаа, болон давтамжийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *** “2019 оны 03, 04 дүгээр сарын орчмоос “***” ХХК *** чиглэлийн 407 километр замыг нүүрс тээвэрт ашиглах хүсэлтийг яаманд удаа дараа тавьсан, тухайн үед сар өдрийг нь санахгүй байна, сайд *** намайг өрөөндөө дуудсан, яваад орох үед “***” ХХК-ийн төлөөлөл гэх нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн сууж байсан, хэсэг хугацааны дараа 05 дугаар сарын орчим *** сайд өрөөндөө дуудахаар нь яваад ортол мөн өмнө нь ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан” гэж, гэрч *** “2019 оны 04 дүгээр сарын орчим өрөөндөө ажлаа хийгээд байж байтал *** сайд өрөөндөө дуудсан, яваад ортол “***” ХХК-ийн захирал гэх ***, С.*** гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан” гэж тус тус мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.*** “2019 оны 06 дугаар сард зам эзэмших асуудлаар нэг удаа уулзаж байсан” гэж, гэрч *** “хугацааг санахгүй байна, хэд хэдэн удаа уулзсан, сайдын өрөөнд байнга сууж байсан гэх мэт зүйлийг яриагүй, олон удаа уулзсан, өрөөнд сууж байсан гэж хэлээгүй” гэж өмнө нь тодорхой хугацаа ярьж байснаа одоо хугацааг нь санахгүй болсон талаараа, гэрч *** “би яг он, сар, хугацааг сайн санахгүй байна, *** сайдтай С.*** болон ажлын хэсгийнхэнтэй хамт замын асуудлаар нэг удаа уулзсан, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр” гэж тус тус мэдүүлсэн. Иймд *** “олон удаа уулзсан” гэж мэдүүлдэг боловч гэрч С.***, *** нарын мэдүүлгээр нэг удаа уулзсан болох нь тогтоогдож байна. Цаг хугацааны хувьд ***, *** нар шүүхийн хэлэлцүүлэгт “санахгүй байна” гэж, С.*** “нэг удаа уулзсан” гэж тодорхой мэдүүлсэн. Гэрч С.***гийн мэдүүлэгт дурдагдаж буй цаг хугацааг үндэслэлтэй гэж үзэх баримт байдаг. Эхлээд албан бичиг очиж, дараа нь уулзсан нөхцөл байдал тогтоогдсон. Ингэснээр шүүгдэгч ***г буруутгаж буй эдгээр хүмүүсийн мэдүүлэг нь үгүйсгэгдэж эхэлсэн. Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэлэлцэгдсэн хэд хэдэн чухал үйл баримтуудыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгалгүй орхисон тул өмгөөлөгч Ө.Цэрэндэжид шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан. Зөвхөн ач холбогдолтой, чухал гэж үзсэн хэсгүүдээ түүвэрлэж үзэхэд засвар оруулах 32 зүйл байсан. Гэтэл хүсэлтийн 11, 12, 13, 15, 20, 23-32 дахь хэсгийг хангахгүй орхиж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй. Энэ талаараа тайлбарлахдаа шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдааны дэгийг сахиулсан, анхааруулсан байна гэж тайлбарласан. Гэтэл тэдгээр хэсэг дотор нь шүүгч асуулт асуухдаа гэрчийг хөтөлж асуусан бөгөөд ялангуяа гэрч ***ын мэдүүлэгт их эвгүй зүйлсийг орхигдуулсан байдаг. Гэрчээс мэдүүлэг авах журам зөрчигдсөн. Тухайлбал, өмгөөлөгч Ө.Цэрэндэжидийн гаргасан хүсэлтийн 13 дахь хэсэгт “улсын чанартай зам болгох гэж аймгийг холбосон 407 километр замын тушаал дээр зөвшилцөл ирээгүй учир та гарын үсэг зураагүй байна” гэж өмнөөс нь ярьсан. Мөн “та зөвшилцсөн хариу 3 аймгаас ирсэн талаар тодруулах боломжтой юу” гэж асууж, “тухайн үед таныг зөвшилцсөн гээд байгаа орон нутгийн Засаг даргын санал зөвшөөрсөн бичиг байхгүй байна гэж та ярьж байна тийм ээ, тэгэхээр тухайн тохиолдолд тийм нөхцөл байдал байхгүй байсан байна гэж ойлгохоор байна” гэж өөрийнхөө дүгнэлтийг хийсэн. Мөн “одоо энэ бичиг сүүлд нөхөгдөөд хийсэн юм билүү, мэдэхгүй шүү дээ бас” гэж бас өөрийнхөө дүгнэлтийг хийсэн. Мөн “тэгээд тухайн нөхцөл байдалд мэргэжилтнүүд чинь тийм мэдээлэл ирээгүй гэж танд ойлгуулсан, та энэ нөхцөл байдлыг үнэхээр ирээгүй юм уу, ирсэн юм уу гэдэг нөхцөл байдлыг тодруулчих боломжтой шүү дээ, тийм биз, тэр нөхцөл байдлыг тодруулсан уу” гэж бүхэлдээ тэр хүнийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийнх нь агуулгаар чиглүүлж, хөтөлж асуусан. Гэтэл тухайн хүн өмнө нь өмгөөлөгч нарын асуусан асуултад өөр хариулт өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч, шүүгдэгч нарын гэрчээс мэдүүлэг авах журмыг зөрчсөн. Гэрчээс мэдүүлэг авхуулахаар санал, хүсэлт гаргасан тал асуулт тавих, өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн гэрчээс дахин асуулт тавих зэрэг эрхүүд зөрчигдсөн. Тухайлбал, хүсэлтийн 11 дэх хэсэгт “шүүгдэгч ***: надад асуулт байна, даргалагчаас: өмгөөлөгчөөрөө дамжуулаад асуу, за за асуу асуу” гэж, мөн хүсэлтийн 12 дахь хэсэгт “даргалагчаас: шаардлагын түвшинд байсан уу, гэрч С.***гаас: иргэд хатуу хучилттай замыг шаардаж байсан, иймд тухайн үед яаманд хүсэлт тавьж байсан” гэсэн хэсгүүд орхигдсон. Хүсэлтийн 13 дахь хэсэгт “даргалагчаас: гэрчийг оролцуулъя гэсэн талаас асуулт асууя, шүүгдэгч ***: надад асуулт байна, даргалагчаас: өмгөөлөгчөөрөө дамжуулаад асуучих та, бичгээр өгөөд” гэж шүүгдэгч ***гаар асуулт асуулгахгүй байна. Мөн “прокурор: шүүгдэгч гэрчээс асууна гэсэн зохицуулалт байхгүй, даргалагчаас: уг нь зохицуулалт байхгүй, гэхдээ та өмгөөлөгчөөрөө дамжуулаад өмгөөлөгч асууж байна гээд асууж болно, даргалагчаас: эхлээд өмгөөлөгч асуу даа, та асуултаа хүмүүс асууж байх хооронд биччих, өмгөөлөгч өөрийнхөө асуултыг эхлээд асуучих өмгөөлөгч өө” гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлд зааснаар яллах, өмгөөлөх тал асуулт асуух бөгөөд өмгөөлөх талд шүүгдэгч өөрөө орно. Гэтэл прокурор “шүүгдэгч асуулт асуух эрхгүй” гэж тайлбарлаж, шүүгч үүнийг нь дэмжсэн. Хүсэлтийн 15 дахь хэсэгт “өмгөөлөгч Ө.Цэрэндэжидээс: А06 чиглэл Элсэн тасархай ***, *** *******, ******* ******* ******* гэсэн чиглэлийг баталсан байгаа. Мөн *** дээр ***, ***, ***, А09 дээр ***, *** А30 эдгээр замууд улсын чанартай замд хамаарахаар баталсан байна, энэ талаар юу гэж бодож байна вэ” гэсэн хэсэг орхигдсон. Энэ замтай адилхан замыг улсын чанартай авто зам болгосон талаар тодруулж байгаа юм. Хүсэлтийн 20 дахь хэсэгт “***оос: түүнээс биш тээвэр хийх, эхлэх тушаал биш” гэж *** дүгээр тушаалтай холбоотой өгсөн мэдүүлгийг хассан. Хүсэлтийн 23 дахь хэсэгт “гэрч ***: орон нутгаас ирсэн эсэхийг мэдэхгүй байна, манай дээр хүсэлт тавиад ирсэн учир бид энэ асуудлыг судлаад шийдвэр гаргахын тулд манайхаас та бүхэн дэмжиж байна уу гэдэг санаачилгыг явуулсан, түүний хариу бичиг ирсэн байгаа” гэсэн, хүсэлтийн 24 дэх хэсэгт “гэрч ***: нарийн мэдэхгүй байна, тэр маршрутаар тээвэр хийе гэдэг зөвшөөрөл өгдөг юм байхгүй, замаа бариад дууссаны дараа маршрут чиглэлийг баталж өгөөд ашиглалтад өгсөн бол нийтийн хэрэгцээний гэдэг юм уу явахаар зохицуулалт байгаа, будилаад байгаа шалтгаан нь түрүүний хэлдгээр концессоор эхлээд яригдсан бэ гэхээр тусгай зориулалт гэдэг ойлголт дутуу байсан юм болов уу, хувийн хэвшил гэхээр концесс гэдэг гэж” гэсэн мэдүүлгийн хэсгүүдийг орхигдуулсан. Хүсэлтийн 25 дахь хэсэгт “шүүгдэгч ***: Энэ нөгөө би... уучлаарай, даргалагчаас: дахин дахин ингээд байна, та нэг мөр асуугаарай, шүүгдэгч ***: уучлаарай, мэргэжлийн юмыг эд нар танин мэдэхүйн үүднээс асуугаад байгаа учир хэргийн үнэн мөнийг тодруулах үүднээс үүнийг гээд ганцхан тодруулж болох уу, даргалагчаас: за” гэсэн хэсгүүд нь асуулт тавих эрх нь хязгаарлагдаж байсан гэдгийг нотолж байна. Хүсэлтийн 26 дахь хэсэгт “шүүгдэгч ***: энд би юу хэлэх гээд байна гэхээр аймгийн засаг дарга ирснийг мэдэхгүй байж *** явсан, гэрч ***: тэгсэн, шүүгдэгч ***: энэ батлуулсан юмаа мэдэхгүй нөгөө компаниа цуцалсан, нөгөө компани шүүхдээд 9.000.000.000 төгрөг гаргасан гээд явж байна, тэгэхээр ажлаа нэлээн сайн харахгүй бол, даргалагчаас: асуултаа асуу, шүүгдэгч ***: за баярлалаа” гэсэн хэсэг байдаг. Хүсэлтийн 27 дахь хэсэгт “улсын чанартай зам болгох гэж аймгийг холбосон 407 километр замын тушаал дээр зөвшилцөл ирээгүй учир та гарын үсэг зураагүй байна, та зөвшилцсөн хариу 3 аймгаас ирсэн талаар тодруулах боломжтой юу, тухайн үед таныг зөвшилцсөн гээд байгаа орон нутгийн Засаг даргын санал зөвшөөрсөн бичиг байхгүй байна гэж та ярьж байна тийм ээ, тэгэхээр тухайн тохиолдолд тийм нөхцөл байдал байхгүй байсан байна гэж ойлгохоор байна, одоо энэ бичиг сүүлд нөхөгдөөд хийсэн юм билүү, мэдэхгүй шүү дээ бас” гэсэн хэсэг байдаг. Хүсэлтийн 29 дэх хэсэгт “гэрч ***: би яг он, сар, хугацааг сайн санахгүй байна, яагаад гэхээр дөнгөж хоригдоод гараад ирсэн байсан” гэсэн хэсэг байдаг. Хүсэлтийн 30 дахь хэсэгт “өмгөөлөгч Ө.Цэрэндэжидээс: шүүгч ээ, сая өгсөн мэдүүлэгтэй холбоотой ганц асуулт асуучих уу, даргалагчаас: үгүй” гэж хязгаарласан. Хүсэлтийн 31 дэх хэсэгт “даргалагчаас: оролцогч нар танаас асуух зүйлээ тодруулж дууслаа” гэх хэсэг байхгүй тул хасуулах хүсэлт гаргасан. Дээр дурдсан хэсгүүд орхигдсон бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг үндэслэж шүүхийн шийтгэх тогтоолд засвар оруулах хүсэлт зэргийг шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн. Энэ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч *** байгаагүй бөгөөд цахимаар оролцсон. Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон холбогдох хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын алинд ч шүүх бүрэлдэхүүн цахимаар хэргийг шийдвэрлэх талаар зохицуулалт байхгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тул шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Дөрөвдүгээрт, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгасан. Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд субьектив шинжийг шууд санаатай үйлдэл байхаар, объектив шинжийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан. Гэм буруугийн санаатай хэлбэрийг тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагын дагуу нотолсон байх шаардлагатай. Үүнийг тодорхойлохын тулд гэмт хэргийн сэдэлт, зорилго нь юу байсан гэдгийг тогтоох ёстой. Гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилгоор биш, өөр сэдэлт, зорилгоор тухайн шийдвэрүүд гарсан талаар өмнөх хэсэгт тайлбарласан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын алинаар ч шүүгдэгч *** нь сайдаар ажиллаж байхдаа 2019 оны *** дүгээр, 2019 оны *** дугаар тушаалуудыг гаргахдаа “***” ХХК болон “***” ХХК-д давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг маш сайн мэдэж байсан, түүнийг зориуд хүсэж үйлдсэнийг буюу тухайн гэмт хэргийг үйлдэх сэдэлт, зорилготой байсан гэдэг нь нотлогдоогүй бөгөөд ийм үйл баримтын талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч ***г буруутгаж байгаа буюу хоёр тушаалыг гаргасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тогтоогдсон эсэхийг нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, прокурорын зүгээс хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх миний үйлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж буруутгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцогчийг тодорхойлох үндсэн шинжийг “гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн байх” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор” тус тус хуульчилсан. Шүүгдэгч ***, *** нарт холбогдох гэмт хэрэгт журамласан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл хэсгээс үзэхэд шүүх миний үйлчлүүлэгчийг “***той урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн. Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэгт хамтран оролцсоныг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож байгаа этгээд бүр ямар гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэж, түүнийг хүсэж үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон санаатай үйлдэл байгааг тогтоож, нотолсон байх шаардлагатай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ийм үйл баримт тогтоогдоогүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан үгсэн хуйвалдсан, урьдчилан тохиролцсон, ***той үгссэн гэдэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ***ын ах, дүү, садан, эхнэрийнх нь дүү ямар хүн байдаг, дүү нар нь хаана ажилладгийг өнөөдөр хүртэл мэдэхгүй. Би танихгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй. Би *** гэх хүнтэй ах, дүү, садны холбоо байхгүй, нэг намын хүмүүс биш, дарга, цэрэг яваагүй, нэг дор ажиллаж байгаагүй, өмнө нь таньдаг байгаагүй, улс төрч гэдгээр нь мэднэ. Гэтэл ийм хүмүүс гэнэт гарч ирээд үгсэн хуйвалдаж, *** намайг хатгаж, би төрийн сайдын тушаал гаргаж, нэг компанид 407 километр зам өгсөн гэх зүйлтэй би хэзээ ч эвлэрэхгүй. Ийм үнэнд нийцээгүй зүйл хэзээ ч байж болохгүй гэж бодож байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчүүд өгсөн мэдүүлгээсээ буцсан. *** 3 төрлийн мэдүүлэг өгсөн. Нэгдэх нь “аймгийг улсын нийслэлтэй, аймгуудыг хилийн бүстэй холбоогүй байна” гэсэн. Гэтэл *** орвол Улаанбаатар орно гэдгийг тэнэг хүн ч мэднэ. *** орвол ***, ***ийн боомт орно гэдгийг хэн ч мэднэ. *** орвол ***, ***, цаашлаад ***ын боомтын замтай холбогдоно гэдгийг хэн ч мэднэ. Үүнийгээ тэр үед “холбогдолгүй яах вэ, холбогдоно, наад зам чинь хэвтээ тэнхлэгийн гол зам болох гэж байгаа, одоо бид дэлхийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ замыг хийнэ, энэ нь цаашид гол зам болно” гэж хэлж, мэдүүлгээсээ буцсан. Хоёрдох нь “би нэг л юм ярьсан байсан, тэр үед *** аймгийн Засаг даргын бичиг, санал ирээгүй байсан, тэрийг гүйцээж ирээд зуруул гэсэн, тэр бичиг ирснийг мэдсэн бол гарын үсэг зурах байсан” гэж мэдүүлсэн. Гуравдах нь ***той холбоотой асуудлаар миний эсрэг ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй. Авто замын асуудлаар нэг удаа уулзсан гэдгийг бас тодорхой мэдүүлсэн. Өөртэй нь хэдэн удаа уулзсаныг би мэдэхгүй. Миний өмнө ч, урьд нь ч тэр хүмүүс өөр дээр нь асуудал тавьж орж байсан байна лээ. Энэ асуудал нь мидлинг тээвэрлэх тухай, утаагүй түлш үйлдвэрлэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол гарч, *** сайдын үед эхэлсэн. Тэр үед замын эвдрэлийн асуудал толгойны өвчин болж эхэлсэн бөгөөд *** сайдын үед үргэлжилсэн. Ажлын хэсэг 2 удаа томилогдсон. 3 аймгийн Засаг даргаас албан ёсоор саналыг нь авсан. Үүний дараа дахин миний үед шийдвэр нь гарсан. Миний дараа дахин сайд ***, ***, *** нар гарсан бөгөөд энэ тушаалыг цуцлаагүй, одоо ч түүгээр явж байна. Энэ асуудлаар би анхан шатны шүүхэд *** сайдын Их Хурлын нэгдсэн чуулган дээр хэлсэн үгийг гаргаж өгсөн. Хэрэв энэ замыг хийгээгүй, би энэ шийдвэрийг гаргаагүй байсан бол *** чиглэлийн замын эвдрэлийг надаас нэхэх байсан байна гэсэн асуудлыг ярьсан. Давуу байдал олгогдоогүй. Энэ компанид давуу байдал олгохоор энэ тушаал гараагүй тул давуу байдал олгогдсон зүйл байхгүй бөгөөд тэр компани хохирсон гэх асуудлаа шүүхээр нэхэмжилсэн. *** гэдэг гэрч тэр хоёрыг дуудаагүй. Учир нь, мэргэжилтнүүд сайдтайгаа харьцдаггүй байсан. Гэтэл тэр хүмүүсийн мэдүүлгийг анхан шатны шүүх үндэслэсэн. Энэ анх удаа болж байгаа асуудал шүү дээ гэж. Гэтэл *** чиглэлийн 270 километр замыг “***” ХХК нэг өдрийн дотор “*** зам” гэдэг компани байгуулж, хөрөнгө босгож барьсан. Үүнтэй яг ижил кейс байгаа юм. Гэтэл ингэж болохгүй гэж үзсэн. Гэрч С.*** мэдүүлэхдээ бид эрх хүлээж аваагүй, үүрэг хүлээж авсан, үүний дагуу бид 8.000.000.000 төгрөгөөр зарим нэг газрыг хайргажуулсан, гүүр, хоолой тавьсан, замын трассыг тодорхойлсон, зураг төсөл гаргасан, техник, эдийн засгийн үндэслэлээ гаргасан, үр ашгаа тооцсон, ***д очиж магадлангаар орсон, шат дараалсан ажлаа хийж, концессын жагсаалтад оруулж өгөх талаар хүссэн бэлтгэл ажлуудаа хийсэн. Энэ бэлтгэл ажлуудыг бүх яам чиглэл чиглэлийнхээ дагуу хийж Үндэсний хөгжлийн газарт концессын жагсаалтад оруулах саналаа өгсөн. Юу ч хийгдээгүй, ямар ч зураг төсөл, ТЭЗҮ, зургийн даалгавар байхгүй байсан тул анхнаасаа концессоор явах боломжгүй байсан. Үүнийг мэдэхгүй шийдвэр гаргасан гэдгийг хэлмээр байна. ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** гэсэн замууд бүгд улсын чанартай авто замууд юм. Прокурорууд “энэ зам бол ач холбогдолтой зам, харин *** ***ын чиглэлийн зам нь ач холбогдолгүй зам” гэж тайлбарласан бөгөөд ингэж болохгүй. Гэмт хэргийн шинж байхгүй, төрийн сайд ажлаа хийсэн гэдгийг нотлох 120 хуудастай 30 ширхэг материалыг гаргаж өгсөн боловч түүнд ажиллагаа явуулаагүй. ***анд очиж компьютерыг үзсэн бөгөөд бичлэг байхгүй гэсэн байсан. Гэтэл дэвтэр дээр надтай уулзсан эсэх талаар бүртгэл байгаа. Түүнээс гадна уулзалтад орсон хүмүүсийг асуугаагүй. Тухайн уулзалтад миний зөвлөх, туслах орсон боловч асуугаагүй. Хэд хэдэн удаа гэрчийн мэдүүлэг авсан хэрнээ С.***гаас энэ асуудлуудыг тодруулаагүй. Бидний зүгээс гэрчээр асуух хүсэлт гаргаж байж шүүх дээр дуудаж тодруулсан. *** гэх хүн “***той холбоотой байж магадгүй” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн. Тэрээр шүүх хуралдаанд “би 18 цаг 10 минутад Авлигатай тэмцэх газар орж ирээд 18 цаг 10 минутад гарсан, би мэдүүлгээ уншаагүй, маш хүнд байдалтай байсан, би хоригдож байгаад гарч ирсэн, гэртээ харих хүсэлтэй байсан, миний сэтгэл санаа их хүнд байсан шүү шүүгч ээ” гэж мэдүүлж, уйлаад зогсож байсныг анзаараагүй. Тэр бичлэгийг нь авах талаар хүсэлт гаргасан боловч бичлэгийг өгөөгүй. Авлигатай тэмцэх газраас тэр бичлэгийг авбал ямар байдлаар мэдүүлэг авсан нь тодорхой болно. Гарч ирээд “би ***, ***ыг хоёрыг холбоотойг мэдэхгүй, би тийм шийдвэр хэлээгүй, тийм юм яриагүй, та нартай адилхан фейсбүүкийн л мэдээлэлтэй байсан, “***” ХХК нь ***той холбоотой гэж бодсон, тэгэхээр нь сайдад хэлсэн юм байх гэж таасан” гэж мэдүүлсэн. Гэрчүүд бүгд мэдүүлгээсээ буцсан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Энэ нь хамтын шийдвэр байсан. Хууль зүйн хэлтсээс сайд хүртэлх 10 газар үүнд саналаа өгсөн бөгөөд хамгийн сүүлд сайд гарын үсэг зурдаг. Засгийн газрын тухай хуулиар сайдад мэргэжлийн зөвлөгөө өгөх ёстой хүмүүс мэргэжлийн зөвлөгөөгөө өгсөн, ажлын хэсэгт нь орж ажилласан, мэдүүлгээсээ буцсан нөхцөл байдалтай байна. Миний зүгээс анхан шатны шүүх урьдчилсан шийдвэр гаргасан гэж бодож байна. ...” гэв.

Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэрч ***, *** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус 2 удаа өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрч *** нь анх удаа өгсөн мэдүүлэг болон дахин өгсөн мэдүүлэгтээ “энэ асуудалтай холбоотойгоор *** яриад байна” гэдэг зүйлийг мэдүүлсэн. Гэрч *** өгсөн мэдүүлэгтээ ““***” ХХК нь тээвэрлэлтээ хуулийн дагуу явуулах ямар гарц, гаргалгаа байгаа талаар *** сайд надаас асуусан” гэж мэдүүлсэн бөгөөд үүнтэй ижил утга, агуулга бүхий мэдүүлгийг гэрч *** мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор “***” ХХК-ийн тээвэрлэлт явуулах ашиг сонирхол эхэлсэн гэж хэргийн материалаас харагддаг. “***” ХХК нь анх 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 оноос ***анд хүсэлтүүдийг гаргаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор “***” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсан. ***өөс “*** чиглэлийн авто зам нь ачааллаа дийлэхгүй эвдрэл, гэмтэл үүсэж байна” гэсэн дүгнэлтүүдийг гаргаж, тухайн зам дээр стандарт тогтоож эхэлсэн бөгөөд ачааны автомашины даацыг тогтоож өгсөн. “***” ХХК-ийн нүүрс тээвэрлэж байгаа автомашинууд нь тогтоосон стандартаас их хэмжээний нүүрс тээвэрлэж байсан тул тухайн зам дээр нүүрс тээвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. “***” ХХК нь анх гадаад худалдаа, хэвлэмэл анкетын үйлчилгээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагаатайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нүүрс боловсруулах үйл ажиллагааны чиглэлийг хуулийн этгээдийн бүртгэлд нэмж бүртгүүлсэн. “***” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нүүрсний худалдаа, газар тариалангийн үйлчилгээгээр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг улсын бүртгэлд нэмж бүртгүүлсэн нь лавлагаагаар тогтоогддог. “***” ХХК болон “***” ХХК-иуд нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хоорондоо ачаа тээврийн гэрээ байгуулсан. Үүнээс үзэхэд “***” ХХК болон “***” ХХК-иуд нь харилцан хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой хуулийн этгээд болох нь харагдаж байна. “***” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ авсан. Гэтэл тухайн үйлчилгээний зориулалтыг аваагүй байхад буюу 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хоорондоо ачаа тээврийн гэрээ байгуулсан нь тухайн 2 хуулийн этгээд нэгдмэл сонирхолтой болохыг илэрхийлж байна. “***” ХХК-иар тээвэр хийх, орон нутгийн өмчийн авто зам байсантай холбоотойгоор тухайн нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Байгаль орчин сүйтгэх, бэлчээр талхлагдах зэрэг нөхцөл байдал үүсэж байна гэх үүднээс нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлж, тухайн компанийн тээврийн үйлчилгээг зогсоосон. Гэрч *** энэ асуудлаар газар дээр нь очиж нөхцөл байдлыг шалгасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Тухайн орон нутгийн өмчийн замаар тээвэр хийх боломжгүй болсон “***” ХХК нь тухайн авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх нөхцөл байдал үүссэн. Гэрч *** өгсөн мэдүүлэгтээ “*** аймгийн нэгэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн 04 дүгээр сарын сүүлээр болсон хурлаас “***” ХХК-ийн тээврийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан, тухайн хуралд “***” ХХК-ийн төлөөлөл болох *** гэх хүн “ирэх долоо хоногт тухайн орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх шийдвэр гарна” гэж надад хэлсэн” гэж мэдүүлсэн. Энэ нөхцөл байдлаас уялдуулан шүүгдэгч ***ын хамаарал бүхий этгээдүүдийн компаниудад давуу байдал бий болгох зорилгоор орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлсэн нөхцөл байдал харагдаж байна. Өмгөөлөгч нарын зүгээс гэрч ***, *** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг л шийтгэх тогтоолд дурдаж, нотлох баримтаар үнэлсэн, харин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлээгүй гэдэг тайлбарыг гаргаж байна. Нотлох баримтыг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай холбож үзсэний үндсэн дээр аль нотлох баримтыг үндэслэл болгохыг шийдвэрлэдэг. Гэрч ***, *** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, түүнд нь анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Авто замын ангилал шилжүүлсэнтэй холбоотой асуудалд Авто замын тухай хуульд “Засаг дарга нартай зөвшилцөнө” гэж тодорхой заасан. Олон улсын, улсын чанартай авто зам байгаа тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага өөрсдөө чиглэл болон чиглэлийн нэр, дугаарыг өөрчилж болохоор, харин нийслэл болон орон нутгийн чанартай авто замын чиглэлийн нэр, дугаарыг өөрчлөх тохиолдолд аймгийн Засаг даргатай төрийн захиргааны төв байгууллага зөвшилцөх талаар хуульд заасан. Анхан шатны шүүхээс тухайн асуудал нь зөвхөн саналын түвшинд явж байна гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь, Засаг дарга нарын ирүүлсэн албан бичгийн утгад тодорхой дурдсан. Зарим нь хатуу хучилттай авто зам барина гэж ойлгосон, зарим нь маршрутыг өөрчлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Орон нутгийн өмчит авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх нөхцөл, шаардлагад зөвшилцсөн талаар тухайн албан бичгээс харагддаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын сайд *** нь хуульд зааснаар улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарна. Шүүгдэгч *** нь улс төрд нөлөө бүхий этгээдэд нөлөөлж, хатгасан үйлдлээрээ тухайн гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж, үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эзэмших эрх олгохтой холбоотой асуудалд баримтлах дүрэм, журам байгаа эсэх талаар яригдаж байна. “Тусгай зориулалтын зам, замын байгууламжийг барих, ашиглах журам”-д зам эзэмшигч, төрийн байгууллагын эрх, үүргүүдийг заасан. Эзэмших эрх олгохтой холбоотой асуудалд тухайн журамд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүйгээр эзэмшилд түр шилжүүлсэн нөхцөл байдал байдаг. Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлд тухайн замууд нь төрийн нийтийн өмч байхаар заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд орон нутгийн өмчийг хэрхэн, яаж шилжүүлэх талаар заасан. Орон нутгийн өмчийн асуудлыг нэг тушаалаар улсын чанартай авто зам болгож, өөрийн мэдэлд шилжүүлж авч байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт тухайн орон нутгийн чанартай авто замын өмчлөлийг улсад шилжүүлэх талаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ямар нэгэн шийдвэр гарсан зүйл байхгүй тул тухайн 2 тушаал нь хууль зөрчсөн байна. Концесстой холбоотой асуудлын талаар буюу эхний ээлжид тухайн хуулийн этгээдэд тухайн газрыг шилжүүлж, ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулж, ажиллагаа хийснээр концессын урьдчилсан нөхцөлийг бий болгох нь зүйтэй гэсэн зүйлийг ярьдаг. Концессын тухай хуульд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулсан зүйл дээр бусад компаниуд концесс орох талаар зохицуулаагүй. Процесс ажиллагаа өөрөөр явагдах талаар тухайн хуульд зохицуулсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл, журмын дагуу бичигдсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч ***, *** нарыг гэм буруутайд тооцохдоо “***” ХХК болон “***” ХХК-тай тодорхой нэгэн хамааралтай гэдэг байдлаар үг, өгүүлбэр дурдаагүй. Тухайн хуулийн этгээдүүдэд ажиллаж байгаа этгээдүүд нь шүүгдэгч ***ын хамаарал бүхий буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5 дахь заалтад заасан “хамаарал бүхий этгээд” гэх ойлголтод хамаарна гэж үзсэн. Энэ талаар прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн. “***” ХХК-д ажиллаж байгаа *** нь анх үүсгэн байгуулагдахад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр байсан бөгөөд дүү гэдэг утгаар хуулийн үйлчлэл хамаарч байна. Шүүгдэгч ***ын эхнэр ***гийн төрсөн дүү *** нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. “***” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь шүүгдэгч ***ын эхнэр ***гийн дүү *** байсан гэдэг хамаарлуудаар тухайн компанид ажиллаж байгаа хүмүүс нь шүүгдэгч ***ын хамаарал бүхий этгээд гэж ялласан бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. “***” ХХК болон “***” ХХК-д ямар ашиг сонирхол хэзээ үүссэн, хэзээ үүсгэн байгуулагдсан, хэзээнээс ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар прокурор Ч.Батзориг тайлбарласан. Гол үйл ажиллагаа нь *** аймгийн *** суманд “***” ХХК “***” байгуулсантай холбогдуулж “*** түлш” ХХК-иас нүүрсийг тээвэрлэн авчирч, угаан баяжуулж, түүнийгээ хилээр дамжуулан гаргаж худалддаг нөхцөл байдлыг хангах ашиг сонирхол үүссэн. Энэ тээврийг ***иос *** чиглэлийн Улаанбаатар *** чиглэлийн босоо тэнхлэгийн замаар тээвэр гүйцэтгэх гэхэд тухайн зам нь MNS стандартад зааснаар 6 тэнхлэгтэй, 44 тонн даац хүртэлх тээврийн хэрэгслүүд тээвэр гүйцэтгэх боломжтой байсан. Гэвч 44 тонн нүүрсийг тээвэрлэж, тээврийн хөлс төлж, угаан баяжуулж, урагшаа гаргахад эдийн засгийн үр ашиг байхгүй, харин 6-аас дээш тэнхлэгтэй, 70-80 тонноор тээвэрлэвэл ашигтай нөхцөл байдал үүснэ гэх агуулга гарч ирсэн. Үүнтэй холбогдуулан тээвэр хийх гэсэн боловч улсын чанартай авто замаар хийх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул 3 аймгийг дамжсан орон нутгийн чанартай гэж яригдаад байгаа 407 километр замаар тээвэрлэлт хийж эхэлсэн. Тээвэрлэлт хийж эхлээд явж байхад 3 аймгийн Засаг дарга болон тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хууль хэрэгжүүлэгч байгууллага буюу цагдаагийн байгууллагаас шороон замаар тээвэр хийх боломжгүй гэж үзэж тодорхой төрлийн хориг тавьж, тээвэрлэлт явуулахгүй нөхцөл байдал үүссэн. 2018 оны 03 дугаар сараас эхлэн “***” ХХК нь “угаан баяжуулах үйлдвэр байгуулсан, тээврийн маршрут батлуулмаар байна” гэдэг хүсэлтийг ***анд удаа дараа тавьж эхэлсэн. ***наас шүүгдэгч ***гийн өмнөх сайд байсан *** сайдын тухайд 2019 оны 01 дүгээр сараас эхлээд 3 аймгийн Засаг дарга нар руу энэ замыг улсын чанартай авто зам болгон шилжүүлэхэд санал авахаар албан бичиг явуулсан. *** аймаг гэж санаж байна, нэг аймгаас нь “замыг улсын чанартай авто зам болгохыг зөвшөөрч байна, гэхдээ тусгай зориулалтын зам болгох уу, цаашид техник, эдийн засгийн үндэслэл болон холбогдох асуудалд саналыг дахин солилцъё” гэдэг агуулгатай албан бичиг ирсэн. Бусад 2 аймгаас “улсын чанартай авто зам болгох, хатуу хучилттай болгоход татгалзах зүйлгүй” гэсэн хариу ирсэн. Ямар агуулгаар замыг барих ёстой вэ гэхээр Засгийн газрын 2018 оны 379 дүгээр “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг барих, ашиглах журам”-ын 3.1-д зааснаар авто зам, замын байгууламжийг барих, ашиглах асуудлыг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын орд, уурхайн байршил, тээвэрлэх ачааны төрөл, хэмжээ, нийгэм, эдийн засгийн үр өгөөж зэргийг нарийвчлан судалж гаргасан ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэнэ. Засаг дарга нарын зүгээс зохицуулалтгүй яваад байгаа замыг улсын чанартай авто зам болгосноор улсын чанартай авто зам буюу засмал зам барьж, барьсны дараа тээвэрлэлт хийгдэнэ гэдэг агуулга байсан болов уу гэсэн санааг хэлж байна. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхээс “зөвхөн санал солилцох түвшинд байсан байна, үүнийг зөвшилцөл гэж үзэхгүй” гэж дурдсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, цаашид техник, эдийн засгийн үндэслэлийг гаргаж, дахиж сумууд руу явуулах нь зүйтэй байсан. Өмгөөлөгч Д.Батсүхийн зүгээс “Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт 2 диспозиц шинжийг агуулсан байхад шүүхээс дүгнэлгүй, хоёуланг нь бичиж, зөрчсөн гэж дүгнэсэн” гэж байна. Эхний диспозиц шинж нь “олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гээд таслал гэсэн нь нэг диспозиц шинж гэж байна. Энэ шинжээр тухайн үед Засгийн газрын сайд байсан шүүгдэгч *** нь өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн, яам судалгаа гаргаж, холбогдох агентлаг, хэлтсүүдээс санал авч тушаал гаргаж шилжүүлсэн нь хуулийн үндэслэлтэй гэж байгаа нь үгүй юм. Хоёрдох диспозиц шинжийг дахиж унших ёстой бөгөөд түүнд “нийслэл, орон нутгийн чанартай авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг тухайн шатны Засаг дарга авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно” гэж заасан. Тухайн үед тушаал гарахаас өмнө энэ зам нь шороон зам байсан бөгөөд орон нутаг өөрөө хариуцаж, Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тээвэрлэлт явуулахгүй гэж “***” ХХК-ийг хорьж, цагдсан нөхцөл байдал нь хоёрдох диспозиц буюу энэ зам нь орон нутгийн өмчид буюу мэдэлд байсныг илэрхийлж байна. Шүүгдэгч *** “орон нутаг чадахгүй, хөрөнгөгүй байсан тул бид шилжүүлж авах гэж байна” гэх агуулга бүхий тайлбар хэлсэн бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр тухайн зам нь орон нутгийнх байсан бөгөөд орон нутаг түүнийг хариуцаж, хэн, хэзээ, хэрхэн тээвэр хийх талаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэж байсан. Иймд өмгөөлөгч Д.Батсүхийн тайлбарлаж буй “Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан нэгдэх диспозиц шинж буюу яам өөрөө хариуцаж шийдвэр гаргана” гэж буй агуулга нь үгүйсгэгдэж байна. “*** ХХК-д орон нутгийн зүгээс хориглолт тавьж эхэлсэнтэй холбогдуулан гарц, гаргалгааг судалж эхэлсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сараас эхлэн 2019 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд “***” ХХК болон “***” ХХК-иас ***анд маршрут батлуулах болон тодорхой агуулгаар албан бичиг хүргүүлж байсан. Үүнтэй холбогдуулан тушаал үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Прокуророос яллахдаа Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.28 дахь заалтад зааснаар нэр томьёоны ангиллыг зөрчсөн гэж үзсэн. Анхан шатны шүүхээс үүн дээр нэмж Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, 17 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын зүгээс ангилал буюу улсын чанартай авто зам гэж аймгийн төвүүдийг хооронд нь холбосон замыг хэлнэ гэдэг агуулга байсан. 2 сумыг хооронд нь холбосон асуудлыг шууд шилжүүлсэн нь нэр томьёоны ангиллыг зөрчсөн гэж үзэж ялласан. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс үүнтэй ижил өмнөх шийдвэрүүд гарч байсан,  *** аймгийн *** сумыг *** сумтай холбосон замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлсэн гэж байна. Гэхдээ энэ зам нь засмал зам байсан бөгөөд тээврийн хэрэгсэл зорчдог, үйл ажиллагаа явагддаг зам байсан. Мөн ***ыг ***тэй холбосон замыг ярьж байна. ***, ***ийн хооронд засмал замтай байсан бөгөөд тээврийн хэрэгсэл явдаг байсан. Үүний хүчин чадлыг нь сольж байгаа агуулга нь нэгэнт засмал байгаа замыг орон нутгаас нь шилжүүлж, улсын чанартай авто зам болгосон агуулга юм. Улсын болон орон нутгийн чанартай болсноор юугаараа ялгаатай вэ гэхээр хуульд зааснаар орон нутгийн чанартай авто замыг ашиглаж байгаа төлбөрийг орон нутаг, улсын чанартай авто замыг ашиглаж байгаа төлбөрийг улс авдгаараа ялгаатай. Тухайн 407 километр зам нь огт засмал зам байгаагүй, шороон зам байсан бөгөөд тушаалыг баталж, ангиллыг шилжүүлснээр шууд нэг замаар явж эхэлсэн зүйл байхгүй нь ***наас тушаал гаргасны дараа иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу явуулсан 2 удаагийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр тогтоогдсон. Ийм үндэслэлээр авто замын ангиллыг шилжүүлсэн тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Авто замын ангиллыг шилжүүлснээр орон нутаг хяналт тавьж чадахаа больж, дурын компаниуд явж эхэлж, “***” ХХК болон “***” ХХК-д давуу байдал олгосон. Өмгөөлөгч нарын зүгээс “ганцхан “***” ХХК болон “***” ХХК яваагүй, 20 гаруй компани явсан” гэж тайлбарласан шиг 20 гаруй компани явсан бөгөөд нэгэнт шилжүүлсэн тул ямар ч хамаагүй компанийн хэдэн ч тонны даацтай тээвэрлэлт хийгдэж эхэлсэн. Гол зорилго нь тээврийг “***” ХХК болон “***” ХХК-иудын хамтарсан авто гэрээний дагуу тээвэрлэлт явуулж эхэлж байсан. Эрх шилжүүлэхтэй холбоотой асуудалд Авто замын тухай хуулиар эрхийг шилжүүлж өгч болох талаар зохицуулсан. Өмгөөлөгч нарын зүгээс тайлбарласанчлан гэрээнд заасан, эсхүл төрийн өмчит хуулийн этгээдэд шилжүүлж болно гэж заасан. Прокурорын зүгээс яллах дүгнэлтэд тусгахдаа болон анхан шатны шүүхээс ч мөн тогтоохдоо ямарваа нэгэн хэм хэмжээг зөрчсөн гэж үзээгүй. Авто замыг шилжүүлэхдээ Засгийн газрын 2018 оны 379 дүгээр эрх зүйн актын 4-д авто зам, замын байгууламж эзэмшигчийн эрх, үүргийг зохицуулсан бөгөөд 4.1-д “техник, эдийн засгийн үнэлгээ хийгдэж, авто замын чиглэл батлагдсаны дараа тухайн авто зам, замын байгууламжийг барих, ашиглах гэрээг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулна” гэж ангилал биш, чиглэл гэж заасан. Гэтэл техник, эдийн засгийн үнэлгээ хийгдээгүй. Зам, тээврийн яамнаас 2019 онд авто замын ангилал шилжүүлэх тухай тушаал гаргахдаа хэн нэгний, ямар нэгэн байгууллагын буюу Авто замын хөгжлийн төвөөс ирсэн судалгааг ярьдаг. Гэтэл тийм судалгаа байхгүй бөгөөд түүнийг тушаал дээр үндэслээгүй, ***наас ажлын хэсэг гаргаж дүгнэлт хийлгээгүй, “***” ХХК-иас 3 мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн дүгнэлт гаргаагүй. Техник, эдийн засгийн үнэлгээ хийгдээгүй байсан тул журмын 4.1-д “авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Уг журмын 4.4-д “тухайн авто зам, замын байгууламжийг улсын комисс хүлээн авсны дараа тээвэрлэлтийг эхлүүлнэ” гэж заасан. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *** дугаар “Авто замын ангилал эзэмшүүлэх тухай” тушаалд “***” ХХК-д гэж нэр зааж, тухайн компани нь ямар ч саадгүйгээр тээвэрлэлт явуулж эхэлсэн бөгөөд орон нутаг хяналт тавих боломжгүй болсон нь тушаал гарсны дараа гарсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. *** техник, эдийн засгийн үнэлгээг гаргах ёстой байсан. Зам эхлээд баригдах ёстой байсан. Зам баригдсаны дараа тээвэрлэлт явагдах ёстой байтал шууд шилжүүлснээр тээвэрлэлт явагдаж эхэлж, давуу байдал бий болгосон гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос ***г Монгол Улсын *** даргаар ажиллаж байсан ***той гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий этгээдүүдийн ажилладаг болон үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшдэг хуулийн этгээд болох “***” ХХК, “***” ХХК-уудын *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах “***” рүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлын үүднээс ...нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа ...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, *** дүүргийн ** дугаар хороо, *** гудамжинд байрлах ***анд байрлах ажлын байрандаа 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар “Авто замын ангилал шилжүүлэх тухай” тушаал гаргаж, *** аймгийн *** сумын нутагт байрлах ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр *** дугаар “Эзэмших эрх олгох тухай” тушаал гарган, *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс *** аймгийн *** сум чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг “***” ХХК-д олгож, “***” ХХК болон “***” ХХК-уудад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

***ыг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү ***ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг, мөн эхнэр ***н төрсөн дүү ***ийн нягтлан бодогчоор нь ажиллаж байсан “***” ХХК, эхнэр ***н төрсөн дүү ***, төрсөн дүү ***ын эхнэр ***гийн төрсөн дүү *** нарын үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшдэг “***” ХХК-уудын *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах “***” рүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлын үүднээс ...нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа ...өөрийн улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан, ***аар ажиллаж байсан ***тай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар “Авто замын ангилал шилжүүлэх тухай” тушаал гаргаж, *** аймгийн *** сумын нутагт байрлах ***н нүүрсний уурхайгаас *** аймгийн *** сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр *** дугаар “Эзэмших эрх олгох тухай” тушаал гарган, *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс *** аймгийн *** сум чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг “***” ХХК-д олгож, “***” ХХК болон “***” ХХК-уудад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, *** буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг гүйцэтгэж хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд, шүүгдэгч ***ыг “шүүгдэгч ***гийн үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, *** буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

Учир нь, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг болно.

Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгана гэж заасан.

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” тохиолдлыг ойлгохоор хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ***, *** нарыг урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр, хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ тэдгээрийн үйлдэл, тус бүрийн оролцоо, хамтран оролцсон хэлбэрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, өмгөөлөгч нарын саналын үндэслэл болсон, давж заалдах гомдолд дурдсан нотлох баримтуудыг хэрхэн, ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэж буй үндэслэлээ тодорхой зааж чадаагүй байна.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх буюу хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Тухайн замын асуудал яригдаж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр *** даргатай холбоотой юм байна гэж бодож байсан. Гэхдээ энэ хүн надтай уулзаж байгаагүй. Тухайн үед *** сайд “Энэ компанийн тээвэрлэлт зогсчхоод хэцүү байгаа, тээврийг хуулийн дагуу явуулах ямар гарц байна, *** ярьсан” гэж надад хэлж байсан...” гэж мэдүүлсэн бол шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед сошиалаар *** даргын хамаарал бүхий компани гэж яригдсан учир өөрийнхөө бодлыг байцаагчид хэлсэн. ...*** яриад байгаа гэж хэлээгүй...” гэж,

гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Улсын чанартай замын ангилалд шилжүүлэх тушаалын төсөлд санал авах хуудас над дээр орж ирсэн. Энэ санал дээр би дэмжихгүй гээд гарын үсэг зураагүй. Учир нь Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “Улсын чанартай” авто зам гэж “Нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг” хэлнэ гэж заасан байдаг заалттай зөрчилдөж байна, мөн хуулийн 15.4-д “Нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлэхдээ тухайн орон нутгийн Засаг даргатай зөвшилцөнө” гэсэн хоёр шаардлагыг хангахгүй байсан учраас зөвшөөрч гарын үсэг зураагүй. ...” гэж, мөн дахин өгсөн мэдүүлэгтээ “...*** *** 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *** дугаартай “Эзэмших эрх олгох тухай” тушаал гаргахад цаана нь хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн нөлөө бүхий хүн шахалт үзүүлээд байгаа юм болов уу гэж ойлгосон. ...Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уг замын талаар ярихдаа “***” ХХК нь *** дарга ***ын хамааралтай компани гэж яриад байсан...” гэж мэдүүлсэн бол анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Авто замын тухай хуульд замыг 6 ангилсан байгаа. Төрийн захиргааны төв байгууллагад эрх нь байгаа. ...Тухайн тушаалыг мэргэжилтэн ******* боловсруулж ирэхэд “бичиг явсан байгаа. Зөвшилцсөн бичгийг аваад ир. Тэгж байж болно, түүнээс боломжгүй байна” гэхэд “ийм бичиг яваагүй, хариу ирээгүй” гэж надад оруулж ирээгүй. Сарын өмнө “юмаа ухдаа үздээ” гэхэд *** болон *** аймгаас ирсэн албан бичгийн надад файлаар гаргаж ирсэн. Тухайн тушаал явж байхад би энэ бичгийн нэхсэн ч яваагүй гэж хэлсэн учир би эсэргүүцсэн. ...Миний хэлсэн асуудал улсын чанартай авто зам гэж ямар замыг хэлэх талаарх тодорхойлолт. ...Эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлыг нь харж байж нэг ангиллаас нөгөө ангилал руу шилжүүлэх асуудлыг шийдэж байгаа. ...3 аймаг зөвшөөрсөн байна. Зөвшилцсөн тохиолдолд сайд ийм шийдвэр гаргах эрх хуулиараа байгаа. ...Байцаагч асуусан. Ийм хүн байгаа юу, та юу гэж бодож байна гэж асуугаад байсан учир би хэлсэн. Би шахалт байж магадгүй гэдэг санааг хэлсэн...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан гэрч ***, Л.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ***, *** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд агуулгын хувьд харилцан зөрүүтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх тэдгээрийн мэдүүлгийн аль хэсгийг үнэн зөв гэж үнэлж дүгнэсэн, тэр нь хэргийн бусад нотлох баримтуудтай хэрхэн нийцэж байгаа, тухайн нотлох баримтуудаар ямар хэргийн үйл баримт сэргээн тогтоогдож буй талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээ хязгаараас хальсан, хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг агуулгаас нь өөрөөр тайлбарласан байх төдийгүй яллах дүгнэлтэд тусгагдсан “...***г нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа..., ...***ыг ...улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан...” гэсэн үйл баримтыг өөрчилсөн, зөвтгөсөн дүгнэлт хийгээгүй атлаа үйл баримтаас өөрөөр эрх зүйн дүгнэлт хийжээ.

Эдгээр нь анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан үндэслэл болох бөгөөд хэргийн үйл баримтыг тогтоож буй нотлох баримтууд харилцан зөрүүтэй, яллах дүгнэлт хуульд заасан шаардлагад нийцэхгүй бол нотолгооны эх сурвалжийг шалгах, зөрчлийг арилгуулах боломжит арга хэмжээ авах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах ойлголт юм.   

Түүнээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдов.

Тодруулбал, шүүгдэгч ***, *** нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан шийдвэрлэж, 2024/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоол гаргажээ.

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид нараас “шүүх хуралдааны тэмдэглэлд завсар оруулах тухай хүсэлт” гаргасан байх ба уг хүсэлтүүдийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШТ/71 дугаартай шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ шүүх бүрэлдэхүүний шүүгч *** нь шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцсон, мөн тухайн тогтоолын тогтоох хэсэгт “Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны 262 дугаар тэмдэглэлд завсар оруулах тухай шүүдэгч ***ын өмгөөлөгч Б.Баатарсайханы хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжидийн хүсэлт, түүний хавсралтын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 14, 16, 17, 18, 19, 21, 22 дахь хэсгийг тус тус хангаж, үлдэх хэсгийг хангахаас татгалзсугай.” гэж хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн огноотой шүүх хуралдааны тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоос өөр огноотой буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны 262 дугаар тэмдэглэлд засвар оруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг Монгол Улсын төрийн сүлд, далбаа, байрлуулсан танхимд явуулна”, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана.” гэж заасныг болон мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүх хуралдааны тэмдэглэлд ...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэснийг тус тус зөрчсөн байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэсэн үндэслэлд хамаарна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход онцгой ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээргүй, шүүхийн тогтоол нь хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заасан тул дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч ***ын өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх, шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Д.Батсүх нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгуулах...” тухай давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                           ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                           ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА