| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00379/И |
| Дугаар | 319/ШШ2025/00438 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 319/ШШ2025/00438
| 2025 06 24 | 319/ШШ2025/00438 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багийн 15-14 тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* багийн 10-29 тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1.Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Д.******* бидний гэрлэлтийг цуцлах, 2. 2016 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн хүү Ч., 2019 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн хүү Ч., 2023 оны 07 сарын 27-ны өдөр төрсөн охин Ч. нарыг өөрийн асрамждаа авах, 3. 2016 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн хүү Ч., 2019 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн хүү Ч., 2023 оны 07 сарын 27-ны өдөр төрсөн охин Ч. нарын тэтгэлгийг эцэг Д.*******ээс гаргуулах тухай, 4. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хар өнгөтэй, 74-05 ХОЕ улсын дугаартай, приус 30 маркийн тээврийн хэрэгслээс нэхэмжлэгч Б.******* болон 2016 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн хүү Ч., 2019 оны 08 сарын 20- ны өдөр төрсөн хүү Ч., 2023 оны 07 сарын 27-ны өдөр төрсөн охин Ч. нарт ноогдох хэсгийг гаргуулах тухай, 5. Их 8 ханатай Монгол гэрийг нэхэмжлэгч Б.******* болон 2016 оны 02 сарын 09- ний өдөр төрсөн хүү Ч., 2019 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн хүү Ч., 2023 оны 07 сарын 27-ны өдөр төрсөн охин Ч. нарын өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 319/2025/00379/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох, 1.Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Д.******* бидний гэрлэлтийг цуцлах, 2. 2016 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн хүү Ч., 2019 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн хүү Ч., 2023 оны 07 сарын 27-ны өдөр төрсөн охин Ч. нарыг өөрийн асрамждаа авах, 3. 2016 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн хүү Ч., 2019 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн хүү Ч., 2023 оны 07 сарын 27-ны өдөр төрсөн охин Ч. нарын тэтгэлгийг эцэг Д.*******ээс гаргуулах тухай, 4. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хар өнгөтэй, 74-05 ХОЕ улсын дугаартай, приус 30 маркийн тээврийн хэрэгслээс нэхэмжлэгч Б.******* болон 2016 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн хүү Ч., 2019 оны 08 сарын 20- ны өдөр төрсөн хүү Ч., 2023 оны 07 сарын 27-ны өдөр төрсөн охин Ч. нарт ноогдох хэсгийг гаргуулах тухай, 5. Их 8 ханатай Монгол гэрийг нэхэмжлэгч Б.******* болон 2016 оны 02 сарын 09- ний өдөр төрсөн хүү Ч., 2019 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн хүү Ч., 2023 оны 07 сарын 27-ны өдөр төрсөн охин Ч. нарын өмчлөлд үлдээх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгч гэр бүлийн маргааны талаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС