Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 319/ШШ2025/00440

 

 

 

 

 

 

2025 06 25

319/ШШ2025/00440

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 4-р баг, ******* 21-11Б тоотод оршин суух, ******* овгийн *******-*******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******-*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын даргын 2025 онь 05 сарын 01-ний өдрийн Б\17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 319/2025/00319/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: : ...Миний бие ******* аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төвд 2021 оноос 2025 оны 05 сарын 01-ийг хүртэл агнан бэлтгэгч селессерээр тус байгууллагад ажиллаж байсан. Гэтэл 2025 оны 05-р сарын 01-ны өдөр ЗООНОЗ-ын өвчин судлалын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******-******* өрөөндөө дуудан оруулж ирээд намайг өргөдлөө өгөөд сайн дураараа ажлаасаа чөлөөлөгд гэсэн.

Би дуугүй зогсож байтал нягтлан бодогч Хабиба, Лаборант Галцогоор намайг ажлаас халагдах өргөдлийг бичүүлж даргад өгсөн. Би өөрөө гарын үсэг зураагүй, өөрөө бичээгүй болно. Нэг ёсондоо надад ажлын дарамт учруулсан.

Иймд ЗООНОЗ-ын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******-Эрдэнийн 2025 оны 05 сарын 01-ны өдрийн Б/17 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож Ц.******* намайг ажилд эргүүлэн тогтоолгож өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Т.*******ийн нэхэмжлэлтэй ЗООНОЗ-ын өвчин судлалын төвд холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. миний бие дараах хүсэлтийг гаргаж байна.

Ц.*******ийн ажилд эргүүлэн тогтоосон тул нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******-*******д холбогдуулан ******* аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын даргын 2025 онь 05 сарын 01-ний өдрийн Б\17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төв нь нэхэмжлэгч Ц.*******ийг ажилд нь эргүүлэн тогтоосон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Ц.******* нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0364 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр Ж.т итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна.

5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төвд холбогдуулан ******* аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын даргын 2025 онь 05 сарын 01-ний өдрийн Б\17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлж тогтоолгох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГАНТӨГС