| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00413/И |
| Дугаар | 319/шш2025/00449 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 319/шш2025/00449
| 2025 06 27 | 319/ШШ2025/00449 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* аймгийн ******* *******ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* суманд байрлах, *******-******* ХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр 16,556,400 /арван зургаан сая таван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 153/2024/00413/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******ын газрын дарга Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* *******ын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт зааснаар ******* *******ын шимтгэл гэж нийгмийн *******д даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн *******ын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан байдаг.
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж ******* *******ын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт тусгасан.
Гэтэл харилцагч *******-******* ХХК нь 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* *******ын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй хуримтлагдсан шимтгэл, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 16,556,400 төгрөгийн өр үүсгэж нийгмийн *******ын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч *******-******* ХХК-аас ******* *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 16,658,400 (арван зургаан сая зургаан зуун тавин найман мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******ын газарт төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү ...гэжээ.
2. Хариуцагч *******-******* ХХК-ийн захирал Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани үйл ажиллагаа доголдсонтой холбоотой нийгмийн *******ын хуримтлагдсан өр төлбөрийг үүсгэсэн болно. Тухайн өр төлбөрөө дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
- 2025 оны 07 дугаар сарын 25-нд 5,000,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 25-нд 5,000,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 6,556,400 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******ын газар нь хариуцагч *******-******* ХХК-нд холбогдуулан ******* *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр 16,556,400 (арван зургаан сая таван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-******* ХХК-ийн захирал Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр 16,556,400 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тайлбарыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 16,556,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 240,732 төгрөгийн тал хувь болох 120,366 төгрөгийг хариуцагч *******-******* ХХК-иас гаргуулан улсын орлого болгохоор тогтов.
5. Хариуцагч *******-******* ХХК нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******ын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч *******-******* ХХК-нд холбогдох, ******* *******ын шимтгэлийн хуримтлагдсан өр 16,556,400 (арван зургаан сая таван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 16,556,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 240,732 төгрөгийн тал хувь болох 120,366 төгрөгийг хариуцагч *******-******* ХХК-иас гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *******-******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС