Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

 

2018            5            22                                             441

-

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,  

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Х.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.М-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  1808012160488 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр  Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Эмээлт зах дээр мал бой хийдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун дэнжийн 3-12 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Олохун овогт Хуягбаатарын М- /РД:ПГ87042435/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Х.М-нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн Баруун дэнжийн 3-12 тоотод хамтран амьдрагч С.А-тай маргалдсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.М-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Цагаан сарын буузаа хийх гээд найзуудаа дуудаад пиво уусан. Тэгээд эхнэртэйгээ муудалцсан. Болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Эхнэрээ цохисондоо их харамсаж байна” гэв.

Эрүүгийн 1808012160488 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.А-ийн: “2018 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө манайх цагаан сарынхаа буузыг хийх гээд найзуудаа дуудаж хамт хийсэн. Бууз хийж байхдаа бид нар пиво уусан. Нөхөр согтчихоод гарч ороод амандаа үглээд байхаар нь “унтаж амраач маргааш битүүн болох гэж байхад” гэсэн. Надад уурлаад байхаар нь “чи ингэж байхаар зодчихооч” гээд хэлсэн чинь хоосон нимгэн төмөр данх барьж байгаад толгой, мөр, гар орчимд цохисон. Цагдаа дуудах гэтэл утас булааж аваад унтчихаар нь цагдаад дуудлага өгөөд саатуулсан. ...Одоо эдгэсэн, эмчилгээ хийгээгүй болохоор баримт байхгүй. Нөхөр М- надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-11-12/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.20-ны өдрийн 2608 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.А-ийн биед зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, дух, баруун мөр, баруун бугалга, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэлэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/,

Шүүгдэгч Х.М-ын яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр найз нөхөд, эхнэрийн хамт гэртээ цагаан сарын бууз, банш хийсэн. ...ганц нэг шил архи хувааж уусан. Найзууд орой явцгаасан. Эхнэр өөдөөс хэрүүл өдөөд намайг архи уулаа гээд байсан. Би маргалдаж байгаад цай уудаг нимгэн төмөр данхаар эхнэр А-ийг зодсон чинь эхнэр цагдаа дуудаад барьж өгсөн. Урьд би эхнэр А-ид ганц нэг удаа гар хүрч байсан, тэрнээс гэмтэл бэртэл учиртал цохиж зодсон асуудал байхгүй, би хутга бариагүй, надтай муудалцаж маргалдахаараа дарамтлалаа гээд байдаг. Тэрнээс дарамтлаж доромжилсон асуудал байхгүй. Гэмтлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-36/,

Гэрч Ч.Оюуны мэдүүлэг /хх-15-16/, гэрч Т.Жүгдэрийн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Б.Зоригоогийн мэдүүлэг /хх-19-20/, гэрч Х.Мянганбаатарын мэдүүлэг /хх-21-22/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-31-32/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-37-38/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-39-43/, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-44-45/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-54/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-60/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.М-нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун дэнжийн 3-12 тоот гэртээ хамтран амьдрагч С.А-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.А-ийн “...нөхөр согтчихоод ...надад уурлаад байхаар нь “чи ингэж байхаар зодчихооч” гээд хэлсэн чинь хоосон нимгэн төмөр данх барьж байгаад толгой, мөр, гар орчимд цохисон...” гэх мэдүүлэг /хх-11-12/, шүүгдэгч Х.М-ын “...эхнэр өөдөөс хэрүүл өдөөд намайг архи уулаа гээд байсан. Би маргалдаж байгаад нимгэн төмөр данхаар эхнэрийн толгой мөр хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-36/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.20-ны өдрийн 2608 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.А-ийн биед зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, дух, баруун мөр, баруун бугалга, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэлэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-27/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “...нөхөр М-т гомдол саналгүй, бид хоёр эвлэрсэн...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Х.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч Х.М-“Улсын яллагчийн ялыг зөвшөөрч байна. Эхнэрээ цохисондоо маш их гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзэж шүүгдэгч Х.М-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нимгэн төмөр хийцтэй, бүсэлхийн тойрог 60 см, хүрэн өнгийн бариултай данх 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.М-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Хын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.М-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ыг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.М-торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нимгэн төмөр хийцтэй, бүсэлхийн тойрог 60 см, хүрэн өнгийн бариултай данх 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.М-бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

                         ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР