| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00482/И |
| Дугаар | 319/шш2025/00463 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 319/шш2025/00463
| 2025 07 02 | 319/ШШ2025/00463 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1-р хороо, *******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 12-р баг, ******* эсба 2/80 байр, 40 тоотод оршин суух, *******ын т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 882,768 (найман зуун наян хоёр мянга долоон зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 319/2025/00482/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г. нь ******* ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 10 сарын 02-ны өдөр 140000454059 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Г. нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 сарын 11-ний өдөр 900,000 төгрөгийг сарын 2,3% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба өнгөрсөн хугацаанд нийт 4490,090 төгрөгийг төлсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 сарын 07- ны өдрөөр Г.ийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 620,000 төгрөг, зээлийн хүү 228,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,384 төгрөг нийт 882,768 төгрөг байна.
Г. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 882,768 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно...гэжээ.
2. Хариуцагч Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөерч байна. 3 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулах болно.
2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 294,256 төгрөгийг,
2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 294,255 төгрөгийг,
2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 294 255 төгрөгийг тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.т холбогдох, 882,768 (найман зуун наян хоёр мянга долоон зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 882,768 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,736 төгрөгийн тал хувь болох 12,868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 12,868 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,868 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч Г. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.т холбогдох, 882,768 (найман зуун наян хоёр мянга долоон зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,736 төгрөгийн тал хувь болох 12,868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 12,868 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Г.өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,868 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС