Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 319/шш2025/00472

 

 

 

 

 

 

 

2025 07 04 319/ШШ2025/00472

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хорооллын 01-04 тоотод оршин суух, ******* ******* овогт *******н *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* суманд байрлах, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.*******, түүний өмгөөлөгч Д.*******,

Хариуцагч Б., түүний өмгөөлөгч Г.*******заяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.******* миний бие ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын боловсрол хариуцсан арга зүйчээр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилогдон ажиллаж байсан бөгөөд хуулийн хүрээнд төрийн ажлыг нэр хүнтэй, боловсролын байгууллагуудтай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд ажиллаж ирлээ. Миний бие улсад 30 дахь жилдээ ажиллаж байгаа ахмад ажилтан. Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/20 тоот ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. тушаал гаргаж ажлаас чөлөөлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон тооны цомхотгол нэртэйгээр ажлаас үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг ******* аймгийн ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын боловсрол хариуцсан арга зүйчээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, тус тушаалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... О.*******ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг хариуцагч байгууллагын зүгээс бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

******* аймгийн ******* сумын ЗДТГ-ын даргын 2025.03.11-ний өдрийн Б/20 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1, 80.1.1, 80.4 дэх хэсэгт заасан үндэслэл мөн бөгөөд О.*******ийн ажиллаж байсан Боловсролын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо нь тус ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025.01.15-ны А/05 дугаар Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар хасагдсан тул энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сонсох ажиллагаагаар мэдэгдэж энэ талаараа тухай баримт дээр гарын үсгийг нь зуруулах гэсэн боловч хүлээн авахгүй гээд гарын үсэг зураагүй. Гэхдээ өөрийнх нь ажлын байр бүтэж орон тооноос хасагдсан тул ажлаас гарах болсон талаараа мэдсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл ******* аймгийн ******* сумын ЗДТГ-ын даргын 2025.01.15-ны А/05 дугаар Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар 2025 онд ажиллах ажилтнуудын бүтэц орон тоог баталсан бөгөөд тухайн бүтэц орон тооны дагуу хариуцагч нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй байдаг. Тухайн албан тушаал нь хийх ажил үүргийн тодорхойлолтын хувьд нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын хийх ажил үүрэгтэй давхцаж байгаа тул энэхүү орон тоог хассан.

Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд одоо тус байгууллагад Боловсролын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэв.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай даргын тушаал, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/208 дугаартай захирамжийн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/208 дугаартай захирамжийн 1, 2, 3 дугаар хавсралт, нэхэмжлэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/20 дугаартай даргын тушаалын баталгаат хуулбар, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/206 дугаартай албан бичиг, 1-р сарын 2-р хагасын цалингийн мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагч талаас 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2/266 дугаартай албан бичгээр хариу тайлбар, сонсох ажиллагаа явуулсан тухай мэдэгдэл, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/05 дугаартай тушаал, тус тушаалын 1, 2 дугаар хавсралт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаар тогтоолын хуулбар, тус тогтоолын 2 дугаар хавсралтын хуулбар, ******* аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/208 дугаар ******* сумын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус захирамжийн 1, 2, 3 дугаар хавсралтууд, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/53 дугаар тушаалын хавсралт Албан тушаалын тодорхойлолт-ын хуулбар, О.*******ийн цалингийн тооцооны хүснэгт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5. Шүүхээс хариуцагч талын хүсэлтийн дагуу №1/23220220 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

- ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон тоо хасагдсан үндэслэлээр сумын Засаг даргын тамгын газрын боловсролын асуудал хариуцсан арга зүйчийн ажлаас чөлөөлсөн.

- ******* аймгийн Засаг даргын ******* сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон захирамж гараагүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, нийгмийн бодлогын мэргэжилтний болон боловсролын асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг  давхцаагүй.

1.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

- О.*******ийн ажиллаж байсан соёлын асуудал хариуцсан арга зүйчийн орон тоо нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны А/05 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар хасагдсан тул сонсох ажиллагаагаар мэдэгдэж, ажлаас нь чөлөөлсөн.

-Боловсролын асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг  нь нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгтэй давхацсан тул орон тоог хасаж, ажлаас нь чөлөөлсөн гэж маргасан

2. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. нь ******* сумын Засаг даргын тамгын газрын боловсролын асуудал хариуцсан арга зүйчээр ажиллаж байсан О.*******ийг тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах үед орон тоон нь хасагдсан гэх үндэслэлээр  2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сонсох ажиллагаа явуулахаар болж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаагаа мэдэгдэж, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/20 дугаар О.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. (хавтаст хэргийн 18 дахь тал),

******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Баярлах 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч О.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын тамгын газрын боловсролын асуудал хариуцсан арга зүйчээр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилжээ.(хавтаст хэргийн 4-12 дахь тал),

2.2. Ажил олгогчийн заасан ажлын байранд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирох цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноос үүссэн харилцаа нь хөдөлмөрийн харилцаанд хамаардаг.

Шүүх хуралдаанд тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр хуульчилсан.

******* аймгийн ******* сумын хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах хороо байгуулагдаагүй болох нь ******* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/206  дугаар албан бичгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 31 дэх тал),

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

2.3. Ажил олгогч нь ажилтан О.*******ийг  Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасныг баримтлан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.  (хавтаст хэргийн 18 дахь тал),

Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарлахдаа 1. түр хугацаагаар ажиллаж байсан, 2. нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод заагдсан зорилго, зорилт, чиг үүрэгтэй давхцаж орон тоо нь хасагдсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан.

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч О.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн эсэх асуудал болжээ.

2.4. Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгож,  ажил, үүргийг гүйцэтгэх нөхцөлөөр хангах тухай талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн тохиролцоо байдаг.

2.5. Ажил олгогч буюу ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Баярлахын ажилтан О.*******тай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.6-д үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацааг хугацаагүй гэж заасан байна. (хавтаст хэргийн 5-12 дахь тал),

2.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг нэрлэн заасан бөгөөд дагалднаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульчилсан.

Дээрхээс үзэхэд ажил олгогч нь ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тогтоогдож байгаа ба ажил олгогчийн зүгээс ажлын хэрэгцээ, шаардлагаар түр хугацаагаар бий болгосон ажлын байр гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн ажилтан  2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш боловсролын суудал хариуцсан арга зүйчийн байнгын орон тоонд ажиллаж байсан нь нотлогдсон учраас хариуцагчийн түр хугацаагаар, түр ажлын байранд ажиллаж байсан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

2.7. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй тохирсон байж хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Ажилтан, ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргасан, эсхүл хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох бөгөөд хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцална.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т 1/ аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, 2/ ажлын байр хасагдсан, 3/ орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа  эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон, эсхүл адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хасагдаж цөөрсөн байх  шаардлагатай.

2.8. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолоор сумын Засаг даргын тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 13, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 15, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 16, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 18, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 21, 20001-ээс дээш хүн амтай суманд 23 байхаар тус тус тогтоосон байна.

******* аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/208 дугаар ******* сумын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамжаар ******* сумын Засаг даргын тамгын газрын бүтцийг баталж, захирамжийн 1 дүгээр хавсалтаар сумын Засаг даргын тамгын газарт  1. Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан арга зүйч, 2. Гадаад харилцаа, гамшгаас хамгаалах асуудал хариуцсан арга зүйч, 3. Нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн ажил хариуцсан арга зүйч, 4. Боловсролын асуудал хариуцсан арга зүйч, 5. Соёлын асуудал хариуцсан арга зүйч гэсэн 5 орон тоог нэмж баталж, төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-6 зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 45-48 дахь тал),

******* аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/208 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар 5, 2 дугаар хавсралтаар 24, 3 дугаар хавсралтаар 188 нийт 47 орон тоог ******* сумын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна.

Гэтэл ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/05 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, уг тушаалын 1 дүгээр хавсралтаар төрийн үйлчилгээний албан  тушаалыг 30, 2 дугаар хавсралтаар төрийн захиргааны албан тушаалыг 23 орон тоогоор нэмэгдүүлж тус тус баталсан байна. (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Боловсролын асуудал хариуцсан арга зүйч-ийн орон тоо хасагдсан гэх боловч хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн О.*******ийн цалингийн тооцооны хүснэгт, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалыг шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтуудаар нэхэмжлэгч О.******* нь тус тамгын газарт 2025 оны 1, 2, 3 дугаар саруудад буюу ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд ажиллаж байсан нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Иймд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Боловсролын асуудал хариуцсан арга зүйч-ийн орон хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

2.9. ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга нь төрийн захиргааны удирдах албан тушаалтан буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд  заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хүлээж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг ажил олгогчид үүрэг болгожээ.

Хариуцагч ******* Сумын засаг даргын тамгын газрын дарга нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоог тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр цуцлах эрхтэй боловч энэхүү ажиллагаа нь хуульд нийцсэн байхыг шаардана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна., мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж тус тус хуульчилсан.

Түүнчлэн, хариуцагчийн тушаал гаргахдаа баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-т зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө. гэсэн нь ажил олгогчийг өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах эрх олгосон хэм хэмжээ гэж үзэхгүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй боловч энэ нь хүссэн үедээ ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдаж, ажлаас чөлөөлөх зохицуулалт биш бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, цуцлах эрхтэй.

Дээрх хууль, тогтоомжоос үзэхэд ажлын байр нь хадгалагдаж буй ажилтны хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан, цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар  цуцлахыг хориглосон байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг шинээр нэмэгдсэн орон тоонд ажиллуулах, өөр албан тушаалд шилжүүлэн томилох зэргээр ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулж хөдөлмөр эрхлэх эрхээр нь хангах ёстой байсан.

2.10. Хариуцагч нь татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж, тушаалын хууль зүйн үндэслэлийг буюу нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэг давхацсан гэх тайлбарын үндэслэлээ нотолж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасан үүрэг болгосон зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэгч О.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь  тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүх зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлж,  хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар  нэхэмжлэгч О.*******ийг боловсролын асуудал хариуцсан арга зүйчийн ажлаас  чөлөөлсөн нь дээрх үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

3. Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж хуульчилсан.

Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй.

3.2.  Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан  Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1, 2.1.2, 2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн авч байсан цалингийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тооцож /2025 оны 1 дүгээр сард, 2 дугаар сард, 3 дугаар сард цалин 1,789,843+1,595,909+456,063=3,841,815 төгрөг,  3,841,815 төгрөг : 3  сар = 1 сарын дундаж цалин, хөлс 1,280,605 төгрөг, 3,841,815 төгрөг : 49 ажлын өдөр /3 сарын ажлын өдөр/ = 1 ажлын өдрийн дундаж цалин 78,404 төгрөг, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлс 4,659,180 төгрөг/ шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4,659,180 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

3.3. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн тул  нэхэмжлэгч О.*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч О.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. (хавтаст хэргийн 4 дэх тал),

Нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж /ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага 89,496 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* овгийн *******н *******ийг  ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын боловсролын асуудал хариуцсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,659,180 /дөрвөн сая зургаан зуун тавин есөн сая нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч О.*******ийн ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 89,496 /наян есөн мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС