Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00769

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар *******0*******/ШШ2025/00769

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Хишиг-******* ХХК-ийн байр, зүүн корпусд байрлах, ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******6,742,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******6,742,********************* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* банкны Багануур салбараас ******* нь 2024 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдрийн MN0600*******4**************000*******90*******2*******2 тоот зээлийн гэрээ байгуулан нийт *******8,000,000 төгрөгийн цалингийн зээлийг *******0 сарын хугацаатай, жилийн *******8 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нийт *******,744,924.6******* төлснөөс үндсэн зээлэнд *******,749,208.25 төгрөг, хүүнд *******,966,4*******6.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,24*******.0******* төгрөгийг тус тус төлсөн. Иймд Г.гээс үндсэн зээл *******6,250,79*******.75 төгрөг, хуримтлагдсан хүү 485,896.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,64*******.69 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг нийт *******6,742,********************* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* банкны Багануур салбарын нэхэмжилсэн *******6,742,********************* төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******6,742,********************* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24*******,662 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******20,8************** төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******20,8************** төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА