| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00933/И |
| Дугаар | 103/ШШ2025/00774 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2025/00774
| 2025 оны 09 сарын 2******* өдөр | Дугаар **************/ШШ2025/00774 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******7 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.Мөнхдэлгэр,
Нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Мөнхдэлгэр нь О.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие О.******* 2019 онд танилцаж 2020 онд охинтой болсон. Охин төрснөөс хойш удалгүй 2 сарын дараа тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш хүүхэддээ нэг ч удаа тэтгэмж өгч байгаагүй. Одоо түүний оршин суугаа хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: О. надтай танилцах үедээ Улаанбаатар хотод амьдардаг, говьд уурхайд тогоочоор ажилладаг байсан. Бид хоёр 2019 оны ******* сараас дотно харилцаанд орж охиноо төрөх хүртэл ирж очоод явдаг байсан. О. нь 1994 оны ........ дугаар сарын .......-нд төрсөн, гэсэн дугаартай байсан, өөр мэдэх мэдээлэл байхгүй гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлгааа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх Биваангирд ӨЭМТ-ийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
/хх-ийн *******-6 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
1.Учир нь: Хүсэлт гаргагч Б.Мөнхдэлгэр нь О.******* 2019 онд танилцан 2020 оны 2 дугаар сарын 19-ны өдөр охин О.ын төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
2.Хүсэлт гаргагч нь Б.Мөнхдэлгэр нь О.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэсэн боловч түүний оршин суух хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүйгээс болоод тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
*******.Иймд хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч О.ын оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
4. овогт 1994............-ны өдөр төрсөн, РД:ЙЮ******* регистрийн дугаартай, гэсэн утастай байсан зэрэг мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-д зааснаар овогт ******* /РД:ЙЮ*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
*******.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох О.ын хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч анхааруулсугай.
4. овогт 1994.02.15-ны өдөр төрсөн, /РД:ЙЮ*******/, гэсэн утастай байсан зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА