| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00902/И |
| Дугаар | 103/ШШ2025/00775 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2025/00775
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны ******* дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч:Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1*******80 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн 6 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1*******60 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд ******* 2-р охин болж төрсөн. 1*******80 оны 6 дугаар сарын 18-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд овогт гэр бүл болон гэрлэлтийн гэрчилгээ авсан. Уг гэрчилгээнд миний нэрийг гэж ташаа бичсэнийг ******* миний бие болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний нөхөр 2011 онд нас барсан, манайх 2010 онд газар авахдаа нөхрийн нэр дээр авч байсан. Одоо амьдарч байгаа *******-******* ******* дүгээр гудамжны 0******* тоот газраа хүүхдийнхээ нэр дээр шилжүүлэх гээд хөөцөлдсөн чинь газрын албаны хүн “энэ газар таны нэр дээр биш байна, та ямар журмаар яаж авсан юм бэ, гэж хүний нэр дээр байна” гэж хэлсэн. Тэгээд гэрлэлтийн гэрчилгээгээ гаргаад өгсөн чинь гэрчилгээн дээр миний нэрийг гэж бичсэн байсан. Ийм учраас шүүхэд хандсан. Гэрлэлтийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгож газраа хүүгийнхээ нэр дээр шилжүүлэх зорилготой байгаа юм гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ. /хх-ийн 1-6-р тал/
Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтээс төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийг бүртгэх анкетийг нотлох баримтаар гаргуулж, Д. гэрчээр асуусан байна.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Ц.******* шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Хүсэлт гаргагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах зорилгоо заахдаа “миний нөхөр 2011 онд нас барсан бөгөөд одоо амьдарч байгаа газар нөхрийн нэр дээр байсан учраас гэрлэлтийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгож газраа хүүгийнхээ нэр дээр шилжүүлэх зорилготой” гэж тодорхойлжээ.
2.Түүний эрх олгосон бичиг баримт болох төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтууд ******* *******аар бичигдсэн боловч 1*******80 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн гэрчилгээн дээрх нэр гэж зөрүүтэй бичигджээ.
3.Хүсэлт гаргагчийн 1*******80 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн гэрчилгээнд бичигдсэн нэр нь эцэг эхээс өгсөн, эрх олгосон бичиг баримтад бичигдсэн ******* гэх нэрээс зөрүүтэй байгаа учир тухайн үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. /хх-ийн *******-р тал/
*******.1*******80 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж олгосон 6 дугаартай гэрлэлтийн гэрчилгээнд бичигдсэн ******* нь шүүхэд хүсэлт гаргасан ******* ******* мөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
-Төрсний бүртгэлийн лавлагаа, уг лавлагаанд овог *******, эцэг/ эх/-ийн нэр Цэнджав, өөрийн нэр ******* гэсэн байв,
-Иргэний үнэмлэхийн хуулбар, уг иргэний үнэмлэхийн хуулбарт ******* овогт ******* ******* гэсэн байв,
Гэрч Д.ийн шүүхэд өгсөн: Би *******ыг 2002 оны үед эмнэлэгт түргэний бага эмчээр ажилд орсон үеэс таних болсон. Хамт ажиллаж байсан. ******* нөхөр бие муутай группэд байдаг байсан. 2 хүү, 3 охин төрүүлж өсгөсөн. Нэр нь бол *******, ажил дээр болон найз нөхөд нь Мандах гэж дууддаг байсан. ******* нөхөр ын хамт Мөнгөнморьтоос шилжиж ирж байсан. Том хүүхэд нь бараг *******0 гарсан байх. Нэр усыг нь бичиг баримтад нь зөрүүтэй бичсэн байхаа, 2002 оноос тэтгэвэрт гартлаа 15 жил орчим цуг ажилласан. Тэр үед бүгдээрээ ******* гэж дууддаг байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
5.Иймд 1*******80 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн 6 дугаартай гэрлэлтийн гэрчилгээнд бичигдсэн ******* нь хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* мөн учраас хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тогтоох гэж буй үйл баримттай холбоотой, хамааралтай бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 13******* дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.******* дэх хэсэгт зааснаар 1*******80 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн 6 дугаартай гэрлэлтийн гэрчилгээнийн жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА