| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0241/Э |
| Дугаар | 249 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт М-ын Б-т холбогдох эрүүгийн 1810009950317 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “..........” ХХК-нд барилгачин ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ....... хорооллын ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт М-ын Б- /РД:........./
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ...7 дугаар байрны гадна согтуугаар П.Б-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Мөн эрүүгийн 1810009950317 дугаартай хавтаст хэргээс:
Шүүгдэгч М.Б- 2018.05.23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Асем Вилла” хотхонд байдаг ажлаасаа орой 17 цагийн үед тараад гэртээ харих замаараа 19 дүгээр хороололд байдаг үйлчилгээний төвийн хажуу талын дэлгүүрээс 0,5л савлагаатай “Улаанбаатар” архи авч гадаа бүгдийг нь ганцаараа уусан. Би 19-ийн автобусны буудлаас Яармагийн автобусанд сууж “Вива сити” хорооллын автобусны буудал дээр буугаад гэр рүүгээ явж байгаад тасарчихсан юм шиг байгаа юм. Ухаан ортол орцондоо гэртээ орох гэж явж байсан ба буцаад тасарчихсан. Дахиад ухаан ортол Цагдаагийн газар ирсэн, намайг хүн хутгалсан гэж хэлсэн. Би болсон асуудлыг сайн санахгүй байгаа ч гэсэн би өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-54-р хуудас/,
Хохирогч П.Б- 2018.04.25-ны өдөр мөрдөн байцаатанд мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр найз Тэмүүжингийн гэрт хоночихоод өдөр 13 цагийн үед хуучин амьдарч байсан “Вива сити” хороололд ирээд байрны ах Тоогийтой уулзаад “Вива сити” хорооллын N-1 дүгээр байрны урд 0,75л “Хараа” архи хувааж уучихаад байж байтал Баяраа ахтай тааралдсан. Баяраа ах нэг шил 0,75л “Сархад” архи авч өгөхөөр нь бид дөрөв “Вива сити” хорооллын зүүн талын Пума 107 дугаар байрны баруун талын орцны үүдний сандал дээр суугаад архиа хувааж ууж байтал Вивад амьдардаг байхдаа харж байсан зүс таних нэрийг нь мэдэхгүй ах халамцуу ирээд “юу байцгаана” гэхээр нь би архи аягалж өгтөл уучихаад явсан. Бид нар архиа уугаад юм яриад сууж байтал 10 минут орчмын дараа нөгөө зүс таних ах /Б-/ буцаж ирээд юм дуугаралгүй шууд шар өнгийн иштэй жижиг хутгаар миний давсагны зүүн хэсэг, цавь орчимд нэг удаа хутгалсан. Би түүнд “та яаж байна” гэхэд “харин яаж байх шиг байна” гэсэн. Тэр ахаас Тэмүүжин хутгыг нь булааж авах гэхэд нөгөө ах /Б-/ манай найзыг хутгална гэж дайрахаар нь Тэмүүжин машин тойроод зугтаахад нөгөө ах Вивагийн байрнууд руу явсан. Тэмүүжин араас нь гүйж очиж барьж аваад цагдаа болон эмнэлэг дуудсан. Би цус алдаад тогтохгүй байж байгаад ухаан алдсан юм шиг байгаа юм. Нэг сэртэл Цэргийн төв эмнэлэг дээр ирсэн. ... Миний эмчилгээний зардлыг гаргаж өгвөл надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
2018.05.24-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би Б-аас эмчилгээний зардалд 330.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.070.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг бэлнээр авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч Ц.Г- 2018.04.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байрны ах Даашкатай 2 шил 0,5л “Хараа” архи уучихаад түүнээс салаад харих гээд явж байтал манай байранд амьдардаг байсан Батбаяр ах найзтайгаа явж байхад нь тааралдсан. Бид гурав ойрд таараагүй гээд 0,5л архи хувааж уусан. Нэг сэртэл орой болчихсон Тэмүүжин, Батбаяр нарын хамт Пумагийн 107-р байрны орцны үүдэнд архи уучихсан сууж байсан. Манай байрны Боогий /Б-/ гээд залуу гартаа жижигхэн хутга барьчихсан ирээд ямар нэгэн юм хэлэлгүйгээр Батбаярын гэдэс хавьд нь хутгалчихаад “Вива сити” хорооллын байрнууд руу явсан. Тэмүүжин хойноос нь хөөж очоод Боогийг /Б-/ бариад цагдаад дуудлага өгсөн. Батбаярын зүүн цавь хэсгээс нь цус гараад тогтохгүй болохоор нь Тэмүүжин эмнэлэг дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Г.Т- 2018.04.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... Батбаяртай 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр уулзаад 2 хоног хамт архи ууж манайд хоносон. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манайхаас гараад “Вива сити” хороололд иртэл Батбаярын танил ах Тогтохтой тааралдсан. Түүнтэй 0,5л “Хараа” архи хувааж ууж байхдаа би Баяраа ахтай Сэлэнгэ аймгийн талаар яриад байж байтал Батбаяр “яачихваа гэдэс сонин болоод байна” гээд гэдсээ гараараа дараад байсан. Очоод хартал гэдэснээс нь цус дусахад цамцыг нь сөхөхөд хүйсний ойролцоо цус олгойдоод гараад байсан. Миний хажууд юм сүүтгэнэх шиг болохоор нь хартал 50 орчим насны хөгшин ах /Б-/ гартаа шаргал өнгийн иштэй хутга барьчихсан намайг “ална” гээд гараа савчиж байгаад байрнуудын дундуур ороод явахаар нь би түүний араас дагаад явж байгаад замдаа тааралдсан хүнээр цагдаад дуудлага өгүүлсэн. Намайг буцаад ирэхэд цагдаа, түргэн ирсэн байсан. Тэр үед нөгөө хутга барьсан хүн /Б-/ байр тойроод гараад ирэхээр нь цагдаад тэр хүнийг зааж өгөөд бариулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №5409 дугаартай дүгнэлтэнд:
1. П.Б-ын биед зүүн цавь хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 39-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №5040 дугаартай дүгнэлтэнд:
1. Шар эрээн өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй, урвал явагдаагүй тул бүлгийн харъяалал, хүн, амьтны аль нь болохыг тогтоох шинжилгээ хийх боломжгүй байна. /хх-ийн 44-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №5039 дугаартай дүгнэлтэнд:
1. Хэргийн газрын үзлэгээр бентэнд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн нунтаг зүйлд цус илэрсэн. Уг цус нь O /I/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 46-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 31-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-33-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-р хуудас/,
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-37-р хуудас/,
Шүүгдэгч М.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:
- гэрч Д.Б-ны мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
- гэрч Ж.У-ын мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57-р хуудас/,
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ...7 дугаар байрны гадна хохирогч П.Б-ыг хутгалж биед нь “...зүүн цавь хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч П.Б-ын ... “Вива сити” хорооллын зүүн талын Пума 107 дугаар байрны хамгийн баруун талын орцны үүдний сандал дээр суугаад архиа хуваагаад ууж байтал өмнө нь Вивад амьдардаг байхдаа харж байсан зүс таних нэрийг нь мэдэхгүй ах /Б-/ халамцуу ирээд “юу байцгаана” гэхээр нь би архи аягалж өгтөл уучихаад явсан. ... Зүс таних ах /Б-/ буцаж ирээд юм дуугаралгүй шар өнгийн иштэй жижиг хутгаар миний давсагны зүүн хэсэг, цавь орчимд нэг удаа хутгалсан. Би түүнд “та яаж байна” гэхэд “харин яаж байх шиг байна” гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Ц.Г-ын ... Манай байрны Боогий /Б-/ гээд залуу гартаа жижигхэн хутга барьчихсан ирээд ямар нэгэн юм хэлэлгүйгээр шууд Батбаярын гэдэс хавьд нь хутгалчихаад “Вива сити” хорооллын байрнууд руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Г.Т-гийн ... “Вива сити” хороололд Батбаярын танил ах Тогтохтой архи ууж байхдаа би Баяраа ахтай Сэлэнгэ аймгийн талаар ярилцаж байх үед Батбаяр “гэдэс сонин болоод байна” гээд гэдсээ гараараа дараад байсан. Очоод хартал гэдэснээс нь цус дусахад цамцыг нь сөхөхөд хүйсний ойролцоо цус олгойдоод гараад байсан. Миний хажууд юм сүүтгэнэх шиг болохоор нь хартал 50 орчим насны хөгшин ах /Б-/ гартаа шаргал өнгийн иштэй хутга барьчихсан намайг “ална” гээд гараа савчиж байгаад байрнуудын дундуур ороод явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №5409 дугаартай дүгнэлтэнд:
1. П.Б-ын биед зүүн цавь хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 39-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №5039 дугаартай дүгнэлтэнд:
1. Хэргийн газрын үзлэгээр бентэнд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн нунтаг зүйлд цус илэрсэн. Уг цус нь O /I/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 46-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч П.Б-ын биед ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Б-ын хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч М.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний талаар прокуророос гаргасан саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн боловч шүүгдэгч М.Б-т ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзсан болно.
Шүүгдэгч М.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр “Эм Си Эс” ХХК-нд барилгачнаар ажилладаг хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, цалин орлогыг хэмжээг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч П.Б- нь “...М.Б-аас хохиролд 1.400.000 төгрөг авсан үнэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан байх тул шүүгдэгч М.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.