Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 319/ШШ2025/00492

 

 

 

 

 

 

2025 07 21

319/ШШ2025/00492

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* *******айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* овогтой *******гийн нэхэмэжлэлтэй

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, овогтой өд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.өд холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, эд хөрөнгө хуваах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГАНТӨГС