Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 319/шш2025/00496

 

 

 

 

 

 

 

2025 07 24 319/ШШ2025/00496

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум ******* баг ******* ******* оршин суух, ******* ******* ургийн овогт *******ы *******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Б.******* нь 1974 онд төрсөн. 55 настай. Сургуульд суралцаж байгаагүй. Бага наснаасаа эцэг эхийн хамт мал маллан амьдарч байгаад 2000 онд нутгийн залуу Т.тай гэрлэж, одоог хүртэл мал маллан амьдарч байна.

Б.******* нь 50 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Нийгмийн даатгалын байгууллагад гаргахад 1990 оноос 1995 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг Нийгмийн даатгалын байгууллага тогтоох боломжгүй. Шүүхэд хандаж 1990 оноос 1995 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэрэгтэй гэж зөвлөсөн тул шүүхэд хандан хүсэлт гаргаж байна.

Б.******* нь бага наснаасаа одоог хүртэл мал маллан амьдарч байгаа боловч Б.*******ыг 16 насанд хүрэх үед буюу 1990-д оны үед нийгмийн шилжилт явагдаж, нэгдэл тарж мал хувьд шилжиж, 1990-1995 онд нэгдлийн 70-р данс хөтлөгдөөгүй, мал тооллогын баримт архивт шилжээгүй тул шүүхэд хандаж хүсэлт гаргаж байна.

Б.*******ыг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.******* нь бага наснаасаа одоог хүртэл мал маллан амьдарч байгаа боловч Б.*******ыг 16 насанд хүрэх үед буюу 1990 оны үед нийгмийн шилжилт явагдаж, нэгдэл тарж мал хувьд шилжиж, 1990-1995 оны ******* аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 70-р данс хөтлөгдөөгүй, мал тооллогын баримт архивт шилжээгүй тул шүүхэд хандаж хүсэлт гаргаж байна.

Б.******* нь 2000 онд гэр бүл болох хүртлээ өөрийн төрсөн ах Б.ы хамт ******* аймгийн Буянт сумын Соёл" нэгдэл, тус сумын ******* багт мал маллан амьдарч байсан.

Б.*******ыг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн Буян сумын Соёл нэгдэл, ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодруулж байна... гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 830 дугаартай албан бичиг, ******* аймгийн Буянт сумын архивын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 017 дугаартай Б.Дөгдөрхааны 1995-2000 оны мал тооллогын А дансны бүртгэл, ******* аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай тодорхойлолт, гэрэл зураг, №А1376267 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийн 0279 дугаартай итгэмжлэл, ******* аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн малчдын 1995-2000 оны мал тооллогын баримтын архивын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3. Шүүхээс ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29/668 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Б.*******ын нэр дээрх ХААТР-1, 21 маягтуудын баталгаат хуулбар, иргэн К., Н. нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.*******ын шүүхэд гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн Буянт сумын Соёл нэгдэл, 3 дугаар багт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох гэж тодруулсан.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

4. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар Б.******* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн Буян сумын Соёл нэгдэл, ******* багт малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна дүгнэлээ. Үүнд:

4.1. ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 830 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичигт Тус архивын сан хөмрөгт ******* аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1990-1994 оны 70 дугаар данс байхгүй тул Б.д холбогдох лавлагааг олгох боломжгүй байна гэх албан бичиг,

4.2. ******* аймгийн Буянт сумын архивын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 017 дугаартай ******* аймаг Буянт сум Норжинхайрхан багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б.Дөгдөрхаан нь мал маллаж байсан хугацаа /1995, 1997, 1999, 2000/ он хүртэл гээд Тухайн онуудад жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоо гэх хүснэгтэд 1995-2000 он хүртэл мал тоологдсон архивын лавлагаа,

4.3. ******* аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай Тус багийн иргэн Б. нь төрсөн дүү Б.*******тай хамт 1990-2000 он хүртэл мал маллаж байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт,

4.4. ******* аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн 1995-1996 оны хооронд мал тооллогын баримтын иргэдийн жагсаалтын 12 дугаарт Б.- түүний ам бүлийн тоо гэх хэсэгт 6 гэж бичигдэж мал тоологдсон байдал,

4.5. ******* аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн 1997 оны мал тооллогын баримтын иргэдийн жагсаалтын 15 дугаарт Б. гэж бичигдэж мал тоологдсон байдал,

4.6. ******* аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн 1999 оны мал тооллогын баримтын иргэдийн жагсаалтын 8 дугаарт Б.- түүний ам бүлийн тоо гэх хэсэгт 5 гэж бичигдэж мал тоологдсон байдал,

4.7. ******* аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн 2000 оны мал тооллогын баримтын иргэдийн жагсаалтын 5 дугаарт Б.- түүний ам бүлийн тоо гэх хэсэгт 5 гэж бичигдэж мал тоологдсон байдал,

4.9. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29/668 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******ын нэр дээрх Ажилладаг байгууллага гэх хэсэгт ******* төвийн 10 жил, Эрхэлдэг ажил гэх хэсэгт сурагч, ажилд орсон он гэх хэсэгт 1982 он гэх бичвэртэй ХААТР-1, 21 маягтуудын баталгаат хуулбар.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч К.ы шүүхэд өгсөн ... Б.******* нь аав, ээжийн хамт ******* аймгийн Буянт суманд мал малладаг байж байгаад тэднийг нас барсны дараа өөрийн ахындаа Буянт суманд мал малладаг байсан. ******* сумын залуутай гэрлэх хүртлээ Буянт суманд амьдарч байсан. Бид нэг саахалт айлууд байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Н.гийн шүүхэд өгсөн ... Б.******* ээж, ахынхаа хамт мал маллан амьдардаг байсан. Би 2002 онд ******* аймгийн төвд шилжиж ирсэн. 1990-2002 он хүртэл хөдөө гэр бүлтэйгээ мал маллаж байсан ... гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчүүдэд хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай цаг хугацааны хувьд тохирсон байх тул дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

6. Хүсэлт гаргагчийн хүсэлтдээ хавсаргасан №А1376267 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, №0077212 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрэл зураг нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдвал зохино.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

8. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б.*******ыг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн Буянт сумын Соёл нэгдэл, 3 дугаар багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт *******ы *******ыг ******* аймгийн Буянт сумын Соёл нэгдэл, 3 дугаар багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС