| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0275/Э |
| Дугаар | 282 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 282
2018 04 02 282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Б.Д.рж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Манал овогт Б.х.ны Д.ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0062 70292 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Манал овогт Б.х.ны Д.рж, Монгол Улсын иргэн,
....
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Д.рж нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-нд шилжих шөнө ....ошин суух иргэн Л.Д.ржийн гэрт Л.Г.гттой маргалдаж, улмаар түүний толгойн тус газар алхаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Б.Д.рж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед Ц.Б.н.м, Л.Г.гт хоёр ирсэн. Л.Г.гттой маргалдаж, улмаар түүний толгой тус газар алхаар цохисон. Өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Л.Г.гтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой...22:00 цаг өнгөрч байхад Б.н.м намайг хүн дуудаад байна хамт явъя гэхээр нь зөвшөөрөөд...Сонгинохайрхан ...оонд байх өргөн чөлөөний орчимд байдаг Л.Д.рж ахын гэрт нь орсон. Л.Д.рж ахын гэрт ороход Л.Д.рж ах нилээн согтуу байсан. Харин Б.Д.рж арай гайгүй согтолттой...байсан. Бид хоёрыг ороход...Б.Д.рж, Б.н.м хоёр гадагшаа гараад дэлгүүр рүү яваад эргэж орж ирэхдээ 0.75 литрийн нэг шил архи, 2 лааз 0.5 литрийн пиво авч ирсэн. Тэгээд нөгөө архи, пиво хувааж ууцгаагаад юм ярилцаад нэлээд удсан. Тэгтэл нөгөө авсан архи дуусаад дахин нөгөө хоёр гадагшаа дэлгүүр хаахаас өмнө гээд гараад дахин 0.75 литрийн архи бариад ороод ирсэн. Энэ хооронд Л.Д.рж ах бол бүр согтоод унтчихсан. Тэгэхдээ Л.Д.рж ах нэг унтаад нэг сэрээд байсан... Тэгж байтал Б.Д.рж ахтай юм ярьж байгаад энд тэндэхийн атаманы тухай ярьтал Б.Д.рж ах өөрөө атаман байсан мэтээр яриад том том дуугараад нэг л ам муруйгаад хэрүүл гарах шинжтэй болоод байхаар нь...явлаа гээд боссон. Тэгсэн чинь Б.Д.рж ах намайг босох үед бас босоод ирсэн. Тэгээд би хаалга руу чиглээд явсан чинь миний толгойн зүүн дээд хэсэгт янгинаад таг хийх чимээ гарсан. Би эргэж хараад Б.Д.рж ахыг цааш нь түлхсэн. Тэгсэн чинь Б.н.м бид хоёрын дундуур ороод салгах гэж оролдож байтал цаанаас Л.Д.рж ах ...босож ирээд та нар...хүний гэр оронд зодоон цохисон хийгээд байхдаа яадаг юм бэ гээд гарцгаа явцгаа гэсэн. ...Тэр хэрүүл маргаан болж байх үед бол Б.Д.рж гартаа нэг модон иштэй алх барьчихсан байсныг нь санаж байна. ...Б.Д.рж ах 100.000 төгрөгийг манай эхнэрийн данс руу ...шилжүүлсэн. Тэр мөнгөөр нь би эмчилгээ болон бусад зардлаа өгсөн учир надад эмчилгээний болон өөр бусад байдлаар Б.Д.рж ахаас нэхэмжлэх зүйл байхгүй...Мөн миний хувьд Б.Д.рж ахад ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл байхгүй бөгөөд би цаашид шүүх хуралд оролцох боломж байхгүй оролцохгүй гэдгээ хэлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22),
2. Гэрч Ц.Б.н.мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Л.Г.гтын хамт байж байтал 00-01 цагийн орчим Б.Д.рж ах над руу залгаад хүрээд ир уулзъя гэхээр нь би Л.Г.гтын хамт Л.Д.ржийн гэрт орчсон. ...тэдний гэрт Б.Д.рж ах 6 настай хүүхэдтэйгээ, Л.Д.ржийн хамтаар байсан өөр хүн байгаагүй. ...Б.Д.рж, Л.Д.рж хоёр архи уусан сууж байсан. Тэгээд бид нар үргэлжлүүлж архи ууцгаасан. Би нилээн уусан учраас тасарсан байсан гэнэт Б.Д.рж Л.Г.гт хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй маргалдаад байхаар нь дундуур нь ороод салгатал Б.Д.рж ах баруун хөмсөг рүү цохиод цус гарсан. Гэтэл Л.Д.рж ах бид нарын салгаад би нарыг гэрээсээ явцгаа гэсэн. Тэгээд би Л.Г.гтын ...гэрт очиход түүний толгойноос цус гараад байсан. Л.Г.гт хэлэхдээ толгой руу Б.Д.рж хутгалчихлаа гэхээр нь би 103 дуудсан...Би тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй ямар ч байсан намайг Б.Д.рж зүүн хөмсөг рүү цохиод цус гарсан дараа нь Л.Г.гт хэлэхдээ миний толгойг Б.Д.рж хутгалсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-30),
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2461 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулайн хуйханд 2.5х0.2см хүрэн бор өнгийн тав бүхий мэс заслын оёдолтой шархтай. ...2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Зүүн зулайн хуйханы зүсэгдсэн шарх, тархи доргилт...ДҮГНЭЛТ:
1. Л.Г.гтын биед зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33),
- Шинжээч эмч Н.Э..онгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дүгнэлт гаргахдаа ГССҮТ-н эмчийн үзлэгт бичигдсэн оношийг үндэслэн ир ирмэгтэй зүйлээр үүсгэгдэх боломжтой гэж үзсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2977 дугаар дүгнэлтэд
“... Шинжилгээнд ирүүлсэн...модон иштэй алхан дээр бүдэг хүрэн өнгийн толботой байлаа...устөрөгчийн хэт илээр шинжилэхэд цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж дүгнэлт өгөх үндэс болов. ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн алхан дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42),
5. Шүүгдэгч Б.Д.ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянхошууны Хөтөл орчимд ирээд Л.Д.ржтой уулзаад “ойрд уулзаагүй учир жаахан юм ярингаа архи ууя” гэж хэлээд ойролцоох дэлгүүрээс ороод 1 шил 0,5 литрийн Хараа архи, 0,5 литрийн лаазтай Касс пиво аваад гэрт нь ороод ууцгааж байгаад Б.аа гэх залуу руу утсаар яриад уулзъя гээд намайг Солонгос улс руу явах гэж байгаа гэж худлаа хэлээд Б.ааг дуудсан. Тэгээд цаг орчим болж байхад Б.аа нэг залуу дагуулж ирээд ярилцаад байж байхдаа Б.аа бид 2 гадагшаа дэлгүүр рүү архи авахаар гарсан. Д.аагийн гэрийн ойролцоох дэлгүүр рүү ороод 0,75 литрийн нэг архи, би өөртөө 0,5 литрийн Касс пиво, ундаатай аваад буцаад Д.аагийн гэр рүү орсон. Тэгээд нөгөө авчирсан архиа уугаад юм ярилцаж байх хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй хэвийн л байцгаасан. Тэгэж байгаад нөгөө архи дууссан. Дахиад нэг шил архи авчихаач гээд Б.аа, Д.аа 2 хэлэхээр нь за за би одоо дахиад ганц шил архи аваад л боллоо. Тэгсэн чинь Б.аа надаас 10.000 төгрөг өгчихөөч гэхээр нь миний мөнгө дуусаж байна гэсэн. Тэгээд л Б.аа бид хоёр гадагшаа дэлгүүр рүү гарсан. Шөнө 00:00 цаг болж дэлгүүр хаахаас өмнө гээд гарсан. Дэлгүүрээс дахин 1 шил 0,75 литрийн хэмжээтэйг аваад эргээд Д.аагийнд очсон. Тэгээд архиа уугаад талдаа орж байхад Б.аа надаас дахин 10.000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь надад задгай хэдэн төгрөг л байна гэсэн чинь Д.аа хажуунаас надтай шатар тоглоод хожих юм бол ав гэсэн. Тэгэхээр нь би ч зөвшөөрөөд Б.аа, Д.аа хоёр хоорондоо 100-н буудалт даам тоглосон чинь Д.аа 2 удаа хожигдсон. Д.аа тухайн үед нилээн согтчихсон унтаад сэрээд байсан. Би тухайн үед мөнгөнөөс болоод л хэрүүл маргаан гарсан гэж санагдаад байгаа. Ямар ч байсан над руу Б.н.м гэх залуу болон Л.Г.гт хоёр дайрч байсан санагддаг юм. Л.Д.ржийн гэрт нэг алх ил харагдаж байсан болохоор түүнийг нь шүүрч аваад далайгаад айлгах гэж байсан боловч уурандаа Л.Г.гтын толгой руу алхаараа цохьчихсон. Л.Г.гтыг Л.Д.ржийн гэрээс гарахад нь харахад нүүр нь цус болсон байсан бөгөөд тэр цус нь толгойноос нь нүүр рүү нь гоожсон юм шиг санагдсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн гэм бурууг хүлээж байгаа учир надад хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83),
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68),
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 12) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Д.ржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
l. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д.ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Д.рж нь .... тоотод, 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Л.Г.гттой маргалдаж, шууд санаатай үйлдлээр, түүний толгойн тус газар алхаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Л.Г.гтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой...22:00 цагт...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байх өргөн чөлөөний орчимд байдаг Л.Д.рж ахын гэрт нь орсон. Л.Д.рж ахын гэрт ороход Л.Д.рж ах нилээн согтуу байсан. Харин Б.Д.рж арай гайгүй согтолттой...байсан. Бид хоёрыг ороход...Б.Д.рж, Б.н.м хоёр гадагшаа гараад дэлгүүр рүү яваад эргэж орж ирэхдээ 0.75 литрийн нэг шил архи, 2 лааз 0.5 литрийн пиво авч ирсэн. Тэгээд нөгөө архи, пиво хувааж ууцгаагаад юм ярилцаад нэлээд удсан. Тэгтэл нөгөө авсан архи дуусаад дахин нөгөө хоёр гадагшаа дэлгүүр хаахаас өмнө гээд гараад дахин 0.75 литрийн архи бариад ороод ирсэн. ...Б.Д.рж ахтай юм ярьж байгаад энд тэндэхийн атаманы тухай ярьтал Б.Д.рж ах өөрөө атаман байсан мэтээр яриад том том дуугараад нэг л ам муруйгаад хэрүүл гарах шинжтэй болоод байхаар нь...явлаа гээд боссон. ...Тэгээд би хаалга руу чиглээд явсан чинь миний толгойн зүүн дээд хэсэгт янгинаад таг хийх чимээ гарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22),
- Гэрч Ц.Б.н.мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нилээн уусан учраас тасарсан байсан гэнэт Б.Д.рж Л.Г.гт хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй маргалдаад байхаар нь дундуур нь ороод салгатал Б.Д.рж ах баруун хөмсөг рүү цохиод цус гарсан. ...би Л.Г.гтын ...гэрт очиход түүний толгойноос цус гараад байсан. Л.Г.гт хэлэхдээ толгой руу Б.Д.рж хутгалчихлаа гэхээр нь би 103 дуудсан......” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-30),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2461 дугаар шинжээчийн дүгнэлтэнд “...1. Л.Г.гтын биед зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2977 дугаар дүгнэлтэд “...1. Шинжилгээнд ирүүлсэн алхан дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42),
- Шүүгдэгч Б.Д.ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед мөнгөнөөс болоод л хэрүүл маргаан гарсан гэж санагдаад байгаа. Ямар ч байсан над руу Б.н.м гэх залуу болон Л.Г.гт хоёр дайрч байсан санагддаг юм. Л.Д.ржийн гэрт нэг алх ил харагдаж байсан болохоор түүнийг нь шүүрч аваад далайгаад айлгах гэж байсан боловч уурандаа Л.Г.гтын толгой руу алхаараа цохьчихсон. Л.Г.гтыг Л.Д.ржийн гэрээс гарахад нь харахад нүүр нь цус болсон байсан бөгөөд тэр цус нь толгойноос нь нүүр рүү нь гоожсон юм шиг санагдсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн гэм бурууг хүлээж байгаа учир надад хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д.рж нь хохирогч ...Л.Г.гтын толгойд алхаар цохисон болох нь нь шүүгдэгч мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Д.ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д.ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 455 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Д.ржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д.рж нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д.рж нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 60 дугаар байрны 4 тоотод зургаан нэрийн хүнсний дэлгүүр түрээслэн ажиллуулдаг болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн тэрээр гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулахаар дүгнэлт гаргасан 455 нэгжийн торгуулийн ялыг оногдуулж, торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
III. Бусад асуудлаар
Хохирогч Л.Г.гт нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгчээс авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 93) гэх баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1808 0062 70292 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй алхыг устгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: