Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 319/ШШ2025/00500

 

 

 

 

 

 

 

2025           07           25                                              319/ШШ2025/00500

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 1974 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын Цагаан бургас багт *******гийн 6 дахь охин болж төрсөн, ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1981 онд элсэн орж суралцаж байгаад бага ангиас сургуулиас гарч эцэг, эхийн хамт мал малласан ба “Социализм зам нэгдэлд” малчнаар ажиллаж байгаад 1991 оны 09 дугаар сарын 25-ны өдөр *******гийн *******тэй гэр бүл болж мөн Цагаан бургас бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж, 1992.07.01-ээс “Таван эрдэнэ” ХК нь болоход мөн малчнаар ажиллаж байтал 1995 онд компани тарсан. 1995-2022 оныг дуустал хувиараа 27 жил мал маллаж малчнаар ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд О.******* намайг ******* аймгийн ******* сумын Социализм зам нэгдэлд, 1992.07.01-1995.03.31 дуустал Таван эрдэнэ ХК-д, 1995- 2022.12.31 дуустал хувиараа мал маллаж малчнаар ажилласан хугацааг тогтоож өгнө үү. Цагаан бургас бригадад оршин сууж байсан... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, CVL2511250001009858 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 201 дугаартай албан бичиг, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/59 дугаартай тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/43 дугаартай тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаартай албан бичиг, тус албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын ******* багийн 2001-2009 оны мал тооллогын баримт,  зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3. Шүүхээс ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 29/441 дугаартай албан бичгээр ирүүлсэн О.Банжаргалын нэр дээрх ХААТР-1, 21 маягтуудын баталгаат хуулбар, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.05.26- ны өдрийн 308 дугаартай албан бичгээр ирүүлсэн О.*******д холбогдох архивын лавлагаа, гэрч О., М.- нарыг гэрчээр асууж авсан мэдүүлэг, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 29/514 албан бичиг, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 29/627 албан дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц., Ц.*******, Ц. нарын ХААТР-11 маягтын баталгаат хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Хүсэлт гаргагч О.*******ын шүүхэд гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2. Хүсэлт гаргагч О.******* нь шүүх хуралдааны явцад хүсэлтийн шаардлагаа “******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Цагаан бургас 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Таван-Эрдэнэ ХК-д малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* багт хувиараа мал маллаж байсан байдлыг тус тус тогтоолгох” гэж тодруулсан.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

            4. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа, (хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр)-г үндэслэн малчнаар ажилласан хугацааг тодорхойлохоор заасан бөгөөд шүүх түүний малчнаар ажиллаж байсан байдлыг тогтооход хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийлээ.

            3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар ******* овогт *******гийн *******ыг ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Цагаан бургас 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Таван-Эрдэнэ ХК-д малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* багт хувиараа мал маллаж байсан байдал нь тогтоогдож байна. Үүнд:

          - Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 3 дугаар тал),

          - Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн CVL2511250001009858 дугаартай О.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 4 дүгээр тал),

          - ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар саырн 17-ны өдрийн 201 дугаартай “Тус архивын сан хөмрөгт ******* аймгийн ******* сумын 1990-2000 оны малын “А” данс шилжиж ирээгүй тул О.*******д холбогдох лавлагаа олгох боломжгүй байна” гэх албан бичиг (хх-ийн 5 дугаар тал),

          - ******* аймгийн ******* сумын засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/59 дугаартай “Тус багийн иргэн О.******* нь ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. О.******* нь ******* багт 1990-2022 он хүртэл мал маллан амьдарч байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-ийн 6 дугаар тал),

          - ******* аймгийн ******* сумын засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/43 дугаартай “Тус сумын ******* багийн малчин О.******* нь 1974 онд төрсөн. 51 настай, ам бүл 5. О.******* нь 1990 оноос одоог хүртэл мал маллаж байгаа ба 1990-2000 оны хоорондох мал маллаж байсан тухайн үеийн архивын баримт устсан /шатсан/ тул баримт олдохгүй байгаа нь үнэн болно” гэх албан бичиг (хх-ийн 7 дугаар тал),

          - ******* аймгийн ******* сумын Цагаан бургас багийн засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай “Тус багийн иргэн О.******* нь ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. О.******* нь ******* багт 1990-2022 он хүртэл мал маллан амьдарч байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-ийн 8 дугаар тал),

          - Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн О.*******ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 9 дүгээр тал),

          - ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаартай “Лавлагаа хүргүүлэх тухай” албан бичигт “******* аймгийн ******* сумын Цагаан бургас багийн өрхийн тэргүүлэгч ******* овогтой *******ийн өрхийн гишүүн эхнэр ******* овогтой ******* нарын мал маллаж байсан 2001-2009 оны лавлагаа”-г ирүүлсэн (хх-ийн 10-19 дүгээр тал),

          - ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуулбар үнэн тэмдэгтэй “Мал тооллогын маягт”-ын архивын баталгаат хуулбар (хх-ийн 20-45 дугаар тал),

          - ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 29/441 дугаартай албан бичгээр ирүүлсэн О.*******ын нэр дээрх ХААТР-1, 21 маягтуудын баталгаат хуулбар (хх-ийн 55-58 дугаар тал),

          - ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 308 дугаартай архивын “О.******* Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдсан талаарх лавлагаа, архивын лавлагаа “******* овогтой ******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оны 05 сараас 2000 оны 12 сар дуустал 10 жил 08 сарыг ажилласнаар тооцуулсан боловч, тэтгэврийн даатгалын санд 78120 төгрөгийг дутуу тушаасан тул ажилласан жил нь баталгаажаагүй байна” гэх лавлагаа (хх-ийн 59-61 дүгээр тал),

          - ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 29/514 дугаартай “******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэл нь 1992 оны 02 сарын 12-нд Таван эрдэнэ ХК болж 1993 оны 01 сарын 28-нд улсын бүртгэлд бүтгэгдсэн байна” гэх албан бичиг (хх-ийн 74 дүгээр тал),

          - ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 29/627 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эцгийн мэдээлэл гэх хэсэгт Олхон ******* *******, яс үндэс гэх хэсэгт урианхай, нийгмийн бүлэг гэх хэсэгт малчин” гэх бичвэртэй Ц., Ц.*******, Ц. нарын нэр дээрх ХААТР-11 маягтын баталгаат хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул О.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй. (хх-ийн 78-81 дүгээр тал),

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

          Гэрч О. шүүхэд өгсөн ... О.******* нь 1989 онд ******* аймгийн ******* сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд илгээлтээр гарч мал малласан. Тэрээр 1991 оны үед Р.*******тэй гэр бүл болж уг ******* бригаддаа малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарж компани болоход тэрээр компанид бас малчнаар ажиллаж байсан бөгөөд компани тарахад хувиараа мал малласан. Тэрээр 2022 он хүртэл ******* багтаа мал маллаж байгаад Улаанбаатар хот руу яваад 1-2 жил болж байна... гэх мэдүүлэг,

          Гэрч М.-ын шүүхэд өгсөн ... О.*******ыг би багаас нь эхлэн мэднэ. Хэдэн онд гэдгийг нь санахгүй байна. Тэрээр ******* сумын сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтээр ******* аймгийн ******* сумын Социализмын нэгдлийн Цагаан бургас бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. Тэрээр нэгдэл тартал малчнаар ажилласан бөгөөд ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэл 1990 онд тарж Таван-Эрдэнэ ХК болсон. Таван-Эрдэнэ ХК 1992 он хүртэл ажиллаад тарсан бөгөөд Таван-Эрдэнэ ХК-д О.******* малчнаар ажиллаж байсан. Таван-Эрдэнэ ХК 1992 онд тарахад тэрээр хувиараа мад малласан бөгөөд 2022 он хүртэл мал маллаж байсан. Тэрээр Улаанбаатар хотод 2 хүүхэд нь их сургуульд сурч байгаа тул тэнд амьдарч байгаа...гэх мэдүүлэг нь тус тус хэрэгт авагдсан байх ба хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай цаг хугацааны хувьд тохирч байх тул дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.         

            6. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн ******* овогт *******гийн *******ыг ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Цагаан бургас 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Таван-Эрдэнэ ХК-д малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* багт хувиараа мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ыг ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Цагаан бургас 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Таван-Эрдэнэ ХК-д малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* багт хувиараа мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГАЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС