| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00435/И |
| Дугаар | 319/ШШ2025/00502 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 319/ШШ2025/00502
| 2025 07 25 | 319/ШШ2025/00502 | ` |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багт байрлах, ******* аймгийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК-нд холбогдох нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 15,800,000 (арван таван сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., Д., хариуцагчийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт зааснаар ******* ******* шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн ******* санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан байдаг.
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж ******* ******* ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт тусгасан.
Гэтэл харилцагч ******* ******* ******* ХХК нь 2022 оны 07 дугаар сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ******* ******* шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй хуримтлагдсан шимтгэл, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 15,800,000 төгрөгийн өр үүсгэж нийгмийн ******* санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-аас ******* ******* шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 15,800,000 /арван таван сая найман зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* газарт төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү ...гэжээ.
Зохигчоос 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд: ... 1.******* ******* газрын нэхэмжлэлтэй “******* ******* *******” ХХК-нд холбогдох “******* ******* хуримтлагдсан өр төлбөрт 15,800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрч байна.
2. ******* ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 15,800,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай буюу 12 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар,
- 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2025 оны 01 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэлийг тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* газар хүлээн зөвшөөрлөө.
4. Хариуцагч “******* ******* *******” ХХК нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн эхний сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэх болно.
5. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.
6. Зохигч энэ асуудлаар дахиж маргаан гаргахгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* хэлтэс нь хариуцагч “******* ******* *******” ХХК-нд холбогдуулан нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 15,800,000 (арван таван сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зохигч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,800,000 төгрөгийг хариуцагч “******* ******* *******” ХХК –иас гаргуулахаар
- 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2025 оны 01 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэл,
- 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,317,000 мөн тус үнийн дүн дээр тухайн сарын тайлангийн нийгмийн ******* шимтгэлийг тус тус хариуцагч төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 236,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 118,475 төгрөгийг хариуцагч “******* ******* *******” ХХК-иас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч “******* ******* *******” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч “******* ******* *******” ХХК-нд холбогдох нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 15,800,000 (арван таван сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 118,475 төгрөгийг хариуцагч “******* ******* *******” ХХК –иас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжинд дурдагдсан эвлэрлийн гэрээний үүргээ хариуцагч “******* ******* *******” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС