Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 314/ШШ2025/00530

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах Токи ББСБ ХХК,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Мөнхгэрэл,

Хариуцагч: Өвөрхангай аймаг ****** сум, 4 дүгээр баг, ****** тоотод  оршин суух, ****** , 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 811,804.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... 2032785 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 495,610 төгрөг үндсэн хүүнд 270,801.77 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 38,393.19 төгрөг шимтгэлд 7,000 төгрөг, Нотариатын төлбөрт 0,0 төгрөг, нийт 811,804.96 төгрөгийг хариуцагч ****** гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Миний бие ****** Токи ББСБ ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр кредит зээл авсан нь үнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байн. Нэхэмжлэлийн шаардлага болох 811,804.96 төгрөгийн 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлийн бүрэн төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:... Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ****** холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн төлбөрөө 2025 оны 08 дугаар сарын 30-нд 811,804.96 төгрөгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэл, хариуцагч ****** нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад:

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэлийн гаргасан хариуцагч ****** холбогдуулан гаргасан зээлийн гэрээний 811,804.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №314/ШЗ/2025/01786 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгээд,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ****** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэл нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24033 төгрөгийн тавин хувь болох 12016 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 12016 төгрөгийг, хариуцагч ****** 12016 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох зээлийн гэрээний 811,804.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24033 төгрөгийн тавин хувь болох 12016 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 12016 төгрөг, хариуцагч ****** 12016 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ