2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/06537

 

 

 

 

    2025              08             27                                       192/ШШ2025/06537

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох 

 

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзан 42,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь өөрийн хамт ажилладаг н.*******гаар дамжуулж *******тэй 2021 оны 04 дүгээр сард танилцаж байсан. 2024 оны 04 дүгээр сард ******* нь манай найз н.******* бид хоёр “Шинэ яармаг” цогцолбор хороололд 4 өрөө орон сууц 1 м.кв үнэ нь 980,000 төгрөгөөр яаралтай хямд зарна гэж хэлж, тус орон сууцыг надад үзүүлж, гэрчилгээ нь удахгүй гарна, захиалгын гэрээг нь шилжүүлж өгнө гэхэд нь нэхэмжлэгчийн зүгээс хямдхан метр квадраттай байр олдохгүй юм чинь гээд тус байрнуудын урьдчилгааг 3, 4 удаа тасалж орон сууцны үнэд 42,000,000 төгрөгийг 2024 оны 05 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн Хаан банкны тоот данснаас *******гийн Хаан банкны тоот дансанд шилжүүлж өгсөн. Гэвч удалгүй ******* надад үзүүлж байсан орон сууц нь өөрийнх мөн найз н.*******гийнх нь орон сууц биш, надаас авсан мөнгөө удахгүй буцаагаад өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл надаас авсан мөнгөнөөс нэг ч төгрөг буцааж төлөөгүй байна. 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлээд тус төлбөрүүдийг шилжүүлээд, хэсэг хугацааны дараа байрны гэрчилгээ тэр нь юу болж байна, яаж байна, түлхүүр өгөх үү, авах уу гэсэн чинь сүүлдээ орон сууц  эрхийн зөрчилтэй, шилжих боломжгүй гэдэг хариу өгөөд, авсан мөнгөө буцааж өгөх, авах асуудал яригддаг. Тэгээд өнөөдрийг хүртэл хариуцагчийн шилжүүлсэн 42,000,000 төгрөгийг буцааж гаргуулъя гэсэн боловч холбоо барихгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Мягмарсүрэнгийн данс руу шилжүүлж өгсөн 42,000,000 төгрөгөө буцааж гаргуулж авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2024 оны 05 сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 05 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өгсөн мөнгөө авах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *** нь өрх толгойлсон, 80 хувийн группт байдаг анх 2023 оны 4 дүгээр сард ******* дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Буянт ухаа-2” хороололд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлөөр хөгжлийн бэрхшээлтэй болон бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц зарж байна авах уу гэж урьд нь хамт ажиллаж байсан , нар \НОСК-ийн туслан гүйцэтгэгч компанид нягтлан бодогчоор давхар ажиллаж байсан/ санал болгоход огт танихгүй хүмүүс биш тул өөрийн гэсэн орон гэртэй болох зорилгоор 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр д бусдаас мөнгө зээлж 25,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа болгон Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд 4 хоноод оруулна гэсэн боловч оруулаагүй нь 4 сарын сүүлээр энэ төслийг явуулж байгаа Хууль зүйн яаманд ажилладаг хуулийн хэлтсийн мэргэжилтэн гэх хүнийг танилцуулсан. Мөн өөрийгөө Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан захирал *** 88114146 өөртэй нь нэг ч удаа уулзаж байгаагүй утсаар байнга ярьдаг. 5 сарын эхээр улсуудыг цувруулан оруулахдаа эхлээд хэлсэн тоотуудад биш дандаа өөр тоотууд дээр оруулж эхлээд суларсан байранд ороо гээд 2023 оны 5 дугаар сарын 31-ний орой 1018 байрны 21 тоот 39 м.кв 2 өрөө байранд оруулсан. Энд нийт 118 байр байгаа одоо цөөн тоотой үлдэж байгаа болохоор та нар өөрсдийн танил улсуудаа оруулж болно дахиж ийм боломж гарахгүй шүү гэж хэлснээр өөрийн ах дүү найз нөхөд хамаатандаа хэлсэн байрны мөнгийг өөрийн дансаар дамжуулан аваад над руу шилжүүлж бай дараа улсуудаа ялгахад амар миний данс болон н.*******гийн хамааралтай улсууд руу шилжүүлээд өгөөч гээд миний дансаар мөнгө авдаг болсон. 2023 оны сүүлээр нь н.******* эгч Шинэ яармагийн 736, 737 дугааp байрууд болон цутгалт нь хийгдсэн блокуудыг дуудлага худалдаагаар авах гэж байна тэгж байж “Буянт ухаа-1” болон “Буянт ухаа”-гийн гэрчилгээ гарах нээ ярьсан. нь миний дансаар их хэмжээний мөнгө ороод шалгуулаад байна чиний дансаар зарим гүйлгээ хийлгэе надад нэр дээрээ өөр данс нээгээд алтан карт авч өгөөч зарим гүйлгээг өөрөө хиймээр байна гээд авхуулан өөртөө хэрэглэдэг байсан. н.*******, н. 2-ын хамаарал бүхий хүмүүс хүртэл миний данс руу мөнгө хийж *** гэх мэт олон хүмүүс рүү хуваан хийлгэж эдгээр улсууд Хөгжлийн банканд мөнгө хийж байгаа чиний данснаас шууд хийж болохгүй П.******* “Грэйт сайрус групп”-ийн хамтралаар худалдан авч байгаа болохоор ажилтнууд, найз нар нь дамжуулан хийгээ гээд мөнгө шилжүүлүүлж байсан. Намайг 2024 оны 1 дүгээр сарын эхээр “Шинэ яармаг” хорооллын 728 байрны 14 тоотод, 728 байрны 6, 10, 12 тоотуудыг дээр нь нэмж 2 байр, нийт 6 байраар “Талх чихэр” ХК-иас 737 дугаар байрны 15 давхрын 257 м.кв байраар сольж авахаар боллоо гээд 6, 10 тоотод оруулсан. Шинэ яармаг хорооллын гэрчилгээг нь шилжүүлээд өгөөч гэхээр худалдан авалт дууссаны дараа бүх улсууд руу гэрчилгээ нь шилжүүлнэ санаа зовох зүйлгүй хүлээж байгаарай. “Буянт-Ухаа-1, 2”, “Шинэ яармаг” хороолол нь ерөнхийлөгч асан ***  нарын хамаарал бүхий том төсөл учраас айх зүйл огт байхгүй, тайван байж болно гээд П.******* нь тай уулзаж байна гэх болгондоо Баттулгын Намуун гэх данс руу удаа дараа мөнгө шилжүүлүүлж энэ бүхэнд нь итгээд хүлээж байсан. ******* дүүргийн улсын бүртгэлийн дарга нь П.*******тэй найз гэдгийг н.*******, нар хэлж байсан. П.******* нь сонгуулийн өмнө энэ асуудал дуусна гэсэн боловч сонгуультай холбоотойгоор энэ асуудал хойшиллоо. нь Хөгжлийн банкны удирдлагатай уулзаад бүтсэнгүй, сонгуулийн дараа дуусах гээд байна би тэгээд энэ улс төрийг чинь яахын болохгүй байна ш дээ, миний 5 жилийн хөдөлмөр ш дээ ажлаа нураахгүй аваад үлдье л дээ гэсэн. Хөгжлийн банк дээр асуудал гараад байна гэсээр 10 дугаар сарын 24-ний өдөр Сангийн яам дээр хурал зарлаад манай талд шийдэгдэх боллоо, “Хөгжлийн банк” үнээ нэмээд 1.4 сая болгочихлоо, 25-ны өдрөөр нээлттэй зарах гэдэг шийдвэр гаргуулаад өгсөн, 24 тэрбумдаа тааруулаад авахаар болсон гэсэн. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуучин “Буянт ухаа”-гийн 1 цэг дээр ирээ гэсэн амралттай таараад худлаа болчихлоо, 05-ны өдөр шинэ яармагийн байрны улсуудаа аваад ирээрэй гээд цаг товлоод хүмүүстэй П.******* өөрөө ярьсан. 11 дүгээр сарын 5-ны өглөө залгаад наад авгай чинь худлаа ярьсан байна дахиад 7 хоног гэж байна ш дээ ажил дээр хүрээд ирээ ирсэн хүмүүсээ дагуулаад Хөгжлийн банк оръё гээд очсон. нь Хөгжлийн банкны хуульч н.Оргил манай ангийн хүүхэд байгаа би эхлээд уулзъя гээд орсон гарч ирэхдээ үнэн юм байна дутуу 670 сая байгаа гэж байна тэрийгээ дараа нь гүйцээхээр юмнуудаа аваа гэж байна. Амараа эгчийг дуудуулчихлаа, Өмнөговь явчихсан маргааш болтол хүлээе, гадаа Эрдэнэт үйлдвэрийнхэн ирчхээд уулзъя гэнээ, намайг “Хөгжлийн банк” руу оруулахгүй гээд эд нарыг Амраа эгч явуулчхаж суурин дээр мөнгө хийсэн юм хүмүүстэй нь уулзаадахъя гээд гарсан. 11 дүгээр сарын 6-ны өглөө “Буянт ухаа-1” хороолол дээр байна, шүүхийн шийдвэрийн Бат-Эрдэнэ ирээд 6 айлын түлхүүр өгнө гэнээ хүлээж байгаад аваадахъя гэсэн. Өдөр 1 цагт “Хөгжлийн банк” дээр уулзана хэвээрээ шүү гэсэн 12 цаг 20 минутад яриад нисэх буудал дээр байна, н.*******г тосоод байж байна аваад очно гээд 13 цагаас хойш утас нь холбогдохгүй болсон байдаг. Бид нар “Хөгжлийн банк”-ны гадаа хүлээж байхад урьд өдрийн хүмүүс бас ирсэн. Ирэхгүй болохоор нь ын гэрийн гадаа очсон. Тэнд бас олон хүмүүс очсон, бүгд мөнгө өгсөн хүмүүс гээд уулзана гээд хүлээж байсан. 11 дүгээр сарын 7-ны өдөр Хан-уул дүүргийн 2 дугаар хэлтэс дээр дуудагдан очиж мэдүүлэг өгөөд дуусахад байцаагч нь нас барсан олдсон гэсэн. Үүнээс хойш бид нарын орсон байрууд бүгд түрээсийн байр болоод эд хүйтний үед нийт 41 айл хөөгдөн гарч байна. П.*******, 2 нь зохиомол байдлыг зориудаар бий болгож намайг болон миний хамааралтай болон хамааралгүй маш олон хүнийг залилан мэхэлсэн тул эдгээр хөөгдөн орон гэргүй гудамд гарч байгаа болон мөнгөө алдсан хохирогч нарт асуудлыг шийдвэрлэхэд тус болж өгнө үү. ******* гэх хүнийг 2024 оны 4 сард анх байр үзэхээр ирэхэд нь харсан. П.*******, 2-ийн танилууд гэсэн. Дараа нь миний данс руу мөнгө хийсэн байсан. Хийсэн мөнгийг нь П.*******, 2-ийн хэлсэн данснууд руу хуваан хийсэн болно. 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гадаа найзтайгаа ирж уулзахад нь болсон явдлыг өөрт нь хэлсэн. Цагдаад өргөдөл гаргана гээд явсан. П.*******г би нэг ч удаа харж байгаагүй надтай харилцаж байсан хүн нь болно. Хавсралтаар дансны хуулга хавсаргав гэжээ. Би *******той уулзаж байгаагүй. Тухайн үед н. гэж хүн надад байрны түлхүүр өгчихсөн байсан. Тэгээд манай хүмүүс очих юм. Чи нэг байр үзүүлээдэх, чамд өгсөн түлхүүрээрээ үзүүлээдэх гэж хэлсэн. Тэр үед н.*******, ******* гэж 2 хүнд ирж байр үзсэн байсан. Тэгээд намайг үзүүлчхээд, гар гээд гарчихсан. Тэр 736 дугаар байрыг үзүүлсэн. Тэгээд 05 дугаар сард над руу мөнгө ороод ирсэн юм. Энэ ямар учиртай мөнгө вэ гээд асуусан чинь *******, н.******* хоёр н.*******д өгсөн байгаа юм. Тэгээд байр ав гээд тэр мөнгөө бэлдчихлээ шүү гээд миний дансыг ашиглаад мөнгө авчихсан байсан. Тухайн үедээ орж ирсэн мөнгийг өөрөө н.*******, н. хоёрын хэлсэн данс руу би хийсэн. н. гэдэг хүнтэй 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр танилцсан. Би өөрөө 2023 оны 04 дүгээр сард “Буянт ухаа” хороололд байр захиалаад, байрны мөнгөө дамжуулаад өгчихсөн. Тэгээд тухайн үедээ яагаад хэлсэн хугацаандаа “Буянт ухаа”-д оруулаагүй юм бэ гэхэд н. өөрөө ирж уулзаад би Хууль зүйн яаманд ажилладаг мэргэжилтэн байж байгаа, надад итгэж  болно. Одоо хэдэн хүмүүсийн төслийг нь санхүүжүүлээд, энэ төслөөс мөнгө төгрөг нь гарч байгаа юм. Тийм учраас хямдхан байр байгаа та нар аваач гээд хэлчихсэн байсан. Тэгээд чамайг оруулсан юм. Чи мөнгөө шилжүүлчихсэн байна. Тэгэхээр санаа зоволтгүй итгэж болно гэсэн. Тэгээд удалгүй намайг удахгүй “Буянт ухаа”-д байранд оруулсан. Энэнээс хойшоо 2024 оны 1 дүгээр сард чи мөнгө төгрөгөө нэмж өгөөд, нөхцөлийг чинь бас сайжруулъя. Бид нар шинэ яармаг руу байрнууд байгаа. Энэ н.Амараа эгчийн байр гэж хэлээд намайг Шинэ яармагийн 728 дугаар байрны 13 тоотод оруулж байсан юм. Тэгэхдээ энд ийм байрнууд байна. Том квадраттай байр буюу 121 м.кв, 119 м.кв-тай байрнууд байгаа. Чи өөрийнхөө таньдаг хүмүүс рүү хэлээд энэ байрнууд руу бас оруулах боломжтой гэдэг. Метр квадрат нь тухайн үедээ 1,800,000 төгрөгөөс эхэлж байсан юм. Тэгээд манай хүмүүсээс мөнгө нэмж аваад тухайн байрнууд руу оруулъя гэж хэлж байсан. Тэгээд намайг чи өөрийнхөө хүмүүсийн мөнгийг өөрийнхөө дансаар авчих гээд авчихсан байж байсан чинь танихгүй хүмүүс миний данс руу хийгээд байсан. Яагаад миний данс руу мөнгө хийчхэв. Танихгүй хүмүүсийн мөнгө над руу ороод ирчихсэн байна гэсэн чинь н. миний данс болохгүй байна, чи өөрийнхөө дансаар авчих юм уу, минийх төрийн албан хаагч болохоор тодорхой хэмжээний лимиттэй байдаг. Тэгээд чи энэ дансаар аваад, шилжүүлээд өгөөч гэж хэлээд энэ хүмүүсийг миний дансаар руу мөнгийг хийлгэсэн байдаг. Тэгээд сүүлд нь би тэр *******, н.******* хоёртой 11 дүгээр сард утсаар ярьсан. 11 дүгээр сарын 7, 8-ны өдөр билүү Цагдаагийн хэлтэс дээр бид нар ирж уулзаж байсан юм. Одоо байр маань олдохгүй гээд би тэрийг мэдэхгүй энэ хариуцаж ирсэн н. амиа хорлочихсон гэж байна. Би одоо энэ дээр асуугдаад явж байна гэдэг тайлбар хэлсэн. Тэгээд тэр 2 тухайн үед буюу 05 дугаар сард 42,000,000 төгрөгийг над руу шилжүүлэхдээ н.ын ажил дээр очиж, н. гэж хүнтэй уулзаж гэрээ хийж миний данс руу шилжүүлсэн. Тэгэхдээ н. бид нарт авсан мөнгөн дээрээ гарын үсэг зурж өгөөд, эд нар хэдэн төгрөгөө хэний дансаар юу яаж байна гэв тийм утгатай юм бичиж өгсөн гээд тэр 2 өөрсдөө гарын үсэг зурж өгсөн. Тэгээд тэдний дотор хугацаа тавиад, тэр дотор нь Шинэ яармагийн 736 дугаар байранд оруулна гэдэг юм хэлсэн. Бид нарт бас гарын үсгийн баталгаатай хуудас өгсөн байгаа гээд тэр үед ярьж байсан. Тэрнээс хойш би энэ хүмүүстэй холбогдоогүй. Би энэ байртай холбоотойгоор өөрийнхөө ах дүү, найз нөхөд бүгдийг нь н. гэдэг хүнд итгээд мөнгө төгрөг өгөөд энэ байранд орчихсон байж байгаад байрнаас одоо залилуулаад гарчихсан байгаа. н.ыг нас барсантай холбоотойгоор ерөөсөө байрны эзэд гэдэг хүмүүс гарч ирээд байрнуудаа авсан. Зарим нь шууд бид нар компанийнхаа байрыг буцааж авна гээд ийм л асуудал болчхоод байна. Одоо шүүх цагдаагаар Эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа хүмүүс бий. Нийт 33,000,000,000 төгрөгтэй холбоотой мэдээлэл өгсөн. Энэ данс руу ерөөсөө мөнгийг хийлгээд л араас нь мессеж бичээд энэ данс руу мөнгө хийгээрэй гээд мессеж явуулчихдаг. Тэгэхдээ тэр н.******* гээд байгаа хүний 88114146 гэдэг дугаарыг заавал ч үгүй утасны дугаарыг нь тавьж хийгээрэй гээд хийлгэчихдэг. Тэгээд энэ дунд болох дээр бас Баттулгын Намуун гэдэг данс руу бас мөнгө хийлгэдэг байсан. Энэ Шинэ яармаг чинь Ерөнхийлөгч н.Баттулга байсан. Тэгээд охин нь энэ байрыг хариуцаж бид нарт авч өгч байгаа юм. Одоо жишээ нь *******, н.*******, эд нарын хийсэн мөнгөн дээрээс ч гэсэн байж байгаа. Бид нар н.Баттулгын Намуун гэдэг данс руу хийж байсан. Энэ ганц 42,000,000 төгрөгийн асуудал бол миний дансаар орж гарсан асуудал биш. Нийт 10,000,000,000 төгрөг энэ данс руу орж гарсан. Зарим нь болохлоороо н.д гээд хийчихдэг, зарим нь зээл гээд ингээд хийчихдэг, н.*******д зээлж байгаа гээд хийчихдэг байсан. Тэгээд миний дансанд гэхэд 10,000,000,000 төгрөг орчихсон байж байдаг. Нийт хохирлын хэмжээ 33,000,0000,000 төгрөг гэж яригдаж байгаа. Тэгээд олон тэрбум төгрөгийн асуудал Эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байгаа болохоор би төлөх үндэслэл байхгүй. Би өөрийнхөө дансаар хэдийгээр авсан ч гэсэн бөөнөөрөө залилуулчихсан байгаа учраас төлөх үндэслэлгүй гэв.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл/ХХ 1-2 тал/, нэхэмжЛэлийн тодруулсан шаардлага/ХХ 100, 111 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 3 тал/, итгэмжлэл/ХХ 4 тал/, *******гийн хаан банкны тоот дансны хуулга/ХХ 5 тал/ зэргийг,

Хариуцагч талаас: Иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 7 ар тал/, хариу тайлбар/ХХ 11-13 тал/, хариуцагч *******гийн тоот дансны хуулга/ХХ 15 тал/, Монгол улсын Хуул зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/2103 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг/ХХ 99 тал/, дансны хуулга/ХХ 113-114 тал/ зэргийг,  

Шүүхийн журмаар: ******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол/ХХ 50 тал/, ******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай” мөрдөгчийн тогтоол/ХХ 51 тал/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/ХХ 52 тал/, ******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст Э.Маргад-Эрдэнийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан гомдол/ХХ 53-54 тал/, ******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Э.Маргад-Эрдэнийг хохирогчоор тогтоох тухай тогтоол/ХХ 55 тал/ ******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хохирогч Э.Маргад-Эрдэнээс авсан мэдүүлэг/ХХ 56-61 тал/, ******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сэжигтэн *******гээс мэдүүлэг авсан тэмдэглэл/ХХ 62-67 тал/, ******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сэжигтэн *******гээс мэдүүлэг авсан тэмдэглэл/ХХ 68-72 тал/, ******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн сэжигтэн *******гээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/ХХ 73-76 тал/, ******* дүүргийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/2331 дугаар албан бичиг/ХХ 88 тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан Худалдах худалдан авах гэрээнээс татгалзан 42,000,000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хамт ажилладаг найз Г.*******гаар дамжуулж *******тэй 2024 оны 04 дүгээр сард танилцан ******* нь манай найз П.******* бид хоёр “Шинэ яармаг” цогцолбор хороололд 4 өрөө орон сууц 1 м.кв үнэ нь 980,000 төгрөгөөр яаралтай хямд зарна гэж хэлж, тус орон сууцыг надад үзүүлж, гэрчилгээ нь удахгүй гарна, захиалгын гэрээг нь шилжүүлж өгнө гэхэд нь би итгэж орон сууцны үнэд 42,000,000 төгрөгийг 2024 оны 05 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд өөрийн Хаан банкны тоот данснаас *******гийн Хаан банкны тоот дансанд шилжүүлж өгсөн боловч надад үзүүлж байсан орон сууц нь өөрийнх мөн найз П.*******гийнх нь орон сууц биш гэдгийг мэдсэнээр мөнгөө авахыг хүсэхэд өнөөдрийг хүртэл өгөөгүй тул худалдах худалдан авах гэрээнээс татгалзан өгсөн мөнгөө буцаан гаргуулах үндэслэлтэй гэж...

Хариуцагч Б.Мягмарцэрэн татгалзалдаа ...өөрийн дансаар орсон 42,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс орсон ч 2023 оны 04 дүгээр сард ******* дүүргийн 21 дүгээр хороололд байрлах “Буянт ухаа-2” хороололд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлөөр хөгжлийн бэрхшээлтэй болон бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц зарж байна авах уу гэж урьд хамт ажиллаж байсан , нар санал болгоход огт танихгүй хүмүүс биш тул өөрийн гэсэн орон гэртэй болох зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр д бусдаас мөнгө зээлж 25,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа болгон данс руу нь шилжүүлсэн, Хууль зүйн яаманд ажилладаг хуулийн хэлтсийн мэргэжилтэн ыг танилцуулан, өөрийгөө Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан захирал П.*******тэй утсаар байнга ярьж 2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 1018 байрны 21 тоот 39 м.кв 2 өрөө байранд намайг оруулсан, энд нийт 118 байр байгаа одоо цөөн тоотой үлдэж байгаа болохоор та нар өөрсдийн танил улсуудаа оруулж болно дахиж ийм боломж гарахгүй шүү гэж хэлснээр би өөрийн ах, дүү, найз нөхөд, хамаатандаа хэлж байрны мөнгийг өөрийн дансаар дамжуулан аваад дараа улсуудаа ялгахад амар миний данс болон П.*******гийн хамааралтай улсууд руу шилжүүлээд өгөөч гээд миний дансаар мөнгө төгрөг авдаг болсон, 2023 оны сүүлээр нь П.******* эгч Шинэ яармагийн 736, 737 дугааp байрууд болон цутгалт нь хийгдсэн блокуудыг дуудлага худалдаагаар авах гэж байна, миний дансаар их хэмжээний мөнгө ороод төрийн албан хаагч болохоор шалгуулаад байна чиний дансаар зарим гүйлгээ хийлгэе, надад нэр дээрээ өөр данс нээгээд алтан карт авч өгөөч зарим гүйлгээг өөрөө хиймээр байна гээд авхуулан өөртөө хэрэглэдэг байсан, П.*******, н. 2-ын хамаарал бүхий хүмүүс хүртэл миний данс руу мөнгө хийж Л.Шийрэврэнчин, Б.Энхцэцэг, Б.Золзаяа, С.Мядагмаа, Ш.Доржпүрэв, Х.Тэмүүжин гэх мэт олон хүмүүс рүү хуваан дамжуулан П.*******гийн 88114146 дугаарыг тавьж шилжүүлүүлж байсан. Намайг 2024 оны 01 дүгээр сарын эхээр “Шинэ яармаг” хорооллын 728 байрны 14 тоотод, 728 байрны 6, 10, 12 тоотуудыг дээр нь нэмж 2 байр, нийт 6 байраар “Талх чихэр” ХК-иас 737 дугаар байрны 15 давхрын 257 м.кв байраар сольж авахаар боллоо гээд 6, 10 тоотод оруулсан, “Шинэ яармаг” хорооллын гэрчилгээг нь шилжүүлээд өгөөч гэхээр худалдан авалт дууссаны дараа бүх улсууд руу гэрчилгээ нь шилжүүлнэ санаа зоволтгүй хүлээж бай гэхэд нь итгээд хүлээж байсан боловч 11 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан олдсон гэсэн, үүнээс хойш бид нарын орсон байрууд бүгд түрээсийн байр болоод нийт 41 айл хөөгдөн гарч байсан, П.*******, 2 нь зохиомол байдлыг зориудаар бий болгож намайг болон миний хамааралтай болон хамааралгүй маш олон хүнийг залилан мэхэлсэн, П.*******г би нэг ч удаа харж байгаагүй надтай харилцаж байсан хүн нь тул би *******той уулзуулж байгаагүй, тухайн үед гэж хүн надад байрны түлхүүр өгчихсөн байсан, том квадраттай байр буюу 121 м.кв, 119 м.кв-тай байрнууд байгаа, манай хүмүүс очих юм, чи нэг байр үзүүлээдэх гэж хэлсний дагуу Г.*******, ******* гэж 2 хүнд 736 дугаар байрыг үзүүлж байсан, 05 дугаар сард над руу мөнгө ороод ирсэн, асуусан чинь *******, Г.******* хоёр П.*******д өгсөн байгаа юм, тэгээд байр ав гээд тэр мөнгөө бэлдчихлээ шүү гээд миний дансыг ашиглаад мөнгө авчихсан байсан, тухайн үед орж ирсэн мөнгийг П.*******, хоёрын хэлсэн данс руу би хийсэн, миний дансаар 10,000,000,000 төгрөг орж гарсан, зарим нь д гээд хийчихдэг, зарим нь зээл гээд хийчихдэг, П.*******д зээл гээд хийчихдэг байсан, нийт хохирлын хэмжээ 33,000,0000,000 төгрөг гэж яригдаж байгаа эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байгаа болохоор би төлөх үндэслэл байхгүй. Би өөрийнхөө дансаар хэдийгээр авсан ч гэсэн бөөнөөрөө залилуулчихсан байгаа учраас төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Дараах үйл баримтууд тогтоогдов.

Нэхэмжлэгч *******гийн хаан банкны тоот данснаас хариуцагч *******гийн тоот данс руу 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 7,000,000, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн, “736 дугаар байрны 7 давхаргын 13 тоот амартүвшинд золбоогоос”, “736 дугаар байрны 9 давхар 17 тоот амартүвшинд золбоогоос” гэх гүйлгээний утгуудаар нийт 4 удаагийн гүйлгээгээр 42,000,000 төгрөг шилжигдсэн байдаг./ХХ 5, 15 тал/

Зохигч талууд уг мөнгөн гүйлгээ хийгдсэн талаар маргаагүй.

Зохигч талуудын тайлбараас нэхэмжлэгч ******* нь хамт ажилладаг гэх найз Г.*******тай зорилтот бүлгийнхэнд зориулсан байрыг хямдаар худалдан авах боломжтойг санал болгосны дагуу 2024 оны 05 дугаар сард Хан-уул дүүргийн 8 дугаар хороо, 21 дүгээр хороолол, “Шинэ яармаг” цогцолбор хотхоны 736 байрны 9 давхрын 17 тоот байрыг худалдан авахаар очиход хариуцагч ******* түлхүүрээр онгойлгон хүн амьдраагүй байрыг үзүүлсэн.

Тус орон сууц нь 4 өрөө, 114 м.кв талбайтай 1 м.кв нь 980,000 төгрөгөөр нийт 111,720,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон, тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч уг байрыг үзүүлсэн гэх ******* болон П.******* нарыг өмчлөх эрхтэй гэж үзэн 42,000,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, биет байдлын доголдолтойг 2024 оны 11 дүгээр сард мэдсэн тул шилжүүлсэн этгээдээс гэрээ хэлцлээсээ татгалзан буцаан гаргуулахыг хүссэн гэж тайлбар гаргана.

Харин хариуцагч нь уг мөнгийг өөртөө аваагүй, , П.******* нарын заавраар маргаан бүхий байрны түлхүүрийг эзэмшин нэхэмжлэгч талд үзүүлсэн, өөрийн дансаар авсан 42,000,000 төгрөгийг мөн хэлсэн данс руу П.*******гийн 88114146 дугаарын утсыг бичих замаар гүйлгээ хийж шилжүүлдэг байсан, нь миний дансыг ашигладаг байсан, одоо нас барсан, П.*******г эрэн сурвалжлуулж байгаа, би өөрөө залилуулсан тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэж татгалздаг.  

Хариуцагч тал уг маргааныг эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэж удаа дараагийн тайлбар татгалзал гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, хохирогчоор тогтоогдсон гэх үйл баримт тогтоогдоогүй.

Харин Э.Маргад-Эрдэнийн гомдлоор хариуцагч *******г яллагдагчаар татсан гэх үйл баримт тогтоогдсон.

Мөн Хууль зүй дотоод хэргийн яам, Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн орон сууцны корпорацын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох 330 гаруй иргэн 33,000,000,000 төгрөгийн хохиролтой “Буянт ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, “Туул ван” хорооллуудад орон сууцанд оруулж өгнө гэж залилсан гэх эрүүгийн хэрэгт ч нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* гомдол гаргасан эсэх, холбогдогчоор татсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэн зохигч талууд Хан-уул дүүргийн “Шинэ яармаг” цогцолбор хотхоны 736 байрны 9 давхрын 17 тоот хаягт байршилтай 4 өрөө, 114 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв-ийг 980,000 төгрөгөөр буюу нийт 111,720,000 төгрөгийн үнээр худалдах худалдан авахаар анх тохиролцсон, уг тохиролцооны дагуу 42,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.

Уг орон сууц нь банкны барьцаанд байснаас өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй, мөн зорилтот бүлгийнхэнд зориулсан орон сууцыг хямд зарах боломжтой гэж эрх бүхий албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах боломжгүйг нэхэмжлэгч нь хожим мэдсэн, *******гийн үзүүлсэн маргаан бүхий байрны эзэн П.*******гийнх биш гэдгийг мэдсэн үеэс тус орон сууцыг эрхийн доголдолтой гэж үзнэ.

Түүнчлэн барилга баригдсан байсан ч нэхэмжлэгч тал өмчлөх эзэмших эрхтэй этгээдийг шалгаагүй, худалдах худалдан авах гэрээ хэлцлийг бичгээр байгуулан нотариатаар хүсэл зоригоо баталгаажуулаагүй болох нь тогтоогддог.

Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авахдаа гэрээ хэлцлийн үндсэн дээр хүсэл зоригоо бичгээр илэрхийлэн нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр уг эрх үүсэхээр заасан.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.4-т зааснаар хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан.

Гэвч талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар анхнаасаа Иргэний хууль зөрчсөн хэлцэл хийсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчин амаар тохиролцсон нь хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг арилгах журмаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус худалдах худалдан авах хэлцлээс үүсэх үр дагаварт 42,000,000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулан нэхэмжлэгч *******д олгон шийдвэрлэв.

Харин хариуцагч ******* зохих этгээдүүдэд залилуулсан болон *******гоос авсан мөнгийг цааш шилжүүлсэн гэх П.******* зэрэг этгээдээс хохирлоо гаргуулан шаардах эрх нээлттэй, уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 367,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******гээс 42,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 367,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шийдвэрийг гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  ***