| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00510/И |
| Дугаар | 314/ШШ2025/00548 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 314/ШШ2025/00548
2025 08 07 314/ШШ2025/00548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Нэхэмжлэгч: ****** ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ****** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Цэдэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ****** сумын 12 баг ****** тоотод оршин суух Чимэдрэгзэн овогтой ****** Утас: ****** ,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ****** сумын 5-р багын нутаг дэвсгэрт байрлалтай ****** ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ****** ын ахлагч, ахлагч ****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 сарын цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Миний бие ****** т бичээч-оператор албан тушаалд 2023 оны 12 сард томилогдон ажиллаж байгаад 2024 оны 12 сарын 09-ний өдөр захирагчийн зөвлөлийн хурлаар орж ажлаасаа гэнэт халагдсан юм. Ажлаас халагдсан тушаалаа авч ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар тушаалаа авъя гэхэд салбарын ахлагч, ахлах ахлагч ****** манай байгууллага тушаалыг нэг хувь гаргадаг танд хуулбарыг нь өгнө гээд захирагчийн гарын үсэггүй тушаал дээр хуулбар үнэн гэж бичээд ****** гарын үсгээ зурж өгсөн. Тус тушаал, тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул ****** сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Хорооны хуралдаанаар 113-р тусгай салбарын захирагч, захирагчийн зөвлөлтэй зөвшилцөн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэтрүүлэлгүй ажилд эргүүлэн томилох тухай тохиролцсон. 2025 оны 2,3 дугаар сард захирагч ****** утсаар холбогдож асуухад ажилд эргүүлэн томилно гэсэн боловч одоог хүртэл ажилд ороогүй байна. Иймд 113-р тусгай салбарын захирагч хошууч ****** гарын үсэггүй 2024 оны 12 сарын 09-ний өдрийн Б/99 дүгээр тушаал, тушаалын үндэслэл шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэхийн дээр ****** сумын хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдаанаас гарсан шийдвэр болон тохиролцоог биелүүлээгүй тул маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****** нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... ****** ****** нь 2023 оны 12 дугаар сараас тус салбарт оператор бичээч албан тушаалд энгийн орон тоон дээр томилогдсон нь үнэн. Томилогдохдоо сонгон шалгаруулалтад оролцоогүй, салбарын захирагч байсан хошууч ****** нь өөрийн мэдлээр томилсон.
Ажиллах хугацаандаа бичиг үсгийн болоод компьютерын мэдлэг муу, удаа дараа хэлсэн, нэг удаа сануулж шийтгэсэн. Бичээч хийхэд асуудал их байсан, үг, үсгийн алдаа болоод стандартын хэмжээ алдагдуулсан. Иймд миний бие захирагчийн зөвлөлд хамтран ажиллаж чадахгүй, би юм хийлгээд өөрөө хянаад, өөрөө засаад, өмнөөс нь өөрөө хийгээд байж чадахгүй гэсэн санал оруулсан.
Салбарын захирагч, тухайн хуралдаан дээр байсан бүрэлдэхүүн нэгдсэн шийдлээр чөлөөлөх санал гаргасан. Тухайн үед ****** нь он дуустал ажиллаад би өөрөө гарах хүсэлт өгсөн ч, салбарын захирагч хошууч ****** нь шууд чөлөөл гэдэг шийдвэр гаргасан.
Тушаал салбарт нэг л хувь гардаг тэрийг л канондож өгдөг, салбарт хуулбар үнэн тэмдэг байдаггүй учир хүний нөөц гарын үсэг зурж, хуулбар үнэн дээр тэмдэг дараад өгөхийг нууцын дарга, архивын эрхлэгчээс зөвшөөрөл авч явуулсан. Нэг хувь гарсан тушаал нууцад ордог учир канондож өгөх л байсан.
Салбарын захирагч ****** нь шилжихээсээ өмнө ****** гомдол гаргасан уулзаад яв гэж хэлж байсан. Өөрөө шилжсэн болохоор шийдвэр нь зохицоод болж гэдэг ойлголт авсан.
Амарзаяагийн нэхэмжлэлийг хүлээн аваад салбарын захирагчид танилцуулаад жолооч орон тоо нэг дутуу байгаа тул тэр албан тушаал дээр авах хүсэлтийг ****** утсаар хэлсэн. Хариу нь ****** би жолооны үнэмлэх байхгүй, дараа нь дахиад л лай болно ажиллаж чадахгүй. Харин надад нярвын болон танайд ажиллаж байхдаа хувиараа сурсан бичээчийн үнэмлэхүүд л байгаа гэж хэлсэн.
Хошууч ****** болон ****** сумын Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдаанаас гарсан шийдвэр тохиролцоог ойлгон жолоочийн сул орон тоон дээр ажилд авч шийдвэрлэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ****** хариуцагч ****** холбогдуулан бичээч-оператор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 сарын цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
****** ын захирагч ахмад ****** нэхэмжлэгч ****** нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралд хариуцагчийн хуульд заасан бүрэн эрхийг эдэлж тус салбарын ахлах, ахлагч ****** төлөөлөгчөөр оролцон гэсэн итгэмжлэл.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Анхнаасаа 3 талт гэрээгээр тохирсон тул дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ажилд эргүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байгаа гэв.
4. Нэхэмжлэгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Нэхэмжлэлээ бүгдийн ойлгож, дэмжиж байгаа. Сүүлийн 8 сарын хугацаанд ажилгүй байгаа учраас энэ хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа хуульд зааснаар нэхэмжлэх шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагч зөвшөөрч байгаа юм байна. Ойлголоо гэв.
5. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, ****** ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/99 дугаартай Ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал,
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар,
Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан өргөдөл,
****** сумын Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэл, шийдвэрийн хуулбар,
Нэхэмжлэгч ****** шүүхэд ирүүлсэн хүсэлт,
****** ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/92 дугаартай Ажилд авч хөдөлмөрийн гэрээг байгуулах цалинжуулах тухай тушаал,
2024 оны Цалингийн тодорхойлолт,
6. Хариуцагчаас талаас дараах нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан:
Хариуцагчийн хариу тайлбар, ****** ахмадын албан тоот,
7. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ****** нэхэмжлэлтэй, хариуцагч ****** ын холбогдох, бичээч-оператор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 сарын цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****** ****** ын бичээч-оператор ажилд эгүүлэн тогтоож,
Нэхэмжлэгч ****** байсан хугацааны буюу 2025 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7 саруудын 6622000 төгрөгийн олговор, мөн 2025 оны 8 дугаар сарын шүүхийн шийдвэр гарах энэ өдрийг хүртэл олговор 225240 төгрөг, нийт 6847240 төгрөгийн олговрыг хариуцагч ****** аас гаргуулж нэхэмжлэгч ****** олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж хуульчилсан байх тул,
Нэхэмжлэгч ****** ажилгүй байсан хугацааны 2025 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, дугаар сар, мөн 8 дугаар сарын шүүхийн шийдвэр гарах энэ өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ****** т даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****** олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дугаар зүйлийн 106.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****** хариуцагч Зэвсэгт хүчний 325-р ангийн 113 дугаар тусгай салбарын бичээч-оператор ажилд эгүүлэн тогтоолгож, нэхэмжлэгч ****** байсан хугацааны буюу 2025 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7 саруудын 6622000 төгрөгийн олговор, мөн 2025 оны 8 дугаар сарын шүүхийн шийдвэр гарах энэ өдрийг хүртэл олговор 225240 төгрөг, нийт 6847240 төгрөгийн олговрыг хариуцагч ****** аас гаргуулж нэхэмжлэгч ****** олгож, нэхэмжлэгч ****** ажилгүй байсан хугацааны 2025 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, дугаар сар, мөн 8 дугаар сарын шүүхийн шийдвэр гарах энэ өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ****** т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ