2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/07534

 

 

 

 

 

 

2025 09 12 191/ШШ2025/07534

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, байр, 6 тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, байр, 6 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, дүгээр байр, 6 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох 10,405,000 төгрөгийг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 191/ШЗ2025/20705 тоот шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсгийн 2 дахь догол мөрт ...үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд хөрөнгийн үнэлгээ, шаардаж буй ногдох хувийн хэмжээг өөрөө тодорхойлбол зохино. гэж үндэслэж нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулах шаардсан байна. Үүний дагуу дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд:

1. Бид нар гэр бүл болсноос хойш 2019 оны 10 дугаар сарын 1-ны өдөр №3053- 2019/5 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г байгуулж, тус гэрээний дагуу Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, -р хороо, -р байр 6 тоот байрыг ипотекээр худалдаж авсан.

2. Уг гэрээний 2.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 145,540,000 төгрөгөөр тооцож, тус үнээр худалдаж авсан болно. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан бөгөөд үүний дагуу надад болон 2 хүүхдэд маань ногдох хэсэг буюу 4/3 нь 10,405,000 төгрөг болж байна. Уг үнийн дүнг хариуцагчаас гаргуулах шаардлагаа Тодруулж байна.

3. Түүнчлэн, хариуцагч хүүхэд харах, өөрийнхөө асрамжид байлгах боломжгүй. Учир нь тэрээр 14/14-ээр уурхайд ажилладаг, мөн эрүүл мэнд болоод бусад байдлаар хүүхдийн боловсрол, хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдалтай буюу энэ талаарх Эрүүгийн шүүхийн шийтгэврийг хавсаргасан юм. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж заасны дагуу миний хувьд хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгаж, асарч хамгаалах өсгөх бөгөөд хүүхэдтэйгээ хамт байх байр оронгүй учир маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг хүүхэд болон өөр дээрээ үлдээх сонирхолтой байна.

4. Харин тус ипотекийн байрны өр төлбөр буюу зээлийн хувьд насанд хүрсэн нэхэмжлэгч, хариуцагч бид хоёрт тэнцүү хуваах сонирхолтой байна. Учир нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж заасан бөгөөд миний хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг хүүхдүүд болон өөртөө авах сонирхолтой байгаа учир үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөрийг мөн өөртөө авч, харин хариуцагчид ногдох хэсгийг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй болно. Хариуцагч бид хоёр 2017 оны 09 дүгээр сарын 0-ний өдөр бүртгэлийн дугаар 1116000323 тоот бүхий Гэрлэлтийн гэрчилгээгээр гэрлэлтээ баталгаажуулсан. Хоёр хүүхэдтэй. ******* овогтой Сондор 201 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ******* овогтой Мандах нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дахь хэсэгт Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дахь хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж тус тус заасан байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 20/ЗШ/219 тоот шийтгэврээр хариуцагч Ц.******* нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг тогтоож, 7 хоног баривчлах хариуцлага хүлээж байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагчтай олон жил хамт байхад бие махбод, сэтгэл зүйн хувьд байнгын дарамттай байдаг. Хамт байх үеэр байнгын хэрүүлтэй, дарамттай учир хүүхдүүдийн хүмүүжил боловсролд маш сөргөөр нөлөөлж, сэтгэл зүйн хувьд эмзэг болсон зэрэг маш олон асуудал байгаа учир миний нэхэмжлэлийг ИХШХШТХ-ийн 132 дугаар зүйлийн 132.4 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу эвлэрэх арга хэмжээ авахгүй, шууд хэрэг үүсгэж, хурдан шийдэж өгөөч гэж хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагч Ц.******* нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.******* нь эхнэр Б.*******-тай 2014 оноос хойш найзлаж үеэрхээд 2017 оны 9-р сарын -нд бүртгэлийн дугаар:1116000323 тоот бүхий гэрлэлтийн гэрчилгээ гардан авч албан ёсоор гэр бүл болж хамтын амьдралаа эхлүүлсэн. Одоо бид дундаасаа 7 настай охин Сондор (201 оны 1-р сарын -нд) болон 5 настай хүү Мандах (2020 оны 1-р сарын 19-нд) хоёр хүүхдийн аав ээж болон амьдарч байна. Бид хоёр танилцаад найзласан мөн гэр бүл болсноос хойш ямар нэгэн гэр бүлийн харилцаанд асуудал гардаггүй сайхан байсан. Өнгөрсөн он жилүүдэд эхнэрийн гурван оюутан дүү нар манайд амьдарч эхэлсэн эхэндээ болоод л байдаг байсан. Миний хувьд аж амьдралаа хэвийн тогтмол сайн сайхан авч явахын тулд хөдөө уурхайд ажиллаж, өдөрт дунджаар 12-15 цагийг ажлын талбар дээр өнгөрүүлдэг ба ажиллах хуваарь маань 14/14 буюу 14 хоног хөдөө 14 хоног хотод цаг хугацаа зарцуулдаг байсан. Харин дараа нь ажиллах хуваарь өөрчлөгдөж 7/7/7 (долоо хоног хөдөө ажиллаад, долоо хоног амраад, хоёр долоо хоног хотын оффис-т гэсэн) хуваарь руу шилжихэд хотод арай илүү ажиллах цаг хугацааг өнгөрүүлдэг болсон. Энэ үед эхнэрийн эрэгтэй дүү Мөнхбат нь надтай ёозгүй, дургүй, хүндлэлгүй харьцаад байгааг нь анзаарсан. Түүнээс нь улбаалаад би сэтгэл дотроо гомдол тээж эхлэсэн. Ингээд 20 оны 2-р сард бүр хүний дургүй хүргэсэн, муухай хандлага гаргаад байхаар нь эхнэрийн дүү муудалцаж тэсэлгүй би хэл амаар доромжилсон. Эхнэрийн дүү мөн адил намайг хэл амаар доромжилж, над руу дайрч эхнэр болон эхнэрийн охин дүү нь хориглоогүй бол бие эрх чөлөөнд халдах шахам үйлдэл гаргасан. Гэсэн хэдий боловч би тэвчээр зааж нэмж муудалцалгүй өнгөрөөсөн. Дараа орой нь эхнэрийн дүү гаднаас орж ирэнгүүтээ бас л над руу дайрч давшилсан үг үйлдэл гаргасан би бас л гэр бүлийнхээ сайн сайхныг бодож тэвчээр заагаад өнгөрөөсөн. Тэрнээс хойш эхнэрийн хоёр дүү өөрсдөө санаачлагаараа гэрээс явцгаасан. Тэгсэн хэдий ч яахавдээ гэртээ хэл амаар доромжлуулж, дайруулсан би сэтгэлдээ өс санаж, сэтгэл дотор маш их уур бухимдал хүрч түүнээс улбаалаад эхнэртээ уур бухимдлаа гаргаж уурладаг байсан. Учир нь хамгийн их итгэж найддаг эхнэр нь тухайн үед муудалцахад дүүгээ өмөөрсөн үйлдэл нь миний гомдох, уурлах, зэвүү, эгдүүцэл төрөх гол шалтгаан болсон юмаа. Түүнээс хойш таагүй хандлага, муу харилцаатай болж миний бие хөдөө ажиллаж байхдаа зарим үед эхнэртэйгээ утсаар ярихаас ч дургүй хүрдэг байсан. Ийнхүү эхнэр бид хоёрын таарамжгүй харилцаа маань яван явсаар 20 оны 10-р сарын 17-нд эхнэртэйгээ муудалцаж, баруун мөрийг нь зүүн гараараа базаж эрх чөлөөнд нь халдсан буруу үйлдэл хийсэн. Улмаарзөрчлийн хэрэг үүсэж шүүхээс долоо хоногийн баривчлах шийтгэл авсан. Мөн тэр үетэй зэрэгцээд эхнэрээ гэрээсээ хөөсөн буруу үйлдэл гаргасан. Түүнээс хойш 20 оны 12-р сарын сүүлээр ярилцаад дахин эвлэрээд ямар нэгэн харилцааны асуудалгүй эвтэй найртай сайхан амьдарч байсан. Харин 2025 оны 3-р сард эхнэр маань ямар ч утга учиргүй хий хардаж сэрдэж гүтгэсэн үг үйлдэл гаргасан. Үүнээс болж миний уур бухимдал дахин хүрч, мөн урьдын адил хоорондын харилцаанд буцаад сэв сууж, муудах шалтгаан бий болсон. Дахиад л арай гэж болж байсан хэвийн харилцаа хөндийрч явсаар байгаад эхнэр *******тай өнгөрсөн 4-р сард хамгийн сүүлд маргалдаж ам зөрөлдөхдөө уурандаа бухимдаад эхнэртээ салах өргөдлөө өгөөд одоо больцгооё гээд хэт сэтгэл хөдлөлдөө автсан буруу үг хэлсэн. Тэгээд хөдөө ажил руугаа долоо хоног явчихаад 5-р сарын 12-нд ирэхэд эхнэр аль хэдийнээ иргэний хэргийн шүүхэд гэр бүл цуцлуулах өргөдлөө өгчихсөн гэж хэлсэн. Энийг нь сонсоод тэр үед өөрийн эрхгүй гомдол төрж одоо би *******=д хэрэггүй болсон юм байна дахиж хамт амьдрах шалтгаан байхгүй болсон юм байна гээд хувцас болон ойр зуурын хэрэгтэй юмнуудаа бэлдэж аваад буцаж ирэхгүй гэж шийдээд ээжийнхээ гэр рүү гараад явсан. Тэрнээс хойш сүүлийн сар хагасын хугацаанд ээжийндээ амьдарч байх хугацаандаа өнгөрсөн үеэ эхнэртэйгээ ямар зам мөрийг туулж яажшуухан амьдарч ирсэн билээ гэдгээ нэлээд тунгаан бодож эргэцүүлсэн. Ямартаа ч бид хоёр найзлаж эхлэснээс авахуулаад 20 оны 2-р сард харилцаа муудах хүртлээ хэн хэндээ дэмтэй тустай сайхан амьдарч байсан байжээ гэж дүгнээд миний зүгээс сүүлийн жил гаруй хугацаанд өөрсдийн харилцаандаа сэв суутал хэтийдсэн уур бухимдалтай амьдарч байснаа ухаарсан. Эхнэр маань харилцаагаа авч үлдэх гэж миний гаргадаг байсан дайрч, давшсан, доромжилсон зарим тохиолдолд дарамталсан үг үйлдлүүдийг хичнээн хичээж тэвчиж байсныг одоо л ухаарч ойлгож байна. Үүнээс өмнөх хугацаанд эхнэрийнхээ дүүтэй муудалцсан үйл явдлаа байнга бодож дүүд нь доромжлуулсан, авсан мэдрэмжээсээ болоод хор шар хөдлөөд өөрийн эрхгүй уур хүрээд их бухимдалтай байдаг байсан. Миний хувьд хамтдаа амьдарч байх хугацаандаа ямар нэгэн архи-тай холбоотой хэтэрсэн хэрэглээ байгаагүй, орон гэртээ нэг ч удаа агсам согтуу тавьж байгаагүй, мөн мансууруулах бодисны хэрэглээ, мөрийтэй тоглоомонд донтож түүнээс гадна гэр бүлээс г*******р харилцаа үүсгэж эхнэрээ зовоож байсан тохиолдол нэг ч байхгүй, мөн эхнэрээ хардаж сэрдэж ямар нэгэн байдлаар биед нь гар хүрч үзээгүй, мөн санхүү эдийн засаг, үзэл бодлын эрх чөлөөнд нь халдаж байсан тохиолдол буруу ташаа үйлдэл байхгүй, гэр бүлийн харилцаандаа сэв суулгачихаар асуудал тарьж, үүсгэж байгаагүй. Боломж л гарвал гэр бүлдээ байнга цаг гаргаж хамтдаа цагийг үр дүнтэй зөв өнгөрөөж анхаарал тавьж ирсэн болохоор би хувьдаа өөрийгөө муу аав гэж хэлэхгүй. Мөн гэр бүлийн харилцаанд асуудал гарсанаас хойш миний санаачлагаар харилцаагаа эргээд хэвийн болгоё гэж шийдэж ганцаарчилсан байдлаар нийт гурван удаагийн сэтгэл зүйн зөвлөгөө, мөн эхнэртэйгээ хамт нэг удаагийн сэтгэл зүйн зөвлөгөөнд тус тус хамрагдсан. Мөн түүнээс гадна гэр бүлийн харилцаанд маань тус дэм, надад төрөөд байгаа уур бухимдлыг багасгах болов уу гэж найдаж миний бие ганцаарчилсан ӨМӨЗО-ны Эрээн хотод ӨМӨЗО-ны ардын эм эмнэлзүйн хорооны доктор эмчийн бие сэтгэц заслын цогц эмчилгээнд нийт 10 удаа сууж боломжоороо өөрийнхөө сэтгэл санаагаа эерэг байдлаар өөрчилье гэсэн хичээл зүтгэлүүд гаргасан. Тухайн үед дээр дурдсан сэтгэл зүйн зөвлөгөөн дээр өгч байсан зөвлөгөөнүүдийг дагаж мөрдөхийг хичээж байсан боловч шууд эерэг үр дүн гараагүй. Харин нэлээн хожуу эерэг нөлөөллүүд гарч байгааг анзаарч мэдэрсэн. Тиймээс үр хүүхдүүдээ бодож харилцаагаа буцаад хэвийн болгож, хэтийн амьдралаа хэвийн эерэгээр үргэлжлүүлэхийн тулд боломж гарвал эхнэртэйгээ цуг дахиад сэтгэл заслын сайн сургалт, зөвлөгөөнүүдэд суухаар төлөвлөж байна. Сүүлд 2025 оны 6-р сард хадмындаа хүүхдүүдтэйгээ уулзах гээд очих үедээ хүүхдүүдийн минь нүд нь үнэхээр гунигтай, сэтгэл нь маш их шаналсан, юм бодож бодолд орсон, аав ээжээсээ илүүтэйгээр сэтгэлийн хөндүүртэй уй гунигтай байгааг анзаараад би өөрөөсөө болж хүүхдүүдээ ингэж ч зовоох гэж дээ гэж бодож сэтгэл дотор маш их үгээр илэрхийлэхийн аргагүйгээр өөрийгөө буруутгасан. Хүүхдүүдтэйгээ хамтдаа байхад үнэхээрийн сайхан байдаг гэвч хажууд хүүхдүүдийн минь ээж байхгүй байгаа нь сэтгэл дотор хүнд зүйл уяатай юм шиг хэцүү хүнд мэдрэмж маш ихээр төрдөг боллоо. Цаашлаад бодохоор эхнэр бид хоёрын хувьд өнгөрсөн хугацаанд хамтдаа сайн, муу зүйлсийг хамтдаа туулж орох орон байргүй, унах унаа байхгүй байхдаа танилцаж гэгээн сайхан хүсэл мөрөөдлөөр хамтын амьдралаа эхлүүлж одоо хоёр сайхан хүүхдийн аав ээж нь болцгоож хичнээн сайхан хайраар дүүрэн аз жаргалтай амьдарч байсан юм бэ гэдгээ харилцаа муудаж байна. асуудал их хүндэрсэн хойно нь ойлгож ухаарч байна. Одоо ингээд харахаар эхнэр бид хоёрын асуудалд гэр бүлээ цуцлуулж, хүүхдүүдээ зовоох хэмжээний том асуудал байхгүй юм байна даа гэж бодож байна. Хэдий бид хоёр муудалцсан ч гэсэн би эхнэртээ хайртай хэвээрээ байгаа, мэдээж хэрэг хүүхдүүддээ хамгаас илүү хайртай. Ийм учраас миний зүгээс эхнэр *******ы гаргасан гэр бүл цуцлуулах өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Арай л дэндүү хайран харамсалтай санагдаж байна. Бага насны хоёр хүүхдүүд минь аав, ээжийн харилцаанаас болж хохирогч болох гээд байгаа нь бүр ч илүүтэйгээр сэтгэл эмзэглүүлж байна. Түүнээс гадна хүүхдүүдийн хожмын амьдралд буруу сөргөөр нөлөөлж амьдралдаа алдах вий гэсэн санаа зовниж байна. Ер нь эцэг, эхтэйгээ бүрэн бүтэн өссөн хүүхдийн хүмүүжил, өөртөө итгэх итгэл өндөр, амьдралаа авч яваа байдал, нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр нь ч гэсэн хагас амьдралд өссөн хүүхдүүдээс илүү байдаг нь судалгаагаар нотлогддог. Тиймээс хайран сайхан бүтэн амьдрал минь гэж нэлээд хожуу ухаарч байна даа. Миний хувьд хүүхдүүддээ хайртай сайхан аав нь, ханьдаа халамжит сайн нөхөр, түшиг тулгуур нь байж хамтдаа сайхан гэрэл гэгээтэй амар тайван амьдралыг бүтээх хүсэл маань хэвээрээбайна. Миний гэр бүлээ гэсэн хайр минь өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хөрөөгүй, би буруу үйлдэл гаргаж эхнэрийнхээ стрессийг барах хэмжээний үйлдлүүд хийсэн хэдий ч эвлэрэх чин сэтгэл, зүтгэл байгаа гэдгээ энэ тайлбараар дамжуулж ойлгуулмаар байна. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2025 оны 09 сарын 02-ны өдрийн 22 дугаартай эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.******* нар харилцан ярилцсаны үндсэн дээр эвлэрч, хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, дүгээр байр, 6 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох 10,405,000 төгрөгийг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2025 оны 09 сарын 02-ны өдрийн 22 дугаартай эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.******* нар харилцан ярилцсаны үндсэн дээр эвлэрч, хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Б.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Б.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, дүгээр байр, 6 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох 10,405,000 төгрөгийг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээх тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2025 оны 09 сарын 02-ны өдрийн 22 дугаартай эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.******* нар харилцан ярилцсаны үндсэн дээр эвлэрч, хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Ц.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,650 төгрөгнөөс 440,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 440,325 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д буцаан олгож, хариуцагч Ц.*******ас 440,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Ц.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР