2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/07546

 

 

 

 

 

 

 

2025 09 12 1/ШШ2025/07546

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* ******* *******, ******* тоот хаягт байрлах ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт -н /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

овогтой тэй 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 80,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 8.9 хувийн хүүтэй 215059 тоот зээлийг хариуцагч А. нь өөрийн эзэмшлийн 5075158464 тоот дансанд шилжүүлэн авсан. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа холбогдоход зээлээ огт төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/01094 тоот шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар байр хаягт байдаггүй гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.1-т зааснаар хариуцагч А. /РД: *******/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* -н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ТЗ 101/565 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021.02.22-ны өдрийн 22152 дугаартай Цахим зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.05-ны өдрийн 101/ШЗ2024/01094 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, А.ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.06.0-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Монгол шуудан ХК-н шуудангийн илгээмжийн магадлагаа, Баянзүрх дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба ******* ******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* ******* *******, ******* тоот хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

. ******* ******* нь овогт -н /Регистрийн дугаар *******/-тэй 2021 оны 02 сарын 22-ны өдөр 22152 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээж, зээлдэгч нь 2021 оны 11 сарын 26-ны өдөр 80,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 8.9 хувийн хүүтэй зээлийг өөрийн дансанд шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

4. Хүсэлт гаргагч нь зээлдэгч А.ийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч А.ийн хаягийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дугаар байр гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 1,140,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/01094 дугаар захирамжаар дурдсан уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч А.ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаяг болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягаар хариуцагч А.ийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудан ХК-ийн 2025 оны 08 сарын 08-ны шуудангийн илгээмжийн магадлагаагаар тогтоогдож байна.

 

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр А.ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

10. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт -н /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ /утас: 970721/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР