Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/055

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолын  удирдлага хэсгээс 34 дүгээр зүйлийн 34.19 зүйлийн 1.1  гэснийг хасаж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “.....Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч овогт ийн , овогт ын нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй, болгож шүүгдэгч нарыг цагаатгасугай ”гэснийг

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.19 зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧИД                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                              

                                                                                 Ч.БАЯРЦЭНГЭЛ