2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/07741

 

 

 

 

 

 

 

2025 09 19 191/ШШ2025/07741

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 48 гудамж, 1028 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Алтай 2 гудамж, 77 тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Г.*******,

хариуцагч Б.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.******* миний бие 2012 онд Б.тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр овогтой төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч өсөж торнисон. Эцэг Б.аар хүү Х.г тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг тогтоож гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б. миний бие Г.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр тогтоолгож төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн тодорхойлолт, Мөнх үйлстэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

2. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү ******* ******* овогт ын /Регистрийн дугаар *******/ төрснийг иргэний улсын бүртгэлд бүртгэн хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

3. Г.*******, Б. нар гэрлэлтээ батлуулаагүй боловч хүү Х.г төрсөн эцэг Б.аар овоглож, хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоосон болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

4. Насанд хүрээгүй хүүхэд болох хүү Х. одоо төрсөн эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байх ба эцэг Б. хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил тэжээн тэтгүүлэх эрх үүсэх журамтай болохыг тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч нь хүү Х.д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу зохигч хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар тогтоон хариуцагч Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хорооноос 2025 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 495,400 төгрөгөөр тогтоосон тул хүүхдийн тэтгэлэгтэй холбогдох хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102,156 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* овогт ******* /Регистрийн дугаар *******/-аар 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү ******* ******* овогт ын /Регистрийн дугаар *******/-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү ******* ******* овогт ын /Регистрийн дугаар *******/-ийн эцэг нь ******* ******* овогт ******* /Регистрийн дугаар *******/, эх нь ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/ болохыг захиргааны журмаар тогтоон бүртгэсэн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 102,156 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 дугаартай дансанд оруулсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР