Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2025/00284

 

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2025/00284

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ............. банк ХК -н гаргасан хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.М-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Онар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ......... банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Т.М нь .......... Банкны 2023 оны 01-р сарын 17-ны өдөр №ЭГ/50023547 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр 19,530,000 төгрөгийн цалингийн зээлийг зээлэхдээ БГХ/50023547 хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалсан.

Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж, 183 хоног хугацаа хэтэрсэн байна.

Зээлдэгч зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7-р сарын 03-ны өдрийн 306/ШШ2025/00... дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч Т.М нь ....... Банкны салбарын 2023 оны 01-р сарын 17-ны өдөр №3г/50023547тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр 19,530,000 төгрөгийн цалингийн зээлийг аваад 2025 оны 07-р сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 2,774,991, зээлийн хүүгийн төлбөрт 3,178,286, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 131,071 буюу нийт 6,084,347 /Зургаан сая наян дөрвөн мянга гурван зуун дөчин долоон төгрөг/ төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Т.М нь ......... банкнаас зээл авах үед оршин сууж байсан ........ аймаг, ......... сум, .......-р баг хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас: Хүсэлт, 2023 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/50023547 дугаартай Зээлийн гэрээ /Онлайн цалингийн зээл/ (хх-н 2-5 дугаар хуудас), 2023 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн БГХ/50023547 дугаартай Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө/ (хх-н 6-8 дугаар хуудас), Т.М-ын зээлийн өргөдөл (хх-н 9-10 дугаар хуудас), Бүтээгдэхүүний мэдээлэл (хх-н 11 дүгээр хуудас), Т.М-ын Зээлийн бүртгэлийн карт (хх-н 12 дугаар хуудас), Т.М-ын Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-н 13 дугаар хуудас), 2005 оны 11 дугаар сарын 04-ны өдрийн 9007001013 дугаартай ....... банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-н 14 дүгээр хуудас), Итгэмжлэл (хх-н 15-17 дугаар хуудас), ......... аймгийн .......... сумын ......... багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт (хх-н 18 дугаар хуудас), Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 306/ШЗ2025/00....... дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-н 20-21 дүгээр хуудас) зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч ....... банк ХК нь зээлдэгч нараас зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэтэл Т.М нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаг боловч хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулах гэж хүсэлтээ тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.

 

Хүсэлт гаргагч ....... банк болон Т.М нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.М нь ....... банк ХК-иас зээл авах үедээ ......... аймаг, .......сум, .... дугаар баг гэх хаягт оршин сууж байсан боловч, одоогоор оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа гэжээ.

 

5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ......... овогт ....................... /РД:.......... /-ыг эрэн сурвалжлуулах тухай .......... банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

6. Харин шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх олгогдсон.

 

7. Т.М нь .........онд төрсөн, ........... регистрийн дугаартай, ........ аймаг, ........... сум, ......... дугаар багт оршин сууж байсан гэх, утас:......... гэж хүсэлтэд дурдсан болно.

8. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг баримтлан ........... банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ийн гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд .......... овогт .........-ын М-ыг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ..........л овогт ............ын .М-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Т.М нь .......... төрсөн, ............... регистрийн дугаартай, ............ аймаг, ........... сум, ........ багт оршин сууж байсан гэх, утас:......... гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ц.ҮЙТҮМЭН