| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 313/2025/00369/И |
| Дугаар | 306/ШШ2025/00285 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 306/ШШ2025/00285
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 306/ШШ2025/00285 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ................. ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-ийн гаргасан нэхэмжлэлтэй
Хариуцагч: ........... аймаг, ............ сум,.........дугаар баг, ...............тоотод албан ёсны оршин суух хаягтай, С.Ш-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 553,786.90 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Ш нь "............. ББСБ" ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 2146701 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500 000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ......... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2146701 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 499 815 төгрөг, үндсэн хүүнд 21 685.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21 685.95 төгрөг, шимтгэлд 10 600 төгрөг, Нотариатын төлбөрт 0 төгрөг, Нийт 553 786.90 төгрөгийг хариуцагч С.Ш-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Ш шүүхэд гаргасан тайлбартаа:
С.Ш миний бие .......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 553,786.90 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч С.Ш-аас зээлийн гэрээний үүрэгт 553,786.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч С.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,264 төгрөгийн тавин хувь болох 8,632 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 8,632 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,632 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 553,786.90 төгрөгийг хариуцагч С.Ш нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,264 төгрөгийн тавин хувь болох 8,632 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 8,632 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,632 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН