| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00316/И |
| Дугаар | 306/ШШ2025/00290 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 306/ШШ2025/00290
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 306/ШШ2025/00290 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ............. ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн гаргасан нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Г-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ЗГ2025012150308 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 5,926,051.48 төгрөг, зээлийн хүү 785,356.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,621.04 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 6,727,028.58 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .............. ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн гаргасан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Г нь .......... ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ2025012150308 тоот гэрээний дагуу IPhone 16 Max Clear Case with MagSafe, IPhone16 Pro Max 256 GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 6,088,000 төгрөгийн зээлээр 26 сарын хугацаатай авсан.
2024-03-05-ны өдөр 2054798 тоот ......... кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 90,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2025012150308 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 5,926,051.48 төгрөг, зээлийн хүү 785,356.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,621.04 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 6,727,028.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Г ........... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,727,028.58 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч Б.Г ЗГ2025012150308 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 5,926,051.48 төгрөг, зээлийн хүү 785,356.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,621.04 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 6,727,028.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,582 төгрөгийн тавин хувь болох 61,291 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 61,291 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 61,291 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ЗГ2025012150308 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 5,926,051.48 төгрөг, зээлийн хүү 785,356.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,621.04 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 6,727,028.58 төгрөгийг хариуцагч Б.Г нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,582 төгрөгийн тавин хувь болох 61,291 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 61,291 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 61,291 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН