Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2025/00291

 

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2025/00291

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: ................. ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.М холбогдох

 

Үндсэн зээл 131,220 төгрөг, зээлийн хүү 121,247 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,354 төгрөг, нийт 310,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 220614-382895 зээлийн дугаартай 200,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. Б.М нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 220614-382895 зээлийн дугаартай 200,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б.М нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 933 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Б.М-аас мөнгөн хөрөнгө гаргуулж, .............. ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.М миний бие .............. ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 310,821 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хялбаржуулсан байдлаар шийдэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч Б.М үндсэн зээл 131,220 төгрөг, зээлийн хүү 121,247 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,354 төгрөг, нийт 310,821 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,975.00 төгрөгийн тавин хувь болох 4,987.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 4,987.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,987.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульзүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 131,220 төгрөг, зээлийн хүү 121,247 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,354 төгрөг, нийт 310,821 төгрөгийг хариуцагч Б.М нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,975.00 төгрөгийн тавин хувь болох 4,987.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 4,987.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,987.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ             Ц.ҮЙТҮМЭН